АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
4 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушигны хатгаа оношоор хэвтэн эмчлүүлж буй хүүхдэд вирус болон бактерийн халдварыг илрүүлсэн дүн(2025-10-20) ;Э.Ууганцэцэг ;Э.Миеэсүрэн ;Д.Орлом ;У.ЦэвэгмидР.ОюунгэрэлҮндэслэл: Монгол улсад хүүхдэд SARS-CоV-2 вирус, амьсгалын замын бусад вируст халдвар болон бактерийн хавсарсан халдварыг нэгэн зэрэг тодорхойлсон судалгаа хомс ба гаа нь энэхүү судалгааг хи х үндэслэл боллоо. Зорилго: Уушигны голомтот болон нэвчдэст өөрчлөлттэй хэвтэн эмчлүүлэгч хүүхдэд вирус болон бактерийн дан болон хавсарсан халдварыг мультиплекс ПГУ-ын аргаар илрүүлэх. Арга, аргачлал: Бид судалгаандаа агшингийн судалгааны загвар ашиглав. Судалгаанд Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёрт уушигны голомтот болон нэвчдэст өөрчлөлттэй, хүнд, хүндэвтэр хэвтэн эмчлүүлсэн нийт 100 оролцогчийг хамруулж, асуумж судалгаа болон лабораторийн шинжилгээний аргыг ашиглав. Судалгаанд оролцогч хамар залгиурын арчдасыг зориулалтын бамбар ашиглан авч UTM тээвэрлэх орчин (Jiangsu, China)-д хийж тээвэрлэлээ. STARMag 96 ProPrepC оношлуур, Seeprep 32 (Seegene Inc, Korea) автомат анализатор ашиглан нуклейн хүчлийг ялгасны дараа Allplex™ RV master assay (Seegene Inc, Korea) оношлуур, Allplex™ PneumoBacter Assay (Seegene Inc, Korea) оношлуур, CFX-96 (BioRad Inc, АНУ) төхөөрөмжөөр бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээ хийлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 6.69 жил байсан ба 37% нь 1-4 насныхан байв. Хүйсийн харьцаагаар авч үзвэл эмэгтэй 49%, эрэгтэй 51% байлаа. Судалгаанд оролцогчдын биеийн байдал хүнд 49%, хүндэвтэр 51% байв. Судалгаанд оролцогчдоос метапневмовирус халдвар илрээгүй. Судалгаанд оролцогчдын дунд вирусийн тархалт томуугийн томуугийн А хэвшинж 3% (n=3), томуугийн В хэвшинж 3% (n=3), иж томуугийн вирус 14% (n=14), амьсгалын замын синцитиаль вирус 18% (n=18), аденовирус 10% (n=10), риновирус 20% (n=20), SARS-CoV-2 вирус 5% (n=5) тус тус тодорхойлогдлоо. Харин бактерийн гаралтай халдвар Bordetella parapertussis, Legionella pneumoniae илрээгүй. Судалгаанд оролцогчдын дунд Bordetella pertusis 1% (n=1), Chlamydophila pneumoniae 2% (n=2), Haemophilus influenza 43% (n=43), Mycoplasma pneumoniae 52% (n=52), Streptococcus pneumoniae 45% (n=45) тус тус илэрлээ. Судалгаанд хамрагдсан 100 хүүхдийн 6%-д нь томуу, томуу төст өвчний вирус илэрч, 43%-д нь вирус дангаар, 14%-д нь вирус хавсарсан байдлаар тодорхойлогдлоо. Харин бактерийн гаралтай халдварын 40%-д нь дангаар, 46%-д нь хавсарсан байдлаар тус тус илэрсэн. Судалгаанд оролцогчдын вирус, бактерийн хавсарсан халдвар 42%-ийг эзэлж байна. Хавсарсан халдвар нь 2 үүсгэгч тодорхойлогдсон-37% (n=37), 3 үүсгэгч тодорхойлогдсон-16% (n=16), 4 үүсгэгч тодорхойлогдсон-7% (n=7), 5 үүсгэгч тодорхойлогдсон-5% (n=5), 6 үүсгэгч тодорхойлогдсон-1% (n=1) байлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдад Метапневмовирус, Bordetella parapertussis, Legionella pneumoniae (0%) илрээгүй. Вирусийн халдваруудаас амьсгалын амьсгалын замын синцитиаль вирус 18% (n=18), риновирус 20% (n=20) харин бактерийн халдваруудаас Haemophilus influenza 43% (n=43), Mycoplasma pneumoniae 52% (n=52), Streptococcus pneumoniae 45% (n=45) халдварууд нь өндөр хувьтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын золбин нохдоос зоонозын халдвар үүсгэгч гельминтүүд илрүүлсэн дүн(2022-06-12) ;Б.Дарьсүрэн ;Н.Цогбадрах ;Ц.Баяр ;Ш.АгиймааБ.ХажидмааҮндэслэл: Монгол улсын хүн ам болон мал, амьтанд нохойноос дамжин халдварладаг ценуроз, эхинококкоз, цистицеркоз зэрэг өвчин бүртгэгдсэн боловч үүсгэгчийн төрөл, зүйлийг тодорхойлох судалгааны ажил цөөн хийгдсэн. Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэдээлснээр Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр дунджаар 100.000 золбин нохой устгагдаг. Зорилго: Улаанбаатар хотын золбин нохдоос гельминтээр үүсгэгддэг зоонозын халдвар илрүүлэх. Арга, аргачлал: Цагаан давааны хогийн цэгт 2020 оны 6-8 сард устгагдсан 216 золбин нохдод бүрэн бус задалгаа хийж, нарийн гэдсийг шинжлэгдэхүүн болгон авч, агуулагдахууныг тунадасжуулан угааж, гельминтүүдийг илрүүлэв. Илэрсэн гельминтүүдэд морфологийн макро болон микро хэмжилт хийж, гельминт тодорхойлох түлхүүр бичиг ашиглан, төрлийг тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 216 золбин нохдын 145 (67.1%)-д 5 төрлийн гельминт илэрснээс бүгд зоонозын үүсгэгчид байв. Золбин нохдын 64.8% (94/216) нь дан, 35.2% (51/216) нь хавсарсан халдвартай байв. Илэрсэн гельминтүүдийн төрөл тус бүрээр авч үзвэл давхардсан тоогоор Taenia spp. 29.2% (63/216), Echinococcus spp. 9.7% (21/216), Mesоcestoides spp. 35.2% (76/216), Toxocara spp. (Toxascaris spp.) 20.4%, (44/216) Мacracanthrorhynchus spp. 5.6% (12/216) байв. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын золбин нохдын гельмитофауныг зоонозын халдвар үүсгэгч Taenia spp, Echinococcus spp, Mesоcestoides spp, Toxocara spp, Мacracanthrorhynchus spp гэсэн 5 төрлийн гельминт бүрдүүлж байгаа бөгөөд халдварлалт 9.7%-35.2% байна. 2. Нэг нохойд 1-4 төрлийн гельминтийн дан болон хавсарсан халдвар илэрч, эрчимжилт 1-254 хүрч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бэлгийн замаар дамжих хавсарсан халдварыг судалсан дүн(2022-04-28) ;О.Мөнхзаяа ;С.Цогтсайхан ;Д.Нармандах ;М.ХишигжаргалА.ГүрбадамБЗДХ-ын тархалтын хөдлөл зүйд хүн амын соёл, боловсролын байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин ихээхэн нөлөөлдөг. Манай улсад бэлгийн замаар дамжих халдварын тархалт жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд БЗДХ-ын эмнэл зүйн шинж тэмдэггүй хэлбэр ихэсч байгаа нь санамсаргүй халдвар тараах, эрт оношлогдохгүй, дутуу эмчилгээ хийлгэх, бусад бэлгийн замын халдвартай хавсрах эрсдэлийг дагуулж байна. Судалгаанд хамрагдсан нийт 3082 үйлчлүүлэгчдийн 29.1% (897/3082)-д БЗДХ (CI 27.5-30.7, p<0.005) илрэв. Нийт халдварын 27.8%-ийг N.gonorrhoeae, 11.26%-ийг T.vaginalis, 23.08%-ийг мөөгөнцөр, эмэгтэйчүүдийн 27.9%-ийг бактерийн шалтгаант үтрээний үрэвсэл (БШҮҮ), 11.03%ийг микоплазм, уреаплазмын халдвар эзэлж байв. БЗДХ-ын нас болон хүйсний хамаарлыг авч үзвэл N. gonorrhoeae-ийн халдвар 17-24 насны эрэгтэйчүүдэд хамгийн өндөр байсан бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд T.vaginalis-ийн халдвар, мөөгөнцөр болон шээс бэлгийн замын микоплазм, уреаплзамын халдвар их байв. Бид бэлгийн замаар дамжих хавсарсан халдварыг судалж үзэхэд 2-3 халдварын хавсарсан тохиолдол олон байсан бол 4 халдвар хавсрах нь харьцангуй бага байлаа. Дээрх үр дүнгээс үзэхэд БЗДХ-тай үйлчлүүлэгчдийн ихэнхи нь бусад бэлгийн замаар дамжих халдварын аль нэгтэй хавсрах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тэмбүү өвчинтэй хавсарсан цочмог ГСВ-ийн халдварын эмнэлзүйн илрэл(2026-04-28) ;Б.Номин ;Т.Баярням ;М.ОюунгэрэлҮндэслэл: Манай улс элэгний вирусийн шалтгаант өвчлөл өндөртэй орны хувьд ДЭМБ-ын 2022-2030 он хүртэл хэрэгжүүлж буй стратегийн дагуу вируст гепатит, бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын тархалтыг бууруулах асуудлыг эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. ЭМС-ын 2023 оны А/133, 2024 оны А/18 тоот тушаалд үйлчилгээ үзүүлэгч санаачлан хэвтэн эмчлүүлэгсдийг гепатитын В болон С вирусийн халдвар, тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар заасан. Манай улсад бүртгэгдэж буй халдварт өвчний дотор тэргүүлэх шалтгааны нэгд БЗДХ орж байгаа бөгөөд бүртгэгдсэн тохиолдлын 40% гаруйд тэмбүүгийн шинэ тохиолдол эзэлж байна. Гепатитийн С вирусийн халдвар болон тэмбүү нь парентраль замаар дамжин халдварлаж, архаг өвчлөл үүсгэх ба хавсарсан халдвар нь элэгний гэмтлийг хурдасгаж, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг ноцтой нөхцөл байдал юм. Тэмбүүгийн халдвар нь элэгний үйл ажиллагаанд нэмэлт ачаалал өгч, гепатитийн С вирусийн үрэвслийг даамжруулдаг. Зорилго: Энэхүү судалгаагаар тэмбүүгийн хавсарсан халдвар нь гепатит С вирусийн цочмог халдварын биохимийн болон эмнэлзүйн явцад хэрхэн нөлөөлж буйг судлахыг зорив. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив чиглэлд эмнэлэгт суурилсан агшингийн загвараар гүйцэтгэсэн. 2025-2026 онд ХӨСҮТ-д гепатит С вирусийн цочмог халдвар оношоор эмчлүүлсэн 74 үйлчлүүлэгчийг санамсаргүй түүвэрлэн, өвчний түүхээс мэдээлэл цуглуулж, судалгаа хийлээ. Судалгаанд хамрагдагсдыг тэмбүүгийн ийлдэс судлалын шинжилгээ эерэг, сөрөг буюу гепатитын С вирусийн дан халдвартай, тэмбүү хавсарсан гэсэн хоёр бүлэгт харьцуулан судлахдаа бүлгүүдийн хувьсагч хоорондын ялгааг Т-test ашиглан тооцож, статистик боловсруулалтад SPSS 26 программ ашиглан үр дүнг р утга <0.05 үед статистик үнэн магадлалтай гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 17 (23%) нь тэмбүүгийн хавсарсан халдвартай байв. Бүлгүүдэд нас болон хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий (p=0.982) ялгаа байгаагүй. Хавсарсан халдвартай бүлэгт 23.5%-д RPR шинжилгээний титр өндөр (идэвхтэй/шинэ халдвар) байсан ба эмнэлзүйн хувьд халдвар хордлогын ерөнхий шинж (35.3%), мэдрэл сульдал (100%), шарлалт (100%), биж хам шинж (100%), ерөнхий хордлогын хам шинж (100%) голлож, биохимийн шинжилгээнд нийт билирубин (192.4 ба 110.5 мкмоль/л, p<0.01), шүлтлэг фосфатаза (245.8 ба 132.1 U/L, p=0.004) болон АЛАТ (1240.5 ба 850.2 U/L, p=0.03) дан ГСВ-ийн халдвартай бүлгээс өндөр, статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. байлаа. Каплан-Мейерийн шинжилгээгээр АЛАТ хэвийн болох дундаж хугацаа хавсарсан халдвартай бүлэгт 26.4 хоног, дан халдвартай бүлэгт 20.7 хоног (p=0.006) байсан нь эдгэрэлтийн хугацаа уртасч байгааг харууллаа. Дүгнэлт: Тэмбүүгийн хавсарсан халдвар нь цочмог С гепатитын эмнэлзүйн явцыг хүндрүүлж, шарлалт болон цөс зогсонгишлын (холестаз) хам шинжийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ биохимийн үзүүлэлтүүд засрах хугацааг уртасгаж байна.
