Loading...
Зүрхний цочмог шигдээстэй өвчтөнд стент тавьсны дараах үрэвслийн биомаркерын өөрчлөлт
Зохиогч
Он
2021 оны арван нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
8
Start Page
60
End Page
63
ISSN
2959-6947
Хураангуй
Зүрх судасны эмгэг нь сүүлийн 10 жилд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж тасралтгүй нэмэгдсээр байна. Стент нь гадны биет учраас судас хатуурлын өөрчлөлттэй титмийн судсанд үрэвслийн цитокин, хемокин, адгезийн молекул, цочмог үеийн уургийг чөлөөлж эндотелийн давхарга гэмтэхэд хүргэдэг. Манай оронд ЗЦШ-ийн дараа титэм судсан дотуурх оношилгоо (ТСДО), ТСДЭ хийлгэж, стент тавиулсан өвчтөнд стентийн дараах үрвэслийн хариу урвалыг судалсан судалгаа байхгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Зүрхний булчингийн цусны урсгалыг сэргээж, эмтэй стент тавьсны дараах үрэвслийн хариу урвалын өөрчлөлтийг судалах. Арга, аргачлал: Судалгаанд П.Н.Шастины улсын гуравдугаар төв эмнэлгийн ангиографийн оношилгооэмчилгээний тасагт (АОЭТ), ЗЦШ-н улмаас хэвтэж ТСДЭ хийлгэн эмийн бүрхүүлтэй 78 стент тавиулсан 70 хүртэлх насны 60 (45 эрэгтэй, 15 эмэгтэй) өвчтөнг судалгаанд хамруулав. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад хагалгааны өмнө бүх өвчтний 50%-д өндөр мэдрэг СРБ-н түвшин 2 мг/л-м илүү байлаа. Стент тавьсны дараа өндөр мэдрэг СРБ статистикын ач холбогдолтой ихэссэн. Стент тавихад TNF, ИЛ-1-н түвшинд статистикын ач холбогдолтой өөрчлөлт илрээгүй. Дүгнэлт: Эмийн бүрхүүлтэй стент тавьж титмийн цусны урсгалыг сэргээхэд үрэвслийн зарим маркерын (өндөр мэдрэг СРБ, IL-6,) түвшин ихэсч байна. Эдгээр маркер нь эмтэй стент тавьсны дараа эрт үед нарийсал үүсэхийг магадлахгүй боловч эмийн бүрхүүл нь антипролифератив үйлчлэлээ алдах алсын үед стентийн бөглөрөл үүсэхийг магадлаж болох юм. Энэ нь хагалгааны дараах хүндрэлийн өндөр эрсдэл бүхий өвчтнийг хянаж байх шаардлагыг гэрчилж байна.
Objective: The objective of our study was to evaluate the impact of coronary angioplasty and stenting on inflammatory biomarkers in STEMI patients. Materials and Methods: The study included 60 patients who were implanted with 78 drug-eluting stents (drug-eluting stents (DES). Immediately before and 24 hours after, 1 month after, 1 year after implantation of the stent in the patient’s serum were determined: C-reactive protein by highly sensitive method (hsCKP), and theproinflammatory cytokines: tumor necrosis factor - alpha (TNF-a), interleukinIE-1, IE-6. Results: The results of the study showed that in 50% of all patients before surgery, the level of hypersensitivity CRP was more than 2 mg / l. After stent placement, high-sensitivity CRP increased statistically. No statistically significant changes in TNF or IL-1 levels were detected during stent placement. Conclusion: Coronary angioplasty and DES implantation were accompanied by an increase of inflammatory biomarkers (hsCRP, IE-6). Determination of markers of the inflammatory response in DES implantation may be useful to identify patients prone to a higher risk of complications after myocardial revascularisation, as well as for the prevention of ischemic events in the long term.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/482
Эшлэл
Д.Билгүүн, Н.Баасанжав, Д.Пүрэвсүрэн, Т.Баяраа, З.Лхагвасүрэн. Зүрхний цочмог шигдээстэй өвчтөнд стент тавьсны дараах үрэвслийн биомаркерын өөрчлөлт. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(8):60-63.
