Loading...
Монгол Улсын лавлагаа болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн мэдээллийн системийн чанарыг харьцуулан судалсан дүн
Зохиогч
Ц.Сарнай
А.Энхдөлгөөн
Э.Насантогтох
Ц.Мөнхтуяа
Ё.Мөнхзул
Xinping Zhang
Он
2022 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
2
Start Page
162
End Page
170
ISSN
2959-6947
Хураангуй
Эмнэлгийн мэдээллийн систем эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд болон эмнэлгийн гүйцэтгэлийг сайжруулахад ач холболдол бүхий нөлөө үзүүлдэг. DeLone & McLean (2002) нарын мэдээллийн системийн амжилтын загварчлал (Information System Success Model) нь мэдээллийн системийн чанарыг үнэлэхэд олон улсад ашиглагдаж байгаа аргачлал юм. Энэхүү загварчлал нь эмнэлгийн мэдээллийн системийн чанар, системд үүсгэгдсэн мэдээллийн чанар, системийг хариуцсан нэгжийн үйлчилгээний чанар сайн байх нь мэдээллийн системийг хэрэглэх ажилчдын эрмэлзэл болон сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг ба мэдээллийн системийг хэрэглэх эрмэлзэл, сэтгэл ханамж өндөр байх эмнэлгийн мэдээллийн системийн эмнэлэгт үзүүлэх үр өгөөж нэмэгдүүлдэг гэсэн таамаглал бүхий загварчлал юм. Бид энэхүү загварчлалын асуумжийн валидацийг тооцож, эмнэлгийн мэдээллийн системийн чанарыг дээрх 9 таамаглалын хүрээнд 2 түвшний эмнэлгүүдэд харьцуулан үнэллээ. Судалгааны үр дүнгээс харахад эмнэлгийн мэдээллийн системийн чанарыг үнэлэхэд DeLone & McLean (2002) нарын аргачлалыг ашиглах боломжтой болох нь тогтоогдлоо. Лавлагаа шатлалын эмнэлгийн мэдээллийн системийн чанарыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн мэдээллийн системийн чанартай харьцуулахад сул байв. Цаашид лавлагаа шатлалын эмнэлгийн мэдээллийн системийг сайжруулахын тулд систем, мэдээлэл, үйлчилгээний чанарыг тус тус анхаарах хэрэгцээтэй байна. Эмнэлгийн удирдлагын хувьд эрүүл мэндийн ажилчдын эмнэлгийн мэдээллийн системийг хэрэглэх эрмэлзэлийг нэмэгдүүлэхийн тулд систем, мэдээлэл, үйлчилгээний чанарыг, харин сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийг тулд системийн үйлчилгээний чанарыг сайжруулах нь үр дүнтэй интервенц болох боломжтой байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/620
Эшлэл
Ц.Сарнай, А.Энхдөлгөөн, Э.Насантогтох, Ц.Мөнхтуяа, Ё.Мөнхзул, Xinping Zhang. Монгол Улсын лавлагаа болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн мэдээллийн системийн чанарыг харьцуулан судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(2):162-170.
