Д.Жамбанинж
Loading...
Товч нэр
Д.Жамбанинж
Бүтэн нэр
Дамбийням Жамбанинж
Латин нэр
Dambiinyam Jambaninj
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
25 results
Now showing 1 - 10 of 25
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Assessment of empathy levels among pharmacy students in Mongolia using the Jefferson Scale of Empathy (JSE-HPS): A cross-sectional study(Taylor & Francis, 2026-08-18); ; ; Background: Empathy is an essential component of patient-centred healthcare and a key professional attribute for pharmacists. However, evidence regarding empathy among pharmacy students in Mongolia remains limited. This study aimed to assess empathy levels among pharmacy students and examine differences across demographic and educational characteristics. Methods: A cross-sectional quantitative study was conducted among 145 final-year students enrolled in the Pharmacist (5-year), Pharmacist (3+3), and Pharmacy Technician programmes at the Mongolian National University of Medical Sciences. Empathy was assessed using the Jefferson Scale of Empathy–Health Professions Students version (JSE-HPS). Data were analysed using descriptive statistics, independent-samples t-tests, and one-way ANOVA. Results: The overall mean empathy score was 86.2 ± 11.9 (range: 63–123). No significant differences in overall empathy scores were observed according to gender (p = 0.235), age group (p = 0.131), marital status (p = 0.067), or programme type (p = 0.632). However, empathy scores differed significantly according to place of residence (p = 0.045). Conclusion: This study provides the first evidence on empathy among pharmacy students in Mongolia using the Jefferson Scale of Empathy–Health Professions Students version (JSE-HPS). The findings support the integration of educational strategies to strengthen empathy-focused and patient-centred pharmaceutical care. Further multi-institutional and longitudinal studies are recommended. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The Technological Study to Develop Granules from Plants Used in Traditional Mongolian Medicine(Mongolian National University of Medical Sciences, 2025-03-31); ; ; ; Objective: To develop a herbal preparation for respiratory ailments from plants used in Mongolian medicine. Method: TLC, HPLC, chemical and spectrophotometric analysis were used for the quality and quantitative determination of biologically active compounds in plant raw materials, extracts and granules. The total and internal absorption coefficients of the plant raw materials, tapped density and flowability of the granules were determined using the method of I.A. Muravyev and V.D. Ponomarev. The quality parameters of the granules (appearance, particle size, moisture content, dispersion) were determined by the Chinese pharmacopoeia methods. Results: The highest amount of extractive matters was determined when extracting 2 mm powdered roots of Glycyrrhiza uralensis Fisch.ex DC. using 0.25% ammonia (34.46±3.01), 2 mm powdered roots of Inula helenium L. with 50% ethanol (56.69±2.83), and 2 mm powdered fruits of Rosa acicularis Lindl. with 40% ethanol (32.15±1.62). The glycyrrhizic acid content in the root of Glycyrrhiza uralensis Fisch.ex DC. was measured at 3.51±1.73%. Similarly, the inulin content in the root of Inula helenium L. was found to be 5.56±0.003%, and the ascorbic acid content in the fruits of Rosa acicularis Lindl. was also identified as 1.91±0.1%. After determining the extractive matters, particle size, total and internal absorption coefficients, and the content of majn biologically active compounds in the plant materials, liquid extracts were obtained from the plant raw materials, and thick extracts were prepared from these liquid extracts. The main substances in the liquid and thick extracts were identified and quantified. The glycyrrhizic acid content was 1.04±0.01% in the liquid extract and 2.87±0.08% in the thick extract; the ascorbic acid content was 0.47 ± 0.06% in the liquid extract and 0.73 ±0.06% in the thick extract; and the inulin content was 4.72±0.002% in the liquid extract and 15.07±0.002% in the thick extract. Five different models of granules were prepared from thick extracts using the wet granulation method. Model 1 granules were excluded from the study due to their irregular texture, clamminess, and inability to be sieved. The quality and technological parameters of the granule F2 model were superior to those of the other models (P<0.001). Granule model F2 contains 0.092±0.002% glycyrrhizic acid, 2.153±0.049% inulin, and 0.27±0.03% ascorbic acid. The prepared granules met the criteria for the microbiological test. Conclusion: It is suitable to extract the roots of Glycyrrhiza uralensis Fisch.ex DC., the root of Inula helenium L., and the fruits of Rosa acicularis Lindl. by powdering them into 2 mm particle sizes. Of the five models of granules prepared by wet granulation from plant extracts, model 2 was superior to the others in terms of technological and quality parameters. Sucrose was not suitable for granulation as an excipient. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Витамин Е зөөвөрлөсөн липосомын гель эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа(2025-01-01) ;Ж.Халиун; ; ; Үндэслэл: Витамин Е нь чөлөөт радикалуудын эсрэг антиоксидант үйлдэлтэй нэгдэл бөгөөд эрт дээр үеэс гоо сайхны практикт ашиглагдаж ирсэн ч гэрэл болон дулаанд тогтворгүйгээс гадна мөн эмийн хэлбэрт оруулсан ч арьсаар нэвчих чадвар багатай тул эмчилгээний үр дүн нь багасах тохиолдол байдаг болохыг судалгаагаар тогтоосон байна .1 Иймд Витамин Е-г липосомд зөөвөрлүүлэн гель эмийн хэлбэрт оруулснаар арьсны гоместаз зохицуулгыг дэмжих, чийгшүүлэх үйлчилгээ бүхий эмийн хэлбэрийг гарган авах боломжийг олгох юм. Үүний тулд липосомд зөөвөрлүүлэх арга, нөхцөлийг тодорхойлох, тохиромжтой гелийн суурийг сонгох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Витамин Е зөөвөрлөсөн липосомыг бэлтгэж, гель эмийн хэлбэрт оруулах технологийг боловсруулах. Арга, аргачлал: Липосомыг үүсгэхдээ нимгэн үеэр гидратжуулах, этанол тарих, халаах аргыг ашиглан тус бүр 5 өөр концентрацитай дээж бэлтгэсэн бөгөөд дээж тус бүрд спектрофотометрийн аргаар липосомын үүсэлтийг тодорхойлов. Үүссэн липосомын хэмжээг нанофокс багажаар тодорхойлсон. Витамин Е-ийн зөөвөрлөгдсөн хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойллоо. Гелийн 6 загварыг бэлтгэн чанарын үзүүлэлтээр харьцуулав. Үр дүн: Нимгэн үеэр гидратжуулах аргаар бэлтгэхэд 75 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 82.3%, этанол тарих аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 86.75%, халаах аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 58.8% байлаа. Этанол тарих аргаар бэлтгэсэн, нэрмэл усанд уусгасан липосомын дундаж хэмжээ 106 нм байлаа. Гелийн суурийг Р1-Р6 загвараар бэлтгэхэд рН-ийн хувьд Р4, Р5 загварууд тохиромжтой байв. Дүгнэлт: 1. Липосом үүсгэх гурван аргыг харьцуулахад этанол тарих арга гарц нь хамгийн их байв. 2. Этанол тарих аргаар фосфолипид:витамин Е (1:10) харьцаагаар бэлтгэхэд зөөвөрлөгдөлт нь өндөр байв. 3. Гелийн сууриар Р5 загвар буюу карбомер 1.0%, консервант бодис пропилпарабен 0.02%, рН тохируулагч натрийн гидроксид, нэвчимтгий чанар нэмэгдүүлэгч пропиленгликол 10 % байх нь тохиромжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Липосом үүсгэх аргуудыг харьцуулсан судалгааны дүн(2025-01-01) ;Ж.Халиун ;Т.Ариунгэрэл; Үндэслэл: Липосом нь үйлчлэгч бодисыг бай эд, эсэд идэвхтэй болон идэвхгүй замаар хүргэснээр дагалдан илрэх гаж нөлөөг багасгах, эмийн чөлөөлөгдөлтийг зохицуулах боломжийг олгодог тул сүүлийн жилүүдэд эм зүйн салбарт өргөнөөр судлагдах болсон. Липосомыг үүсгэх олон арга байдаг бөгөөд тэдгээр аргууд нь липосомын үүсэлт, гарц болон үүссэн липосомын хэмжээ зэргээрээ хоорондоо ялгаатай байдаг. Липосом үүсгэх аргуудыг харьцуулан судалж тохиромжтой аргыг сонгосноор цаашид үйлчлэгч бодисыг зөөвөрлүүлэх, эмийн хэлбэрт оруулах боломжтой болох тул энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Зорилго: Липосом үүсгэх аргуудыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааны ажлыг лабораторийн туршилт судалгааны загвараар АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм зохион бүтээх лаборатори” болон “Эм шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори”-ийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Липосомыг үүсгэхдээ нимгэн үеэр гидратжуулах, этанол тарилгын, халаах аргыг ашиглан тус бүр 5 өөр концентрацитай дээж бэлтгэсэн. Дээж тус бүрд спектрофотометрийн аргаар фосфолопидийн концентраци болон липосомын гэрэл шингээлтийг тодорхойлов. Үүссэн липосомын хэмжээг нанофокс багажаар тодорхойлсон. Үр дүн: Фосфатидилхолиныг 5, 10, 20, 30, 40, 50 мкг/ мл концентрациар нэрмэл усанд уусган бэлтгэж спектрофотометрийн аргаар жишиг муруйг байгуулан липосомын дээж дэх фосфолипидийн концентрацийг тодорхойлов. Нимгэн үеэр гидратжуулах аргаар бэлтгэхэд 75 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 76.98%, этанол тарилгын аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 85.17%, халаах аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 58.45% байлаа. Дүгнэлт: 1. Этанол тарилгын аргаар бэлтгэсэн липосомын үүсэлт бусад аргуудтайгаа харьцуулахад өндөр байв. 2. Этанол тарилгын аргаар бэлтгэхэд липосомын хэмжээ 115 нм байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Иммунолипосом нано эмийн хэлбэрийн эмийн бодисын чөлөөлөгдөлтийн судалгаа(2021-06-10); ; ; ; Г.ДөлгөөнХорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид төмрийн оксидын соронзон чадварыг ашиглахын тулд нимбэгийн хүчлээр бүрсэн төмрийн оксидын соронзон нано ширхэгийг (ТОН) нийлэгжүүлэн гарган авч дулаанд мэдрэг липосом (ДМЛ)-д зөөвөрлүүлж, дараа нь химийн эмчилгээний эмийн бодис болох доксорубицин (ДОК)-ийг ТОН-ДМЛ-д давхар зөөвөрлүүлж, хөхний хавдрын эсийн мембраны гадаргуу дээр байрласан эпидермаль өсөлтийн хүчин зүйлийн рецепторт холбогдох чадвартай цэтүксимаб (ЦЭТ) моноклональ эсрэг бие холбогдсон нано эмийн хэлбэрийг боловсруулж эмийн бодисын чөлөөлөгдөлтийг судалсан. Нийлэгжүүлэн гаргаж авсан эмийн хэлбэр 120нм-ийн хэмжээтэй. Фосфатын буферын pH=5.5 орчинд төмрийн оксидын наноширхэг агуулсан ДОК&ТОН-ДМЛ болон ЦЭТ-ДОК&ТОНДМЛ нано эмийн хэлбэрийг хэт улаан туяагаар үйлчилсэнээс 24 цагийн дараа чөлөөт ДОК-ны чөлөөлөгдөлт 84.3% болон 79.6%-д хүрсэн. Хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд эмийн хэлбэр нь бүтцээ алдаж эмийн бодис хурдан хугацаанд чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй гипертерми болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт Гишүүн-3 тан эмийн мөхлөг эмийн хэлбэрт оруулах судалгааны үр дүн(2025-01-01) ;Ц.Бадамцэцэг; Үндэслэл: Монгол уламжлалт анагаах ухаан хөгжихийн хирээр монгол Мөхлөг эмийн эмт бодис эмийн бэлдмэлийн хэрэгцээ ба шаардлага өдрөөс өдөрт хэлбэр нэмэгдэж, эмт бодисын чанар, эм үйлдвэрлэх технологийн шаардлага Өтгөн хатах улам бүр өндөрсөж байна. Эмийн түүхий эдээс гарган авсан бэлдмэлийг Нийлбэр орчин үеийн аргаар стандартчилах нь эмийн чанарыг баталгаажуулах полифенолт төдийгүй эмчилгээний үйлдлийг батлах болно. Уламжлалт анагаах нэгдэл ухаанд Гишүүн-3 тан эм нь зөөлөн туулгах, урвуу арилгагч хийг анагаах, хэвлий хөөх, өтгөн хатах, сарын хир хорогдох үед өргөн хэрэглэгддэг. Иймээс Гишүүн-3 тан эмийг сонгон авч эмийн найрлагыг хэвээр үлдээн мөхлөг эмийн хэлбэрт оруулж хэрэглэхэд илүү хялбар болгох нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэж ирсэн Гишүүн-3 тан эмийг мөхлөг эмийн хэлбэрт оруулан хэрэглэх боломжийг судлах. Арга, аргачлал: Гишүүн-3 тан эмээс өтгөн ханд гарган авахдаа ремацерацийн аргыг, мөхлөг эмийн -------------------------хэлбэрт оруулахад чийгтэй мөхлөгжүүлэх аргыг хэрэглэнв. Гарган авсан мөхлөгийн технологийн параметрүүд болох жижиг хэсгийн хэмжээг МУҮФ-ийн өгүүллийн дагуу, урсах чанарыг И.А. Муравьева, асгарах жинг И.А.Муравьев, Ю.Г.Пшуков нарын, Хауснарийн харьцааг/Наикпег гайо/ Британийн фармакопейн ВР2015 өгүүллийн дагуу тодорхойлов. Мөхлөг эмэнд тавигдах чанарын ерөнхий шалгуур үзүүлэлтийг МУҮФ - 2011 аргачлалын дагуу тодорхойлнв. Гишүүн-3 тан ба мөхлөгт агуулагдах нийлбэр полифенолт нэгдлийн тооны тодорхойлолтыг ЕР-2016-н дагуу спектрофотометрийн аргаар тус тус тодорхойлов. Гишүүн-3 мөлөг эмийн тогтвортой чанарын судалгааг бодис хугацааны аргаар явуулж, эмийн идэвхт бодис ба тогтвортой чанарын судалгаанд тавих ерөнхийн шаардлага МИ8 6439:2014-ын дагуу тодорхойлов. Үр дүн: Гишүүн-3 тангийн өтгөн хандыг тохирох хэмжээгээр жинлэн авч, туслах дүүргэгч бодисоор глюкоз, лактоз, сахароз, лимонь шүүс, Натрийн карбосиметил целлюлоз (ИаСМС), ванил, зөгийн бал ашиглаж 6 загварын мөхлөг эмийг чийтэй мөхлөгжүүлэх аргаар гарган авсан. М6 загварын мөхлөгийг цаашдын судалгаандаа сонгон авч технологийн зааврыг боловсруулав. Гишүүн-3 мөхлөг эмэнд агуулагдах галлын хүчил, полифенолт нимгэн үет хроматографийн аргаар таньж илрүүлэв. Уг мөхлөг эмэнд зонхилон агуулагдах полифенолт нэгдлийн хэмжээг Фолин-Чикальтогийн урвалж ашиглан спектрофотометрийн аргаар тодорхойлоход. Гишүүн-3 танг мөхлөг эмийн хэлбэрт оруулах боломжтой болох нь тодорхойлов. 0.202+0.002% байв. Дүгнэлт: 1. Судалгаанд сонгон авсан 6 загвар бүхий мөхлөг эмийн хэлбэрүүдээс М6 загварын мөхлөг нь мөхлөг эмийн технологийн параметрүүд болон чанарын шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаж байгаа тул цаашдын судалгаанд хамгийн тохиромжтой болохыг тогтоож, тус мөхлөг эмийг гарган авах технологийн схемийг боловсруулав. 2. Гарган авсан мөхлөг эмийн чанарын зарим шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлоход чийглэг 1.48±0.16%, жижиг хэсгийн хэмжээ 4.43+0.13%, дисперсжилт буюу тархалт нь 2.0±0.11% минут байсан нь мөхлөг эмэнд тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байгаа нь тодорхойлогдлоо.З.Мөхлөг эмэнд агуулагдах нийлбэр полифенолт нэгдлийг спектрофотометрийн аргаар галлын хүчилд шилжүүлснээр тогтооход 0.202+0.002% байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азийн жамъянмядаг (trollius asiaticus l.) ургамлаас хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа(2024-04-13) ;Ц.Маралмаа; ; ; Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд амьсгалын замын өвчлөл (АЗӨ) нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байгаа төдийгүй 10000 хүн амд ногдох АЗӨ нь 1822.6 болж, сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 283.9-өөр, өмнөх онтой харьцуулахад 1034.2-оор тус тус нэмэгдэж, нийт халдварт өвчний 39.0 хувийг эзэлж байгааг мэдээлсэн байна. Үүнээс үүдэлтэй энэхүү өвчинд хэрэглэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр дундаа амьсгалын дээд замын өвчин, ханиад томуу, хоолойн өвдөлт намдаах зорилгоор ургамлын гаралтай хүлхмэл эмийн хэлбэрийг ихээхэн хэрэглэж байгаа талаар баримт байгаа хэдий ч манай улсад хийгдсэн хүлхмэл эм бэлтгэх технологийн судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлаас гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчинд хэрэглэх хүлхмэл эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон үндсэн түүхий эдээр 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ны хооронд Төв, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлыг ашигласан. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) эмийн ургамлын түүхий эдээс хэт авиагаар хандлах мацерацийн эрчимжүүлсэн хувилбараар шингэн ханд гарган авч, вакуум ууршуулагч аппаратанд органик уусгагчийг зайлуулан, хөлдөөн хатаах аппаратанд 4 цаг хөлдөөж, 20 цаг хатаан, хуурай хандыг гарган авав. Хүлхмэлийн чанарыг Хятад улсын фармакопейн IV-р ботинд агуулагдах хүлхмэл эмд тавигдах шаардлагын дагуу үнэлэв. Үр дүн: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын хуурай ханднаас хүлхмэл эмийн хэлбэр гарган авахад тохирох найрлагыг тогтоохын туслах бодисын хэмжээ болон төрлөөрөө ялган 5 загвар хүлхмэл эм бэлтгэн, харьцуулж үзсэн ба үндсэн бодисоор хуурай ханд 8.1 мг, туслах бодисоор нимбэгний хүчил 0.6 мг, ментол 5.4 мг, сахароз 1750 мг, карамелийг 750 мг-аар (F5 загвар) бэлтгэсэн хатуу хүлхмэл нь хамгийн тохиромжтой байв. Хатуу хүлхмэл эм бэлтгэх технологийн үе шат: хуурай ханд болон туслах бодисын тооцоог хийж, жинлэнэ. Чихрийн суурийг бэлтгэхдээ сахароз, карамелийн сиропоос 70:30 харьцаатай хийж 1200С хүртэл сахарозын ширхэггүй болтол нь халааж буцалгана. Суурийн температурыг хагас хөргөж, туслах бодисуудыг нэмж бэлэн болсон сууринд үндсэн үйлчлэгч бодисыг нэмж сайтар хольж уусгана. Үүний дараа хэвэнд цутган хөргөх ба хүлхмэл хатсаны дараа хэвнээс салгана. Дүгнэлт: Хатуу хүлхмэлийн F5 загвар нь найрлагын хувьд хамгийн тохиромжтой байлаа. Тохирох амт оруулагч бодисоор нимбэгний хүчил, ментол, суурь бодисоор сахароз, карамель сонгох нь тохиромжтой болохыг тогтоолоо. Ургамлын хуурай ханд ашиглан хатуу хүлхмэл эмийг бэлтгэх технологийн нарийн горимыг боловсрууллаа. Хатуу хүлхмэл нь гадна байдал, дундаж жин, жингийн хэлбэлзэл, үрэлтийн хүчинд бат бөх чанар зэрэг үзүүлэлтүүдийн чанарын шаардлагыг хангаж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эм зүйч, эм найруулагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын эмпати ур чадварыг тодорхойлсон дүн(2024-03-20) ;Б.Пүрэвжаргал; Үндэслэл: Дэлхий дахинд эм зүйн тусламж үйлчилгээний чиг хандлага өөрчлөгдөж эм зүйч нь эмчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багийн нэг гишүүн болж ажиллах болсон. Эмпати ур чадвар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндэс суурь болдог. АНУ-ын эм зүйн боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлөөс гаргасан стандартад эм зүйн сургалтын хөтөлбөрт эмпати ур чадварыг оруулсан ба ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрч, эмчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг гэж үзсэн байна. Анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад эмпати ур чадварыг хөгжүүлэх нь чухал юм. Монгол улсад эм зүйч болон эм зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын эмпати чадварын талаар хийгдсэн судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эм зүйн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын эмпати ур чадварыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд АШУҮИСийн Эм зүйн сургуулийн эм зүйч, эм найруулагч хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудыг хамруулан дескриптив судалгааны нэг агшингийн загвараар асуумжийн аргаар хийж гүйцэтгэсэн. Судалгаандаа Олон улсын эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын эмпатиг үнэлдэг JSE-HPS асуумжийг ашигласан. Судалгааны мэдээллийг Microsoft Excel программаар нэгтгэж, үр дүнд SPSS-26 программыг ашиглаж, статистик боловсруулалтыг хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдыг суралцаж буй мэргэжлийн хөтөлбөрөөр нь ангилж үзэхэд эм зүйч (2+3) хөтөлбөрөөр суралцагч 55.17% (80), эм зүйч (3+3) хөтөлбөрөөр суралцагч 17.2% (25), эм найруулагч хөтөлбөрөөр суралцагч 27.6% (40) эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын нас 18-40 жил, дундаж нас 22 (90) жил, хүйсийн хувьд дийлэнх нь буюу 91.7% (133) нь эмэгтэй оюутан эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын дундаж оноог асуулт тус бүрээр нь авч харьцуулж үзэхэд эмпати ур чадвар нь үйлчлүүлэгчдийн эмчилгээнд чухал хүчин зүйл болдог гэдэгт би итгэдэг (Асуулт 5) үзүүлэлтийн дундаж оноо хамгийн өндөр байна. Мөн үйлчлүүлэгчээс амьдралд нь юу тохиолдсоныг асуух нь биеийн байдлыг ойлгоход тус болдог (Асуулт 11) гэсэн асуултуудад хариулсан нь эм зүйч (2+3) хөтөлбөрийн оюутнууд 3.34 буюу хамгийн өндөр оноог, эм зүйч (3+3) хөтөлбөрийн оюутнууд 3.0 оноо, эм найруулагч хөтөлбөрийн оюутнууд хамгийн бага буюу 2.53 оноог өгсөн байна (p<0.01). Нийт оноог нас, хүйс, гэрлэлтийн байдалтай харьцуулахад статистик ач холбогдол бүхий өөрчлөлтгүй байгаа нь (p<0.909) тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн эм зүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөөр суралцаж байгаа төгсөх дамжааны оюутнуудын эмпати чадварыг JSE-HPS –ийн асуумжаар авсан судалгааны дүнгээс харахад оюутнуудын эмпати чадвар харилцан адилгүй тархацтай бөгөөд цаашид энэ чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2. Оюутнуудын эмпати чадвар нь нас, хүйс, гэрлэлтийн байдалтай урвуу хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Холекальциферол агуулсан шахмал эм гарган авах технологийн судалгаа(2025-01-01) ;Х.Номин ;Б.Одчимэг ;Л.Хүрэлбаатар; Үндэслэл: Монгол улсад нөхөн үржихүйн насны нийт эмэгтэйчүүдийн 80.1% нь Д амин дэмийн дутагдалтай байна. Үүнтэй холбоотойгоор сульдаа, яс зөөлрөх, дархлаа сулрах, цусны даралт ихсэх, чихрийн шижин ба халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Витамин Д3 нь нарийн гэдсэн дэх кальцийн шимэгдэлтийг дэмжих, фосфорын солилцоог зохицуулах, ясны эрдэсжилтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг ба дархлааг дэмжиж, зүрх судасны өвчлөл, хавдарын эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Монгол улс Д амин дэм агуулсан эмийн бэлдмэлийг импортоор авч хэрэглэдэг ба Витамин Д3 агуулсан дотуур ууж хэрэглэх эмийн хэлбэрийн технологийн судалгаа хийгдээгүй байна. Витамин Д3 нь гадаад орчны нөлөөнд тэсвэр муутай ба хэт ягаан туяа, исэлдэлт, температурын нөлөөгөөр задардаг тул эмийн хэлбэрийн технологийн хувьд тогтвортой байдлыг нь сайжруулах шаардлага үүсдэг. Витамин Д3 агуулсан тогтвор сайтай эмийн бэлдмэл гарган авах хэрэгцээтэй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болсон. Зорилго: Холекальциферол агуулсан шахмал эмийн технологийг боловсруулах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн ЭЗС-ийн Эмийн технологийн тэнхим, “Монос Фарм” ХХК эм зохион бүтээх лабораторийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Холекальциферолын тогтвортой чанар, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор тоосруулан хатаах төхөөрөмж ашиглан өөр өөр туслах бодис бүхий 5 загвар цийдмэг бэлтгэн бичил капсулагдалт (тюгоепсаркиШюп) хийж, хамгийн тохиромжгой загвар болон технологийн горимыг сонгов. Бичил капсулагдсан холекальциферолоос шахмал эмийн хэлбэр бэлтгэхэд тохирох туслах бодисуудыг сонгон шууд шахах болон чийгтэй мөхлөгжүүлэх аргаар шахмал эм гарган авав. Шахмал эмийн чанарын үзүүлэлтүүдийг АНУын фармакопейн аргачлалаар тодорхойлсон ба шахмал эм бэлтгэх технологийн горимыг боловсруулав. Үр дүн: Бичил капсулагдсан холекальциферолыг гарган авах технологи, тохирох туслах бодисуудыг сонгов. Холекальциферолын тоон агууламж 1791 ОУН, хэлбэлзэл -8.38, -11.38 байв. Дүгнэлт: Бичил капсулагдсан холекальциферолыг гарган авах тохирох туслах бодисууд, технологийн горимыг сонгов. Бичил капсулагдсан холекальциферолоос шахмал эм гарган авах технологийн горимыг боловсруулан тохирох туслах бодисыг сонголоо.
