АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
4 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын түвшин, хөтөлбөрийн агуулгын зөрүүнд хийсэн дүн шинжилгээ(2026-05-22) ;Г.Ариунзаяа ;У.Энхбаяр ;С.Нандин-эрдэнэ ;Б.БатцэцэгД.НармандахҮндэслэл: Дэлхий дахинд залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд (ББНҮЭМ)-ийн асуудал нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл хэвээр байна. Монгол Улсын хувьд БЗДХ-ын нийт тохиолдлын 40 гаруй хувийг 15-24 насныхан эзэлж байгаа нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал боллоо. Өсвөр үеийнхэнд олгож буй эрүүл мэндийн боловсрол нь биологийн мэдлэгт түлхүү төвлөрч, амьдрах ур чадвар, зөвшилцөл, харилцааны асуудлуудыг орхигдуулснаас шалтгаалан суралцагчдын дунд мэдлэг болон дадлын зөрүү гүнзгийрч, эрсдэлт зан үйлд өртөх магадлал өндөр байна. Иймд залуучуудын ББНҮЭМ-ийн бодит хэрэгцээг тодорхойлж, үндэсний сургалтын агуулгыг олон улсын бэлгийн цогц боловсрол (CSE)-ын стандарттай харьцуулан үнэлэх шаардлага тулгарч байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Их, дээд сургуулийн суралцагчдын бэлгийн боловсролын түвшинг (KAP) харьцуулан үнэлж, үндэсний сургалтын хөтөлбөрийн агуулгыг олон улсын бэлгийн цогц боловсролын стандарттай харьцуулан, агуулгын зөрүүг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар гүйцэтгэж, нийт 585 суралцагчийг (Шинэ элсэгчид n=289, ахлах дамжаа n=296) санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хамрууллаа. Мэдээллийг ЮНЕСКО-ийн CSE стандарт болон үндэсний хөтөлбөрт үндэслэсэн бүтцэт асуумжаар цуглуулж, SPSS 26.0 программ ашиглан x2 болон t-шалгуураар статистик ач холбогдлыг (p<0.05) тооцлоо. Агуулгын шинжилгээг триангуляцийн матриц ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгааны бүлгүүдийн хооронд нас (p<0.001), гэр бүлийн байдал (p<0.001) болон амьдрах орчны (p<0.001) хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол хүйс (p=0.183) болон нийгэм-эдийн засгийн статусын хувьд ижил төрлийн байв. Ахлах дамжааны оюутнуудын ББНҮЭМ-ийн мэдлэг, хандлага, дадал шинэ элсэгчдээс бүх асуулт дээр илүү (p<0.001) байлаа. Гэвч мэдлэг болон дадлын зөрүү (Knowledge-Practice Gap) гүнзгий байна. Тухайлбал, шинэ элсэгчдийн 70% нь БЗДХ-ын талаар мэддэг боловч бэлгэвчний тогтмол хэрэглээ ердөө 45% байна. Агуулгын шинжилгээгээр үндэсний хөтөлбөр нь биологийн мэдлэгийг сайн олгож байгаа ч CSE-ийн үндсэн концепц болох “Зөвшилцөл”, “Харилцааны сэтгэл зүй”, “Цахим аюулгүй байдал” зэрэг агуулга орхигдсон болох нь тогтоогдлоо. Онолын мэдлэгт суурилсан сургалт нь залуучуудыг эмнэлгийн тусламж авахаас эмээх байдалд хүргэж байна. Дүгнэлт: Суралцагчдын дунд ББНҮЭМ-ийн мэдлэг ба дадлын зөрүү (p<0.001) өндөр байгаа нь үндэсний сургалтын хөтөлбөрийн агуулгыг олон улсын CSE стандартын дагуу шинэчлэх нэн шаардлагатайг нотолж байна. Залуучуудын эрсдэлт зан үйлийг бууруулахын тулд зөвхөн мэдээлэл өгөх бус, ур чадварт суурилсан “Сургалтын нэгдмэл загвар”-ыг сургууль-эмнэлэг-гэр бүлийн түншлэлд тулгуурлан нэвтрүүлэх нь зүйтэй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ-ын нян судлалын оношилгооны чадавхийг судалсан дүн(2022-11-12) ;Н.Цогзолмаа ;Г.Хишигдэлгэр; ;Ц.УранцэцэгД.Нармандах - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бэлгийн замаар дамжих хавсарсан халдварыг судалсан дүн(2022-04-28) ;О.Мөнхзаяа ;С.Цогтсайхан ;Д.Нармандах ;М.ХишигжаргалА.ГүрбадамБЗДХ-ын тархалтын хөдлөл зүйд хүн амын соёл, боловсролын байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин ихээхэн нөлөөлдөг. Манай улсад бэлгийн замаар дамжих халдварын тархалт жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд БЗДХ-ын эмнэл зүйн шинж тэмдэггүй хэлбэр ихэсч байгаа нь санамсаргүй халдвар тараах, эрт оношлогдохгүй, дутуу эмчилгээ хийлгэх, бусад бэлгийн замын халдвартай хавсрах эрсдэлийг дагуулж байна. Судалгаанд хамрагдсан нийт 3082 үйлчлүүлэгчдийн 29.1% (897/3082)-д БЗДХ (CI 27.5-30.7, p<0.005) илрэв. Нийт халдварын 27.8%-ийг N.gonorrhoeae, 11.26%-ийг T.vaginalis, 23.08%-ийг мөөгөнцөр, эмэгтэйчүүдийн 27.9%-ийг бактерийн шалтгаант үтрээний үрэвсэл (БШҮҮ), 11.03%ийг микоплазм, уреаплазмын халдвар эзэлж байв. БЗДХ-ын нас болон хүйсний хамаарлыг авч үзвэл N. gonorrhoeae-ийн халдвар 17-24 насны эрэгтэйчүүдэд хамгийн өндөр байсан бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд T.vaginalis-ийн халдвар, мөөгөнцөр болон шээс бэлгийн замын микоплазм, уреаплзамын халдвар их байв. Бид бэлгийн замаар дамжих хавсарсан халдварыг судалж үзэхэд 2-3 халдварын хавсарсан тохиолдол олон байсан бол 4 халдвар хавсрах нь харьцангуй бага байлаа. Дээрх үр дүнгээс үзэхэд БЗДХ-тай үйлчлүүлэгчдийн ихэнхи нь бусад бэлгийн замаар дамжих халдварын аль нэгтэй хавсрах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Трихомниазын оношилгооны хиймэл оюун ухаанд тулгуурласан технологийн хэрэглээг судалсан дүн(2021-11-01) ;Г.Хишигдэлгэр ;Д.Нармандах ;Ц.Уранцэцэг ;Р.ОюунгэрэлТрихомониаз нь өргөн тархсан бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын нэг бөгөөд Монгол улсад бүртгэгдсэн БЗДХын 28.6%-ийг эзэлж байна. Монгол улсад мөрдөгдөж буй БЗДХ-ын оношилгоо, эмчилгээний удирдамжид бичил биетнийг бичил харуураар харж шинжлэх аргыг хэрэглэхээр тусгасан. Бид энэхүү судалгаагаар хиймэл оюун ухаанд тулгуурласан БЗДХ-ын оношилгооны технологийн хэрэглээг трихомониазын оношилгооны бусад аргуудтай харьцуулан судлах, программын хэрэглээний талаар эмч, эмнэлгийн мэргэжилтний сэтгэл ханамжийг судлахыг зорилоо. Судалгааг ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны БЗДХ-ын нян судлалын лабораторид түшиглэн 90 наацыг санамсаргүй түүвэрлэн бичил харуураар нүдээр харж шинжлэх аргаар болон TRI-VU программ ашиглан T. vaginalis илрүүлж буй байдлыг харьцуулан судалсан. Түүнчлэн TRI-VU программын хэрэглээтэй танилцсан лабораторийн эмч, лаборант, АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн төгсөх курсийн оюутнуудаас нийт 78 хүнийг санамсаргүй түүвэрлэн, таниулсан зөвшөөрөл авсны дараа програмын хэрэглээний талаар сэтгэл ханамжийг судалсан. Судалгааны үр дүнд практикт өргөн хэрэглэж байгаа наацыг грамын аргаар будаж микроскопт харж шинжлэн T. vaginalis-ийг илрүүлэх хугацааг TRIVU программаар илрүүлэх хугацаатай харьцуулахад T. vaginalis илэрсэн сорьцыг илүү хурдан буюу 3.1 дахин хурдан илрүүлсэн нь энэ программыг хурдан шуурхай үр дүн сайн байгааг харуулж байна. Нян судлалын лабораторийн эмч, ажилчид ажлын ачаалал ихтэй, олон шинжилгээ харахад нүдэнд ачаалал өгдгөөс гарах алдааг TRI-VU3 програм ашигласнаар буурах боломжтой тул сэтгэл ханамж өндөр байна гэж судалгаанаас дүгнэж байна.
