Enkhtaivan, Delgerzaya
Loading...
Товч нэр
Enkhtaivan, Delgerzaya
Бүтэн нэр
Enkhtaivan Delgerzaya
Латин нэр
Enkhtaivan Delgerzaya
Албан тушаал
Судлаач
ORCID
10 results
Now showing 1 - 10 of 10
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Comparison of Treatment Results for Clinical Types of Benign Paroxysmal Positional Vertigo(Mongolian National University of Medical Sciences, 2021-07-01); ; ; ; Objective: To compare the clinical characteristics and treatment results of different clinical types of benign paroxysmal positional vertigo (BPPV). Methods: A total of 162 patients diagnosed with BPPV between January 2019 to January 2021 at EMJJ ENT Hospital’s vestibular laboratory in Mongolia were included in our study. The diagnosis of BPPV was made according to the 2017 AAO-HNS clinical practice guideline for BPPV. Clinical questionnaires, Dizziness Handicap Inventory (DHI) questionnaires, and videonystgamography were obtained for all patients. Results: From a total of 162 patients diagnosed as BPPV, 62.4% had posterior canal BPPV, 27.1% had horizontal canal BPPV, and 10.5% had anterior canal BPPV. Fischer’s exact test showed a higher incidence on the right side (p = 0.000). The mean age 50 ± 11.7; the male to female ratio 1:4. When the relationship between the effectiveness and duration of the treatment was assessed, 123 (75.9%) recovered after 7 days. DHI score after treatment significantly after treatment (p = 0.000) regardless of the clinical type. Conclusions: Patients who had a longer duration of symptoms underwent unnecessary diagnostic tests and developed additional psychologic problems. There were no statistically significant differences when we compared the characteristics and treatment between the three clinical types of BPPV. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Treatment Results of Definite and Probable Meniere's Disease(Mongolian National University of Medical Sciences, 2021-04-01); ; ; ; Objectives: To evaluate the treatment results of definite and probable Meniere's disease (MD). Methods: A total of 51 patients, who were diagnosed with Meniere's disease (MD) between January 2019 to January 2021 at EMJJ ENT hospital's vestibular laboratory in Mongolia, was included in our study. The diagnosis of Meniere's disease was according to the 2015 Diagnostic criteria of Meniere's disease of the Classification Committee of the Barany Society. The clinical dizziness handicap inventory (DHI) questionnaire was taken, and videonystagmography (VNG), caloric test, and PTA was done in all patients. Results: Of a total of 51 patients, 9 were diagnosed as probable MD, and 42 were diagnosed as definite MD. The mean age of the patients was 43.7, male to female ratio was 1:1.8, 37 (72.5%) patients were in treatment group I who all received medication only, and 14 (27.5%) patients were in treatment group II who were refractory to prior medical therapy underwent ITDL Comparing the two treatment groups, there were significant differences in all test results (p = 0.000). After ITDI hearing improved (p = 0.000). Conclusions: VNG, caloric test, and DHI questionnaire results show that both medical treatment and ITDI are successful in improving vestibular function. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн эмнэлзүйн хэлбэрүүдийг харьцуулсан судалгаа(2021-04-06); ;Ч.Сайнбилэг; ; Үндэслэл: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн тархалт 100.000 хүн ам тутамд 10.7-оос 140 тохиолддог. Монголд 2016 онд тэнцвэрийн лаборатори байгуулагдаж, эмнэлзүйн 3 хэлбэрийг ялган оношлож эхэлсэнч тодорхой судалгаа хийгдээгүй байгаа юм. Зорилго: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийг эмнэлзүйн хэлбэрээр ялган оношлох, хооронд нь харьцуулахад оршино. Арга аргачлал: Аналитик загварын агшингийн арга ашигласан. 2019-2021 онд ЭМЖЖ эмнэлгийн тэнцвэрийн лабораторид ирсэн 162 үйлчлүүлэгчдийг хамруулсан. AAO-HNSF-аас 2017 онд гаргасан Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн эмнэлзүйн удирдамжийн дагуу оношлов. Эмнэлзүйн шалгуур асуумж болон видеонистагмографи багажийг ашигласан. Үр дүн: Нийт 162 үйлчлүүлэгчээс арын тал цагиргийн 101 (62.4%), хажуугийн тал цагиргийн 44 (27.1%), урд тал цагиргийн 17 (10.5%) үйлчлүүлэгч байна. Дундаж нас 50, хүйсийн харьцаа эр 32, эм 130, 1:4. Шалтгаангүй 80 (49.4%), гэмтэл, доргилтын шалтгаантай 40 (24.7%). Эмнэлэгт үзүүлээд ирсэн 102 үйлчлүүлэгчээс BPPV оношлогдсон 5.8%. Эмнэлзүйн 3 хэлбэрийг харьцуулахад нас, хүйс, үргэлжилсэн хугацаа, сэдрэлийн тоо, шалтгаан зэрэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй. Дүгнэлт: Байршлын хамааралт хоргүй толгой эргэлтийн 3 эмнэлзүйн хэлбэрийг нас, хүйс, сэдрэлийн тоо, үргэлжилсэн хугацаа, шалтгаан, шаардлагагүй шинжилгээ зэргээр харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн оношлогооны үр дүн(2021-06-10); ; ;С.Рагчаабазар ;Б.ЭнхтуяаБ.БаярсайханҮндэслэл: Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн тархалт 100.000 хүн ам тутамд 3.5 тохиолддог бөгөөд амбулаториор үзүүлсэн толгой эргэх зовиуртай хүмүүсийн 7%-ийг эзэлдэг. Монгол улсын хэмжээнд тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болов. Зорилго: Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн эмнэлзүйн шинж чанарыг тодорхойлох, ялган оношлоход оршино. Арга аргачлал: Аналитик загварын агшингийн арга ашигласан. 2019-2021 онд ЭМЖЖ эмнэлгийн тэнцвэрийн лабораторид ирсэн 60 үйлчлүүлэгчдийг хамруулсан. 2017 онд АНУ-ын Up to date-ийн тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн эмнэлзүйн удирдамжийн дагуу оношлов. БНСУ-ын SLMED үйлдвэрийн Easy-eyes видеонистагмографи, SLAIR-0512 агааран илчит сорилын аппаратыг тус тус ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 60 үйлчлүүлэгчийн дундаж нас 43, дунджаар 15.8 хоногийн дараа ирж үзлэгт хамрагдсан. Шалтгааныг тодруулахад ажлын ачаалал ядаргаа 50%, эмнэлэгт үзүүлээд ирсэн 45 үйлчлүүлэгчээс тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл оношлогдсон үйлчлүүлэгч байхгүй. Oнош тодруулахаар 63.3% үйлчлүүлэгч ирсэн. Тэнцвэрийн үйл ажиллагааны алдагдлын үнэлгээний асуумжаар бүх хүн тэнцвэрийн үйл ажиллагааны хүнд алдагдалтай, дунджаар 79.6 оноотой байна. Тэнцвэрийн лабораторийн шинжилгээ хийхэд видеонистагмографиар тайван үеийн эмгэг нистагм 75%, толгойг сэгсрэх үеийн нистагм 91.7%. Агааран илчит сорилоор эмгэгтэй талд сувгийн саажилт дунджаар 49.3%, чиглэлийн хазайлт 28.3% илэрсэн. Дүгнэлт: Тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийн оношлогоо манай улсад хангалтгүй байгаа ба тэнцвэрийн лабораторийн шинжилгээ нь оношийг батлахад чухал ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Лентиго малигна меланомаг мэс заслын аргаар эмчилсэн эмнэлзүйн тохиолдол(2026-04-28) ;Т.Булганцэцэг ;М.Ганчимэг; Р.АриунтуяаУдиртгал: Меланома нь арьсны меланоцит эсээс үүсдэг арьсны хорт хавдар бөгөөд арьсны хавдрууд дундаас хамгийн түргэн явцтай, үсэрхийлэл өгөх өндөр эрсдэлтэй эмгэг юм. Меланомын дэд төрөл болох лентиго малигна меланома /ЛММ/ нь удаан хугацаанд наранд өртсөн ахимаг насны хүмүүсийн нүүр, хүзүүний арьсанд үүсдэг бөгөөд арьсны меланомагийн 10-15% эзэлдэг, ховор тохиолддог арьсны хорт хавдарын нэг хэлбэр юм. ЛММ үүсэх эрсдэлт хүчин зүйл нь хэт ягаан туяа, ахимаг нас, цайвар арьс, удамшил, олон тооны нөсөөт мэнгэ, толбо, зэрэг хүчин зүйлс багтдаг. ЛММ-г эмнэлзүй болон арьсны эдийн шинжилгээ, иммуногистохимийн шинжилгээгээр оношлох ба мэс заслын эмчилгээ нь энэ өвчиний алтан стандарт юм. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: 57 настай эмэгтэйн баруун хацрын хэсэгт үүссэн нөсөө томроод байна зовуурьтай АӨСҮТ-н Эмчилгээний Гоо Засал Нөхөн Сэргээх тасагт үзүүлсэн. Өгүүлэмжинд 10 гаруй жилийн өмнө байсан нүүрэн дээрхи нөсөө томроод байгаа гэнэ. Эмгэг эдийг мэс заслын аргаар авч, арьсны эдийн шинжилгээ болон иммуногистохимийн шинжилгээгээр лентиго малигна меланома онош батлагдсан. Энэхүү тохиолдолд бид ЛММ-ийн оношилгоо, эмчилгээний зөв арга барил, ялангуяа мэс заслын эмчилгээний үр дүнг авч үзэхийг зорилоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны розай-дорфман өвчний ховор тохиолдол (Rosai dorfman disease)(2026-04-28); ;Э.Сарангоо ;Б.Амаржаргал ;Ш.ЭнхтуяаА.ХуланУдиртгал: Розай-Дорфманы өвчин нь (РДӨ) нь Лангерхансын бус хистиоцит эсийн гаралтай, ховор тохиолддог, арьс болон бусад эрхтэн тогтолцоог гэмтээдэг, шалтгаан тодорхойгүй, хоргүй хавдар юм. Уг өвчин Америкийн Нэгдсэн улсад 1:200,000 тохиолддог бол Монгол улсад сүүлийн 5 жилийн хугацаанд (ICD10) ӨОУ-аар D76.0 оношоор 4 тохиолдол бүртгэгдсэн. Үйлчлүүлэгч 59 настай /эмэгтэй анх АӨСҮТөвийн Эмчилгээний Гоо Засал Нөхөн Сэргээх Тасагт (ЭМГЗНСТ) үзүүлэхэд баруун гуяны дотор хэсэгт бүлэглэн байрласан, арьснаас дээш өргөгдсөн, дугуй зуйван хэлбэртэй гүвдрүү, товруу, зангилаатай мөн хоёр хөлийн шилбэ орчимд тархмал улаан толбо, гүвдрүүнүүдтэй байв. Оношилгооны зорилгоор эмгэг эд судлалын шинжилгээ хийхэд элбэг цитоплазмтай хистиоцит, цитоплазмд лимфоцит буюу (Эмпирополезис) өөрчлөлт илэрч арьсны дуран болон иммунохистохимийн шинжилгээний дүгнэлтүүдэд үндэслэн оношийгбаталгаажуулсан. Авсан арга хэмжээ: АШУИС-ийн МонголЯпоны эмнэлэг рүү илгээж мэс заслын тасагт үлдсэн зангилаат өөрчлөлтийг мэс заслын аргаар авч, цаашдын хяналтыг цусны эмч рүү илгээсэн. Үүнээс гадна Компьютер Томографийн шинжилгээ хийлгэхийг зөвлөж мөн уушги, хоол боловсруулах, нүд, хавдарын эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Арьсны хязгаарлагдмал хэлбэрийн РДӨ нь зарим тохиолдолд өөрөө аяндаа арилдаг бол олон эрхтэн тогтолцоог хамарсан эсвэл хавсарсан тохиолдолд цус болон хавдрын эмчид үзүүлж системийн эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Дүгнэлт: Энэ өвчнийг эмнэлзүй, эд судлал, иммунохистохими болон арьсны дурангийн шинжилгээ хийж толбо, гүвдрүү, зангилаат тууралтаар илэрдэг арьсны бусад өвчнүүдээс ялгаж оношлох нь чухал ач холбогдолтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Захын тэнцвэр алдагдах зонхилон тохиолдох эмгэгүүдийн ялган оношлогооны үр дүн(2022-04-28); ; ; Жа-Вон КүүҮндэслэл: Захын тэнцвэр алдагдах эмгэгүүдээс байршлын хамааралт хоргүй толгой эргэлт (БХХТЭ), Меньерийн өвчин (МӨ), тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл (ТМҮ) зэрэг нь зонхилон тохиолддог бөгөөд эдгээрийн тархалт 100.000 хүн амд 3.5-513 байдаг.1-4 Иймч учраас өнөө үед хүн амын дунд захын тэнцвэр алдагдах эмгэгтэй үйлчлүүлэгчдийн онцлогийг Монгол орны нөхцөлд судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зорилго: Меньерийн өвчин, байршлын хамааралт гэнэтийн хоргүй толгой эргэлт, тэнцвэрийн мэдрэлийн үрэвслийг эмнэлзүйн хэлбэрээр ялган оношлоход оршино. Арга, аргачлал: Бид судалгаандаа 2018-2021 онд тэнцвэрийн лабораторид ирсэн 273 үйлчлүүлэгчдийг хамруулсан. Аналитик загварын агшингийн аргаар Америкийн Чих хамар хоолойн академийн удирдамжийн дагуу оношлов. Асуумж, видеонистагмографи, илчит сорилын шинжилгээгээр оношлов. Үр дүн: Нийт 273 оролцогчдоос, БХХТЭ 162, Меньерийн өвчин 51, тэнцвэрийн мэдрэлийн үрэвсэл 60 оношлогдсон. БХХТЭ-ээс арын тал цагиргийн 62.4%, хажуугийн тал цагиргийн 27.1%, урд тал цагиргийн 10.5% үйлчлүүлэгч байна. Хүйсийн харьцаа эрэгтэй, эмэгтэй, 1:4, эдгээрээс байрлалын нистагм 100% илэрсэн. ТМҮ, МӨ-тэй үйлчлүүлэгчид тайван үеийн эмгэг нистагм 75%, 33%, толгойг сэгсрэх үеийн нистагм 91.7%, 82.4%, сувгийн саажилт дунджаар 49.3%, 37.3% илэрсэн. Болзошгүй МӨ 17.6%, тодорхой МӨ 82.4% тус тус байлаа. Дүгнэлт: 1. Захын тэнцвэр алдагдах эмгэгүүдийг ялган оношлоход видеонистагмографи, илчит сорилын шинжилгээ зайлшгүй шаардлагатай байна. 2. Захын тэнцвэр алдагдах эмгэгүүдээс БХХТЭ хамгийн олон тохиолдож байгаа бөгөөд эмэгтэйчүүдэд 4 дахин их байна. Эмнэлзүйн хэлбэрүүдээс баруун талын арын тал цагиргийнх илүү тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шалтгаан тодорхойгүй байршил хамааралт хоргүй толгой эргэлтийн тохиолдол ба эрсдэлт хүчин зүйлс(2022-04-28) ;М.Байгал; ; ;Ч.СайнбилэгБ.ӨлзийсайханҮндэслэл: Дотор чихний гаралтай байршил хамааралт хоргүй толгой эргэлт (БХХТЭ) нь дахилтат гэнэтийн толгой эргэлтээр илрэх захын гаралтай эмгэг бөгөөд АНУ-д хийгдсэн судалгаанд 100,000 хүн ам тутамд 64 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба амьдралын туршид тохиолдох магадлал 2.4% байна.1,2 Тус эмгэгийн үндсэн шалтгаануудад нас, хүйс, даралт ихсэлт, ясны сийрэгжилт, Д витамины бууралт голлох байрыг эзлэх боловч шалтгаан тодорхойгүй илрэл нийт тохиолдлын 50-70 хувийг эзэлж байна.3 Тус эмгэгийн шалтгаан тодорхойгүй тохиолдлын судалгаа Монгол улсын хэмжээнд өмнө нь хийгдэж байгаагүй нь тус судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Шалтгаан тодорхойгүй байршил хамааралт хоргүй толгой эргэлтийн тохиолдлыг илрүүлж эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Тус судалгааг аналитик загварын нэг агшингийн аргаар хийж гүйцэтгэв. Шалтгаан тодорхойгүй байршил хамааралт хоргүй толгой эргэлтээр оношлогдсон 60 хүнийг нас, хүйс, биеийн жингийн индекс, тамхи таталт, дасгал хөдөлгөөнийг үнэлж захын цусны ийлдэсд агуулагдах нийт “25-гидроксивитамин Д”-ийг “Юби” нэгдсэн лабораторид АНУ-ын EIA & Chemiluminescence Analyzer-ын тусламжтай үнэлж, цуглуулсан мэдээлэлд статистик боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 хүний дундаж нас 52, хүйсийн харьцаа 1:3 (эрэгтэй:эмэгтэй). Байршил хамааралт хоргүй толгой эргэлтийн нийт тохиолдлын 60% нь арын тал цагирагт оношлогдсон. Захын цусанд агуулагдах Д витамины дундаж үзүүлэлт 18.64 нг/мл, долоо хоногт тогтмол дасгал хөдөлгөөн нийт хүмүүсийн 31.7% хийдэг ба идэвхтэй тамхи таталт 11.7% тодорхойлогдсон. Биеийн жингийн дундаж индекс 26.58 кг/м2 байв. Дүгнэлт: Шалтгаан тодорхойгүй байршил хамааралт хоргүй толгой эргэлтийн тохиолдлын хүрээнд арын тал цагиргийн илрэл өндөр, урд тал цагирагт бага хувьтай тохиолдсон. Тус эмгэгээр оношлогдсон хүмүүсийн дунд Д витамины түвшин бууралттай ба биеийн жингийн индексээр илүүдэл жинтэй байгаа нь тус эмгэгийн эрсдэлт хүчин зүйл байх боломжтойг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн мэс заслын эдэд хийсэн эмгэг судлалын дүн шинжилгээ(2026-04-28); ;Э.Насанжаргал ;Ж.Энхжаргал ;Ц.ДашдолгорГ.ШинэжаргалҮндэслэл: Арьсны эд судлалын шинжилгээ нь арьсны өвчний оношилгоонд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсад мэс заслаар авсан эдэд арьсны эдийн шинжилгээний мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байна. Зорилго: Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн амбулаторид үйлчлүүлж буй өвчтөнүүдийн мэс ажилбараар авсан эдийн шинжилгээний хариунд үндэслэн хортой болон хоргүй хавдрын оношийг бүлэглэн гаргах, мэс заслын ирмэг чөлөөлөгдсөн эсэхийг тодорхойлох, мөн эдгээр өвчний нас, хүйсийн тархалтыг үнэлэх. Арга, аргачлал: АӨСҮТ-ийн амбулаториор 2023 оны 1-р сараас 2026 оны 3-р сар хүртэлх хугацаанд мэс заслаар авсан эдийн шинжилгээний бүртгэлийн дэвтрээс түүвэрлэн авч хасагдах шалгуураар 4 тохиолдлыг хасаж, эцсийн байдлаар 357 тохиолдлыг сонгон, ретроспектив судалгааны аргаар Microsoft Excel программыг ашиглан дүн шинжилгээ хийв. Судалгаанд өвчтөнүүдийн нас, хүйс, онош, мэс заслын ирмэгийн чөлөөлөлт (чөлөөтэй эсвэл чөлөөгүй) зэрэг үзүүлэлтүүдийг цуглуулан шинжилсэн. Эдийн оношийг хортой болон хоргүй хавдар гэж ангилсан. Ангиллын хувьсагчдын хоорондын хамаарлыг үнэлэхэд хи-квадрат (Chi-square) тестийг ашиглаж, статистикийн ач холбогдлын түвшинг p<0.05 гэж тогтоов. Үр дүн: Судалгаанд нийт 357 өвчтөн хамрагдсанаас 135 (37.8%) нь эрэгтэй, 222 (62.2%) нь эмэгтэй байсан бөгөөд дундаж нас 41.8 жил байв. Насны бүлгээр авч үзэхэд хамгийн их хувийг 20–39 насны бүлэг эзэлж, нийт өвчтөнүүдийн 39.5%-ийг бүрдүүлсэн. Эдийн шинжилгээний дүнгээр 326 тохиолдол (91.32%) хоргүй, 31 тохиолдол (8.68%) хортой хавдар гэж оношлогдсон. Хоргүй хавдарт “Мэнгэний эсийн хавдар” 56 тохиолдол (15%) бүртгэгдсэн. Хортой хавдарын хувьд “Суурь эсийн хавдар” хамгийн их зонхилж байв. Нас ахих тусам хортой хавдрын тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдсэн нь статистикийн хувьд ач холбогдолтой байсан (p<0.001). 60 ба түүнээс дээш насны бүлэгт хорт хавдар илрэх эрсдэл өндөр байгааг OR = 8.19, 95% CI: 3.79–17.69 гэж тооцов. Мэс заслын ирмэгийн үнэлгээнд арьсны хорт хавдар нь хоргүй эмгэгүүдтэй харьцуулахад ирмэг чөлөөгүй байх нь илүү өндөр хувьтай байв. Дүгнэлт: Монгол Улсад цаашид арьсны хортой болон хоргүй хавдрын тархалтын онцлогийг илүү нарийвчлан судлах шаардлагатай ба оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, бодлого боловсруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Unnecessary magnetic resonance imaging is associated with diagnostic delay and financial burden in benign paroxysmal positional vertigo: a retrospective study in Mongolia(2026); ;Nam, Dong Woo; ; INTRODUCTION: This single-center, retrospective cohort study investigated the clinical characteristics, diagnostic pathways, and economic burden of benign paroxysmal positional vertigo (BPPV) at a national tertiary referral ENT hospital in Ulaanbaatar, Mongolia. METHODS: We analyzed 162 patients (mean age, 50.0 ± 11.7 years) with confirmed BPPV who completed follow-up between January 2019 and January 2021. Patients were treated with canalith repositioning procedures and instructed to perform self-maneuvers. The primary outcome was symptom resolution at 7, 14, and 28 days, and the secondary outcome was the change in Dizziness Handicap Inventory (DHI) scores. RESULTS: Results showed that 102 patients (62.5%) were referred from other hospitals, yet only 6 (3.7%) were correctly diagnosed prior to referral. Multivariate logistic regression identified no specific clinical symptoms predicting magnetic resonance imaging (MRI) usage, suggesting that neuroimaging was largely driven by patient-initiated demand in the private sector. The mean diagnostic delay was significantly longer in the MRI group (24.4 ± 19.5 days) compared to the non-MRI group (7.5 ± 5.9 days, p < 0.001). Cost analysis based on 2024 metrics revealed that a single potentially low-yield MRI consumes 72.0% of a minimum-wage worker's monthly income, creating a catastrophic financial burden. Treatment was highly effective, with resolution rates of 75.9, 93.8, and 99.4% at 7, 14, and 28 days, respectively. The mean DHI score improved significantly from 39.93 to 4.12 (p < 0.001). DISCUSSION: BPPV patients in Mongolia face significant diagnostic delays and high misdiagnosis rates. While standardized maneuvers are effective, the reliance on costly imaging highlights an urgent need for educational initiatives to improve awareness and primary care triage in developing countries.Scopus© Citations 1
