АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
6 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаан хоолойн хөдөлгөөний үндсэн эмгэгийн зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-09-15) ;Б.Амаржаргал; ;H.БаярмааГ.СарантуяаҮндэслэл: Улаан хоолойн өндөр ялгаралт манометр (УХӨяМ) нь хөдөлгөөний эмгэгийг оношлох үндсэн шинжилгээ ба 2022 оноос Монгол улсын эрүүл мэндийн салбарт энэхүү дэвшилтэт технологи нэвтэрснээр улаан хоолойн хөдөлгөөний эмгэгийн оношилгоо сайжирч байна. Энэхүү шинжилгээний үр дүнг судалсан судалгааны ажил хараахан хийгдээгүй байна. Зорилго: УХӨяМ-ын шинжилгээ хийгдсэн насанд хүрэгчдийн дунд улаан хоолойн хөдөлгөөний үндсэн эмгэгийг илрүүлэн, зарим эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: 2022 оны 9 дүгээр сараас 2026 оны 3 дугаар сарын хооронд Интермед эмнэлэгт УХӨяМ-ын шинжилгээ хийлгэсэн 1033 насанд хүрэгчдийг хамруулсан ретроспектив ажиглалтын судалгаа хийв. Манометрийн үр дүнг Чикагогийн ангилал 4 дүгээр ангиллын дагуу үнэлж, улаан хоолойн хөдөлгөөний үндсэн эмгэг болох ахалази, манометрийн шинжилгээгээр батлагдсан улаан хоолой ходоодны холбоос хэсгийн саад (УХХХС), улаан хоолойн доод хэсгийн спазм, хэт агшилттай улаан хоолой болон агшилтгүй улаан хоолойн эмгэгийг тодорхойлж, олон хувьсагчит логистик регрессээр олон хүчин зүйлийн хамаарлыг үнэлсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 112(11.2%)-т улаан хоолойн хөдөлгөөний үндсэн эмгэг илэрсэн. Улаан хоолойн үндсэн эмгэгтэй өвчтөнүүдийн БЖИ нь улаан хоолойн хөдөлгөөн хэвийн эсвэл үр дүнгүй улаан хоолой гүрвэлзэх эмгэгтэй бүлгээс бага (24.7±4.9 ба 27.5±4.2 кг/м², p<0.001), горойх шинж (50.5% ба 21.3%, p<0.001) болон хөдөлгөөний эмгэг сэжиглэж илгээсэн хувь (70.5% ба 25.2%, p<0.001) өндөр байв. Тохируулсан шинжилгээгээр нас 10 жилээр нэмэгдэх (aOR 1.35; 95% CI 1.12–1.61), БЖИ нэг кг/м²-аар нэмэгдэх (aOR 0.90; 95% CI 0.85–0.95), горойх шинж ба (aOR 1.95; 95% CI 1.20–3.15), хөдөлгөөний эмгэг сэжиглэн илгээсэн байдал (aOR 5.47; 95% CI 3.22–9.31) нь үндсэн эмгэгтэй бие даасан холбоотой байлаа. Дүгнэлт: 1. УХӨяМ-ийн шинжилгээ хийгдсэн үйлчлүүлэгчдийн дунд хөдөлгөөний эмгэг 11.2%ийг эзэлж байна. 2. Хөдөлгөөний эмгэг сэжиглэн илгээгдсэн эмнэлзүйн үзүүлэлтүүдээс гадна нас нэмэгдэх, БЖИ буурах нь улаан хоолойн хөдөлгөөний эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоод-улаан хоолойн сөргөөний фенотипийг 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээгээр тодорхойлсон дүн(2026-05-22) ;Д.Анхбаяр ;Б.Амаржаргал; Г.СарантуяаҮндэслэл: Орчин үед ходоод-улаан хоолойн сөргөө өвчин (ХУХСӨ)-ийг ходоодны дуран болон улаан хоолойн 24 цагийн хөндийн эсэргүүцэлтpH метрийн шинжилгээнд үндэслэн шалбархайт сөргөө өвчин (ШСӨ), шалбархайт бус сөргөө өвчин (ШБСӨ), сөргөөт хэт мэдрэгшил (СХМ), үйл ажиллагааны цээж хорсолт (ҮАЦХ) гэсэн 4 фенотипд ангилж байна. Монгол улсад ХУХСӨ-ий тархалт өндөр3, хронофизиологийн зарим асуудал судлагдсан8 боловч энэхүү өвчний фенотипийн ангилал ба физиологийн оношилгооны (эсэргүүцэлт-pH метр) талаарх мэдээлэл дутмаг байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Цээж хорсох зовуурьтай насанд хүрэгчдийн дунд ходоод улаан хоолойн сөргөө өвчний фенотитийн тархалтыг тогтоож, улаан хоолойн өндөр ялгаралт манометр, pH метрийн шинжилгээний зарим үзүүлэлтийг бүлэг хооронд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд 20222025 онд цээж хорсох зовуурийн улмаас Интермэд эмнэлэгт хандан 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээ хийлгэсэн 347 насанд хүрэгчдийн өгөгдлийг ашиглав. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Улаан хоолойн 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээгээр 193 (55.6%) нь ШСӨ, 34 (9.8%) нь ШБСӨ, 73 (21%) нь СХМ, 47 (13.5%) нь ҮАЦХ тус тус эзэлж байна. Бүлэг хооронд БЖИ, ходоодны хүчиллэг, нийт сөргөөний тоо, сөргөөний шинж чанар, шөнийн суурь эсэргүүцлийн дундаж утга статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Улаан хоолойходоодны заагийн морфологийн III хэлбэр нь шалбархайт сөргөөний бүлэгт 78.76%, шалбархайт бус сөргөөний бүлэгт 64.7%, сөргөөт хэт мэдрэгшлийн бүлэгт 56.2%, үйл ажиллагааны цээж хорсолттой бүлэгт 42.6% байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: 1. ХУХСӨ-ий фенотипийн хувьд 193 (55.6%) нь ШСӨ, 34 (9.8%) нь ШБСӨ, 73 (21%) нь СХМ, 47 (13.5%) нь ҮАЦХ тус тус эзэлж байна. 2. ХУХСӨ-ий фенотипийн бүлгүүдийг харьцуулан судлахад биеийн жингийн индекс, нийт сөргөөний тоо, сөргөөний шинж чанар, улаан хоолойн шөнийн суурь эсэргүүцэл, улаан хоолой ходоодны заагийн морфологийн хэлбэр зэрэг нь ялгаатай байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоол боловсруулах эрхтний дурангийн тасгийн тусламж үйлчилгээний чанарын үнэлгээ - нэг төвт судалгаа(2025-01-01) ;Ц.Сарантуяа ;Б.Амаржаргал ;Б.Тунгалаг ;Д.ХишгээТ.АмармэндҮндэслэл: Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл нь Ажилбарын үеийн өвчтөний аюулгүй байдлыг хангах, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж тайвшруулалт үйлчилгээний чанарын баталгаажилтын гол арга хэрэгсэл юм. Интермед Чанарын шалгуур эмнэлэг нь Монгол Улсын Эрүүл мэндийн байгууллагын магадлан үзүүлэлт итгэмжлэлийн шалгууруудыг хангаж, 2015, 2017, 2022 онуудад; мөн Чанарын жишиг АНУ-д төвтэй ^ош1 С о т т 18 8 юп 1п1ета1юпа1 УСГ) байгууллагаар 2016, түвшин 2019, 2022 онуудад олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Тус эмнэлгийн Ижил лабораторийн тасаг нь МИ8 180 15189:2015 Олон улсын чанарын мэргэжилтний менежментийн тогтолцооны лабораторийн стандартын шаардлагуудыг үнэлгээ хангаж 2019, 2022 онд итгэмжлэгдсэн. Интермед эмнэлэгт тусламж үйлчилгээний чанарын хэмжилтийн тогтолцоо 2015 оноос бий болж, эмнэлгийн болон тасаг нэгжийн чанарын 126 шалгуур үзүүлэлтүүдийг хэмжиж, тэдгээрт үндэслэн чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Дурангийн тасгийн чанарын шалгуур үзүүлэлтүүд нь дурангийн тусламж үйлчилгээний чанарыг хэмжихэд ---------------------------------чухал ач холбогдолтой үзүүлэлтүүд болсон. Зорилго: Хоол боловсруулах эрхтэний дурангийн тасгийн тусламж үйлчилгээний чанарын тогтолцоог үнэлэх. Арга, аргачлал: Интермед эмнэлгийн цахим мэдээллийн Н18, РАС8 сан, Чанар, аюулгүй байдлын албаны мэдээний сангаас тоо мэдээг цуглуулан, нэг төвд суурилсан ретроспектив судалгааг хийж, үр дүнг 8Р88 программ дээр боловсруулсан. Интермед эмнэлгийн эрдэм шинжилгээний хорооны ёс зүйн зөвшөөрөл авсан. Интермед эмнэлгийн дурангийн тасгийн тусламж үйлчилгээний чанарыг сар бүр хэмждэг чанарын 4 үзүүлэлтийн дундаж болон түүвэр судалгааны чанарын 5 бүлэг үзүүлэлтээр тодорхойлсон. Үр дүн: Дурангийн тасгийн чанарын үзүүлэлтийг үнэлбэл үйлчлүүлэгчийн эрт үеийн анхааруулах үнэлгээг үнэлсэн түвшин 95.97%±3.33, ажилбарын үеийн тайвшруулалтын явцад үйлчлүүлэгчийн захын цусны хүчилтөрөгчийн ханамж буурах тохиолдлын түвшин 1.54%±3.78, ажилбарын үеийн тайвшруулалтын явцад үйлчлүүлэгчид хөөрөл илрэх тохиолдлын түвшин 5.82%±1.75, дурангийн халдваргүйтгэлийн баталгаажилт тодорхойлох нян судлалын шинжилгээнд зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол 11.6% байна. Ходоод, гэдэсний дурангийн шинжилгээний баримтжуулалт 95.7-100%, бүдүүн гэдэсний аденома илрүүлэлт 24.5%, дуран мухар гэдсэнд хүрсэн 99.1%, цутгалан гэдсэнд хүрсэн 95.2%, дурангийн ухрах хугацаа 13.28±10.62 минут, гэдэс сайн бэлтгэгдсэн түвшин 89.3% байна. Оношилгооны дурангийн тайвшруулалтын дараа сэрээх өрөөнөөс гаргах, шилжүүлэх хугацаа 30.92 - 31.52 минут байв. Ажилбарын үеийн тайвшруулалтын эрсдэл хүндрэлийн тохиолдол Т Я 0 0 Р 8 үнэлгээгээр 0.28% байлаа. Дүгнэлт: Дурангийн тусламж үйлчилгээний чанарын шалгуур түвшинг дурангийн төвүүд чанар аюулгүй байдлын үйл ажиллагаанд хэрэглэх боломжтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаан хоолойн үр дүнгүй гүрвэлзэх эмгэгийн зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2025-01-01) ;Б.Амаржаргал; ;Н.БаярмааГ.СарантуяаҮндэслэл: Монгол улсад зонхилон тохиолдох хавдрын дөрөвдүгээр байрт улаан хоолойн хавдар орж байна. Улаан хоолойн эмгэгийн 55%-ийг ходоод улаан хоолойн сөргөө өвчин, 40%-ийг улаан хоолойн хөдөлгөөний эмгэг эзэлдэг. Улаан хоолойн эмгэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, улаан хоолойн хавдраас сэргийлэхэд улаан хоолойн үйл ажиллагааны шинжилгээг танин мэдэх, эмнэлзүйд өргөн хэрэглэх шаардлагатай байгаагийн зэрэгцээ улаан хоолойн хөдөлгөөний эмгэгийн өвчлөл, хэлбэрийн талаарх судалгаа манай улсад хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаан хоолойн үр дүнгүй гүрвэлзэх эмгэгийн (УХҮДГ) зарим эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар хийж гүйцэтгэлээ. Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал-дурангийн төвийн амбулаториор үйлчлүүлж, улаан хоолойн өндөр ялгаралт манометр (УХӨяМ)-ийн шинжилгээгээр улаан хоолойн хөдөлгөөн алдагдах бага эмгэг буюу УХҮДГ эмгэгийн онош батлагдсан хүмүүсийг тохиолдлын бүлэгт, улаан хоолойн хөдөлгөөн алдагдах эмгэгийн онош үгүйсгэгдсэн буюу улаан хоолойн хөдөлгөөн хэвийн хүмүүсийг хяналтын бүлэгт 1:2 харьцаагаар хамруулсан судлав. Үр дүн: Судалгаанд нийт 21-80 насны 611 хүн хамрагдсанаас 57.8% (354) эмэгтэй, дундаж нас 51.1±12.7 байв. УХҮДГ эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад 60-69 нас, 70аас дээш насны бүлэгт илэрхий өссөн, насны бүлэг хооронд ялгаатай байна (р<0.001). Хяналтын бүлэгтэй харьцуулахад УХҮДГ илэрсэн оролцогчдын улаан хоолойн доод хэсгийн интеграл сулралын дундаж даралт 329.61±246 м м .м убсексм , улаан хоолойгоор шингэн дамжилтын дундаж 46.88±22.7% байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай (р<0.001) байв. Ходоодны уян дуран ба УХӨяМ-ийн ангиллаар өрцний ивэрхийн хэмжээ ихсэх тусам УХҮДГ ихэсч байна (р<0.001). Дүгнэлт: УХҮДГ ахимаг насны оролцогчид ба өрцний ивэрхийн хэмжээ ихсэх үед илүү тохиолдож байна. УХҮДГ-ийн үед улаан хоолойн шингэн дамжилт удааширч, доод хуниасын даралт суларч байна. Цаашид үр дүнгүй улаан хоолойн гүрвэлзлийн бусад эрсдэлт хүчин зүйлсийг тодруулах судлах шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны розай-дорфман өвчний ховор тохиолдол (Rosai dorfman disease)(2026-04-28); ;Э.Сарангоо ;Б.Амаржаргал ;Ш.ЭнхтуяаА.ХуланУдиртгал: Розай-Дорфманы өвчин нь (РДӨ) нь Лангерхансын бус хистиоцит эсийн гаралтай, ховор тохиолддог, арьс болон бусад эрхтэн тогтолцоог гэмтээдэг, шалтгаан тодорхойгүй, хоргүй хавдар юм. Уг өвчин Америкийн Нэгдсэн улсад 1:200,000 тохиолддог бол Монгол улсад сүүлийн 5 жилийн хугацаанд (ICD10) ӨОУ-аар D76.0 оношоор 4 тохиолдол бүртгэгдсэн. Үйлчлүүлэгч 59 настай /эмэгтэй анх АӨСҮТөвийн Эмчилгээний Гоо Засал Нөхөн Сэргээх Тасагт (ЭМГЗНСТ) үзүүлэхэд баруун гуяны дотор хэсэгт бүлэглэн байрласан, арьснаас дээш өргөгдсөн, дугуй зуйван хэлбэртэй гүвдрүү, товруу, зангилаатай мөн хоёр хөлийн шилбэ орчимд тархмал улаан толбо, гүвдрүүнүүдтэй байв. Оношилгооны зорилгоор эмгэг эд судлалын шинжилгээ хийхэд элбэг цитоплазмтай хистиоцит, цитоплазмд лимфоцит буюу (Эмпирополезис) өөрчлөлт илэрч арьсны дуран болон иммунохистохимийн шинжилгээний дүгнэлтүүдэд үндэслэн оношийгбаталгаажуулсан. Авсан арга хэмжээ: АШУИС-ийн МонголЯпоны эмнэлэг рүү илгээж мэс заслын тасагт үлдсэн зангилаат өөрчлөлтийг мэс заслын аргаар авч, цаашдын хяналтыг цусны эмч рүү илгээсэн. Үүнээс гадна Компьютер Томографийн шинжилгээ хийлгэхийг зөвлөж мөн уушги, хоол боловсруулах, нүд, хавдарын эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Арьсны хязгаарлагдмал хэлбэрийн РДӨ нь зарим тохиолдолд өөрөө аяндаа арилдаг бол олон эрхтэн тогтолцоог хамарсан эсвэл хавсарсан тохиолдолд цус болон хавдрын эмчид үзүүлж системийн эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Дүгнэлт: Энэ өвчнийг эмнэлзүй, эд судлал, иммунохистохими болон арьсны дурангийн шинжилгээ хийж толбо, гүвдрүү, зангилаат тууралтаар илэрдэг арьсны бусад өвчнүүдээс ялгаж оношлох нь чухал ач холбогдолтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн мэс заслын эдэд хийсэн эмгэг судлалын дүн шинжилгээ(2026-04-28); ;Э.Насанжаргал ;Ж.Энхжаргал ;Ц.ДашдолгорГ.ШинэжаргалҮндэслэл: Арьсны эд судлалын шинжилгээ нь арьсны өвчний оношилгоонд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсад мэс заслаар авсан эдэд арьсны эдийн шинжилгээний мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байна. Зорилго: Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн амбулаторид үйлчлүүлж буй өвчтөнүүдийн мэс ажилбараар авсан эдийн шинжилгээний хариунд үндэслэн хортой болон хоргүй хавдрын оношийг бүлэглэн гаргах, мэс заслын ирмэг чөлөөлөгдсөн эсэхийг тодорхойлох, мөн эдгээр өвчний нас, хүйсийн тархалтыг үнэлэх. Арга, аргачлал: АӨСҮТ-ийн амбулаториор 2023 оны 1-р сараас 2026 оны 3-р сар хүртэлх хугацаанд мэс заслаар авсан эдийн шинжилгээний бүртгэлийн дэвтрээс түүвэрлэн авч хасагдах шалгуураар 4 тохиолдлыг хасаж, эцсийн байдлаар 357 тохиолдлыг сонгон, ретроспектив судалгааны аргаар Microsoft Excel программыг ашиглан дүн шинжилгээ хийв. Судалгаанд өвчтөнүүдийн нас, хүйс, онош, мэс заслын ирмэгийн чөлөөлөлт (чөлөөтэй эсвэл чөлөөгүй) зэрэг үзүүлэлтүүдийг цуглуулан шинжилсэн. Эдийн оношийг хортой болон хоргүй хавдар гэж ангилсан. Ангиллын хувьсагчдын хоорондын хамаарлыг үнэлэхэд хи-квадрат (Chi-square) тестийг ашиглаж, статистикийн ач холбогдлын түвшинг p<0.05 гэж тогтоов. Үр дүн: Судалгаанд нийт 357 өвчтөн хамрагдсанаас 135 (37.8%) нь эрэгтэй, 222 (62.2%) нь эмэгтэй байсан бөгөөд дундаж нас 41.8 жил байв. Насны бүлгээр авч үзэхэд хамгийн их хувийг 20–39 насны бүлэг эзэлж, нийт өвчтөнүүдийн 39.5%-ийг бүрдүүлсэн. Эдийн шинжилгээний дүнгээр 326 тохиолдол (91.32%) хоргүй, 31 тохиолдол (8.68%) хортой хавдар гэж оношлогдсон. Хоргүй хавдарт “Мэнгэний эсийн хавдар” 56 тохиолдол (15%) бүртгэгдсэн. Хортой хавдарын хувьд “Суурь эсийн хавдар” хамгийн их зонхилж байв. Нас ахих тусам хортой хавдрын тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдсэн нь статистикийн хувьд ач холбогдолтой байсан (p<0.001). 60 ба түүнээс дээш насны бүлэгт хорт хавдар илрэх эрсдэл өндөр байгааг OR = 8.19, 95% CI: 3.79–17.69 гэж тооцов. Мэс заслын ирмэгийн үнэлгээнд арьсны хорт хавдар нь хоргүй эмгэгүүдтэй харьцуулахад ирмэг чөлөөгүй байх нь илүү өндөр хувьтай байв. Дүгнэлт: Монгол Улсад цаашид арьсны хортой болон хоргүй хавдрын тархалтын онцлогийг илүү нарийвчлан судлах шаардлагатай ба оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, бодлого боловсруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
