Loading...
Миелингүйжих эмгэгүүдийн шалтгаант хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан дүн
Зохиогч
Г.Урантөгс
М.Нандинбаяр
Б.Халиун
Б.Нурбану
Э.Энхсаруул
Б.Бат-Эрдэнэ
Ц.Номинцэцэг
М.Баяржавхаа
Ц.Алтанцэцэг
С.Мөнхзул
Д.Жамъяанмядаг
Г.Шижирээ
Т.Мөнхдэлгэр
Д.Түвшинжаргал
Д.Гантуяа
Н.Лхамцоо
Он
2026 оны хоёрдугаар сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
1
Start Page
72
End Page
78
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Миелингүйжих эмгэгүүд болох Тархмал хатуурал (TХ) болон Нейромиелит оптик хүрээний эмгэг (НМОХЭ) нь урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалт (ХЧА)-д хүргэдэг ба үүнд өвчний эмгэг жам, нас, хүйс болон бусад хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг. Миелингүйжих эмгэгүүдийн шалтгаант ХЧА гүнзгийрэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Миелингүйжих эмгэгүүдийн улмаас үүсэх ХЧА-д нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэгт TХ, НМОХЭ оношоор хэвтэн эмчлүүлэгсдэд ХЧА-ыг ХЧА-ын өргөтгөсөн шалгуур (ХЧАӨШ)-аар үнэлэн хөнгөн зэрэг (≤3 оноо), хүнд зэрэг (≥3.5) гэсэн 2 бүлэгт хувааж, эмгэг бүрээр хооронд нь харьцуулан ХЧА-ын даамжралтанд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлов. Судалгааг аналитик загвараар хийж, статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 97 тохиолдлын 64 нь ТХ, 33 нь НМОХЭ байв. ТХ-ын үед ХЧА даамжрахад өвчин эхэлснээс 1 жил доторх сэдрэлийн тоо ≥1 (OR=5.4, 95% CI 1.11-26.69 p=0.045), сэдрэлийн тоо ≥3 (OR=6.6, 95% CI 1.39-31.3, p=0.018), харааны мэдрэлийн үрэвсэл (OR=4.3, 95% CI 1.02-18.27, p=0.047), нугасны үрэвсэл ≥2 удаа (OR=5.5, 95% CI 1.42-21.67, p=0.014), НМОХЭ-ын үед өвчин оношлогдох хүртэлх хугацаа ≥3 сар (OR=7.9, 95% CI 1.04-60.69, p=0.046), нийт өвчилсөн хугацаа ≥3 жил (OR=6.3, 95% CI 1.15-34.12, p=0.034) байсан нь ХЧА дунд-хүнд зэрэг байхад нөлөөлөх хүчин зүйлс болж байгаа нь статистик ач холбогдолтой байв. Дүгнэлт: Миелингүйжих эмгэгүүдийн шалтгаант ХЧА-д олон хүчин зүйлс нөлөөлдөг болох нь тодорхойлогдлоо.
Background: Aetiological mechanisms of demyelinating diseases underlie a very heterogeneous clinical course, ranging from relapsing to progressive, with a longer disease duration leading to physical and cognitive disability. Aim: To identify factors in the development of long-term disability in demyelinating diseases. Materials and Methods: A cross-sectional study was conducted among 64 patients with multiple sclerosis and 33 patients with NMO treated at the Third State Central Hospital. We assessed demographic and clinical data, including the Expanded Disability Status Scale (EDSS). Statistical analysis included descriptive statistics, t-tests, chi-square tests, analysis of variance, correlation, and regression. Results: In MS, relapses (≥1) within 1.0 years of MS onset (OR=5.5, 95% CI 1.11-26.69, p=0.037), optic neuritis (OR=4.3, 95% CI 1.02-21.67, p=0.014), relapse frequency (≥3) (OR=6.6, 95% CI 1.39-31.3, p=0.018), myelitis frequency (≥2) (OR=5.5, 95% CI 1.42-21.67, p=0.014), in NMOSD, time from disease onset to diagnosis (≥3 month) (OR=7.9, 95% CI 1.04-60.7, p=0.046), years of diagnosis (≥3 years) (OR=6.3, 95% CI 1.15-34.12, p=0.034) contributed to disabilty worsening outcomes. Conclusion: Disability in demyelinating diseases is affected by many factors.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1577
Эшлэл
Г.Урантөгс, М.Нандинбаяр, Б.Халиун, Б.Нурбану, Э.Энхсаруул, Г.Цэндмаа нар. Миелингүйжих эмгэгүүдийн шалтгаант хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(1):72-78.
