В.Нямцэнгэл
Loading...
Товч нэр
В.Нямцэнгэл
Бүтэн нэр
Ванган Нямцэнгэл
Латин нэр
Vangan Nyamtsengel
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
Scopus Author ID
17 results
Now showing 1 - 10 of 17
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Results of HDV RNA detection in male seminal fluid and female cervical swab samples using RT-PCR(Mongolian Academy of Sciences, 2023-12-29) ;Saruul Enkhjargal ;Oyungerel Lkhagva-Ochir ;Anir Enkhbat ;Naranjargal DashdorjMongolia has an extremely high prevalence of hepatitis D virus (HDV), which leads to increased morbidity and mortality from hepatocellular carcinoma (HCC). HDV is the most severe form of chronic viral hepatitis (CVH). A recent study estimated that the prevalence of anti-HDV was 67.5% among hepatitis B surface antigen-positive cases in Mongolia. HDV infection is particularly prevalent in sexually active young people. The virus may be transmitted through sexual intercourse, and it is crucial to confirm this by detecting HDV RNA in semen and cervical swabs of patients with chronic hepatitis delta. This pilot study was conducted with 16 participants, including eight males and eight females. Viral RNA was isolated from the blood, male seminal fluid, and female cervical swab samples of all participants in the study. HDV RNA was quantified using RT-PCR in samples from blood, seminal fluid, and cervical swabs. This study found that the detection rate of HDV RNA differed between male and female samples, with 62.5% of seminal fluid samples in the male cohort being positive compared with 87.5% in the female cohort. The data shows a statistically significant difference between genders for the presence of HDVRNA in seminal fluid and cervical swabs (OR 0.238, 95% CI= 0.02-3.01). A significant correlation was found between blood HDV RNA quantity and HDV RNA presence status in seminal fluid and cervical swab samples, indicating a potential risk of sexual HDV transmission. The R2 values for semen and cervical swab samples were 0.1095 and 0.9755, respectively. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ёлом өвчний хүндрэл, дахилтыг таамаглах эмнэлзүйн зарим үзүүлэлтийг судалсан нь(2026-04-28); ;Б.Номин; ;Б.ДаваахүүР.ОюунгэрэлҮндэслэл: Ёлом нь А бүлгийн β-гемолитик стрептококкоор үүсгэгддэг, цочмог явцтай, дахих хандлагатай халдварт өвчин юм. Өвчлөгсдийн 12–29%-д дахилт, 31% орчимд хүндрэл тохиолдох бөгөөд олон улсад явуулсан судалгаагаар нас, хүйс, арьсны өвчлөл нь хүндрэх, дахихад гол хүчин зүйл болж байна. Монгол улсад ёломын өвчлөл тогтвортой буурахгүй, хүндрэл, дахилтыг таамаглах эмнэлзүй, лабораторийн үзүүлэлтийг судалсан судалгаа хомс байна. Зорилго: Монгол оронд бүртгэгдсэн ёлом өвчний тохиолдлуудад хүндрэл, дахилтыг таамаглах эмнэлзүй, лабораторийн үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив өгөгдөлд тулгуурласан агшингийн аргаар гүйцэтгэсэн. 2020–2024 онд ХӨСҮТ-д ёлом өвчний оношоор хэвтэн эмчлүүлэгсдээс санамсаргүй түүврийн аргаар 165 үйлчлүүлэгчийг сонгон, “Ёлом өвчний эмнэлзүйн заавар”-т үндэслэн судалгааны мэдээллийг цуглуулсан ба статистик боловсруулалтыг SPSS-26 программ ашиглан гүйцэтгэж, ROC муруй, эрсдэл болон таамаглалыг регрессийн шинжилгээ ашиглан тодорхойлж, p<0.05 үед статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 50.4±14.2, эмэгтэйчүүд 76.5%, малчид 32.1%-ийг тус тус эзэлсэн. Өвчлөгсдийн 55.1%-д дахилт (давтан 42.8%, дахилтат 57.2%), 10.3%-д хүндрэл тохиолдсон байв. Хүндрэл үүссэн хүмүүст нүүрний хэсэгт (41.2%), улаймал-цэврүүт хэлбэрийн (70.6%) тууралт давамгай илэрсэн. Лейкоцит-нейтрофилийн харьцаа 7.1 (AUC:0.85, 95%CI:0.79–0.91, p=0.001), системийн үрэвслийн хариу урвалын индекс 3.9 (AUC:0.93, 95%CI:0.88–0.98, p=0.001) буюу өндөр байсан. Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээгээр хүндрэх эрсдэлд >45 нас (aOR=1.8, 95%Cl:1.2 2.7, p=0.004), эмэгтэй хүйс (aOR=2.8, 95%Cl:1.7 4.6, p=0.001), ажил эрхлэлт (малчин) (aOR=2.6, 95%Cl:1.3 5.4, p=0.001), дахих эрсдэлд архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл (OR=3.8, 95%Cl:2.5 5.7, p=0.001) илүүтэй нөлөөлж байна. Харин Cox регрессийн шинжилгээгээр 1 жилээр нас нэмэгдэхэд хүндрэх эрсдэл 2%иар (HR=1.02, 95% CI: 1.01–1.03, p=0.003), архаг гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй байхад дахих эрсдэл 7.69 дахин нэмэгдэх (HR=7.69, 95% CI: 5.15–11.49, p=0.001) хандлагатай байна. Дүгнэлт: Ёлом өвчний үеийн эсийн харьцааны үзүүлэлтүүд үрэвслийн идэвхжил, өвчний явцыг үнэлэхэд ач холбогдолтой байна. Ёлом өвчний хүндрэл, дахилтад нас, хүйс, ажил эрхлэлт, архаг гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй байх зэрэг нь илүүтэй нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тэмбүүтэй оношлогдсон эхээс төрсөн ураг, нярайн тавиланг судалсан нь(2022-11-12) ;Ц.Хонгорзул ;Д.ХишигтогтохBackground: Congenital syphilis can be prevented through early detection, treatment, and monitoring of syphilis among pregnant women, but the number of congenital syphilis cases has not decreased significantly and remains an one of the health problems. According to the report of Department AIDS and STD Surveillance of NCCD, the prevalence of syphilis among pregnant women increased to 1.9-3.3% from 2000 to 2016, and the prevalence of syphilis among pregnant women is 5 times higher than the average of countries on the Asia and Western Pacific countries. Objective: We aimed to study the outcomes in fetuses and newborns among pregnant mothers diagnosed with syphilis during prenatal care in Ulaanbaatar. Materials and method: In the study, 350 women who tested positive for syphilis serological tests during pregnancy were randomly selected from health centers in Nalaikh, Songinokhairkhan, and Bayanzurkh districts of Ulaanbaatar in 2016-2018. Result: 82.8% of surveyed pregnant women were diagnosed with latent syphilis, 13.1% of newborns had low birth weight, 1.7% died after birth, and 8.5% were diagnosed with congenital syphilis. Conclusion: By improving the quality of care provided to pregnant women diagnosed with syphilis, fetal and infant complications can be prevented. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсад бүртгэгдсэн төрөлхийн тэмбүүгийн өвчлөл(2026-04-28) ;Г.Отгонжаргал ;Э.Эрдэнэтунгалаг ;О.Мандал ;М.ТунгалагА.СаранцэцэгҮндэслэл: Төрөлхийн тэмбүү нь халдвартай эхээс урагт жирэмсэн үед дамжин халдварласнаас үүсэх ба зулбалт, дутуу төрөлт, эсвэл нярайн нас баралт зэрэг ноцтой үр дагаварт хүргэж болно. Дэлхий дахиныг хамарсан цар тахал, түүнтэй холбоотой хөл хорионы нөхцөл байдал нь хувь хүнд төдийгүй улс орны нийгэм эдийн засагт ихээхэн сорилтыг бий болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт ч тодорхой нөлөөг үзүүлсэн. Зорилго: 2016–2025 онд Монгол улсад бүртгэгдсэн төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг Ковид-19-ийн цар тахлын өмнөх (2016–2020) ба дараах (2021–2025) үед харьцуулан судлахыг зорьсон. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар 2016–2025 онд бүртгэгдсэн 361 тохиолдлыг нилэнхүйд нь хамруулан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: 100 000 амьд төрөлт дэх тохиолдлын түвшин 2016–2020 онд 65.8 байсан бол 2021–2025 онд 34.5 болж 47.6%иар буурсан (RR = 0.52, 95% CI: 0.42–0.66, p < 0.001). Нийт тохиолдлын 67% нь Улаанбаатар хотод төвлөрсөн. 15–19 насны залуу эхчүүдийн хувь 11.5%-21.3% болж нэмэгдсэн ба бүрэн дунд боловсролтой эхчүүд давамгайлж байна. Дүгнэлт: Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлын тоо буурсан байгаа ч жирэмсний хяналтанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 13.0% нь серологи шинжилгээ хийлгээгүй байгаа нь бүртгэл мэдээллийг сайжруулах, залуу эмэгтэйчүүд, эхчүүдийн дунд сургалт, сурталчилгааг тасралтгүй явуулах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ХДХВ-ийн халдвартай хүн амд чиглэсэн үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээний байдал(2026-04-28) ;Д.Хулан ;Г.Хишигдэлгэр ;Ч.Ууган-Оюун; С.ЭгшиглэнҮндэслэл: ХДХВ-ийн халдвартай хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг "Хүн төвтэй" (client-centered) загварт шилжүүлэх нь эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, халдварын тархалтыг хянах гол арга юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж болон үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бодитой үнэлэх нь тусламж үйлчилгээний стратеги төлөвлөлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: ХДХВийн халдвартай хүн амын дунд "хүн төвтэй" эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг тодорхойлоход чиглэсэн. Арга, аргачлал: Судалгааг байгууллагад суурилсан агшингийн загвараар гүйцэтгэв. Судалгаанд 50 үйлчлүүлэгч, сонгогдсон эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн удирдах ажилтаныг сайн дурын үндсэн дээр хамруулж, асуумжийн дагуу ярилцаж мэдээлэл цуглуулсан. Асуумжийн баталгаат чанар (Кронбахын Альфа) 0.673-0.783 гарсан. SPSS 23.0 программ ашиглан үр дүнг дескриптив аргаар боловсруулсан. Тоон үзүүлэлтүүдэд арифметик дундаж утга, стандарт хазайлт тооцон p=<0.05 тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж дүгнэв. Үр дүн: ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчид үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ХӨСҮТ-д хэт төвлөрсөн (цусны шинжилгээ 96.8%, хэвтэн эмчлүүлэх 71.4%) байна. Нийт үйлчлүүлэгчдийн 84% нь ХӨСҮТөөс бусад байгууллагад тусламж авах хэрэгцээтэй байгаагаас доторын эмчийн үзлэг, шинжилгээ (32%), шүд (14%), мэс заслын үйлчилгээ (14%) хамгийн их эрэлттэй байна. Тусламж авахад тулгарч буй бэрхшээлийн 75%-ийг халдварын статустай холбоотой ялгаварлан гадуурхалт эзэлж байгаа ба 18% нь эмнэлгийн мэргэжилтний хандлагаас шалтгаалжээ. Байгууллагуудын 56.7% нь ХДХВ-ийн талаар сургалт явуулаагүй, зөвхөн 40% нь үйлчилгээ үзүүлэх ганцаарчилсан орчин бүрдсэн байна. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид үйлчилгээ үзүүлэгчийн харилцаа хандлага (R=0.614) болон нууцлал (R=0.578) шууд хүчтэй хамааралтай (р=0.0001) байна. Дүгнэлт: ХДХВ-ийн тусламж үйлчилгээ ХӨСҮТ-д хэт төвлөрсөн, анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн бэлэн байдал хангалтгүй байна. "Хүн төвтэй" үйлчилгээг төлөвшүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлагыг сайжруулах, нууцлалыг хангах, тасралтгүй сургалт явуулах нэн шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Fitz-Hugh-Curtis хамшинж оношлогдсон тохиолдол(2026-04-28) ;Т.Мандухай ;Б.Одончимэг; ;С.МөнхцэцэгН.БадамхандУдиртгал: Fitz-Hugh-Curtis хамшинж нь ихэвчлэн Chlamydia trachomatis-ийн шалтгаантай үүсэж, бага аарцгийн эрхтэний үрэвсэл, элэгний бүрхүүл хальсны үрэвсэл (перигепатит)-тэй хавсран илэрдэг, ховор тохиолдох эмгэг ба эмнэлзүйн хувьд ялган оношлох, эрт илрүүлэх шаардлагатай байдаг. Эмнэлзүйн тохиолдол: Өмнө нь далд хэлбэрийн тэмбүү өвчин оношлогдож, эмчлэгдэж байсан 17 настай охинд хэвлийн доод хэсгийн даамжирсан өвдөлт илэрч, улмаар яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэж, КТГ-ийн шинжилгээнд Fitz-Hugh-Curtis хамшинж оношилогдож эмчлэгдсэн эмнэлзүйн тохиолдлыг танилцуулж байна. Дүгнэлт: Яаралтай тусламж шаардлагатай ирж буй хэвлийн баруун дээд хэсэгт хүчтэй өвдөлттэй, хэт авиан шинжилгээнд цөсний хүүдийн өөрчлөлтгүй, хэвлий, бага аарцгийн хөндийн гялтангийн үрэвсэл илэрсэн бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүдэд Fitz-Hugh-Curtis хамшинжийг сэжиглэх хэрэгтэй. Ийм нөхцөл байдалд хэвлийн КТГ шинжилгээ оношилгооны чухал ач холбогдолтой бөгөөд артерийн үеийг оролцуулан динамик үе шаттай КТГ хийх нь оношлогооны үр дүнг сайжруулах талтай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоригдлуудын дундах зарим халдварт өвчний тархалт(2021-03-21) ;Б.Цэвээндулам; ;Д.Ганчимэг ;Д.НаранзулДэлхий дээр өдөрт 10.4 сая, манай улсад жилд 5000-7000 хүн гэм буруутай үйлдлийнхээ төлөө шүүхээр ял шийтгэл хүлээж, шоронд хоригдож буй хүмүүсийн тоо өссөөр байна. Шоронд хүн амын төвлөрөл, нийтийн эрсдэлтэй амьдралын хэв маягаас шалтгаалан халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг. Энэхүү судалгаагаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй хорих ангиудад хоригдлуудын дунд зарим халдварт өвчний тархалтыг тодорхойлохыг зорилоо. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хаалттай, нээлттэй хорих ангиудаас 8 хорих ангийг санамсаргүйгээр сонгон, 800 хоригдолыг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 37.4±10.2 байв. Шинжилгээнд хамрагдсан хоригдлуудын 15.9%-д тэмбүү, 13.3%-д элэгний В вирүсийн халдвар, 9.5%-д элэгний С вирүсийн халдвар, 0.75%д сүрьеэ оношлогдсон. 2.7%-д тэмбүү, элэгний В вирүсийн халдвар, 1.7%д тэмбүү, элэгний С вирүсийн халдвар, 0.3%-д элэгний В ба С вирүсийн халдвар, 0.1%-д сүрьеэ, элэгний В вирүсийн халдвар хавсарсан байна. Хорих анги дахь сүрьеэгийн тархалт 0.75% буюу нийт хүн амынхаас 5 дахин, тэмбүүгийн халдварын тархалт 15.9% буюу нийт хүн амаас 15 дахин их тархалттай байгаа бол элэгний B вирүсийн халдвар 13.3%, элэгний C вирүсийн халдвар 9.5% тархалттай байгаа нь манай улсын нийт хүн амын дундах тархалттай ойролцоо үр дүн гарсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эхээс урагт дамжсан хавсарсан халдварын тохиолдол(2026-04-28) ;Б.Булгамаа ;Г.Отгонжаргал ;М.Тунгалаг ;А.СаранцэцэгБ.ОдгэрэлУдиртгал: Төрөлхийн тэмбүү нь Treponema pallidum эхээс урагт ихсээр дамжин халдварласнаар үүсэх халдвар бөгөөд дэлхий даяар нярайн өвчлөл, эндэгдлийн чухал шалтгаан хэвээр байна. Эмнэлзүйн хувьд олон эрхтнийг хамарсан, TORCH халдваруудтай төстэй илрэлтэй төдийгүй тэдгээр халдвартай хавсран тохиолдож болно. Тохиолдлын танилцуулга: Өмнө нь тэмбүүгээр өвдөж, эмчилгээний дараа хянагдаж байсан 28 настай эмэгтэйн 3 дахь жирэмслэлтийн 3132 долоо хоногтойд дутуу төрж, хавсарсан перинатал халдварын улмаас эндсэн эмнэлзүйн тохиолдлыг танилцуулж байна. Дүгнэлт: Жирэмсний үеийн эрт илрүүлэг, хяналт, дахин халдварлалтыг тодорхойлж эрт эмчилгээ хийх нь төрөлхийн тэмбүүгийн өвчлөлийг бууруулах үндсэн стратеги хэвээр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Трихомниазын оношилгооны хиймэл оюун ухаанд тулгуурласан технологийн хэрэглээг судалсан дүн(2021-11-01) ;Г.Хишигдэлгэр ;Д.Нармандах ;Ц.Уранцэцэг ;Р.ОюунгэрэлТрихомониаз нь өргөн тархсан бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын нэг бөгөөд Монгол улсад бүртгэгдсэн БЗДХын 28.6%-ийг эзэлж байна. Монгол улсад мөрдөгдөж буй БЗДХ-ын оношилгоо, эмчилгээний удирдамжид бичил биетнийг бичил харуураар харж шинжлэх аргыг хэрэглэхээр тусгасан. Бид энэхүү судалгаагаар хиймэл оюун ухаанд тулгуурласан БЗДХ-ын оношилгооны технологийн хэрэглээг трихомониазын оношилгооны бусад аргуудтай харьцуулан судлах, программын хэрэглээний талаар эмч, эмнэлгийн мэргэжилтний сэтгэл ханамжийг судлахыг зорилоо. Судалгааг ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны БЗДХ-ын нян судлалын лабораторид түшиглэн 90 наацыг санамсаргүй түүвэрлэн бичил харуураар нүдээр харж шинжлэх аргаар болон TRI-VU программ ашиглан T. vaginalis илрүүлж буй байдлыг харьцуулан судалсан. Түүнчлэн TRI-VU программын хэрэглээтэй танилцсан лабораторийн эмч, лаборант, АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн төгсөх курсийн оюутнуудаас нийт 78 хүнийг санамсаргүй түүвэрлэн, таниулсан зөвшөөрөл авсны дараа програмын хэрэглээний талаар сэтгэл ханамжийг судалсан. Судалгааны үр дүнд практикт өргөн хэрэглэж байгаа наацыг грамын аргаар будаж микроскопт харж шинжлэн T. vaginalis-ийг илрүүлэх хугацааг TRIVU программаар илрүүлэх хугацаатай харьцуулахад T. vaginalis илэрсэн сорьцыг илүү хурдан буюу 3.1 дахин хурдан илрүүлсэн нь энэ программыг хурдан шуурхай үр дүн сайн байгааг харуулж байна. Нян судлалын лабораторийн эмч, ажилчид ажлын ачаалал ихтэй, олон шинжилгээ харахад нүдэнд ачаалал өгдгөөс гарах алдааг TRI-VU3 програм ашигласнаар буурах боломжтой тул сэтгэл ханамж өндөр байна гэж судалгаанаас дүгнэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бэлгийн шүүрэл дэх хепатитийн дельта вирүсийг судалсан дүн(2023-05-22) ;Л.Оюунгэрэл; ;Э.Анир; О.ОдгэрэлҮндэслэл: Манай улс нь элэгний үрэвсэл, хатуурал, элэгний эсийн эсийн өмөнгийн өвчлөл, нас баралт өндөртэй орнуудын нэг юм. Манай улсад явуулсан судалгаагаар HBsAg эерэг хүн амын дунд ХДВ-ийн тархалт 67.5% байгааг судлаачид тодорхойлсон байна. ХДВ нь архаг вирүст хепатитын хамгийн хүнд хэлбэрийг үүсгэдэг бөгөөд бэлгийн идэвхтэй, залуу хүмүүсийн дунд ХДВ-ийн халдварын тархалт харьцангуй өндөр байдаг тул вирүс бэлгийн харьцааны үед дамжих магадлалтай юм. Зорилго: Иймд Дельта хепатитын архаг үрэвсэлтэй өвчтөнүүдийн үрийн шингэн болон үтрээний шүүрэлд ХДВ-РНХ илрүүлэх замаар ХДВ-ийн бэлгийн замаар дамжих боломжийг баталгаажуулах нь чухал юм. Арга, аргачлал: Бид эмнэлэгт суурилсан агшингийн судалгааны загвараар судалгааг хийж гүйцэтгэлээ. 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 1 дүгээр сар хүртэл “Элэгний төв” эмнэлэгт хандсан үйлчлүүлэгчдээс зөвшөөрөл авч сайн дурын үндсэн дээр хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүст шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй байх, эмэгтэйчүүдэд үтрээ/умайн хүзүүний арчдас авахаас 48 цагийн өмнө үтрээнд ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн. Үрийн шингэнийг мастурбаци хийх замаар нэг удаагийн ариун саванд, үтрээ/умайн хүзүүнээс молекул биологийн шинжилгээнд зориулагдсан бамбараар арчиж дээжийг цуглуулсан. ХДВ-РНХ-ийг бодит хугацааны PCR шинжилгээгээр илрүүлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 61 өвчтөн (эрэгтэй 31, эмэгтэй 30, 23-47 насны) хамрагдсан. Нийт оролцогчдын дундаж нас 36.03-тай байсан бөгөөд тэдний 83.3% нь гэр бүлтэй байв. Эрэгтэйчүүдийн 51.6% (16/31)-д, эмэгтэйчүүдийн 83.3% (25/30)-д бэлгийн шүүрэлд ХДВ-РНХ эерэг тодорхойлогдсон. Үрийн шингэн дэх ХДВ-РНХ болон ийлдэс дэх РНХ-ийн түвшин хоорондын хамаарал сул, харин эмэгтэйчүүдийн бэлгийн шүүрэл дэх ХДВ-РНХ болон сийвэнгийн РНХ-ийн түвшин хоёрын хооронд хүчтэй хамааралтай байсан. Дүгнэлт: Судалгаагаар ХДВ-РНХ нь бэлгийн шүүрэлд тодорхойлогдож байгаа нь ХДВ бэлгийн замаар дамжих боломжтойг харуулж байна. Мөн цусан дахь ХДВ-ийн ачааллаас бэлгийн шүүрэл дэх вирүсийн тоо хэмжээ хамаарч байна.
