Ш.Шатар
Loading...
Товч нэр
Ш.Шатар
Бүтэн нэр
Шаарий Шатар
Латин нэр
Shaarii Shatar
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
21 results
Now showing 1 - 10 of 21
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүн(2025-01-01) ;О.Дашпагам; ; ;Б.ЦэлхаасүрэнВ.БайгалҮндэслэл: Манай улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхны зөөвөрлөгдсөн КОВИД-19-ийн халдвар бүртгэгдсэн бөгөөд 2023 оны байдлаар улсын хэмжээнд 869,385 тохиолдол бүртгэгдэж, 2128 хүн нас барсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 11 үйлдвэрлэгчийн 15 нэр төрлийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад бүртгэн улс орнуудад хэрэглэхийг зөвлөсөн байна. ДЭМБ-аас бага орлоготой гишүүн орнууддаа эрүүл мэндийн ажилтнууд ба КОВИД-19 өвчний хүнд хэлбэрээр өвдөж амь насаа алдах өндөр эрсдэлтэй хүн амын бүлгээ эхний ээлжинд дархлаажуулахыг зөвлөсөн байна. Зорилго: Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын халдварт өртөх эрсдэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл, аюулыг судлах. Арга, аргачлал: Судалгааг дагаж судлах (Ю11ош-ир зЮйу) судалгааны загвараар 2021 оны 2 дугаар сарын 23-наас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 80 (12,24,48 дахь 7 хоногт) долоо хоногт хийж гүйцэтгэв. Судалгаанд Улаанбаатар хот, Баянхонгор, Орхон, Булган, Дундговь, Дархан-Уул, Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагад ажиглагсадыг хамруулсан. Анхдагч дархлаажуулалт буюу вакцины эхний 2 тунг хийлгэснээс хойш 1.5 жил (80 долоо хоног)-ийн хугацаанд дагаж судалсан. Судалгаанд оролцогчдоос вакцинд хамрагдахын өмнө, вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа, нэмэлт тунд хамрагдсаны дараа сорьц цуглуулах тухай бүрд 7 бүлэг 49 асуулттай асуумжаар мэдээллийг цуглуулж үр дүнг ЗРЗЗ-26.0 программд боловсруулсан. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдсадаас халдвартай хүмүүстэй шууд харьцан ажиллагсад буюу “Улаан бүс”-д ажиллагсад 574 (60%), халдвартай хүмүүстэй шууд харьцан ажиллахгүй буюу “Шар бүс”-д ажиллагсад 370 (40%), Улаанбаатар хотын эрүүл мэндийн ажиллагсад 250(27.1%), орон нутгийн эрүүл мэндийн ажиллагсад 674(72.9%) байв. Бидний дагаж ажигласан судалгаагаар ажиглалтын хугацаа нэмэгдэхэд ажиллагсдын шинэ халдварт өртөх эрсдэл нь 24(38.4%) дэх долоо хоногоос нэмэгдэж, 80 дах долоо хоногт 59.6% байна. Ажиглалтын хугацаанд эмнэлэгт хэвтэлт 12 долоо хоногт 24 (2.6%), 24 долоо хоногт 160 (17,3%), 48 долоо хоногт 202 (21,9%) 80 долоо хоногт 204 (22,1%) байв. Хөдөө орон нутагт тэргүүн шугаманд ажиллагсадаас Баянхонгор ба Орхон аймагт ажилласан хүмүүсийн халдварт өртөх эрсдэл бусад аймагт ажиллагсдынхаас илүү бага байв. Дүгнэлт: Бидний дагаж ажигласан судалгаагаар анхдагч дархлаажуулалиын дараа ажиглалтын хугацаа нэмэгдэхэд ажиллагсдын шинэ халдварт өртөх эрсдэл нь 24(38.4%) дэх долоо хоногоос нэмэгдэж, 80 дах долоо хоногт 59.6% байна. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах нь шинэ халдвар авах эрсдлийг бууруулж байна. КОВИД-19 вакцин эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүндрэлийг бууруулж байна. Хөдөө орон нутагт, улаан бүсэд ажиллах нь шинэ халдварт өртөх, хэвтэн эмчлүүлэх, дахин халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хот, хөдөөгийн 0-9 насны хүүхдийн гепатитийн В вирусийн халдвар, дархлаажуулалтын хамралтын судлах нь(2025-01-01) ;М.Булганхишиг; ; ; Ч.БаттогтохҮндэслэл: Монгол улсын хүн амын дунд элэгний хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж уг хавдраас шалтгаалсан нас баралт тэргүүлэх байр эзэлсээр байгаа бөгөөд 100.000 хүн амд ногдох элэгний эст өмөнгийн шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас найм дахин их байгааг илтгэж байна. Манай орны хүн амын дунд ГВВ-ийн халдварын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажил цөөнгүй байдаг хэдий ч хүүхдийн дунд гепатитын В вирусийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг улсын хэмжээнд судалсан ажил хомс байгаа нь энхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хот, хөдөөгийн 0-9 насны хүүхдүүдийн дундах гепатитийн В вирусийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг нөлөөлж буй хүчин зүйлстэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа үндэсний хэмжээний хүн амд суурилсан агшингийн загварыг ашигласан. Ингээд Үндэсний статистикийн хорооны 2019 оны хүн ам зүйн мэдээлэлд үндэслэн түүврийн харгалзах хэмжээг 0-9 насны 4500 хүүхэд гэж тооцов. Үр дүн: Бидний судалгаанд 0-9 насны нийт 5027 хүүхэд хамрагдсанаас 33.7% (п=1692) нь Улаанбаатар, 66.3% (п=3335) нь аймгуудаас тус хамрагдав. Судалгаанд хамрагдагсдыг хүйсийн хувьд авч үзвэл 50% нь (п=2552) хөвгүүд, 50% нь охид (п=2554) байв. Судалгаанд хамрагдагсдыг насаар нь авч үзвэл 1 настай 465 хүүхэд, 2 настай 530 хүүхэд, 5 хүртэлх насны нийт 2789 (55.5%) хүүхэд, 6-9 насны 45% (п=2238) нь хүүхдүүд байв. Дүгнэлт: Уг судалгаанд 0-9 насны нийт 5027 хүүхэд хамрагдсанаас 917 (18.2%) хүүхэд хепатитын эсрэг вакцинд хамрагдаагүй, 57 (1.1%) хүүхэд 1-р тунд, 235 (4.7%) хүүхэд 2-р тунд, 3818 (75.9%) хүүхэд бүрэн 1-3-р тунд тус тус хамрагдсан байна. Судалгаанд хамрагдагсдын хувьд нас болон оршин суугаа газраас хамааран хамрагдалт харьцангуй ялгаатай байсан ч хүйсийн хувьд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй. Дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн хувь 18,2% байгаа нь цаашид гепатитын В вирусийн эсрэг болон тавт вакцинд хүүхэд бүрийг товлолын дагуу бүрэн хамруулах хэрвээ хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад заавал хамруулдаг болох мөн бүртгэл мэдээллийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дархан хотын айл өрхийн доторх орчны тоосонцрын агууламжийг тодорхойлсон үр дүн(2025-01-01) ;Ж.Нямдорж ;М.Болор ;Э.Маралмаа; Үндэслэл: 2018 онд дэлхийн өвчний дарамт, осол ба эрсдэлт хүчин Тоосонцор зүйлийн судалгаагаар 2017 онд 1.6 сая хүн айл өрхийн доторх орчны Агаарын бохирдол агаарын бохирдолтой холбоотой нас барсан хэмээн мэдээллэсэн. Түүхий нүүрс Доторх орчны агаарын чанар муу байх нь амьсгалын замын өвчин, Сууц зүрх судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн хүндрэл үүсгэхээс гадна астма болон харшлын өвчтэй хүмүүст илүү сөргөөр нөлөөлж байгааг онцолсон. 2019 онд хийгдсэн судалгаагаар 2.5 микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцор болох РМ2.5-д удаан хугацаанд өртөх нь дундаж наслалтыг 1.8 жилээр бууруулж байна гэж тооцоолсон ба энэ нь агаарын бохирдолтой бүс нутагт өндөр байгааг тогтоосон. Мөн Миллер нарын (2007) судалгаагаар РМ2.5-д удаан хугацаагаар өртөх нь зүрх судасны өвчин, энэ нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгааг тогтоосон байна. Доторх орчны РМ2.5-ын агууламжийг тодорхойлохын тулд шууд хэмжилтийн төхөөрөмжүүдийг ашиглах нь агаарын бохирдуулагч бодисын тархалт, ялгарлын эх үүсвэрийг тодорхойлох, нөлөөллийн хувьд цаг хугацааны өөрчлөлтийг хянахад онцгой үр дүнтэй байдаг. Судалгаануудаас үзэхэд шууд хэмжилт нь орон нутгийн нөхцөл байдалд тохирсон, шаардлагатай нарийвчилсан мэдээллийг өгдөг ба хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Судалгааны ач холбогдол нь Дархан хотын сууцны дотор орчны агаарын бохирдлыг бодит цагийн хэмжилтээр үнэлж, бохирдуулагч бодисын тархалт, эрсдэл, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах юм. Зорилго: Дархан хотын өвлийн улиралд гэр, байшин, сууцны доторх орчны агаарын чанарыг Ригр1е А н багажаар үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Дархан хотын 128 айл өрхүүдийг судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдсан айл өрхийн зуухны төрөл, хэрэглэж буй нүүрсний төрөл, айл өрхийн жилийн болон хоногийн нүүрсний хэрэглээ, галлагааны давтамж, зуух яндангийн битүүмжийн байдал зэрэг үзүүлэлтээр судлав. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогч айл өрхөд доторх агаарын чанарын шууд хэмжилтийн Ригр1е-Ап багаж байршуулах ба сарын дараа уг багажийг авах үед асуумжийн хуудас бөглүүлэх, доторх орчны Ригр1е-Ап багажийн 1 сарын хэмжилтийн үзүүлэлтүүдийг судалгааны мэдээ мэдээлэл болгон ашигласан. Асуумж нь Судалгаанд оролцогчоос хүн ам зүй, доторх орчныагаарт нөлөө үзүүлэх эрсдэлт хүчин зүйлийг багаж байршуулах үеийн 55 асуулт бүхий 7 хуудас асуумж, багаж авах үеийн 25 асуулт бүхий 3 хуудас мэдээллийг багтаасан. Үр дүнг “8Р88 25.0” программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт Дархан хотод байршилтай 128 өрх хамрагдсан. Дархан хотын айл өрхүүдийн одоогийн сууцандаа амьдарч буй дундаж хугацаа нь 9.5 жил нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй гарсан. Сууцны төрлөөр ангилж үзэхэд монгол гэрт 40.6%, байшинд 39.1%, орон сууцанд 20.3% байсан. Дархан хотын айл өрхүүдийн 24 цагийн дундаж РМ2.5-ын агууламж гэрт хамгийн их (70.9 цг/м3), байшинд (46.8 цг/м3), орон сууцанд (22.8 цг/м3) байсан нь ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Гэрийн доторх орчны РМ2.5-ын агууламж хамгийн их хувьсаж байгаа бөгөөд үүний дараа байшин, орон сууц байна. Орон сууцанд амьдардаг төвлөрсөн халаалттай айл өрхүүдэд РМ2.5-ын агууламж 24 цагийн дунджаар 22.8 цг/м3 байсан бол халаалтын гол эх үүсвэр нь зууханд суурилдаг гэр, байшинтай айл өрхүүдтэй харьцуулахад 59.4 цг/м3 байна. Энэ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (р=0.0001). Харин, сайжруулсан зуух нь уламжлалт зуухтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй. Дархан хотын судалгаанд оролцогчдын нийт 21.4% нь гэр бүлийн хэн нэгэн нь гэр дотор тамхи татдаг гэж хариулсан. Мөн 86.5% нь тогтмол арц, лаа, хүж, зул, ганга асаадаг бол 99.2% нь гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэггүй байв. Дүгнэлт: Дархан хотын суурьшлын гэр, байшин доторх орчны тоосонцрын агууламж 59.4 цг/м3 байсан ба ашиглаж буй зуухны төрлөөр ялгаатай, яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан тохиолдол их байгаа нь доторх орчны агаарт бохирдуулагч бодис илүү тархах нөхцлийн бүрдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн эсрэг Синофарм (BBIBP-CorV) вакцины дараах хамгаалах эсрэгбиеийн судалгаа(2024-01-28); ;О.Дашпагма; ;Б.ГантуяаҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавируст халдварыг цар тахал гэж зарласнаас хойш 2023 оны 3 сар хүртэл 183 өөр төрлийн вакцины эмнэлзүйн туршилт, үнэлгээ хийгдсэн байна. Монгол улсад 2021 оны 2 сарын 23-наас эхлэн Pfizer/ BioNTech (BNT162b2), AstraZeneca (ChAdOx1-S), Sinopharm (BBIBPCorV), Sputnik V (Gam-COVID-Vac) гэсэн Ковид-19-ын эсрэг 4 төрлийн вакциныг хэрэглэж эхэлсэн. 2022 оны 10 сарын 14-ний байдлаар дээрх вакцины 2 дахь тунд 2,183,894 хүн хамрагджээ. Эдгээр вакцины судалгаа одоо ч үргэлжилсээр байна. Зорилго: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины дараах эсрэгбиеийн урвал, түүнтэй холбоотой хүчин зүйлсийг хүн амын бүлгүүдэд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Sinopharm (BBIBP-CorV) вакцины 1, 2 дахь тун тариулсан нийт 583 хүн хамрагдсан. Ковид-19 вакцины эхний тунг тарихаас өмнө ийлдсэнд SARS СoV-2 вирусийн S уургийн эсрэг үүссэн иммуноглобулин G-г (IgG) тодорхойлсон ба уг шинжилгээг вакцины 2 дахь тунг тарьсны дараа 21-28 дахь хоногт давтан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд 19-86 насны 214 (36.5%) эрэгтэй, 373 (63.5%) эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас 39.9±10.7 (37.0) жил байсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52.9%-ийг 30-49 насныхан тус тус эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын 80.6% (470)–д эсрэгбиеийн титр хангалттай харин 19.4% (113) эсрэгбие илэрсэнгүй. Вакцин хийлгэхээс өмнө anti-SARS-СoV-2 RBD-IgG эсрэгбиеийн титр геометрийн дундаж титр (GMT) 0.7±0.9 ng/mL байсан бол 2 дахь тунгийн дараа 17.2±1.2 ng/ mL болж өссөн. Насны бүлгээр авч үзэхэд 40-өөс доош насны хүмүүст хамгаалах эсрэсбиеийн үүсэлт сайн, нас нэмэгдэх тусам эсрэгбиеийн үүсэлт буурч байгаа байдал ажиглагдлаа. Sinopharm (BBIBP-CorV) вакцины өвөрмөц эсрэгбиеийн урвал Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт амьдардаг хүмүүст илүү байгаа нь тодорхойлогдлоо. Тийм боловч эсрэгбиеийн урвал илэрсэн хүмүүсийн эзлэх хувь Булган, Дорнод аймагт Дархан-Уул, Орхон аймгуудынхаас бага байв. Дүгнэлт: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа 21-28 хоногт хамгаалах хэмжээний эсрэгбие бидний ажигласан хүмүүсийн 80.6%-д тодорхойлогдсон. Нас ахих тусам эсрэгбиеийн урвал илрэх нь буурч байв. Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр хамрагдагсдын нас ба хүйс, мэргэжлийн эрсдлээс хамаарахгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Орхон аймгийн хүүхдийн хепатитийн В вирүсийн халдвар, дархлаажуулалтын хамралт ба дархлал тогтцыг судлах(2022-04-28) ;Б.Оюунтунгалаг; ; ;Н.Гүнчмааintroduction of its vaccination in Burkina Faso 2015 https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6908958) “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан Сэтгүүл”-ийн тусгай дугаар 2022 Study of hepatitis B virus infection, immunization coverage and immunity among children in Orkhon aimag Oyuntungalag B1, Ser-Od Kh2, Nansalmaa Kh2, Gunchmaa N2, Shatar Sh2*, Davaalkham D2. Master’s Student of School of Public Health, MNUMS1 School of Public Health, MNUMS2 E-mail: tungaa9096@gmail.com, Tel: 88033173, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын сууцны доторх орчны PM2.5 тоосонцор уушгины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судалсан дүн (2023-2024 оны өвлийн үр дүн)(2025-10-20) ;Э.Маралмаа; ; ; Д.ГантуяаҮндэслэл: Аэродинамик голч 2.5 микрометр ба түүнээс бага голчтэй тоосонцор (PM2.5) нь амьсгалын замаар дамжин уушгины цулцангийн гүнд нэвтэрч, исэлдэлтийн стресс, системийн болон судасны үрэвслийг өдөөх нөлөө бүхий онцлогтой юм. Монгол Улс нь агаарын бохирдлын түвшин их орнуудын тоонд ордог бөгөөд нийт хүн амын тал хувиас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод өвлийн улиралд PM2.5-ын агууламж 200 мкг/м³-аас давж, ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 8 дахин ихэсдэг байна. Улаанбаатар хотын 1,200 насанд хүрэгчдийг хамруулсан судалгаагаар агаарын бохирдол өндөр байдаг улиралд амьдралын чанар эрс муудсан ба өмнө нь амьсгалын замын үйл ажиллагааны алдагдалтай байсан хүмүүсийн илүүтэй илэрч байсан. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар зорилтот түүврийн аргаар Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогчдийн сууцны доторх орчны агаарын чанарыг хэмжих PurpleAir багаж 1 сарын турш байршуулан хэмжилтийг хийж, үүний дараа спирометрийн шинжилгээгээр уушгины үйл ажиллагааг үнэлсэн ба SPSS-25.0 программыг ашиглан тооцоолол хийж үр дүнг тооцсон. Үр дүн: Нийт 236 оролцогчдын 114 (48.3%) Улаанбаатар, 122 (51.7%) Дархан хот, хүйсийн хувьд 111 эрэгтэй (47.0%), 125 эмэгтэй (53.0%) байсан оролцогчид байв. Сууцны доторх PM2.5-ийн дундаж агууламж 66.24 мкг/м³ байсан (СХ 44.87 мкг/м³) ба хамгийн бага нь 7.79 мкг/м³, хамгийн их нь 264.55 мкг/м³ байв. Орон сууцны төрлөөр ангилан үзэхэд гэрт PM2.5-ийн дундаж агууламж 82.34 мкг/м³ байсан нь байшинд (67.34 мкг/м³) болон орон сууцанд (32.24 мкг/м³) тодорхойлогдсон агууламжаас харьцангуй их байсан. Хамаарлын шинжилгээгээр Генслерийн индекс (FEV1/FVC харьцаа), амьсгал гаргалтын дээд хурд (PEF) ба эзэлхүүний дундаж хурд (FEF25–75)-ыг илтгэх үзүүлэлтүүд PM2.5-ийн агууламжтай урвуу хамаарал бүхий тогтоогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий байв. Оролцогчдын 9.4%-д уушгины хүчилсэн амьдралын багтаамж (FVC), 15.3%-д эхний 1 секунд дэх хүчлэн гаргах агаарын эзлэхүүн (FEV1), харин 3.8% нь FEV1/FVC харьцаа буурсан байв. Дүгнэлт: Сууцны доторх орчны PM2.5 агууламж нь гэр сууцанд өндөр илэрсэн бөгөөд уушгины үзүүлэлтүүдээс амьсгал гаргалтын бууралтыг илтгэх үзүүлэлтүүд нь сөрөг хамаарал бүхий статистикийн хувьд ач холбогдолтой байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Агаарын бохирдол болон амьсгалын замын өвчний тохиолдол, нас баралтын хамаарлыг судалсан дүн(2024-05-13); ; ;Б.Батзориг; Грегори ГрейҮндэслэл: Агаарын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан Томуу асуудлын нэг байсаар байгааг нэлээдгүй судалгаанууд батлан харуулсаар Багтраа байна. Улаанбаатар хотод агаарын бохирдуулагчдын жилийн дундаж Бохирдуулагч агууламж MNS 4585:2007 стандартад заасан хүлцэх хэмжээнээс их Тоосонцор байгаа нь бие махбодын олон эрхтэн системд сөрөг нөлөө үзүүлж байгаа Нас баралт юм. Улаанбаатар хотод хүүхдийн хатгалгаа өвчнийг бууруулах зорилгоор 2018 оноос бүх дүүргийн 0-2 хүртэлх насны хүүхдэд хатгалгааны эсрэг вакциныг хийсэн боловч хатгалгаа өвчлөлийн түвшин буурахгүй байгаа нь агаарын бохирдол болон бусад хүчин зүйлтэй холбоотой байна. Тухайлбал 2018 онд Монгол улсад амьсгалын тогтолцооны өвчин 10000 хүн амд 2.4 байсан бол 2021 онд 2.9 болж өссөн үзүүлэлттэй байна. Иймд гадаад орчны агаарын бохирдол, амьсгалын замын зарим өвчний тохиолдол, нас баралтын хамаарлыг судлах үндэслэл боллоо. Зорилго: Гуурсан хоолойн багтраа, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын өвчний шалтгаант нас баралт болон агаарыг бохирдуулагчдын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлэгчдийн өдөр тутмын тоон мэдээнээс томуу, томуу төст өвчин (J11), гуурсан хоолойн багтраа (J45), нас баралтын 2014-2022 оны тоон мэдээллийг ашиглан, гадаад орчны агаар бохирдуулагчид (PM2.5, PM10, PM1, CO, NO2) ба цаг уурын тоон мэдээг цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ) болон суурин 18 харуулын мэдээг үндэслэн хугацааны цувааны шинжилгээний аргаар харьцуулалт хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS-25 программ ашиглан, цаг уур, агаарын бохирдлын хавсарсан нөлөөллийг тооцохдоо Квази-Поиссон регрессийн ерөнхий шугаман загварчлалын аргаар тооцож гаргалаа. Үр дүн: Томуу, томуу төст өвчнийг PM2.5-тай харьцуулж үзэхэд ялгаа ажиглагдахгүй (p=0.002) байсан ба PM10 тоосонцрын өртөлт 5 болон 6 өдрийн дараа өвчний тохиолдлыг 0.06%-иар нэмэгдүүлсэн буюу PM10-н хэмжээ 700 мг/м3-ээс ихсэхэд томуу, томуу төст өвчин 50.0%-иар нэмэгдэх хандлагатай байв (p=0.03431). Гуурсан хоолойн багтраа өвчний шинэ тохиолдол PM10 тоосонцорт өртсөн өдөр 0.7% (0.00409), 7 өдрийн дараа 0.65%-иар (p=0.00868) тус тус нэмэгдэж, РМ10 тоосонцрын концентрат өсөхөд харьцангуй эрсдэл ихсэж байна. PM2.5 тоосонцорт өртсөнөөс 3 өдрийн дараа гуурсан хоолойн багтраа өвчний шалтгаант нас баралт 5.87% (p=0.00152) нэмэгдэж, концентрат 80мкг/м3-с 200мкг/м3 хүртэл ихсэж, түүнээс дээш үед харьцангуй эрсдэл буурч байна. Дүгнэлт: 1. Агаарын үндсэн бохирдуулагчдад өртөх нь амьсгалын замын өвчлөл болох томуу, томуу төст өвчин, астмын тохиолдлыг нэмэгдүүлж байгаа ч нас, хүйсээс хамаарсан ялгаа байхгүй байна. 2. Агаарын үндсэн бохирдуулагчид 10 нэгж нэмэгдэхэд амьсгалын замын өвчний шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтний өнөөгийн байдал(2024-01-28) ;Д.Намуун; ; ; Үндэслэл: Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, тогтвортой байдал НЭМ судлаач нь мэргэшсэн боловсон хүчинд тулгуурладаг ба сайн бэлтгэгдсэн Эрүүл ахуйч нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, ажилчид эрүүл мэндийг Тархвар судлаач хамгаалж, дэмжиж, эрүүл мэндийн ялгааг арилгах, эрүүл мэндийн Ажиллах хүч онцгой байдлын үед түргэн хариу арга хэмжээ авах боломжийг Хүний нөөц олгодог. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарах бөгөөд эдгээрийг хэрэгжүүлдэг гол боловсон хүчин нь дээр дурьдсан нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн юм. Мөн нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчин нь улс орны нийгмийн эрүүл мэндийн дэд бүтцийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчний хэрэгцээг хангахын тулд түүний хэмжээ, бүрэлдэхүүн болон хүн амын эрэлтийн талаарх мэдээлэл шаардлагатай ба улс, орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчний талаарх мэдээлэл нь улс, орон нутагт хамгийн их хамааралтай учир тухайн улсын нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчний төлөвлөлт, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эрүүл мэндийн байгууллагад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтний хүн ам зүйн үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Эпидемиологийн судалгааны агшингийн загвараар аймаг, сум болон өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын нэгдсэн эмнэлэг, аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, эрүүл мэндийн газруудаас асуумжийн аргаар цуглуулсан мэдээллийг ашиглаж, дескриптив шинжилгээ хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүрэг болон 16 аймгийн 125 сумаас нийтдээ 243 байгууллагын нийгмийн эрүүл мэндийн голлох тусламж үйлчилгээг үзүүлж буй 428 нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан хамрагдсан ба тэдний дундаж нас 33.9±9.3 жил, 10.7 хувийг эрэгтэйчүүд, 89.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байв. Судалгаанд оролцогчдын 66.1 хувь нь хөдөө орон нутгаас оролцож буй ба насны бүлгийн эзлэх хувь байршилтай харьцуулахад ялгаатай тодорхойлогдсон бөгөөд хотод харьцангуй залуу хүмүүс ажиллаж байна. Судалгаанд нийт оролцогчдын 11.6 хувь нь нийгмийн эрүүл мэнд судлаач, 6.5 хувь нь эрүүл ахуйч, тархвар судлаач, 6.3 хувь нь нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйч, 10.2 хувь нь эрүүл мэндийн нийгмийн ажилтны мэргэжил эзэмшсэн байна. Судалгаанд оролцогчдын эзэмшсэн мэргэжлийг одоо ажиллаж буй албан тушаалтай нь харьцуулан үзэхэд нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйчдын мэргэжлээрээ ажиллаж буй хувь хамгийн өндөр, эрүүл ахуйч, тархвар судлаачын 64.3 хувь нь, нийгмийн эрүүл мэнд судлаачийн 50 хувь нь, эрүүл мэндийн нийгмийн ажилтаны 29.5 хувь нь өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил хөдөлмөр эрхэлж байна. Харин бусад төрлийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийн 30.4 хувь нь нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон эрүүл ахуйч, тархвар судлаачийн ажлыг гүйцэтгэж байна. Дүгнэлт: Нийт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийн 34.5 хувийг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон эрүүл ахуйч, тархвар судлаачид эзэлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын залуучуудын дунд хепатитын В, Д вирусийн халдвар, түүнд өртөх эрсдэлт зан үйлийг судалсан дүн(2022-04-28) ;Б.Заяабат; ; ; Үндэслэл: Дэлхийн зарим улс орнуудад хепатитын Д вирусийн эсрэг биеийг тодорхойлоход 2-7% нь цочмог, 9-50% нь архаг вирусийн халдвартай байдаг. Хепатитын Д вирусийн тархалтыг 2006-2008 оны хооронд 20-29 насны хүмүүсийн дунд үзэхэд 46.0%-ийн тархалттай байв. 20-40 насны хүмүүсийн дунд хийсэн судалгааны үр дүнд хепатитын Д вирусийн халдвар авах эрсдэлт хүчин зүйлийн нэг нь хепатит В вирусын халдвар хэмээн нийтэлсэн байв. Зорилго: Улаанбаатар хотын 20-40 насны хепатитийн В вирүсийн архаг халдвартай хүн амын дунд хепатитийн дельта вирүсийн халдварыг илрүүлэн, эрсдэлт зан үйлийг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын залуучуудын дунд хүн амд суурилсан аналитик судалгааны агшингийн загвараар судалгааг хийж, түүврийн хэмжээг залуучуудыг төлөөлөх чадвартай байхаар тооцоолон 3109 хүмүүсийг хамрууллаа. Үр дүн: Нийт залуучуудын 44.1% (1370) нь эрэгтэйчүүд, 55.9% (1739) нь эмэгтэйчүүд оролцсон ба насны хувьд 20-24 насныхан 13.3%, 25-29 насныхан 25.8%, 30-34 насныхан 30.7%, 34-40 насныхан 30.2% тус тус хамрагдсан байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын идэр насны залуучуудын дунд хепатитийн В вирүсийн халдвар 9.9%, ХВВ болон ХДВ-ийн хавсарсан халдвар 5.0% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцор ба амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдийг холбон судалсан дүн(2026-02-03); ;Б.Өлзийхутаг; ; Үндэслэл: Агаарын бохирдол нь дэлхий нийтийн дунд нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюул, эрсдэл болоод буйг цөөнгүй судалгаагаар нотолсон байдаг. Монгол улс нь гадна, доторх орчны агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж буй бөгөөд үүнээс шалтгаалсан өвчлөл, нас баралт нь жил бүр нэмэгдсээр байна. Хүн амьдралынхаа ихэнх хувийг доторх орчинд өнгөрүүлдэг бөгөөд доторх орчны агаарын бохирдлыг тогтмол үнэлэн, судлах шаардлагатай юм. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг амьсгалын замын өвчлөлийн зарим шинж тэмдгүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны когорт загвараар 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарын хооронд гүйцэтгэсэн ба Улаанбаатар хотын төвийн 4 дүүрэг болон Дархан хотуудыг тус тус судалгаанд хамруулав. Улаанбаатар хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцанд амьдардаг 24 өрх, Дархан хотоос гэр, байшинд амьдардаг тус бүр 48 өрх, орон сууцны 24, нийт 240 өрхийг зорилтот түүврийн аргаар хамруулсан. Судалгаанд хамрагдсан айл өрхүүдэд шууд хэмжилтийн (PurpleAir) багажийг 3-4 долоо хоногийн туршид байршуулан доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг 24 цагийн турш хэмжсэн. Айл өрхийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрыг хэмжсэний дараа тухайн өрхөөс судалгаанд хамрагдсан 18-60 насны оролцогчдоос асуумжаар мэдээлэл цуглуулан, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Үр дүнгийн боловсруулалтыг STATA-19.0, R программуудыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд 213-239 айл өрхийг сонгосон ба үүнд 17-26 орон сууц, 42-58 байшин, 38-50 гэрт амьдардаг айл өрхүүд багтав. Улаанбаатар хотын айл өрхүүдийн доторх орчны агаарт агуулагдах PM2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвөл, зуны улиралд Дархан хотын айл өрхүүдээс харьцангуй өндөр хэмжигдсэн. Улаанбаатар хотын дүүргүүдээс PM2.5 тоосонцрын хамгийн өндөр агууламж Сонгинохайрхан дүүрэгт, хамгийн бага агууламж Баянзүрх дүүрэгт хэмжигдсэн. Хотуудыг халаалтын төрлөөр нь авч үзвэл зуухтай айл өрхүүд төвлөрсөн халаалттай айл өрхүүдээс илүү бохирдолтой байна. Дархан хотын хувьд орон сууцанд хамгийн бага агууламж 22.78-31.53 мкг/м³, байшинд 44.53-68.17 мкг/м³-ийн хооронд, уламжлалт эсгий сууцанд (гэр) хамгийн өндөр агууламж тус тус хэмжигдсэн (63.20-68.25 мкг/м³). Харин Улаанбаатар хотын айл өрхүүдэд PM2.5 тоосонцрын агууламж бүх төрлийн сууцанд харьцангуй өндөр байсан бөгөөд орон сууцанд 41.61-58.37 мкг/м³, байшинд 79.22-92.50 мкг/м³, уламжлалт эсгий сууц болох гэрт 76.69-86.31 мкг/м³ тус тус байв. Зуны улиралд Дархан хотод PM2.5 тоосонцрын доторх агууламж орон сууцанд 3.10-10.03 мкг/м³, байшинд 7.67-14.37 мкг/м³, уламжлалт эсгий сууцанд (гэр) 7.98-17.90 мкг/м³ байв. Сууцны доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгаадах, бие зарайх, бие сулрах, булчингаар өвдөх, дотор муухайрах, зүрх дэлсэх, найтаах, нус гарах, нүдний салст үрэвсэх, нүдний ухархайгаар хөндүүрлэж өвдөх, нүднээс нулимс гарах, толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, ханиах, хоолны дуршил буурах, хоолой өвдөх, цэр гарах, цээж шуугих, цээжээр өвдөх зэрэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. Дүгнэлт: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвлийн улиралд Монгол улсын стандарт хэмжээнээс өндөр байгаа бөгөөд судалгааны 2 жилийн хугацаанд өвөл, зуны аль ч улиралд Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Доторх орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж нь амьсгалын замын өвчний зарим шинж тэмдгүүдтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна.
