С.Мягмарчулуун
Loading...
Товч нэр
С.Мягмарчулуун
Бүтэн нэр
Сайннямбуу Мягмарчулуун
Латин нэр
Sainnyambuu Myagmarchuluun
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
21 results
Now showing 1 - 10 of 21
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дархан хотын айл өрхийн доторх орчны тоосонцрын агууламжийг тодорхойлсон үр дүн(2025-01-01) ;Ж.Нямдорж ;М.Болор ;Э.Маралмаа; Үндэслэл: 2018 онд дэлхийн өвчний дарамт, осол ба эрсдэлт хүчин Тоосонцор зүйлийн судалгаагаар 2017 онд 1.6 сая хүн айл өрхийн доторх орчны Агаарын бохирдол агаарын бохирдолтой холбоотой нас барсан хэмээн мэдээллэсэн. Түүхий нүүрс Доторх орчны агаарын чанар муу байх нь амьсгалын замын өвчин, Сууц зүрх судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн хүндрэл үүсгэхээс гадна астма болон харшлын өвчтэй хүмүүст илүү сөргөөр нөлөөлж байгааг онцолсон. 2019 онд хийгдсэн судалгаагаар 2.5 микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцор болох РМ2.5-д удаан хугацаанд өртөх нь дундаж наслалтыг 1.8 жилээр бууруулж байна гэж тооцоолсон ба энэ нь агаарын бохирдолтой бүс нутагт өндөр байгааг тогтоосон. Мөн Миллер нарын (2007) судалгаагаар РМ2.5-д удаан хугацаагаар өртөх нь зүрх судасны өвчин, энэ нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгааг тогтоосон байна. Доторх орчны РМ2.5-ын агууламжийг тодорхойлохын тулд шууд хэмжилтийн төхөөрөмжүүдийг ашиглах нь агаарын бохирдуулагч бодисын тархалт, ялгарлын эх үүсвэрийг тодорхойлох, нөлөөллийн хувьд цаг хугацааны өөрчлөлтийг хянахад онцгой үр дүнтэй байдаг. Судалгаануудаас үзэхэд шууд хэмжилт нь орон нутгийн нөхцөл байдалд тохирсон, шаардлагатай нарийвчилсан мэдээллийг өгдөг ба хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Судалгааны ач холбогдол нь Дархан хотын сууцны дотор орчны агаарын бохирдлыг бодит цагийн хэмжилтээр үнэлж, бохирдуулагч бодисын тархалт, эрсдэл, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах юм. Зорилго: Дархан хотын өвлийн улиралд гэр, байшин, сууцны доторх орчны агаарын чанарыг Ригр1е А н багажаар үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Дархан хотын 128 айл өрхүүдийг судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдсан айл өрхийн зуухны төрөл, хэрэглэж буй нүүрсний төрөл, айл өрхийн жилийн болон хоногийн нүүрсний хэрэглээ, галлагааны давтамж, зуух яндангийн битүүмжийн байдал зэрэг үзүүлэлтээр судлав. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогч айл өрхөд доторх агаарын чанарын шууд хэмжилтийн Ригр1е-Ап багаж байршуулах ба сарын дараа уг багажийг авах үед асуумжийн хуудас бөглүүлэх, доторх орчны Ригр1е-Ап багажийн 1 сарын хэмжилтийн үзүүлэлтүүдийг судалгааны мэдээ мэдээлэл болгон ашигласан. Асуумж нь Судалгаанд оролцогчоос хүн ам зүй, доторх орчныагаарт нөлөө үзүүлэх эрсдэлт хүчин зүйлийг багаж байршуулах үеийн 55 асуулт бүхий 7 хуудас асуумж, багаж авах үеийн 25 асуулт бүхий 3 хуудас мэдээллийг багтаасан. Үр дүнг “8Р88 25.0” программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт Дархан хотод байршилтай 128 өрх хамрагдсан. Дархан хотын айл өрхүүдийн одоогийн сууцандаа амьдарч буй дундаж хугацаа нь 9.5 жил нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй гарсан. Сууцны төрлөөр ангилж үзэхэд монгол гэрт 40.6%, байшинд 39.1%, орон сууцанд 20.3% байсан. Дархан хотын айл өрхүүдийн 24 цагийн дундаж РМ2.5-ын агууламж гэрт хамгийн их (70.9 цг/м3), байшинд (46.8 цг/м3), орон сууцанд (22.8 цг/м3) байсан нь ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Гэрийн доторх орчны РМ2.5-ын агууламж хамгийн их хувьсаж байгаа бөгөөд үүний дараа байшин, орон сууц байна. Орон сууцанд амьдардаг төвлөрсөн халаалттай айл өрхүүдэд РМ2.5-ын агууламж 24 цагийн дунджаар 22.8 цг/м3 байсан бол халаалтын гол эх үүсвэр нь зууханд суурилдаг гэр, байшинтай айл өрхүүдтэй харьцуулахад 59.4 цг/м3 байна. Энэ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Харин, сайжруулсан зуух нь уламжлалт зуухтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй. Дархан хотын судалгаанд оролцогчдын нийт 21.4% нь гэр бүлийн хэн нэгэн нь гэр дотор тамхи татдаг гэж хариулсан. Мөн 86.5% нь тогтмол арц, лаа, хүж, зул, ганга асаадаг бол 99.2% нь гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэггүй байв. Дүгнэлт: Дархан хотын суурьшлын гэр, байшин доторх орчны тоосонцрын агууламж 59.4 цг/м3 байсан ба ашиглаж буй зуухны төрлөөр ялгаатай, яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан тохиолдол их байгаа нь доторх орчны агаарт бохирдуулагч бодис илүү тархах нөхцлийн бүрдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн бие махбодын үйл ажиллагаа, бүтцийн гэмтлийн алдагдлыг үнэлэх нь(2026-09-15); ;С.Ачиймаа ;Б.Шинэбилэг; Үндэслэл: Үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) нь хүний биеийн үйл ажиллагаа, бүтцийн өөрчлөлт, оролцооны хязгаарлалт болон орчны хүчин зүйлсийг цогцоор нь үнэлдгээрээ онцлог юм. Өвчний олон улсын ангилал (ICD) болон үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) ангиллыг хослуулан ашиглах нь сэргээн засах тусламж үйлчилгээний төлөвлөлт, хөгжлийн бэрхшээлийн үнэлгээ, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн олговрын тогтолцоог илүү бодитой, хувь хүнд чиглэсэн байдлаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийг үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF)-д суурилан үнэлж, бие махбодын үйл ажиллагааны алдагдал, бүтцийн гэмтлийг үнэлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхдээ мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийг хамруулсан ба аналитик судалгааны агшны загварыг ашиглав. Үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) үнэлгээний (ICF checklist Version 2.1a, Clinician form) бие махбодын үйл ажиллагаа (b) болон биеийн бүтэц (s)-тэй холбоотой 2 бүлэг асуумжаар мэдээллийг цуглуулсан. Статистик боловсруулалтыг IBM SPSS-26.0 программ ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 180 оролцогчийн 80.6% (n=145) нь эрэгтэй, 19.4% (n=35) нь эмэгтэй бөгөөд дундаж нас 60.5±10.7 жил байв. Ажлын байрны эрсдэлтэй нөхцөлд ажилласан хугацааны дундаж 19.5±5.2 жил. Оролцогчдын 98.6% (n=178) нь хөдөлмөр эрхэлдэггүй байв. Мэргэжлээс шалтгаалсан өвчний 57.2% (n=103) нь амьсгалын тогтолцооны эмгэг, 20.0% (n=36) мэдрэлийн тогтолцооны эмгэг эзэлж байв. Үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) үнэлгээний дотоод нийцэл бие махбодын үйл ажиллагааны алдагдлын бүлэгт Cronbach’s α=0.904, биеийн бүтцийн гэмтлийн бүлэгт α=0.788 байв. Мэдрэхүйн үйл ажиллагаа ба өвдөлтийн алдагдал (b2) бүх өвчний бүлэгт статистикийн ач холбогдолтой ялгаатай (p<0.001), мэдрэлийн тогтолцооны бүтцийн гэмтэл (s1) мөн статистикийн ач холбогдолтой ялгаатай (p=0.015) байв. Олон хүчин зүйлийн логистик регрессээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдэх нь бие махбодын үйл ажиллагааны алдагдалтай (OR=1.065; 95% CI: 1.003– 1.131; p=0.030), нас нэмэгдэх нь биеийн бүтцийн гэмтэлтэй (OR=1.112; 95% CI: 1.013–1.234; p=0.042) тус тус статистикийн ач холбогдолтой хамааралтай байв. Дүгнэлт: 1. Үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF) Checklist Version 2.1a, Clinician Form-ын үнэлгээний дотоод нийцэл хангалттай байгаа нь МШӨ-ий үед энэхүү үнэлгээг ашиглах боломжтойг харууллаа. 2. Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн дунд мэдрэхүйн үйл ажиллагаа ба өвдөлтийн алдагдал түгээмэл илэрч, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдэх тусам бие махбодын үйл ажиллагааны алдагдал, нас ахих тусам биеийн бүтцийн гэмтлийн эрсдэл нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өсвөр насны хүүхдийн хоол боловсруулах замын эмгэгт зохистой хооллолтын дадлын нөлөөллийг судалсан дүн(2022-12-26) ;А.Мягмарсүрэн ;Э.ЭрдэнэчимэгҮндэслэл: АНУ-ын хүүхэд, өсвөр үеийнхний дунд чихэрлэг ундааны хэрэглээ 2001-2010 оны хооронд буурсан ч нийт илчлэгийн 10%-ийг эзэлсээр байгааг цөөнгүй судалгаанд дурьджээ. Мөн 2003-2010 оны хооронд хүүхэд, өсвөр үеийнхний жимсний хэрэглээ нэмэгдсэн байгаа ч жимс, хүнсний ногооны зөвлөмжид заасан хэмжээнд хүрэхгүй хэвээр байна. Tang Q (2018) нарын нийт 1136 оролцогчтой судалгааны үр дүнд сахаргүй хүнсний бүтээгдэхүүний талаар оролцогчид сайн хандлагатай байсан ч мэдлэг, дадал нь харьцангуй муу байгааг тогтоожээ. Монгол улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны үр дүнд сургуулийн хүүхдийн дунд илүүдэл жин ба таргалалтын тархалт огцом нэмэгдэж, илчлэг өндөртэй хүнс хэрэглэх, хөдөлгөөний идэвх бага байх нь илүүдэл жин, таргалалтад шууд нөлөөлдөг гэж үзсэн бөгөөд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл сүүлийн таван жилд тогтвортой нэмэгдсэн үзүүлэлттэй байгаад хооллолтын талаарх дадлаас нөлөөлөл байгаа эсэхийг тодруулах шаардлага тулгарсан. Зорилго: Хоол боловсруулах замын эмгэгийн улмаас ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж буй өсвөр насны хүүхдийн зохистой хооллолтын талаарх дадлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан тохиолдлын судалгааны загвар ашиглан ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж буй өсвөр насны хүүхдийн (10-15 нас) зохистой хооллолтын талаарх асуумж авсан. Үр дүн: Судалгаанд нийт 270 хүүхдийг хамруулснаас эрэгтэй 49.7% (n=134), эмэгтэй 50.3% (n=136), УБ хотоос 75.9% (n=205), орон нутгаас 24.1% (n=65) нь хамрагдсан. Зохистой хооллолтын зөвлөгөөг ердөө 34 хүүхэд авч байснаас 79.4% нь зохистой хооллолтын дадал хангалтгүй байв. Нийт судалгаанд оролцогчдоос хангалттай дадалтай оролцогч байгаагүй бөгөөд 97.8% нь хангалтгүй, 2.2% нь хангалттай гэж үнэлэгдсэн. Судалгаанд оролцогчдын насны бүлэг бүрт хангалтгүй дадал хэт давамгайлж байсан ба хүүхдүүдийн эхийн 89.6% нь дээд боловсролтой байсан. Оролцогч хүүхдүүдийн зохистой хооллолтын талаарх дадалд ам бүлийн тоо, ахуйн нөхцөл нөлөөлөх хамаарал үгүй байв (p>0.05). Гэр бүлийн хэн нэгэн гишүүн нь хоол боловсруулах замын эмгэгтэй 19 хүүхэд хангалтгүй дадалтай ба оролцогчдын зохистой хооллолтын талаарх дадал болон биеийн жингийн индекс хооронд хамаарал үгүй байв (p>0.05). Дүгнэлт: Хоол боловсруулах замын эмгэгтэй өсвөр насны хүүхдүүдийн зохистой хооллолтын дадал нь хангалтгүй бөгөөд энэ нь нас, хүйс, харъяалал, эхийн боловсрол, ахуйн нөхцөл, ам бүлийн тоо, гэр бүл дэх хоол боловсруулах замын эмгэг бүхий хүн зэрэг хүчин зүйлүүдээс хамааралгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагуудын эмийн нөөц, хангалтын асуудалд(2022-04-28) ;Э.Ариундарь; ; ;У.Еркебулан“Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” (БНЭМХ)–ыг хүн өөрийн оршин суугаа газартаа өөрийн зайлшгүй хэрэгцээт эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ гэж тодорхойлсон. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг ДЭМБ-ын зөвлөмж болгож буй SARA (Service Availibility and Readiness Assessment) асуумжаар судласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар судлаж, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 70 өрхийн ба сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг судалгаанд хамруулав. Судалгааны үр дүнд нийт 66 амин чухал, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг үнэлэхэд 56.4 бэлэн байв. Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-д 43.8, Сумын эрүүл мэндийн төв (СЭМТ)-д 56.4 (Сум дундын эмнэлэг ороод) байв. Эм бэлдмэлийн хангалтын захиалга хийхдээ судалгаанд хамрагдсан байгууллагуудын 51%-56.8% тогтмол хэмжээгээр авдаг бол 21.6%-33.3% нь томьёоны аргаар тооцож захилга хийдэг байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг тогтмол 2 сарын нөөцтэй байж хангалт хийхэд 52%-д нь хүндрэл гардаг ба 47.8%-д нь сүүлийн 1 жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүссэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ХДХВ/БЗДХ-ын талаарх оюутан залуучуудын мэдлэг, дадал, хандлагыг судалсан нь(2023-05-22) ;Т.Дөлгөөн ;Д.ГантуяаBackground: It is estimated that more than 1 million people are being getting with sexually transmitted diseases (STDs) daily in a wordlwide, and more than 500 million people between the ages of 15 and 49 are infected with genital herpes simplex virus (HSV). In Mongolia, with the support of the Global Foundation, HIV and STD surveillance research was conducted starting in 2002, and the results of the study are the main information source to plan measures to prevent and reduce the spread of HIV, AIDS, and STDs at the national level, to evaluate the results of treatment and care programs, and for reporting criterias; Global AIDS Monitoring and Evaluation Repor;. Aim: We aimed to evaluate the knowledge, practice and attitude regarding HIV/STDs among students and youths of some universities in Ulaanbaatar. Materials and Methods: In the study, 410 students of the 1st-5th year of MNUMS and MUST were included and the study was conducted by using cross sectional design. Questionnaires were used to collect data by google form application and statistical analysis was made by using STATA software. Results: The level of knowledge about HIV and STDs among female students who participated in the study was 84.1%, and it was 77.2% among male students. As for the studied universities, the level of knowledge of the students of MNUMS was 88.8%, while the level of knowledge of the students of MUST was 72.7%. When students; condom use was classified by gender and type of university they attended among only students who had intercourse, 50% of all students used condoms for the first time they had intercourse, and 49.7% used condoms for the last time they had intercourse. Among the students who had intercourse, the reasons for having intercourse without a condom were found to be the reasons such as trusting their sexual partners, not liking to use condoms, not finding them at the time, and using other methods of contraception. Moreover, 28.4 percent of students were tested for HIV infection, and this parameter did not differ by gender. Among the students who participated in the survey, 84% answered that the measure taken to prevent STDs among young students were insufÏcient, and 16% of them answered that it is sufÏcient. Furthermore, in terms of action to prevent from STDs and reducing its incidences, 37 percent of all students voted for the effectiveness of conducting training, 18.7 percent of program implementation, and 19 percent of preventive screening activities are effective. Conclusion: The level of knowledge regarding HIV and STDs among the surveyed students is good and practice is not enough. The fact of the measures taken to prevent STDs among young students are insufÏcient indicates the need to intensify this measures in the future. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хүн амын цусан дахь мөнгөн усны агууламжийг дотоод орчны агаарын бохирдолтой харьцуулан судалсан дүн(2022-04-28) ;М.Мөнх-Эрдэнэ; ; ;Г.ЖаргалсайханЭ.ЗолжаргалДэлхийн хүн ам бараг бүхэлдээ (99%) ДЭМБ-аас тогтоосон нарийн ширхэгтэй тоосонцор (PM 2.5)-аас давсан бохирдолд өртөж байгаа ба бага, дунд орлоготой орнууд агаарын бохирдлын хамгийн өндөр түвшинд өртөж байна. Агаарын бохирдлын нөлөөнөөс зүрх судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушигны хавдар, амьсгалын замын хурц өвчлөл гарч жил бүр 4.2 сая хүн нас барж байна. Орчны бохирдлын гол үзүүлэлтүүдийн нэг болох металл мөнгөн ус (Hg) нь хүн амьтанд үзүүлэх нөлөөллийн хувьд маш хортойд тооцогддог. Бид Улаанбаатар хотын насанд хүрсэн зарим хүн амын цусанд агуулагдах мөнгөн усны агууламжийг агаарын бохирдолтой харьцуулан судлах зорилго тавьж ажилласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар явуулсан. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын насанд хүрсэн 215 хүнийг хамруулсан. Судалгааг 2019 оны 1 ба 5 сард цуглуулж, цусны дээжийг антикоагулянт агуулсан хуруу шилэнд цуглуулж, цусанд мөнгөн ус (Hg) тодорхойлох шинжилгээг хүйтэн уурын атом шингээлтийн спектрофотометрийн аргаар хийсэн. Үр дүн: Хүйтний улиралд цусан дахь мөнгөн усны агууламж дунджаар 0.462 мкг/л, дулааны улиралд 0.450 мкг/л байсан. Цусан дахь мөнгөн усны агууламж гэрийн дотоод орчны агаар дахь нарийн ширхэгт тоосонцортой сул хамааралтай (ρ=0.13) байсан ба энэ статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.306) байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүн амын цусан дахь мөнгөн усны агууламж дунджаар 0,456 мкг/л буюу лавламж утгаас хэтрээгүй байна. Цусан дахь мөнгөн усны агууламж судалгаанд оролцогчдын гэрийн дотоод орчин дахь PM2.5 түвшинтэй хамааралгүй байсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үйлдвэрлэлийн ослын улмаас хувь хүний эрүүл мэнд, эдийн засагт учруулах дарамтыг судлах нь(2022-06-12) ;С.Марал; Үндэслэл: Ажлын байрны нөхцөл, үйлдвэрлэлийн орчин, хортой аюултай хүчин зүйлсийг илрүүлж хяналтандаа авч чадахгүйгээс буюу байгуулагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нь аль нэг хэсэгтээ алдаатайгаас үүдэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол жилээс жилд нэмэгдсээр байна1. Зорилго: Үйлдвэрлэлийн ослоос үүдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хүний эрүүл мэнд, эдийн засагт учрах дарамтыг судлахад оршино. Арга, аргачлал: Үйлдвэрлэлийн ослын улмаас нэг буюу хоёр нүд хараагаа алдсан, харааны чадал 0.05 буюу түүнээс доош алдсан, аль нэг мөч тайрагдсан гэмтэл авсан мөн мэдрэлийн эмгэгтэй болсон хөдөлмөрийн чадвар алдалтын 50%-100% хувь хэмжээгээр тогтоолгосон нийт 30 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж судалгааны мэдээ мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Үйлдвэрлэлийн осолд өртсөн 30 тохиолдлын 90% нь тухайн ажилтны амьдралын чанар дордсон, нийгмийн статус доошилсон байна. Сарын орлогын хувь 2-3 дахин буурч амьдралын чанар муудсан байна. Одоо ажил эрхлэх хүсэлтэй ч ажилд авахгүй байна гэсэн тохиолдол 80% байна. Судалгаанд хамрагдсан үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдлуудын дийлэнх нь хууль эрх зүйн мэдлэггүйгээс хуулийн дагуу нөхөн төлбөрийг авч чадаагүй, байгууллага хөдөлмөрийн чадварт нь тохирсон ажлын байр санал болгоогүй, нэг удаагийн нөхөн төлбөрөө олгосноос хойш дахин дэмжлэг үзүүлдэггүй, удирдлагатай холбоо харилцаа тогтоогоогүй, хамт олонгүй болсон байна. Дүгнэлт: Үйлдвэрлэлийн осол нь зөвхөн эдийн засагт хохирол учруулаад зогсохгүй ажилтны хувийн амьдрал, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн осол өртсөн хүмүүс хөдөлмөрийн чадвартаа тохирсон ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлогогүй болоод зогсохгүй, хамт олон, гэр бүл, нийгэмд гадуурхагдаж сэтгэл зүйн маш их хохирол амсаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын сууцны доторх орчны PM2.5 тоосонцор уушгины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судалсан дүн (2023-2024 оны өвлийн үр дүн)(2025-10-20) ;Э.Маралмаа; ; ; Д.ГантуяаҮндэслэл: Аэродинамик голч 2.5 микрометр ба түүнээс бага голчтэй тоосонцор (PM2.5) нь амьсгалын замаар дамжин уушгины цулцангийн гүнд нэвтэрч, исэлдэлтийн стресс, системийн болон судасны үрэвслийг өдөөх нөлөө бүхий онцлогтой юм. Монгол Улс нь агаарын бохирдлын түвшин их орнуудын тоонд ордог бөгөөд нийт хүн амын тал хувиас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод өвлийн улиралд PM2.5-ын агууламж 200 мкг/м³-аас давж, ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 8 дахин ихэсдэг байна. Улаанбаатар хотын 1,200 насанд хүрэгчдийг хамруулсан судалгаагаар агаарын бохирдол өндөр байдаг улиралд амьдралын чанар эрс муудсан ба өмнө нь амьсгалын замын үйл ажиллагааны алдагдалтай байсан хүмүүсийн илүүтэй илэрч байсан. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар зорилтот түүврийн аргаар Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогчдийн сууцны доторх орчны агаарын чанарыг хэмжих PurpleAir багаж 1 сарын турш байршуулан хэмжилтийг хийж, үүний дараа спирометрийн шинжилгээгээр уушгины үйл ажиллагааг үнэлсэн ба SPSS-25.0 программыг ашиглан тооцоолол хийж үр дүнг тооцсон. Үр дүн: Нийт 236 оролцогчдын 114 (48.3%) Улаанбаатар, 122 (51.7%) Дархан хот, хүйсийн хувьд 111 эрэгтэй (47.0%), 125 эмэгтэй (53.0%) байсан оролцогчид байв. Сууцны доторх PM2.5-ийн дундаж агууламж 66.24 мкг/м³ байсан (СХ 44.87 мкг/м³) ба хамгийн бага нь 7.79 мкг/м³, хамгийн их нь 264.55 мкг/м³ байв. Орон сууцны төрлөөр ангилан үзэхэд гэрт PM2.5-ийн дундаж агууламж 82.34 мкг/м³ байсан нь байшинд (67.34 мкг/м³) болон орон сууцанд (32.24 мкг/м³) тодорхойлогдсон агууламжаас харьцангуй их байсан. Хамаарлын шинжилгээгээр Генслерийн индекс (FEV1/FVC харьцаа), амьсгал гаргалтын дээд хурд (PEF) ба эзэлхүүний дундаж хурд (FEF25–75)-ыг илтгэх үзүүлэлтүүд PM2.5-ийн агууламжтай урвуу хамаарал бүхий тогтоогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий байв. Оролцогчдын 9.4%-д уушгины хүчилсэн амьдралын багтаамж (FVC), 15.3%-д эхний 1 секунд дэх хүчлэн гаргах агаарын эзлэхүүн (FEV1), харин 3.8% нь FEV1/FVC харьцаа буурсан байв. Дүгнэлт: Сууцны доторх орчны PM2.5 агууламж нь гэр сууцанд өндөр илэрсэн бөгөөд уушгины үзүүлэлтүүдээс амьсгал гаргалтын бууралтыг илтгэх үзүүлэлтүүд нь сөрөг хамаарал бүхий статистикийн хувьд ач холбогдолтой байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн түлш, нүүрсний хэрэглээ, галлагааны байдлыг судласан нь(2024-05-13) ;М.Болор; ; ; Грегори Ч.ГрэйҮндэслэл: Айл өрхийн дотоод орчны агаарын бохирдол, ялангуяа 2.5 Халаалт микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцор (PM2.5) нь сүүлийн Зуух жилүүдэд байгаль орчин, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал Яндан болоод байна. PM2.5 нь хоол хийх, галлагаа хийх, тамхи татах, гэр Сууц ахуйн цэвэрлэгээ хийх гэх мэт дотоод орчны янз бүрийн эх үүсвэрээс үүссэн хатуу тоосонцор болон шингэн дуслуудын хольцоос бүрддэг. Хүмүүс амьдралынхаа нэлээд хэсгийг гэртээ эсвэл ажлын байр зэрэг дотоод орчинд өнгөрөөдөг тул дотоод агаарын чанар нь тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдалд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл болдог. Дотоод орчны РМ2.5-ийн эх үүсвэр нь газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн хүчин зүйл, амьдралын хэв маягаас хамааран ялгаатай байдаг. Энэхүү судалгаа нь өвлийн улиралд PM2.5-ийн бохирдлыг нэмэгдэхэд дотоод орчны агаарын чанарт нөлөөлж буй хүчин зүйлүүд, агаарын чанарыг сайжруулах боломжит арга хэмжээг тодруулах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн түлш, нүүрсний хэрэглээ, галлагааны байдлыг өвлийн улиралд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэв. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Улаанбаатар, Дархан хотын 248 айл өрхүүдийг судалгаанд хамруулав. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогч айл өрхөд дотоод орчны агаарын чанарыг хэмжих Purple Air багаж 1 сарын турш байршуулан хэмжилтийг хийж, багажийг байршуулах, авах үед өрхийн гишүүнээс судалгааны асуумжийг бөглүүлэн судалгааны мэдээ мэдээллийг цуглуулсан ба SPSS-25.0 программыг ашиглан тооцоолол хийж үр дүнг тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 248 өрх хамрагдсанаас, Улаанбаатар хотод 120, Дархан хотод 128 өрх хамрагдсан. Гэр болон байшинд амьдардаг айл өрхийн ашигладаг энгийн буюу уламжлалт зуухыг Улаанбаатар хотын өрхүүдийн 54.2%, Дархан хотын өрхүүдийн 83.3% нь ашиглаж байсан бол бусад төрлийн зуухыг Улаанбаатар хотод 3.1%, Дархан хотод 2% нь ашиглаж байв. Дотоод орчны агаарын чанарыг бууруулдаг хүчин зүйл болох яндангийн битүүмж алдагдах, зууханд зай завсар, цоорхой гарсан айл өрх Улаанбаатар хотод 5 (5.2%), Дархан хотод 17 (16.8%) нь эзэлж байсан. Харин яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан эсэхийг мэдэхгүй байгаа айл өрх Улаанбаатар хотод 3 (3.1%), Дархан хотод 1 (1%) байна. Гэр, байшинг халаах зориулалтаар нэмэлт цахилгаан халаалт ашигладаг айл өрх Улаанбаатар хотод 10 (8.3%), Дархан хотод 28 (21.9%) байсан ба айл өрхийн жилийн турш хэрэглэдэг нийт түлш, нүүрсний хэрэглээ Улаанбаатар болон Дархан хотуудад дунджаар нэг айлд 3.3±1.3 тонн. Улаанбаатар болон Дархан хотын айл өрхүүдийн хоногт ашигладаг түлш, нүүрсний хэрэглээний хэмжээ дунджаар 18±10 кг байв. Дүгнэлт: Улаанбаатар, Дархан хотын судалгаанд хамрагдсан гэр, байшинд амьдардаг айл өрхүүд ашиглаж буй зуухны төрлөөр ялгаатай бөгөөд Дархан хотод яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан байдал илүү байгаа нь эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх хүн амын дадал зуршил, эх үүсвэр, нөөцтэй холбоотой байна. Ашиглаж буй нийт түлш, нүүрсний жилийн болон хоногийн хэрэглээний хэмжээ Улаанбаатар хотын айл өрхүүд илүү байна.
