АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
5 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрчимт эмчилгээний сувилагчийн ажлын ачааллыг судалсан дүн(2020-05-01) ;М.Мөнх-Эрдэнэ ;Б.ОюундарьП.ТунгалагАжлын хэт ачаалал нь ажил үүргийн тодорхой бус байдал, ажилчид хоорондын харилцааны зөрчил, цалин урамшуулалтай холбоотой асуудал удаан хугацаанд үргэлжилсэний улмаас ажлаас халшрах хам шинж үүсдэг. Мөн ажлын бүтээмж буурах, шалтгаангүй ажлаа таслах, ажилдаа сэтгэл ханамжгүй болох, өөрт итгэх итгэлээ алдах зэрэг шинжүүд илэрдэг. Судалгааны мэдээ мэдээллийг цуглуулахдаа нэг агшингийн судалгааны загвараар тоон судалгааны аргыг ашиглан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн 17 сувилагчийг хамруулан ажлын ачааллыг тодорхойлж, судалгааны үр дүнгийн боловсруулалтыг SPSS-21 програм ашиглан дүн шинжилгээ хийсэн. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Вегенерийн Грануломатозын тохиолдол(2020-05-01) ;М.Эрхэмбаяр; ;М.Мөнх-Эрдэнэ ;Ц.Төмөр-ОчирIntroduction: Granulomatosis with polyangiitis (GPA),also known as Wegener's granulomatosis (WG) is an extremely rare long-term systemic disorder that involves formation of Giant-Cell granulomas and inflammation of blood vessels (vasculitis) of several organ systems and thought to be induced by immune or autoantibody (ANCA - antineutrophil cytoplasmic antibodies) and associated with toxicity and allergy (1). Initially involves the upper (nasal sinuses -panvasculitis 85%), pharynx and larynx), lower respiratory (trachea, bronchi and alveoli) tracts and kidney and later involves esophagus, stomach and intestines. Peribronchial scar tissue and stenosis usually result in atelectasis and pneumonia (2). Case presentation: We describe a 37-year-old, man who presented with cough, haemoptysis and pleurisy in both side of chest. Cough and dyspnoea is stimulated minor movements. Bloody and exudative rash is in the skin of bilateral elbows, legs and thighs. Immunology: PR3-cANCA positive-5.23 э - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эфирийн тосны үйлчлэлийг архаг стрессийн загвар үүсгэсэн амьтанд зан төрх үйлийн сорилоор үнэлсэн дүн(2024-05-13); ; ;Н.Ням-Эрдэнэ ;Б.АрвинзаяаБ.МаналжавҮндэслэл: Олон улсад болон манай оронд хийгдсэн судалгаануудаас Ямаан арц харахад стресс нь хүн төрөлхтний тулгамдсан асуудлын нэг хэвээр Лаванда байсаар байна. Орчин үед байгалийн гаралтай бүтээгдэхүүний эрэлт Сахар сонгох хэрэгцээ нэмэгдсээр байгаа ба ургамлаас гарган авсан эфирийн тосыг сорил анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна. Эфирийн тос Усанд сэлүүлэх нь стрессийг бууруулж, тайвшруулах үйлдэлтэй талаарх судалгаа сорил шинжилгээ ихээр хийгдэж байна. Манай оронд 300 орчим зүйлийн Клевенжерийн эфирийн тост ургамал ургадгийг тогтоосон ба ямаан арцны эфирийн аппарат тосны найрлага нэлээдгүй судлагдсан боловч стрессийн эсрэг үйлдлийг судалсан судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Манай оронд ургадаг Ямаан арцнаас гарган авсан эфирийн тосны стрессийн эсрэг үйлдлийг туршилтын амьтны загварт судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. Судалгаанд ашигласан Ямаан арцны эфирийн тосыг Клевенжерийн аппаратад устай хамт нэрэх аргаар гарган авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, Balb/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, бага тунгийн бүлэг, өндөр тунгийн бүлэг болон эерэг хяналтын бүлэг (Лавандагийн) гэсэн 5 бүлэг болгон хувааж архаг стрессийн загварыг эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг зан төрх үйлийн сорилоор үнэлсэн. Үүнд сахар сонгох болон усанд сэлүүлэх сорилыг ашигласан. Үр дүнгийн боловсруулалтыг Prism (ANOVA) программ ашиглан тооцоолсон. Үр дүн: Ямаан арцны 18 удаагийн нэрэлгээр нийт 5.78 г буюу 6.9 мл орчим, цайвар шар өнгөтэй Эфирийн тос гарган авсан. Туршилтын 28 дах өдөр усанд сэлүүлэх сорилоор туршилтын амьтдыг үнэлэхэд эрүүл хяналтын бүлэг 112.8±47.7 сек, эмгэг хяналтын бүлэг 56.4±15.2 сек, бага тунгийн бүлэг 86.6±38.7 сек, өндөр тунгийн бүлэг 117.5±52.8 сек, эерэг хяналтын бүлэг 75.2±24.0 секунд тус тус усанд идэвхтэй сэлсэн. Усанд сэлүүлэх сорилоор эмгэг хяналтын бүлэг болон эрүүл хяналт хооронд, мөн эмгэг хяналтын бүлэг болон өндөр тунгийн бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Туршилтын явцад нийт бүлгийн хулгануудад нийт 3 удаа (14 хоног тутам 1) сахар сонгох сорил хийсэн. Туршилтын эхний өдөр болон стресс үүсгэснээс хойш 14 дэх хоногийн хэмжилтээр бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаа байгаагүй. Харин 3 дах хэмжилтээр буюу стрессээр үйлчилснээс хойш 28 дах өдөр эмгэг хяналтын бүлэг 39.3±10.1%, бага тунгийн бүлэг 61.2±15.9%, их тунгийн бүлэг 66.1±27.9%, эерэг хяналтын бүлэг 71.8±10.3%, эрүүл хяналтын бүлэг 67.1±8.24% байсан нь эмгэг хяналтын бүлэг болон эрүүл хяналт, өндөр тунгийн туршилт болон эерэг хяналтын бүлэг хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Ямаан арцан (100 г)-д агуулагдах эфирийн тосны гарц дунджаар 0.642 г буюу 0.78 мл байна. 2. Зан төрх үйлийн сорилоор ямаан арцнаас гарган авсан эфирийн тос нь архаг стрессийг бууруулах үйлдэлтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын хулганад архаг стрессийн загвар үүсгэж, чацаргана (Hippophae Rhamnoides L.)-ы тосны нөлөөллийг судлах(2023-11-03) ;М.Мөнх-Эрдэнэ ;Н.Отгонтуяа; ;Н.Ням-ЭрдэнэН.НаранбатҮндэслэл: Амьтдын гадны таагүй хүчин зүйлд үзүүлж буй физиологи, сэтгэл зүйн хариу үйлдлийг стресс гэнэ. Дэлхий нийтэд стрессийн эсрэг үйлдэлтэй эмийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмийн гаж нөлөө ч бас бүртгэгдсээр байна. Монголчууд эрт дээр үеэс хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн чацаргана жимсгэнэ нь байгалийн хүчтэй антиоксидант бөгөөд олон төрлийн үрэвсэлт өвчний үед хэрэглэгддэг. Зорилго: Лабораторийн хулганад архаг стрессийн загвар үүсгэж, чацаргана жимсгэний тосны стресст нөлөөлөх үйлчлэлийг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино. Арга, аргачлал: Судалгаанд BALB/С үүлдрийн эрэгчин хулганыг сонгон авч 4 бүлэг болгон туршилтыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: эерэг хяналтын бүлэгт 8 хулгана, эмгэг хяналтын бүлэг 9 хулгана, бага тун бүлэгт 9 хулгана, их тун бүлэгт 9 хулгана нийт 35 хулганыг тус тус санамсаргүйгээр сонгон туршилтыг хийсэн. Архаг стрессийн загварыг үүсгэхдээ өдөр бүр өөр өөр стрессийн хүчин зүйлээр 28 хоногийн турш үйлчилсэн. Стрессийн түвшинг биеийн жингийн хэмжилт болон сахарозын уусмал сонгох сорилоор туршилтын эхний 14 хоногийн хугацаанд үнэлсний дараа чацарганы тосыг 14 хоногийн турш амаар уулгасан. Судалгааны үр дүнг Prism 9 программ ашиглан Two-way ANOVA, T тест, Tukey’s multiple comparisons test арга ашиглан боловсруулсан. Үр дүн: Биеийн жингийн хэмжилтийн үр дүнд эерэг хяналтын бүлгийн биеийн жин тогтмол нэмэгдэж, эмгэг хяналтын бүлэгт биеийн жингийн өсөлт ажиглагдсангүй. Сахарозын уусмал сонгох сорил, усанд сэлүүлэх сорилын дүнгээр чацарганы тос уусан туршилтын бүлгүүдэд стрессийн түвшин харьцангуй бага байгаа нь чацаргана жимсгэнэ нь стрессийн эсрэг нөлөө үзүүлж буйг илтгэж байна. Дүгнэлт: BALB/C үүлдрийн туршилтын цагаан хулгануудад стрессийн эмгэг загвар болох архаг стресс үүссэн болох нь сахарозын уусмал сонгох сорил, усанд сэлүүлэх сорилоор тогтоож архаг стресс бүхий хулганад чацаргана жимсгэний тос уулгахад стрессийн даван туулах чадвар нь нэмэгдэж байгаа нь төрх үйлийн сорилоор тодорхойлогдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хүн амын цусан дахь мөнгөн усны агууламжийг дотоод орчны агаарын бохирдолтой харьцуулан судалсан дүн(2022-04-28) ;М.Мөнх-Эрдэнэ; ; ;Г.ЖаргалсайханЭ.ЗолжаргалДэлхийн хүн ам бараг бүхэлдээ (99%) ДЭМБ-аас тогтоосон нарийн ширхэгтэй тоосонцор (PM 2.5)-аас давсан бохирдолд өртөж байгаа ба бага, дунд орлоготой орнууд агаарын бохирдлын хамгийн өндөр түвшинд өртөж байна. Агаарын бохирдлын нөлөөнөөс зүрх судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушигны хавдар, амьсгалын замын хурц өвчлөл гарч жил бүр 4.2 сая хүн нас барж байна. Орчны бохирдлын гол үзүүлэлтүүдийн нэг болох металл мөнгөн ус (Hg) нь хүн амьтанд үзүүлэх нөлөөллийн хувьд маш хортойд тооцогддог. Бид Улаанбаатар хотын насанд хүрсэн зарим хүн амын цусанд агуулагдах мөнгөн усны агууламжийг агаарын бохирдолтой харьцуулан судлах зорилго тавьж ажилласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар явуулсан. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын насанд хүрсэн 215 хүнийг хамруулсан. Судалгааг 2019 оны 1 ба 5 сард цуглуулж, цусны дээжийг антикоагулянт агуулсан хуруу шилэнд цуглуулж, цусанд мөнгөн ус (Hg) тодорхойлох шинжилгээг хүйтэн уурын атом шингээлтийн спектрофотометрийн аргаар хийсэн. Үр дүн: Хүйтний улиралд цусан дахь мөнгөн усны агууламж дунджаар 0.462 мкг/л, дулааны улиралд 0.450 мкг/л байсан. Цусан дахь мөнгөн усны агууламж гэрийн дотоод орчны агаар дахь нарийн ширхэгт тоосонцортой сул хамааралтай (ρ=0.13) байсан ба энэ статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.306) байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүн амын цусан дахь мөнгөн усны агууламж дунджаар 0,456 мкг/л буюу лавламж утгаас хэтрээгүй байна. Цусан дахь мөнгөн усны агууламж судалгаанд оролцогчдын гэрийн дотоод орчин дахь PM2.5 түвшинтэй хамааралгүй байсан.
