Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00

АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)

Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001

Browse

Search Results

Now showing 1 - 10 of 17
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй хүүхдийн амьдралын чанарыг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын орчуулга, найдвартай байдлыг судалсан үр дүн
    (2026-05-22) ;
    Г.Намуун
    ;
    Н.Энхтүвшин
    ;
    П.Энхзул
    ;
    Д.Мөнхжаргал
    Үндэслэл: Монгол улсын хэмжээнд 10-14 насны хүүхдүүдийн дунд хоол боловсруулах эрхтний эмгэг нь нийт өвчлөлийн шатгааны 2-р байрт ордог. Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарын үнэлгээ (Pediatric Quality of Life Inventory) нь 2–18 насны хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг (HRQOL) үнэлэхэд зориулагдсан модуль бүтэцтэй асуумж юм. Энэхүү үнэлгээний арга нь олон улсад эрүүл болон өвчтэй хүүхдийн амьдралын чанарын ялгааг үнэлэхэд өргөн хэрэглэгддэг. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг үнэлэх асуумж (Pediatric Quality of Life InventoryGastrointestinal version)-ийн Монгол хувилбарыг бий болгож, эмнэлзүйн хэрэглээ ба эрдэм шинжилгээний ажилд нэвтрүүлэх шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарын үнэлгээ PedsQL-ний Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй хүүхдийн шинж тэмдгийн үнэлгээний стандарт хувилбар (Pediatric Quality of Life Inventory-Gastrointestinal version standard form)-ыг Монгол хэлэнд орчуулан дотоод найдвартай байдлыг судлах. Арга, аргачлал: Бид Хүүхдийн амьдралын чанарын үнэлгээ-Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй хүүхдийн шинж тэмдгийн стандарт үнэлгээг (PedsQL-GI version standard form) сонгон авч, зохиогчдоос зөвшөөрөл авсны үндсэн дээр зохиогчдын илгээсэн протоколын дагуу билингуал орчуулга хийж Монгол хувилбарыг бий болгосон. Монгол хувилбарын дотоод найдвартай байдлыг үзэхийн тулд 8-12 болон 13-аас дээш насны тус бүр 25 хүүхэд болон тэдгээрийн асран хамгаалагчдаас асуумж авч, SPSS 25.0 программ ашиглан Interclass correlation, Cronbach’s Alfa тест хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдоос авсан асуумжийн Cronbach’s alfa=0,96 байгаа нь хэмжүүрийн найдвартай байдал хангалттайг харуулж байна. Мөн хэмжилтийн давтагдах найдвартай байдлыг interclass correlation coefÏcient (ICC) ашиглан үнэлэхэд ICC=0.79 гарсан нь найдвартай байдлыг илтгэж байна. Дүгнэлт: 1. Монгол хувилбарын нийт дундаж утга санааны нийцэл 97.8%, танин мэдэхүйн ярилцлагад оролцогчдын 96% нь асуумжийг «ойлгомжтой» гэж үнэлсэн нь орчуулгын явцад эх хувилбарын эмнэлзүйн агуулга болон утга санаа бүрэн хадгалагдсаныг илтгэж байна. 2. Орчуулгын явцад нийт 37 зохицлын тохиолдол тодорхойлогдсон бөгөөд эдгээр нь хүүхдийн насны онцлогт тохируулах, мэргэжлийн нэр томьёог өдөр тутмын хэлэнд буулгах, хэл-соёлын зохицол, синонимт орлуулалт, дэлгэрүүлэлт болон хураангуйлалт гэсэн 6 төрлийн хэл шинжлэлийн болон соёл хоорондын нутагшуулалтыг хамарсан нь асуумжийн агуулгын хүчин төгөлдөр байдлыг (content validity) нэмэгдүүлсэн. 3. Монгол хувилбарын дотоод найдвартай байдлын Кронбах альфа α=0.96 болон давтан хэмжилтийн найдвартай байдлын ICC=0.79 үзүүлэлт нь олон улсын жишигт бүрэн нийцсэн бөгөөд тус асуумж нь Монгол хүүхдийн архаг хоол боловсруулах эрхтний эмгэгийн үеийн амьдралын чанарыг үнэлэхэд найдвартай хэрэгсэл болох нь тогтоогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвсэлийн үеийн хэт авиан шинжилгээний хоёрдогч шинжүүдийн оношийн идэвхийг дүгнэсэн нь
    (2020-04-13)
    Ч.Эрдэнэцэцэг1.
    ;
    ;
    С.Бурмаа
    ;
    ;
    Үндэслэл: Хэвлийн өвдөлттэй яаралтай тусламж авч байгаа хүүхдүүдийн ихэнх хувийг мухар олгойн цочмог үрэвсэл сэжиглэгдсэн хүүхдүүд эзэлж байна.1-4 Хүүхдийн мухар олгойн үрэвслийн ойролцоогоор 30% нь оношийн алдаанд хүрч байна.1,5 12 ба түүнээс бага насныханд анхдагч үзлэгийн оношийн алдаа нь 28-57% байдаг.3 Иймд оношийн алдааг бууруулахын тулд зайлшгүй шаардлагатай багажийн шинжилгээний аргууд болох хэт авиан шинжилгээ, компьютерийн томографийн аргыг хэрэглэх явдал юм. Бид энэхүү судалгаагаараа хэт авиан шинжилгээнд мухар олгой харагдахгүй, онош эргэлзээтэй үед хоёрдогч шинжүүд тус тусдаа болон хоршиж оношлогоонд хэрхэн үр дүнтэй ашиглагдаж болохыг харуулахыг зорилоо. Арга аргачлал: Уг судалгааг 2019 оны 5 сараас 2019 оны 11 сар хүртэлх хугацаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт мухар олгойн цочмог үрэвсэл хэмээн сэжиглэгдэн, хэт авиан шинжилгээ хийлгэсэн хүүхдүүдээс мэс ажилбарт орсон 480 тохиолдлыг хамруулсан ба 18-с бага насны, мухар олгой харагдахгүй байсан нийт 226 тохиолдолыг сонгон авлаа. Оношийг эмгэг судлалын шинжилгээнд үндэслэн дүгнэв. Хоёрдогч шинж бүрийн болон хамтатган тус бүрийн өвөрмөц болон мэдрэг чанар, эерэг таамаглах утга, сөрөг таамаглах утгыг тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дундаж нас 10.58 (1.6-18), хүйсийн хувьд 269 (56%) эрэгтэй, 211 (44%) эмэгтэй, хүйсийн харьцаа 1.3:1 байв. Хэт авиан шинжилгээнд мухар олгой харагдсан 254, харагдаагүй 226 тохиолдол байсан ба харагдаагүй тохиолдлын эмгэг судлалын оношоор МОЦҮ батлагдсан 190 хүүхэд, батлагдаагүй 36 хүүхэд байв. Олгой харагдаагүй 226 тохиолдлоос 202 тохиолдолд хоёрдогч шинж илэрсэн, 24-т нь илрээгүй үүнээс 2 хүүхэд МОЦҮ-тэй байв. Харин хоёрдогч шинж дангаараа илэрсэн үед эерэг таамаглах утга 90.2% 2 шинж илэрсэн тохиолдолд 94.9%, 3 ба түүнээс дээш шинж илэрсэн тохиолдолд 100% байна. Дүгнэлт: ХАШ-ний хоёрдогч шинжүүдээс нэг шинж илэрсэн үед МОЦҮ-ийг оношлох боломж 90%-аас дээш, цаашид илэрч буй шинж нэмэгдэх тусам үрэвсэлтэй болохыг харуулах утга ихсэж, 3 шинж илэрсэн тохиолдолд МОЦҮийг оношлох боломж 100% байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хүүхдийн эрүүл мэндийн суурь ухагдахууныг үнэлэх асуумжийн Монгол орчуулгын найдвартай байдлыг үнэлсэн нь
    (2025-10-20)
    Б.Мөнхжаргал
    ;
    ;
    С.Туяа
    ;
    Я.Энхжаргал
    Үндэслэл: Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролд эртнээс анхаарах нь чухал боловч 13-аас доош насныхны эрүүл мэндийн мэдлэгийг үнэлсэн судалгаа хомс, баталгаатай үнэлгээний хэрэгсэл хараахан хөгжөөгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн эрүүл мэндийн суурь ухагдахууныг үнэлэх асуумжийн Монгол орчуулгын найдвартай байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг 2025 оны 05-06-дугаар сард Нийслэлийн ХанУул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит ЕБС-ийн 8-11 насны 352 сурагчдаас хүн ам зүйн 12, хүүхдийн эрүүл мэндийн мэдлэг үнэлэх HLS-Child-Q15-ын 15 асуулт бүхий асуумж, нийт 27 асуумжаар судалгааг авав.Судалгааны өгөгдөлд SPSS-21.0 программ ашиглан дүн шинжилгээ хийж, p˂0.05 бол статистик ач холбогдолтой гэж үзлээ. Үр дүн: Судалгаанд нийт 352 сурагчид хамрагдсан. Судалгаанд оролцогчдыг хүйсээр нь авч үзвэл дийлэнх нь нь буюу 57.1% (n=201) нь охидууд, 42.3% (n=149) нь хөвгүүд байсан. Кронбах альфа (α=0.82) хангалттай найдвартай байдал харууллаа. Дүгнэлт: Энэхүү судалгаагаар HLSChild-Q15 асуумжийн Монгол хувилбар нь найдвартай байдал болон бүтцийн хүчин төгөлдөр байдлыг хангаж байгаа болохыг тогтоож, Монголын хүүхдийн эрүүл мэндийн мэдлэгийн суурь ухандахууныг үнэлэхэд тохиромжтой хэрэгсэл болохыг харууллаа.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд наалдуулагч туузын аргаар энтербиозыг илрүүлсэн дүн
    (2023-05-18) ;
    О.Мөнхзаяа
    ;
    А.Гүрбадам
    ;
    ;
    Үндэслэл: Хүүхдийн хялгасан хорхойтох өвчин (энтеробиоз) нь дэлхий дахинд болон манай улсын хүн амын дунд гельминтээр үүсгэгддэг өвчнүүдээс хамгийн өргөн тархалттай, халдварлалтаараа нэгдүгээрт ордог. Судлаачдын тэмдэглэснээр манай оронд 2008 онд энтеробиозын тархалт 46.55±0.13% байсан бөгөөд уг судалгаанд наалдуулагч тууз болон арчдас авах аргыг хослуулан ашиглажээ. Ялангуяа хүн амын төвлөрөлт ихтэй нийслэлийн цэцэрлэгүүд, цэцэрлэгийн байршил, хүүхдийн тоо, багшийн ажлын ачаалал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдэлт хүчин зүйлсийн талаарх судалгааны ажил хомс байна. Зорилго: Улаанбаатар хотын зарим цэцэрлэгийн хүүхдүүдэд энтеробиозыг наалдуулагч туузын аргаар илрүүлэн, эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэхийг зорилоо. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар 6 дүүргийн 6 цэцэрлэгийн 207 хүүхэд, 70 эмч, багшийг хамруулав. E.vermicularis-ийн халдварыг илрүүлэхдээ наалдуулагч туузыг хошногоны хуниас дээр дарж аваад, хий оруулалгүйгээр нааж, хүүхдийн код, насыг тэмдэглэн, лабораторид микроскопын х100 өсгөлтөөр харж E.vermicularis-ийн өндөг илрүүлэв. Цэцэрлэгийн эмч, багш нараас асуумж судалгаа авч наалдуулагч туузын аргыг практикт нэвтрүүлэх сэтгэл ханамжийг үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15% (31)-д хүүхдийн хялгасан хорхойн халдвар илэрсэн (p=0.002) бөгөөд 24 цагийн болон зөөврийн ус хэрэглэдэг, гэр хороолол дунд байрлалтай цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийн дунд халдвар хамгийн их байсан. Халдварт өртөх эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар хүүхдийн сурч, амьдарч байгаа орчин, хувийн болон орчны ариун цэвэр, эцэг эхийн анхаарал халамж, цэцэрлэгийн багшийн ачаалал зэрэг нь E.vermicularis-ийн халдварт шууд нөлөөлж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15% (31)-д халдвар илэрсэн ба энтеробиозын халдварын тархалтад хүүхдийн сурч, амьдарч байгаа орчин, хувийн болон ахуйн ариун цэвэр, эцэг эхийн анхаарал, цэцэрлэгийн багшийн ачаалал, халдварыг эрт илрүүлээгүй, илрүүлэг шинжилгээнд өвөрмөц болон мэдрэг чанар багатай арга ашигладаг зэрэг нь гол эрсдэлт хүчин зүйлс болж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Дорноговь аймагт 2012-2021 оны хооронд төрсөн эхчүүдийн дутуу төрөлтөд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийн судалгаа
    (2022-11-01)
    У.Урангуа
    ;
    М.Отгон
    ;
    Б.Наранжаргал
    ;
    Д.Батцэцэг
    ;
    О.Үүрийнтуяа
    Үндэслэл: Дутуу төрөлт гэдэг нь жирэмсний 37 долоо хоногоос өмнө умайн хүзүү бэлтгэгдэж, жигд хэмнэлтэй умайн базлалт үүсэхийг хэлнэ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тодорхойлолтоор, дутуу төрөлт гэдэг нь жирэмсний 22 дах долоо хоногоос 37 дахь долоо хоногийн хооронд дутуу тээлттэй төрөх үзэгдлийг хэлдэг. Дутуу төрөлт нь хөгжингүй улс орны нярайн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Зорилго: Дорноговь аймагт 2012-2021 онд төрсөн эхчүүдийн дутуу төрөлтийн байдал, нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох. Арга, аргачлал: Бид 2012-2021 онуудад Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн эхчүүдээс дутуу төрсөн эхчүүдийн төрөлтийн түүхийг судалгааны материал болгон тоон мэдээлэлд дескриптив анализ хийсэн. Үр дүн: 2012-2021 хооронд Дорноговь аймгийн нийт төрөлтөөс 3.1% нь дутуу төрөлт байсан байна. Дутуу төрсөн эхчүүдийн 31.6% жирэмсний үеийн хүндрэлтэй байсан бөгөөд үүнээс жирэмсний хаван 8.7%, бага зэргийн протейнуритэй жирэмсний даралт ихсэлт 4.8%, их хэмжээний протейнуритэй жирэмсний даралт ихсэлт 6.3%, ураг орчмын шингэн багасах 4%, ихэс урьтаж ховхрох 5.1% илүү тохиолдож байна. Төрлөгийн байдлыг авч үзэхэд өөрөө төрсөн 68%, кесар мэс заслаар 24.4% эх төрсөн байна. Төрөх үеийн хүндрэлтэй эх 38.6% байгаагаас ураг орчмын шингэний хальс урьтаж хагарах 24%, төрөх хүчний хямрал 6.9%, төрөлт ужиграх 2.6% зэрэг хүндрэлүүд илүү тохиолдсон байв. Дутуу төрсөн нярайн 93.9% амьд, 6.1% амьгүй төржээ. Нярайн жингийн хувьд 999 грамм хүртэл жинтэй 3,9%, 1000-1999 грамм жинтэй 122 26,6%, 2000-2499 грамм жинтэй 69,5% төрсөн байна. Дүгнэлт: 1. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт төрөлтийн 3.1%-ийг дутуу төрөлт эзэлж байна. Жирэмсний хүндрэлийн тохиолдол 31.6% байснаас жирэмсний хаван, их хэмжээний протейнуритэй жирэмсний даралт ихсэлт, ихэс урьтаж ховхрох зэрэг хүндрэлүүд их тохиолдож байна. 2. Дутуу төрсөн эхчүүдийн дунд төрөх үеийн хүндрэл 38.6% байсан бөгөөд үүнээс ураг орчмын шингэний хальс урьтаж хагарах, төрөх хүчний хямрал, төрөлт ужгирах зэрэг хүндрэлүүд их тохиолдож байна. Дутуу нярай хүүхдийн өвчлөлийн 35,9% тохиолдол бүртгэгдсэн ба төрөх үеийн бүтэлт, нярайн амьсгалын гачаал 90 (19.7%) их тохиолдсон байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварыг илрүүлсэн судалгаа
    (2022-06-12)
    Н.Солонго
    ;
    ; ; ;
    Н.Гүнчмаа
    Үндэслэл: Монгол улс хепатитийн С вирүсийн халдварын өндөр тархалттай оронд хамаардаг бөгөөд ХСВ нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хэвээр байна. Бага насны хүүхдэд тохиолдож буй ХСВ-ийн халдвар, эрсдэлт зан үйлийн талаар хийгдсэн судалгаа хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдүүдийн дундах хепатитийн С вирүсийн халдварыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан агшингийн судалгааны загвараар хийсэн. Судалгаанд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 0-9 насны 520 хүүхдийг хамруулсан. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 программаар хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 51.9% (270) нь эрэгтэй, 250 (48.1%) нь эмэгтэй байв. Хүүхдүүдийн 0.4% (2), 95% ИИ (0.1-1.2) нь хепатитийн С вирүсийн халдвартай байсан ба насны бүлгээр харьцуулан үзэхэд 0-4 насанд 0.5%, 5-9 насанд 0.3% байна. Эрэгтэй хүүхдийн 0.8% хепатитийн С вирүс илэрсэн бөгөөд эрэгтэй хүйсэнд илүү байна. Дүгнэлт: 1. Бага насны хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварын тархалт 0.4% байна. 2. Ээж нь ХСВ-ийн халдвартай байх, гэр бүлийн гишүүдтэйгээ хумсны хутга сольж хэрэглэх, тариа тариулах, шүд авахуулах, ломбодуулах зэрэг нь тухайн халдварт өртөх эрсдэл болж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сонгинохайрхан дүүргийн тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн цочмог дутлын өнөөгийн байдал ба нялхас, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөлтийн байдалд хийсэн үнэлгээ
    (2022-06-12)
    Б.Энхжаргал
    ;
    Г.Оюунболор
    ;
    Ж.Отгонболд
    ;
    Э.Есү
    ;
    З.Ганчулуу
    Хүний нэгэн биеийн хөгжлийн эхэн үе болох нярай, бага насанд хүүхдийн бие бялдар болоод оюун ухаан нь өсөн хөгжиж байдаг тул хүүхдийг зохистой, амин дэм эрдэсээр баялаг, шим тэжээлтэй хооллоор хооллох нь нэн чухал юм1. Зорилго: Хүүхдийн хоол тэжээлийн цочмог дутагдлыг илрүүлэх, эмчлэх, бага насны хүүхдийн гэрийн эргэлт ба нялхас, бага насны хүүхдийн хооллолтын талаарх асран хамгаалагчийн мэдлэг хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд аналитик судалгааны агшингийн загвар ба Кохорт судалгааны проспектив чиглэлээр хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Илрүүлэг үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн дунд өсөлтийн хоцрогдолтой 2.1%, тураал 1,56%, туранхай 1.4%, илүүдэл жин 10,1%, харин хоол тэжээлийн цочмог дутагдалтай 223 хүүхэд илэрсэн ба тэдгээрийн 38% нь эрэгтэй хүүхэд байв. Дүгнэлт: 1. Нялхас, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх чавдар хангалтгүй байна. 2. Хүүхдийн хооллолтын талаарх эхчүүдийн хандлага бүх үзүүлэлтийн хувьд 50%-иас дээш буюу хангалттай байна. 3. Сонгинохайрхан дүүрэгт хоол тэжээлийн цочмог дутагдал илэрсэн хүүхэд нийт хүүхдийн 1,4%-ийг эзэлж байсан ба улсын дундажтай ижил түвшинд байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эхийн жирэмсэн үеийн Д аминдэмийн хэрэглээ ба хүүхдийн амьсгалын замын өвчлөл
    (2022-04-28)
    Э.Насантогтох
    ;
    Д.Энхмаа
    ;
    Б.Амгалан
    Үндэслэл: Хүүхдийн цусны Д аминдэмийн хэмжээ нь эхийн жирэмсэн үеийн Д аминдэмийн түвшинтэй шууд хамааралтай байдаг. Судлаачид жирэмсний хугацаанд Д аминдэм хэрэглэсэн эхийн хүүхэд амьсгалын замын өвчнөөр өвдөх эрсдэл 2–3 дахин буурч болох таамаглалыг дэвшүүлжээ. Гэвч жирэмсэн үеийн Д аминдэмийн хэрэглээ ба хүүхдийн амьсгалын замын өвчлөл хоорондын хамаарал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон эмнэлзүйн судалгаа цөөн байна. Зорилго: Эхийн жирэмсэн үеийн Д аминдэмийн хэрэглээ ба хүүхдийн амьсгалын замын өвчлөл хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг “Жирэмсэн эмэгтэйчүүдэд Д аминдэм уулгаснаар цусан дахь кальцидиолын түвшинг нэмэгдүүлэх эмнэлзүйн судалгаа”-ны дата баазыг түшиглэн ретроспектив байдлаар судалсан. Эхийг жирэмсний 12-14 долоо хоногт бүртгэж, 3 бүлэгт санамсаргүй байдлаар хуваарилж судалгааны бэлдмэлийг өгсөн. Судалгааны бэлдмэл нь 600 ОУН/өдөр, 2000 ОУН/өдөр, 4000 ОУН/өдөр тунтай Д аминдэмүүдийг тус тус ашиглаь. Амьсгалын замын өвчлөлийг уушгины хатгалгаа (эмчийн онош), гүйлсэн булчирхайн үрэвсэл (эхийн өгүүлэмж)-ээр хэмжсэн. Статистик анализыг IBM SPSS 28.0 программыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд 18–43 насны 313 жирэмсэн эхийг хамруулсан, судалгааны 3 бүлгийн (600 ОУН, 2000 ОУН, 4000 ОУН) харьцаа 1:1:1 байна. Хүүхдийн гүйлсэн булчирхайн үрэвслээр өвдөх эрсдэл 2000 ОУН Д аминдэм хэрэглэсэн бүлэгт 4000 ОУН Д аминдэм хэрэглэсэн бүлэгт 18.9%-иар өндөр байв (B=1.18, 95.0% ИИ: 0.67 – 2.09). Жирэмсэн эх нь 600 ОУН өдөр тунгаар Д аминдэм хэрэглэсэн бүлэгт хүүхэд уушгины хатгаагаар өвдөх эрсдэл 4000 ОУН тунгаар хэрэглэсэн бүлгээс 1.6 дахин өндөр байна. Дүгнэлт: Эхийн жирэмсэн үеийн Д аминдэмийн уух тун өндөр буюу 4000 ОУН байх нь хүүхэд уушгины хатгаа, гүйлсэн булчирхайн үрэвслээр өвдөх эрсдэлийг бууруулсан байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол Улсад 2015-2020 онд оношлогдсон чихрийн шижин хэвшинж 1-тэй хүүхэд, өсвөр үеийнхний өвчлөл, тархалтын судалгаа
    (2021-06-10)
    Э.Солонго
    ;
    Д.Гангаамаа
    ;
    Д.Чинзоригт
    ;
    ;
    Г.Эрдэнэтуяа
    Үндэслэл: Олон Улсын Чихрийн Шижингийн Холбооноос чихрийн шижин хэвшинж 1 (ЧШХШ1)-тэй хүүхэд, өсвөр үеийнхний тоо жилээс жилд ихсэж байгаа ба улс орон бүрт харилцан адилгүй байгаа талаар мэдээлж байна. Манай орны хувьд хүүхэд, өсвөр үеийнхний дунд ЧШХШ1-ийн өвчлөл, тархалтыг тодорхойлсон судалгаа хомс байна. Материал, арга зүй: Бид 2015-2020 оны хооронд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хяналтад байгаа ЧШХШ1-тэй өвчтөний амбулаторийн карт дээрх мэдээллийг эргэмж судалгааны аргаар цуглуулсан. Жил бүрийн өвчлөлийг хүйс, насны бүлгээр тодорхойлж, өвчлөл, тархалтыг 100,000 хүн амд тооцов. Хүйс, насны бүлэг хоорондын өвчлөлийн статистик ялгааг Кохран-Армитаж тест ашиглан, SPSS 22.0 программаар тооцлоо. Үр дүн: Судалгааны хугацаанд нийт 100 хүүхэд шинээр ЧШХШ1-ээр оношлогдсон нь тодорхойлогдсон байна. Хүүхэд насанд тохиолдох ЧШХШ1-ийн өвчлөл 2015-2020 оны хооронд 100,000 хүн амд 0.73-аас 2.28 болж өссөн байна (p=0.001). Хүүхэд, өсвөр үеийнхний нийт өвчлөл 100,000 хүн амд 1.4 байна. Охид (100,000-д 1.6)д өвчлөл хөвгүүд (100,000-д 1.22)-ээс илүү тохиолдож байна (p=0.007). Оношлогдсон насны хувьд 10-14 насны бүлэгт хамгийн их бүртгэгджээ. ЧШХШ1-ийн тархалт сүүлийн 6 жилийн хугацаанд 100,000 хүүхдэд 0.45 (2015 он)-аас 6.75 (2020 он) болж 15 дахин өссөн байна. Дүгнэлт: ЧШХШ1-ийн өвчлөл, тархалт сүүлийн 6 жилд эрчимтэй нэмэгдсэн байна. Хөвгүүдтэй харьцуулахад охид ЧШХШ1-ээр өвчлөх өндөр эрсдэлтэй ба 10-14 насны хүүхдэд өвчлөл илүү тохиолдож байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Говь-Алтай аймгийн өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн илэрлийг судалсан нь
    (2021-09-01)
    Т.Ганцэцэг
    ;
    П.Энх-Учрал
    ;
    ;
    В.Баярмаа
    ;
    Үндэслэл: Сүүлийн хорин жилийн хугацаанд сэтгэл хөдлөлийн болон зан үйлийн асуудалд өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэх асуудалд дэлхий нийт ихээхэн анхаарах болсон. Судлаач В. Баярмаа нарын (2018 он) судалгаагаар манай улсын өсвөр насныхны дунд сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгийн тархалт 8.7%-9.4%13 байгаа нь өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судлах хэрэгцээ шаардлага хот, аймаг бүрт тулгарч байна. Зорилго: Говь-Алтай аймгийн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлийг SDQ асуумжийг ашиглаж судлах. Арга аргачлал: Бид хүүхэд, өсвөр насныхан, эцэг эх, багш нарт тус бүрт зориулагдсан Strengths and DifÏculties Questionnaire (SDQ) асуумжийг ашиглан нэг агшингийн судалгааны аргаар сэтгэл хөдлөл болон зан үйлийн өөрчлөлтийн илрэлийг үнэлсэн. Үр дүн: Бидний судалгаанд нийт 2192 хүн хамрагдсан бөгөөд үүний 50.5% (n=1107) нь хөвгүүд, 49.5% (n=1085) нь охид байсан. Судалгаанд хамрагдагсдын сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлийг хүүхдүүдийн асуумжийн үнэлгээгээр 40.3% нь хэвийн, 30.3% нь зааг, 29.4% нь хэвийн бус, эцэг эх, асран хамгаалагчийн 42.8% нь хэвийн, 23.9% нь зааг, 33.4% нь хэвийн бус, багшийн нарын 48.2% нь хэвийн, 32.1% нь зааг, 19.7% нь хэвийн бус түвшинд байна гэж тус тус үнэлсэн байлаа. Судалгааны үр дүнс Говь-Алтай аймгийн өсвөр насныхны 58.6% нь эрүүл, 36.1% нь сэтгэл хөдлөл зан үйлийн асуудалтай, 5.2% нь сэтгэл хөдлөл болон зан үйлийн эмгэгтэй байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлийг хүүхдүүдийн 40.3% нь хэвийн, 30.3% нь зааг байдалд, 29.4% нь хэвийн бус, эцэг эх, асран хамгаалагчдийн 42.8% нь хэвийн, 23.9% нь зааг байдалд, 33.4% нь хэвийн бус, багш нарын 48.2% нь хэвийн, 32.1% нь зааг байдалд, 19.7% нь хэвийн бус түвшинд байна гэж үнэлсэн байлаа. 2. Харин Говь-Алтай аймгийн өсвөр насныхны 58.6% нь сэтгэцийн хувьд эрүүл, 36.1% нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 5.2% нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байв.