Loading...
Нүүрстөрөгч агуулсан наноматериал ашиглаж Альфафетопротейн тодорхойлох электроиммунологийн оношлуур боловсруулах нь
Зохиогч
Г.Хишигжаргал
Панг Дэн
Чен КайЯанг
Нинг ЖэнЧианг
Жанг ЮуанЖан2 and Шэн ЯанФэй
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
5
Start Page
65
End Page
68
ISSN
2959-6947
Хураангуй
Нүүрстөрөгч агуулсан нано материал, тэр дундаа олон ханат нүүрстөрөгч агуулсан цилиндр хэлбэртэй нано материал (ОХНЦХН)1 нь электрон дамжуулах, гэрлийн, дулааны, механик өндөр идэвхтэй бөгөөд судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна2. Гэвч химийн хувиралд муу ордог тул электрон дамжуулагч гадаргуу болгон нэг алхамт урвалаар полимержүүлж иммуносенсор бэлтгэх боломжгүй байсан. Энэ удаад бид электрон пробоор винилферроцин (ВФ)3 болон биомаркер холбогч материалаар н-гидроксисуксинал акрилатыг (НГА) сонгож, бүтэц дэх ижил винил бүлгийг ашиглаж чөлөөт радикалаар полимержүүлж боловсрууллаа. Цаашлаад электрон дамжуулагч гадаргуу дээр электрон проб болон эсрэг бие холбогч материалыг полимержүүлж, эсрэг бие (ЭБ) холбосныг (ОХНЦХН/ВФ-НГА /ЭБ1) электроиммуно сенсор гэх ба эсрэг бие холбосны дараа болон anti-AFP той холбогдсоны дараах хүчдэлийн зөрүүнд үндэслэж тооны тодорхойлолтыг хийсэн. Тус биосенсор нь 10 ng·mL-1 to 50 µg·mL-1 шугаман муруйд АФП-ийг тодорхойлох чадвартай ба хамгийн бага тодорхойлох цэг (LOD) нь 1.14 ng·mL-1 байлаа.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/353
Эшлэл
Г.Хишигжаргал, Панг Дэн, Чен КайЯанг, Нинг ЖэнЧианг, Жанг ЮуанЖан2 and Шэн ЯанФэй. Нүүрстөрөгч агуулсан наноматериал ашиглаж Альфафетопротейн тодорхойлох электроиммунологийн оношлуур боловсруулах нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(5):65-68.
