АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
7 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Умами амт (глутамат натри)-ны талаарх иргэдийн мэдлэгт интервенц хийсэн дүн(2024-11-07) ;Б.Билгүүн ;Л.БаярмагнайҮндэслэл: Хүн чихэрлэг, гашуун, исгэлэн, шорвог гэсэн 4 төрлийн амтыг хэлээрээ мэдэрдэг бөгөөд 1908 онд Японы химич Кикунае Икеда далайн замаг дахь дашиг судлан энэ амтыг нээж, 1985 онд Хавай дахь олон улсын бага хурлаар глутамат натри буюу УМАМИ-ийг амтлах мэдрэхүйн 5 дахь амт хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ амт нь өндөр уургийн агууламжтай бүтээгдэхүүнийг мэдрэх бөгөөд илүү их идэх хүслийг төрүүлдэг өвөрмөц амт юм. Идэх дуршлыг нэмэгдүүлдэг глутамат натри нь “УМАМИ” гоё, амттай амтыг үүсгэдэг бөгөөд энэхүү хүнсний нэмэлтийг өөрөөр Е-621 гэсэн нууцлалаар томьёолж бичдэг. E-621 нь шарсан тахиа, пицца, хиам, бэлэн гоймон, чипс зэрэг хүнсний бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг бөгөөд УМАМИ амтны хоол идэх хүсэл ихээр төрүүлдэг энэ чиглэлээх хийгдсэн судалгааны ажил хомс зэргээс үндэслэн энэхүү судалгааг хийв. Зорилго: Интервенцийн дараа иргэдийн дунд глутамат натри (E621) агуулсан хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг үнэлэх. Арга, аргачлал: Бид Улаанбаатар хотын 6 дүүргийн (Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгино-Хайрхан) 20-40 насны иргэдээс санамсаргүй түүврийн аргаар 400 хүнээс судалгаа авснаас 120 хүнийг сургалтанд хамруулж сургалтын дараа өмнөх асуумжийг дахин авсан. Судалгаанд оролцогчоос урьдчилан бэлтгэсэн УМАМИ амтны талаарх мэдлэгийг үнэлэх асуумжийг судлаач өөрөө асуух байдлаар мэдээллийг цуглуулсан. Мэдлэгийн оноог үнэлэхдээ 33 болон 66 percentеl утгаар 3 хэсэгт хуваасан. Интервенцийн өмнөх оноо 74 (хангалтгүй) 75-80 (дундаж), 81-ээс дээш (хангалттай) гэж хуваасан бол интервенцийн дараа 104 (хангалтгүй), 105-110 (дундаж), 111-ээс дээш (хангалттай) гэж тус тус үнэлсэн. Үр дүн: Интервенцэд 18–52 насны иргэд хамрагдсан ба 50.0% нь 26–39 насныхан, үүнээс 64 (53.0%) нь эрэгтэй, 83 (69.1%) нь гэр болон хашаа байшинд амьдардаг, 93 (77.5%) нь гэрлэсэн, 62 (51.7%) нь бүрэн дунд боловсролтой иргэд оролцсон байна. Мэдлэгийг үнэлгээ нь хүйс болон биеийн жингийн хувьд статистик ач холбогдолтой ялгаа байхгүй боловч интервенцийн дараа УМАМИ амтны талаарх мэдлэгийн үнэлгээ хангалттай үнэлэгдсэн ба хангалтгүй үнэлэгдсэн хүмүүсийн хувь буурсан байна. Дүгнэлт: Интервенцийн үр дүнд УМАМИ амтны талаарх иргэдийн мэдлэг статистик ач холбогдолтойгоор нэмэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг, чадварыг асуумжаар үнэлсэн үнэлгээний үр дүн(2021-11-01) ;М.Гэрэлтуяа ;Э.Наранцэцэг ;Г.ГанхуягСүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулж байна. Зорилго: Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг, чадварыг үнэлэх. Арга, аргачлал: Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх сувилагчийн мэдлэг, чадвар, хандлагыг судлаач Нам Жу Ли (2017) нар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хүрээ болон Солонгосын эрүүл мэндийн тогтолцоо, сувилахуйн боловсролын орчинг тусгаж үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чадварын өөрийгөө үнэлэх хэмжүүрийг (PSCSE) боловсруулан судалсан загвараар АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн мэргэжлээр суралцаж буй 2-4 дамжааны 18-32 насны 191 оюутныг хамруулан судалгааг хийсэн. Үр дүн: Судалгаанд Сувилахуйн 2 дугаар дамжааны оюутан 43 (22.6%), 3 дугаар дамжааны оюутан 66 (34.7%), 4 дүгээр дамжааны оюутан 81 (42.7%) хамрагдсанаас 170 (89,4%) нь 18-22 насны оюутнууд байв. Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэгийн хамгийн бага утга 1.67, хамгийн их утга 5, дундаж оноо 3.55±0.54 байхад чадварын хамгийн бага утга 2.57, хамгийн их утга 5, дундаж 3.7±0.42 байсан. Дүгнэлт: 1. Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг болон чадварыг төвшинг үнэлэхэд мэдлэгийн дундаж оноо 3.55±0.54 байхад чадварын дундаж оноо 3.7±0.42 байсан. 2. Сувилахуйн оюутнуудын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг, чадварын хамаарлыг тодорхойлоход мэдлэгтэй, чадвартай 101(72.1%) оюутнууд байгаа нь статистикийн хувьд ач холбогдолтой (р=0.0001) байна. Энэ үр дүнгээс харахад мэдлэгтэй оюутан ур чадвартай болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмнэлгийн зарим мэргэжилтний эрх зүйн зөрчлийн талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх нь(2021-06-10) ;Л.Мөнхмаа; Л.Мөнх-ЭрдэнэЭмнэлгийн эрх зүй нь эмнэлэгтэй холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад чиглэгдсэн эрх зүйн судлагдахуун юм1. Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн алдаа гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон нь зохих байгууллагаар тогтоогдсон тохиолдолд Монгол улсын эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын “Арвантавдугаар зүйл” буюу “Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”–ийн тухай хуулийн дагуу зохицуулагдана2. Судалгааг аналитик судалгааны дескриптив загвараар хийж гүйцэтгэсэн. “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” багц сургалтын талаарх үнэлгээ болон “Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн зөрчлийн талаарх мэдлэг хандлагыг үнэлэх” асуумжийг нийт 67 эмчээс авав. Мөн 2016 оноос хойш shuukh.mn мэдээллийн нэгдсэн сүлжээнд бүртгэгдсэн эмнэлгийн мэргэжилтний нийт 17 гэмт хэргийн тойм судалгааг хийв. Үр дүн: “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” багц сургалтын үнэлгээ “Хангалттай”. Мэс засал болон эх барих эмэгтэйчүүдийн эмч нар нь бусад мэргэжлийн эмч нараас эмнэлгийн эрх зүйн зөрчлийн талаарх мэдлэг, хандлага илүү сайтай байна. Shuukh. mn–д 2016 оноос хойш нийт 23 шүүгдэгчтэй 17 хэрэг бүртгэлтэй байна. Үүнээс 6 нь эх барих эмэгтэйчүүдийн эмч байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан нийт эмч нарын эмнэлгийн эрх зүйн зөрчлийн талаарх мэдлэг, хандлага хангалттай түвшинд байгаа боловч эрсдэлтэй алхам хийхээс аль болох татгалзах хандлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын хооллолтын онцлог ба хеликобактерийн халдварын тархалтыг судалсан дүн(2021-06-10); ; Үндэслэл: Орчин үед зохисгүй хооллолт түүний үр уршиг болох хоол тэжээлийн хүчин зүйл нь ДЭМБ-ын тодорхойлсноор дэлхийн хүн амын дунд халдварт бус өвчин үүсгэх зонхилон тохиолдох эрсдэлт хүчин зүйлд тооцогдож байна.1 Дэлхийн нийт хүн амын 50 гаруй хувь нь хеликобактерийн халдвар авсан ба үүний 30-40 хувийг нь өндөр хөгжилтэй орны хүн ам, 70 орчим хувийг хөгжиж буй орны хүн амд уг халдвар бүртгэгдэж буйг судлаачид мэдээлсэн. Манай оронд H.Pylori-ийн халдварын тархалтын талаар олон судалгаанууд хийгдсэн боловч оюутан залуусын дунд H.pylori-ийн халдварын тархалтыг тодорхойлсон судалгаа одоогоор хийгдээгүй байгаа, хүн амын нилээд хэсгийг бүрдүүлж буй оюутан залуучуудын зохистой хооллолтын байдлыг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Оюутнуудын хооллолтын байдал, ходоодны биж шинж ба Хеликобактерийн халдварын тархалтыг тодорхойлох. Хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд дотуур байранд амьдардаг 200 оюутныг хамруулж тусгайлан бэлтгэсэн 34 асуулт бүхий асуумж авч серологийн шинжилгээнд H.Pylori IgG илрүүлэх шинжилгээ хийж судалгааны боловсруулалтыг STATA 12 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 62.5% (125) нь хоногт 1-2 удаагийн давтамжтай хооллодог бөгөөд 34% (68) нь хоногт 3-4 удаа хооллодог, 3.5% (7) нь хоногт 5 ба түүнээс олон удаа хооллодог байна. Оюутнуудад 36.5% (78)-д асуумжаар ходоодны биж шинж тодорхойлогдсон. Биж шинж илэрсэн оюутнуудын 23.5% (47)-д чээж хорсох шинж, 17% (34)-д нь аманд гашуун амт мэдрэгдэх шинж, 11% (22)-д ходоод, аюулхай орчим өвдөх шинж тус тус илэрсэн. Хеликобактерийн халдварыг серологийн шинжилгээгээр тодорхойлоход судалгаанд оролцогчдын 71% (12)-д H.pylori IgG эерэг, 29% (58)-д H.pylori IgG сөрөг хариу гарсан. (p=0.001) Дүгнэлт: Оюутнуудын хоол, шим тэжээлийн талаарх мэдлэг, хангалтгүй, хооллолтын дадал буруу байгаа ба оюутны байранд амьдардаг залуучуудын 71% (142)-д хеликобактерийн халдвар илэрсэн. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Hypertension, knowledge, attitudes, and practices of primary care physicians in Ulaanbaatar, Mongolia(2018-06) ;Myanganbayar, Maral ;Baatarsuren, Uurtsaikh ;Chen, Guanmin ;Bosurgi, RobertaSo, GeoffreyWe examined the knowledge, attitudes, and practices of primary care doctors in Ulaanbaatar, Mongolia using a recently developed World Hypertension League survey. The survey was administered as part of a quality assurance initiative to enhance hypertension control. A total of 577 surveys were distributed and 467 were completed (81% response rate). The respondents had an average age of 35 years and 90.1% were female. Knowledge of hypertension epidemiology was low (13.5% of questions answered correctly); 31% of clinical practice questions had correct answers and confidence in performing specific tasks to improve hypertension control had 63.2% "desirable/correct" answers. Primary care doctors mostly had a positive attitude toward hypertension management (76.5% desirable/correct answers) and highly prioritized hypertension management activities (85.7% desirable/correct answers). Some important highlights included the majority (> 80%) overestimating hypertension awareness, treatment, and control rates; 78.2% used aneroid blood pressure manometers; 15% systematically screened adults for hypertension in their clinics; 21.8% reported 2 or more drugs were required to control hypertension in most people; and 16.1% reported most people could be controlled by lifestyle changes alone. 55% of respondents were not comfortable prescribing more than 1 or 2 antihypertensive drugs in a patient and the percentage of desirable/correct responses to treating various high-risk patients was low. Most (53%-74%) supported task shifting to nonphysician health care providers except for drug prescribing, which only 13.9% supported. A hypertension clinical education program is currently being designed based on the specific needs identified in the survey.Scopus© Citations 7 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Hypertension knowledge, attitudes, and practices of nurses and physicians in primary care in Ulaanbaatar Mongolia(2019-08) ;Myanganbayar, Maral ;Baatarsuren, Uurtsaikh ;Chen, Guanmin ;Campbell, Norm R CBosurgi, RobertaIncreased blood pressure is a leading risk for death globally, and interventions to enhance hypertension control have become a high priority. An important aspect of clinical interventions is understanding the knowledge, attitudes, and practices (KAP) of differing primary healthcare practitioners. We examined KAP surveys from 803 primary care practitioners in Ulaanbaatar, Mongolia (response rate 80%), using a comprehensive KAP survey developed by the World Hypertension League (WHL). The WHL KAP survey uniquely includes an assessment of key World Health Organization recommended interventions to enhance hypertension control. There were few substantive differences between healthcare professional disciplines. Primary care practitioners mostly had a positive attitude toward hypertension management. However, confidence and practice in performing specific tasks to control hypertension were suboptimal. A low proportion indicated they systematically screened adults for hypertension and many were not aware of the need to or were confident in prescribing more than two antihypertensive medications. It was the practice of a high proportion of doctors to not pharmacologically treat most people with hypertension who were at high cardiovascular risk. There was a reluctance by physicians to task share hypertension diagnosis, drug prescribing and assessing cardiovascular risk to nurses. The minority of health care professions use a hypertension management algorithm, and few have patient registries with performance reporting functions. There were few substantive differences based on the age, gender, and years of clinical practice of the practitioners. The study findings support the need for standardized education and training of primary care practitioners in Ulaanbaatar to enhance hypertension control.Scopus© Citations 14 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Factors Related to Lacking Knowledge on the Recommended Daily Salt Intake among Medical Professionals in Mongolia: A Cross-Sectional Study(MDPI AG, 2021-04) ;Hikita, Naoko ;Batsaikhan, Enkhtungalag ;Sasaki, Satoshi ;Haruna, MegumiYura, AriunaaIn Mongolia, the recommendations are to restrict salt intake to less than 5 g/day to reduce the risk of cardiovascular disease. We aimed to reveal factors associated with not knowing the recommended daily salt intake among medical professionals in Mongolia. Of the recruited 538 medical professionals working at public health facilities in Darkhan-Uul Province, the data from 338 (62.8%), obtained using self-administered questionnaires, were analyzed. Among these, 175 (51.8%) did not know the recommended daily salt intake. Compared with medical doctors, midwives and nurses had higher odds of not knowing the recommendations (adjusted odds ratio (AOR): 4.20, 95% confidence interval (CI): 1.40-12.59; AOR: 2.10, 95% CI: 1.15-3.76, respectively). Compared to participants who consumed more than four cups/day of salted suutei tsai (Mongolian milk tea), those who consumed approximately two cups/week had lower odds of not knowing the recommendations (AOR: 0.21, 95% CI: 0.07-0.63). With most participants lacking accurate knowledge on this topic, and considering that people who are aware of the recommendations are more likely to take action to reduce dietary salt intake, it is imperative to urgently address this knowledge deficit because medical professionals have a responsibility to educate the community by disseminating accurate health information.Scopus© Citations 2
