АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
11 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зайн арьс судлалыг орон нутагт нутагшуулахад тулгарсан зарим хүчин зүйлс(2026-10-30) ;Б.Батцэцэг ;Л.УндрамБ.Хандсүрэн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Дерма” аппликэйшнаар дамжуулан лавлагаа төвд оношлогдсон арьсны өвчнүүд(2020-05-01) ;О.Сувд-Эрдэнэ ;Л.УндрамБ.ХандсүрэнIntroduction: Application “Derma” for smartphones is an application designated to diagnose dermatologic diseases from distance, which was implemented nationwide since 2015. However, the data analysis of illnesses registered in the electronic information database from the provinces was poor, which served as a background for this study. Purpose: To study dermatologic illnesses registered through “Derma” application at the Selenge, Sukhbaatar, Khuvsgul provinces, and to determine the incidence of diseases diagnosed at the Reference center. Materials and methods: Based on the 862 cases registered through “Derma” application from Selenge, Sukhbaatar, Huvsgul provinces during June 2015-June 2016, a descriptive retrospective analysis was conducted. All diseases were classified according to the International Statistical Classification of Diseases 10th Revision. Results: A total of 85 different nosologic entities subdivided into 7 groups were diagnosed. The most prevalent ones were diseases of the skin and subcutaneous tissue (L00-L99) 686 (79.6%) from which 14.4% were diagnosed at the reference center; certain infectious and parasitic disease (A00-B99) 155 (18%) - 18.7% were diagnosed at the reference center and the remaining 2.4% were composed of neoplasm (C00-D48), endocrine, nutritional and metabolic diseases (E00-E90), disease of the digestive system (K00-K93), disease of the musculoskeletal system and connective tissue (M00-M99), congenital malformations, deformations and chromosomal abnormalities (Q00-Q99), 71.5% of which were diagnosed at the Reference center. Entities such as infectious and parasitic diseases, including skin tuberculosis, erysipelas, secondary syphilis, epithelial tumors, aphthous stomatitis, and leukoplakia were diagnosed 100% at the Reference center, followed by the diseases belonging to the endocrine, nutritional, and metabolic illnesses with skin manifestations such as porphyria 75%, diseases belonging to the neoplasms (non-cancerous mole, hemangioma, polyp, fibroma) 70% and diseases belonging to congenital malformations, deformations and chromosomal abnormalities including von Recklinghausen's disease 66.7%. Conclusion: According to the “Derma” registration of skin diseases diagnosed at the Reference center, the most prevalent skin disorders were the uncommon ones. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эм зүйчийн цогц чадамжийн судалгааны зарим үр дүн(2023-05-18) ;Б.Хандсүрэн ;Б.Даваадулам; ; С.ПүрэвсүрэнҮндэслэл: Олон улсын Эм зүйн холбоо (ОУЭЗХ)-ны эм зүйчийн цогц чадамжийн хүрээ нь эм зүйн нийгмийн эрүүл мэндийн, эм зүйн тусламжийн, зохион байгуулалт, менежментийн болон мэргэжлийн/хувь хүний чадамж гэсэн үндсэн дөрвөн бүрдэлтэй. Зорилго: АШУҮИСийн Эм зүйн сургууль Монгол улсдаа анх удаа “Эм зүйч мэргэжилтний цогц чадамж”-ийг 2015 онд боловсруулан хэрэгжүүлж байна. Эм зүйчийн зохион байгуулалт, менежментийн болон мэргэжлийн/хувь хүний чадамжийг тодорхойлох зорилготой. Арга, аргачлал: Уг судалгааг дескриптив загвараар, нэг агшны аргаар хийж гүйцэтгэв. ОУЭЗХ-ын эм зүйчийн цогц чадамжийн хүрээний зохион байгуулалт, менежментийн ба мэргэжлийн/хувь хүний чадамжийн асуумжийг судалгаанд ашиглав. Үр дүн: Судалгаанд нийт 340 эм зүйч оролцсон ба судалгаанд оролцогчдын 92.1% нь эмэгтэй, 7.9% нь эрэгтэй, дундаж нас 32.57±8.11 жил, ажилласан дундаж жил 7.065±6.734, эдгээрийн 70.3% нь Улаанбаатарт, 44.11% нь нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажилладаг байв. Судалгаанд оролцогчдын 63.12% нь мэргэшил олгох сургалтад хамрагдсан ба 37.26% нь эм зүйн албаны менежерийн, 34.6% нь эмнэлзүйн эм зүйчийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан байна. Зохион байгуулалт, менежментийн чадамжаас хамгийн өндөр оноог эмийн хангамжийн менежмент (3.732±0.693), хамгийн бага оноог төсөв ба нөхөн олговрын чадамж (3.154±0.837) авсан ба нийт дундаж оноо 3.556±0.621 байв. Мэргэжлийн/хувь хүний цогц чадамжаас хамгийн өндөр оноог харилцааны ур чадварын (3.849±0.614), хамгийн бага оноог ажлын байран дахь чанарын баталгаажилт ба судалгааны чадамж (3.511±0.675) авсан ба дундаж оноо 3.657±0.556 байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан эм зүйчдийн зохион байгуулалт, менежментийн цогц чадамжийн дундаж оноо 3.556±0.621, 84.42% нь 3.0-аас дээш оноотой буюу дундаас дээш чадамжтай байна. 2. Судалгаанд хамрагдсан эм зүйчдийн мэргэжлийн, хувь хүний цогц чадамжийн дундаж оноо 3.657±0.556, 91.26% нь 3.0аас дээш оноотой буюу дундаас дээш чадамжтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны өвчний зайн оношилгоо: Амбулаторийн өвчлөлтэй харьцуулсан байдал ба үйлчлүүлэгчийн хэмнэсэн зардал(2022-04-28) ;Б.Батцэцэг ;Л.УндрамБ.ХандсүрэнMorbidity structure of diseases of the skin: Out-patient service and teledermatology Battsetseg B1,2, Undram L1*, Khandsuren B1,2 Mongolian National University of Medical Sciences National Dermatology Center of Mongolia * E-mail: undram.l@mnums.edu.mn, Tel: 99094087 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьс судлалын практикт зайн оношилгоог зарим аймагт нэвтрүүлсэн байдал(2021-03-21) ;О.Сувд-Эрдэнэ ;Л.УндрамБ.ХандсүрэнҮндэслэл: Алслагдсан нутгийн хүн амд төрөлжсөн мэргэжлийн тусламжийн хүртээмжийг сайжруулахын тулд арьс судлалын практикт арьсны өвчнийг зайнаас оношилж эмчлэхэд зориулагдсан “Дерма” аппликэйшныг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү зайн оношилгооны асуудалд дүн шинжилгээ хийх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл аймагт анхлан хэрэгжсэн зайн оношилгооны ач холбогдлыг нотолгоонд суурилан үнэлэхийг зорилоо. Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй: Судалгааг Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг дахь “Дерма” аппликэйшнаар дамжуулан зайнаас оношлогдсон 862 үйлчлүүлэгчийн оношийн мэдээлэлд, дескриптив судалгааны загвараар судлав. Цахим мэдээллийн санд бүртгэгдсэн нийт өвчнийг “Өвчний Олон Улсын Ангилал 10”-ын (ӨОУА-10) дагуу бүлэглэсэн болно. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 3 аймагт зайнаас оношлогдсон 7 бүлгийн өвчнөөс арьс ба арьсан доорх эслэгийн өвчин (79.6%), 21 дэд бүлгийн өвчнөөс дерматит ба экзем (44.5%)-ын өвчнүүд нь зонхилон тохиолдсон байв. Нийт үйлчлүүлэгчдийн 83.5% нь аймгийн нэгдсэн эмнэлэгт оношлогдсон байна. Дүгнэлт: Зайнаас мэргэжлийн тусламж үйлчилгээг авсан Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн үйлчлүүлэгчдийн дунд дерматит ба экземийн өвчлөл хамгийн түгээмэл тохиолдсон ба нийт үйлчлүүлэгчдийн дийлэнх нь аймгийн нэгдсэн эмнэлэгт оношлогдсон байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шугаман иммуноглобулин А цэврүүт дерматозын эмчилгээнд колхицин хэрэглэсэн нь(2026-04-28) ;Б.Дөлгөөнхараа ;Б.Батдэлгэр ;Т.Бадамгарав ;М.ГанчимэгГ.ТүвшинзаяаУдиртгал: Шугаман иммуноглобулин А цэврүүт дерматоз (ШИАЦД) нь арьсны өнгөн хөрсний доор байрлах иммуноглобулин А-ийн шугаман хуримтлалаар тодорхойлогддог аутоиммун шалтгаант, цэврүүт, ховор тохиолддог өвчин юм. Энэхүү эмгэгийн хүүхэд тохиолдох хэлбэрийг оношлох, эмчлэх, ялган оношлох, эмчилгээний үр нөлөөг харгалзан үзэх шаардлагатай байдаг. Эмчилгээний үндсэн сонголт нь дапсон боловч зарим тохиолдолд уг эмийг хэрэглэх боломжгүй, олдохгүй байх, эсвэл эмийн гаж нөлөө илрэх шалтгаанаар өөр эмчилгээний хувилбар шаардлагатай болдог. охиолдлын танилцуулга: Биеэр цэврүүтэй тууралт гарч загатнана, шүүс гарна, хорсож өвдөнө гэсэн зовуурьтай ШИАЦД оношлогдсон 9 настай эмэгтэй хүүхдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний явц болон үр дүнг танилцуулж байна. ШИАЦД-ын үед колхицин болон системийн кортикостеройд хавсарч хэрэглэсний дараа эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэхүйц сайжирсан нь уг эмчилгээ алтернатив сонголт байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Идээт гидраденитын эмнэлзүйн тохиолдол(2026-04-28) ;Э.Сувд ;У.Хувьтөгөлдөр ;Б.Батдэлгэр ;Б.ЛхагвасүрэнБ.БаярмааУдиртгал: Идээт гидраденит /Hidradenitis suppurativa, HS/ нь үсний уутанцрын архаг, дахилтат үрэвсэл бөгөөд ихэвчлэн апокрин хөлсний булчирхай ихтэй хэсгүүд болох суга, цавийг хамардаг. Эмнэлзүйд өвдөлттэй зангилаа, буглаа, синусын зам, сорвижилтоор илэрдэг. Оношилгоо нь эмнэлзүйд тулгуурлах боловч бусад идээт арьсны өвчнөөс ялган оношлоход төвөгтэй тул хожуу оношлогдож, эмчилгээний сонголт буруугаас архаг хэлбэрт шилжих нь түгээмэл. Улмаар хөдөлмөрийн чадвар алдагдах, сэтгэл зүйн хямрал болон нийгмээс өөрийгөө тусгаарлах зэргээр амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Өвчний хүндийн зэргийг Hurley болон Sartorius-ын онооны системээр үнэлдэг. Бид арьс судлалын практикт ховор тохиолдох идээт гидраденитын тохиолдлыг танилцуулж байна. Тохиодлын танилцуулга: Эмчлүүлэгч Л овогтой Б. 35 настай, эрэгтэй. 2 суганд гарсан тууралтаас идээ гоожно, өвдөлттэй, удаан хугацаанд давтан сэдэрдэг гэсэн зовуурьтайгаар хандсан. Гэрээр өөрөө эмчилгээ хийсэн боловч сайжралгүй байсан тул Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв (АӨСҮТ)-н Эмчилгээний тасагт DS:L73.2 /Идээт гидраденит/ оношоор хэвтэн эмчлүүлсэн. Өвчтөнд системийн антибиотик (доксициллин, цефазолин), ретиноид, дэмжих эмчилгээ болон хэсэг газрын эмчилгээ хийсэн. Мөн идэвхтэй зангилаанд триамцинолоныг хэсэг газарт тарьж хэрэглэсэн нь богино хугацаанд үрэвсэл, өвдөлт, идээт шүүрлийг бууруулахад үр дүнтэй байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Синер–Ашерийн хам шинж(2026-04-28) ;Б.Номин ;М.Отгонбаяр ;М.Жамбалсүрэн ;Б.ХандсүрэнГ.ЦогзолУдиртгал: Синер–Ашерийн хам шинж буюу улайралт цэврүүтэх өвчин нь арьсны цэврүүтэх өвчний ховор тохиолдох хэлбэр юм. Энэхүү өвчний үед улаан чонон яр болон навчин цэврүүтэх өвчний эмнэл зүйн шинж тэмдэг, эд судлал, дархлаа судлалын шинжилгээний өөрчлөлт хавсран илэрдгээрээ онцлогтой. Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн амбулаторийн эмчид үзүүлж, эмчлүүлсэн 46 настай эрэгтэйд Синер– Ашерийн хам шинж оношилсон тохиолдлыг танилцуулж байна. Оношилгоо: Хэсэг газарт хуйхаар тархмал нягт зузаан цайвар саарал хайрс, шаргал таваар хучигдсан хөрзөнгүүдтэй. Хамар, хацар, их бие, дээд, доод мөчдөөр олон тооны янз бүрийн хэлбэр, хэмжээтэй бор өнгийн нөсөөжилтийн толбууд, тод улайлтууд, цөөн тооны шалбархайнуудтай. Нуруугаар энд, тэнд цөөн тооны тунгалаг шингэн агуулсан вандуйн чинээн цэврүүнүүдтэй. Никольскийн шинж сул эерэг, Бенье-Мещерскийн шинж эерэг илэрсэн. Арьсны эд судлалын шинжилгээнд: Өнгөн хөрсөнд гиперкератоз, паракератоз, акантоз, эвэрлэгийн дор хөндий үүссэн, хөндийд нейтрофиль эсүүдтэй, жинхэнэ арьс (дерм)-ны өнгөц хэсэгт судас тойрсон нейтрофиль, лимфогистиоцит эсүүдийн нэвчдэстэй. Эмчилгээ: Эмчлүүлэгчид гидроксихлорохин, системийн болон хэсэг газрын кортикостероид, шинж тэмдгийн эмчилгээ хийсэн. Эмчилгээний үр дүн: Эмчлүүлэгчийн биеийн ерөнхий байдал сайжирч, шалбархайнууд төлжиж, цэврүүнүүд шимэгдэж бор өнгийн нөсөөт толбууд үлдсэн. Өвчтөн одоогоор арьсны эмчийн болон өрхийн эмчийн хяналтад байна. Дүгнэлт: Синер–Ашерийн хам шинж нь ховор тохиолдох өвчин бөгөөд оношлоход бэрхшээлтэй байдаг тул эмнэл зүйн шинж, арьсны эд судлалын шинжилгээ, шууд болон шууд бус дархан туяарах аргад тулгуурлан оношлогдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Архаг эозинофилийн лейкеми өвчний эмнэлзүйн ховор тохиолдол(2026-04-28) ;Ч.Эрдэнэчимэг ;П.Балжинням ;С.Ундрам ;Г.ЦогзолБ.ХандсүрэнУдиртгал: Архаг эозинофилийн лейкеми (АЭЛ) нь генийн мутацийн улмаас ясны чөмөгний цагаан эсийн нэг төрөл болох эозинофиль эс цусанд хэт ихээр үүсдэг, ховор тохиолддог, аажим явцтай цусны хорт хавдар юм. Эозинофилийн тоо 1-6 сарын турш тогтвортой өндөр (>1.5х109/л) оношлогддог ба FIP1L1::PDGFRA генийн мутаци, ясны чөмөгт бласт хэвийн бус эсүүд ихэсдэг. Эмнэл зүйн тохиолдлын танилцуулга: 63 настай, эрэгтэй. Бие хуурайшна, загатнана, тууралт гарна, хүзүү, суга, цавины тунгалгийн зангилаа томорно, толгой өвдөнө, хавагнана, гэсэн зовуурьтай. Өгүүлэмжинд өвчин анх 4 жилийн өмнөөс хөлийн шилбээр загатнаж, 2 жилийн өмнөөс арьсаар тууралт гарч зовуурь нэмэгдсэн. ЦЕШ-нд эозинофиль 48.6% илэрч, лейкограмм, миелограмм, арьсны эд судлалын шинжилгээ, БНХАУ-д цитогенетикийн шинжилгээ хийлгэн архаг эозинофилийн лейкеми оношлогдон иматиниб, гидроксикарбамид эмчилгээнд үр дүнтэй байна. Дүгнэлт: Архаг эозинофилийн лейкеми өвчний эмнэл зүйн шинжүүд өвөрмөц бусаар илэрч бусад арьсны өвчнүүдтэй андуурагдах нь элбэг тул оношилгоонд цитогенетикийн (FISH), лейкограмм, миелограмм, арьсны эд судлалын шинжилгээ өндөр ач холбогдолтой.
