АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын насанд хүрсэн хүн амын эрүүл мэндийн суурь мэдлэгийн түвшинг үнэлсэн нь(2026-05-22) ;С.Туяа; Я.ЭнхжаргалҮндэслэл: Эрүүл мэндийн суурь мэдлэг (health literacy) нь хувь хүн өөрийн болон бусдын эрүүл мэндийн талаарх мэдээллийг олж авах, ойлгох, үнэлэх, улмаар тэдгээр мэдээллийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртэх, өдөр тутмын амьдралдаа зөв шийдвэр гаргах чадварыг багтаасан мэдлэг, хандлага, дадлын цогц ойлголт юм. Монгол улсын нийт насанд хүрсэн хүн амын эрүүл мэндийн суурь мэдлэгийн түвшинг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааы ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын насанд хүрэгчдийн эрүүл мэндийн суурь мэдлэгийн түвшинг үнэлэх. Арга, аргачлал: Тоон судалгааны нэг агшингийн загвараар МУын 1500 насанд хүрэгчдийг хамруулж, асуумжийн аргаар судалгааг явуулав. Мэдээллийг Health Literacy Survey European Questionnaire (HLS-EU-Q47) буюу эрүүл мэндийн суурь мэдлэгийг үнэлдэг 47 асуулт бүхий асуумжийг ашигласан. Тус асуумж нь эрүүл мэндийн мэдээллийг олж авах, ойлгох, үнэлэх, ашиглах гэсэн дөрвөн чадварыг үнэлдэг. Асуулт бүрийг 1 (маш хэцүү)-ээс 4 (маш хялбар) хүртэлх 4 шатлалтай Ликертийн хэмжүүрээр оноо өндөр байх тусам эрүүл мэндийн суурь мэдлэгийн түвшин сайн гэж үнэллээ. Хэрэв 0–25 оноо бол суурь мэдлэг хангалтгүй, 25–33 оноо бол суурь мэдлэг хязгаарлагдмал, 33–42 оноо бол суурь мэдлэг хангалттай, 42-50 оноо бол суурь мэдлэг маш сайн гэж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 34.79±15.04 жил, үүний 42.1% нь эрэгтэй, 57.9% нь эмэгтэй, 52.1% нь гэр бүлтэй, 37.7% нь ганц бие байв. Боловсролын түвшингээр 43.2% нь бүрэн дунд, 40.5% нь дээд боловсролтой, 16.4% нь өдөр бүр тамхи хэрэглэдэг, 7.0% нь өдөр бүр согтууруулах ундаа хэрэглэдэг, 12.5% нь тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг гэж өөрийгөө үнэлсэн. Дээд боловсролтой иргэдийн 50.7% нь “Хангалттай болон маш сайн” мэдлэгтэй байгаа бол, дунд боловсролтой иргэдийн ердөө 27.1% нь энэ түвшинд байна. 1830 насныхан эрүүл мэндийн мэдээллийг хүлээн авах чадвар хамгийн өндөр 44.0% байгаа бол нас ахих тусам эрүүл мэндийн боловсролын түвшин буурч байна (p=0.014). Дүгнэлт: Монгол улсын насанд хүрсэн хүн амын эрүүл мэндийн суурь мэдлэгийн түвшин хангалттай байгаа боловч, эрүүл мэндийн мэдээлэл олж авах, үнэлэх, хэрэгжүүлэх чадвар хязгаарлагдмал байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн сургуулийн оюутнуудын электрон тамхины хэрэглээ түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа(2025-12-05) ;Ан Яачун (An Yaqiong); ;Г.ГанхуягҮндэслэл: Оюутан, залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж буй нь нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал болж байна. Эрүүл мэндийн боловсрол олгох үүрэгтэй анагаахын салбарын оюутнууд болох сувилахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд электрон тамхины хэрэглээ болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой юм. Зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутнуудын электрон тамхины хэрэглээ түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025 оны 4 сараас 6 сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Судалгаанд нийт 557 сувилахуйн оюутан хамрагдаж, судалгааны мэдээ материалыг асуумжийн аргаар цуглуулсан. Асуумжинд хүн ам зүйн мэдээлэл, тамхи таталт, электрон тамхины талаарх оюутнуудын мэдлэг, хандлагыг илрүүлэх асуултууд багтсан. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 557 хүн хамрагдсанаас 448 (80.4%) нь эмэгтэй, 109 (19.6%) нь эрэгтэй байв. Эрэгтэй оюутнуудын дундаж нас 21.0±1.6 жил, эмэгтэй оюутнуудын дундаж нас 20.9±2.9 жил байв. Тамхины хэрэглээ оюутнуудын дунд өндөр (17,2%) байсан ба электрон тамхи хэрэглэгчдийн хувь дийлэнх нь буюу 13.3 хувь байв. Электрон тамхины хэрэглээнд нөлөөлөх хүчин зүйлсийг олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр тодорхойлоход 20-25 настай оюутнууд электрон тамхи хэрэглэх нь 2.5 дахин өндөр (AOR=2.49, 95% CI:1.14-5.44, p=0.023), анх сургуульд элссэн харъяалал нь хотоос элссэн оюутнуудын хэрэглээ 1.8 дахин өндөр (AOR=1.81, 95% CI: 1.01–3.22, p=0.045), найз нөхөд нь тамхи татдаг оюутнууд электрон тамхи хэрэглэх нь 2.4 дахин өндөр (AOR=2.44, 95% CI: 1.35– 4.40, p=0.003), найзуудтайгаа 5-аас дээш цагийг хамт өнгөрүүлдэг оюутнуудын хэрэглээ 3.8 дахин өндөр (AOR=3.84, 95% CI:1.75–8.43, p=0.001), электрон тамхины талаарх мэдлэг багатай оюутнуудын хэрэглээ 2 дахин их (AOR=2.07, 95% CI: 1.16–3.70, p=0.014), электрон тамхины талаарх хандлага сөрөг оюутнуудын хэрэглээ 4.4 дахин их (AOR=4.43, 95% CI: 2.12–9.26, p<0.001) байв. Дүгнэлт: Сувилахуйн оюутнуудын электрон тамхины хэрэглээ харьцангуй өндөр байна. Найз нөхдийн нөлөө, электрон тамхины талаарх мэдлэг, хандлага нь голлох нөлөө үзүүлж байна. Иймээс оюутнуудад чиглэсэн эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
