АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
15 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жеан Ватсоны онолоор Гемодиализ эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч болон сувилагч хоорондын харилцааг үнэлсэн дүн(2026-05-22) ;В.Ойдов ;Г.ХуланД.СолонгоҮндэслэл: Сувилахуйн онолууд нь сувилагчдад хүний эрүүл мэндтэй холбоотой үнэт зүйлс, итгэл үнэмшлийг ойлгоход тусалж, эмчлүүлэгчид чанартай сувилахуйн тусламж, халамж үзүүлэхэд чиглүүлдэг. Сувилахуйн онолч Жейн Ватсон (Jean Watson) нь сувилагч эмчлүүлэгч ба тэдний гэр бүлтэй харилцах харилцаа нь хүн хоорондын харилцан үйлчлэл бөгөөд “хүн хоорондын халамжийн харилцаа” гэж тодорхойлсон. Гемодиализ эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгчийн амьдралын чанар, тэдэнд тусламж үзүүлж буй cувилагчийн хандлага, зан үйл хэрхэн нөлөөлж буйг Жейн Ватсоны (Jean Watson) онолд тулгуурлаж хийгдсэн судалгаа одоогоор цөөн байгаа тул бид энэхүү сэдвийг сонгох үндэслэл боллоо. Зорилго: Гемодиализ эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгчид Жеан Ватсоны онолоор сувилагчийн харилцаа хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвар, тоон судалгааны асуумжийн аргаар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Медвик эмнэлгийн гемодиализын эмчилгээ хийлгэж буй 72 эмчлүүлэгчийг хамруулсан. Сувилагч, эмчлүүлэгчийн хоорондын хандлага, зан үйлийг тодорхойлох асуумж, (CNPI-70P) эмчлүүлэгчид зориулсан хувилбарыг ашигласан ба Канадын эрдэмтэн Сильви Коссетт (Sylvie Cossette)-ын 2005 онд боловсруулсан эмчлүүлэгчид зориулсан хувилбарыг ашиглахаар 2023 оны 03 сарын 29-ийн өдөр зохиогчоос албан ёсны зөвшөөрөл авсан болно. Судалгааг 2025 оны 12-р сараас 2026 оны 01-р сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэлд статистик боловсруулалт хийж SPSS 25 программ ашиглан дэд хэмжүүрүүдийг дескриптив статистик, хүчин зүйлсийг Т тест, хамаарлыг Пирсон корреляцийн шинжилгээгээр тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 38.8±10.5 жил байсан бөгөөд эрэгтэй оролцогчдын дундаж нас 39.3, эмэгтэй оролцогчдын дундаж нас 38.1 жил байв. Гемодиализ эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч Сувилагчийн сувилахуйн тусламж үйлчилгээний харилцааг үнэлэхэд (3.78±0.82) буюу дундаж түвшинтэй байна. Хоёр бүлгийн насны дундаж хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (t(70)=0.494, p=0.623). CNPI-70 асуумжийн найдвартай байдлыг үнэлэхэд Cronbach α=0.988, дэд хэмжүүрүүдийг судлахад хүний хэрэгцээг хангахад сувилагч тусалдаг үзүүлэлт нь (M=4.16, SD=0.87) хамгийн өндөр, харин үнэт зүйл (M=4.02, SD=0.80), харилцаанд туслах зэрэг нь (M=4.00, SD=0.86) өндөр түвшинд байв. Мэдрэмж нь (M=3.39, SD=1.13) хамгийн бага үзүүлэлттэй, сүнслэг байдал (M=3.47, SD=0.99), асуудал шийдвэрлэх нь (M=3.56, SD=1.07) доогуур үнэлэгджээ. Бусад хүчин зүйлийн дундаж оноо 3.72-3.95 байв. Дүгнэлт: Гемодиализ эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгчдийн дунд сувилагч-эмчлүүлэгчийн харилцаа дундаж түвшинд (3.78±0.82) байна. Харин мэдрэмжийг ойлгох, сэтгэл хөдлөлийг дэмжих, сүнслэг буюу оюун санааны хэрэгцээг хангах зэрэг үзүүлэлтүүд харьцангуй бага үнэлэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн психометрийн үзүүлэлтийг тодорхойлсон дүн(2026-04-16) ;Алима(ALIMA) ;Д.Солонго ;Н.БаасанжавГ.ХуланҮндэслэл: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг хангахад сувилагчийн мэргэжлийн чадамж чухал үүрэгтэй. Сувилагчийн чадамжийг үнэлэх нь хүний нөөцийн төлөвлөлт, тасралтгүй сургалтын хэрэгцээг тодорхойлох, сувилахуйн тусламжийн чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын психометрийн үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг арга зүйн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд улсын 11 эмнэлгийн 550 сувилагчийг хамруулж, Мин Лю нарын (2007) боловсруулсан сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийг ашиглан 2024 оны 6-12 сарын хооронд мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Асуумжийн дотоод найдвартай байдал кронбах альфа коэффициент 0.98 байв. Агуулгын хүчин төгөлдөр байдлын үзүүлэлтүүд (Content Validity Index CVI) I-CVI ≥ 0.78, S-CVI/Ave=0.98, S-CVI/UA=0.85 байсан нь агуулгын хүчин төгөлдөр байдал сайн байгааг харуулж байв. Варимакс (Varimax) эргүүлэгтэй фактор шинжилгээгээр фактор ачааллын утга 0.380–0.780 хооронд хэлбэлзсэн. Дүгнэлт: Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын дотоод найдвартай байдал болон хүчин төгөлдөр байдал хангалттай болох нь тодорхойлогдов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сургуульд суурилсан эрүүл мэндийн боловсролын интервенцийн үр дүн(2026-04-16) ;Э.Мөнгөнтуул ;Б.Буяндэлгэр ;Г.Хулан ;Я.ЭнхжаргалҮндэслэл: Амьсгалын болон гэдэсний халдварт өвчин нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд саван ашиглан гар угаах нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, хямд аргуудын нэг гэдгийг олон улсын судалгаанууд нотолжээ. Улаанбаатарт хийгдсэн өмнөх судалгаагаар Ерөнхий боловсролын сурагчдын зөвхөн 50.1% нь гар угаах дадалтай байгаа нь гар угаах орчин нөхцөл бүрэн хангагдсан суурьшлын бүсэд хангалтгүй байгаа нь тогтоогдсон байна. гэж үзэж байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 865 сургуулийн 56.1% нь угаалтуур, савангүй, 25% нь WASH стандартыг хангаагүй байгаа нь тогтоогдсон. Ковид-19 цар тахлын үед гар угаалтын мэдлэг нэмэгдсэн боловч дадлын тогтвортой өөрчлөлт хязгаарлагдмал хэвээр байсан нь мэдлэг ба дадлын хоорондох зөрүүг харуулж, зориудын боловсролын интервенц шаардлагатай байгааг илтгэж байна. Сургуулийн орчин болон хот-хөдөөгийн ялгааг харгалзан боловсролын интервенцийн харьцуулалт хийсэн судалгаа хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болов. Зорилго: Бага ангийн сурагчдын дунд хэрэгжүүлсэн гар угаалтын боловсролын интервенцийн үр нөлөөг үнэлж, хот болон хөдөөгийн нийт дөрвөн сургуулийн хоорондох мэдлэгийн өөрчлөлтийн ялгааг тодорхойлох. Арга, аргачлал: Хагас туршилтат судалгааны загвараар 2024 оны 12-р сараас 2025 оны 6-р сарын хооронд хийж гүйцэтгэв. Улаанбаатар хотын хоёр болон орон нутгийн хоёр нийт 4 ерөнхий боловсролын сургуулийн 3–5-р ангийн нийт 1353 сурагчийг хамруулав. Интервенцийн өмнөх болон дараах гар угаалтын мэдлэгийн оноог хосолсон t-тест болон нэг хүчин зүйлийн ANOVA (α=0.05) аргаар STATA14.0 программ ашиглан шинжлэв. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооноос авч судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Нийт сурагчдын гар угаалтын мэдлэгийн дундаж оноо интервенцийн өмнө 9.68±2.64, дараа нь 10.30±2.74 болж, дундаж ялгаа +0.63-аар статистикийн хувьд ач холбогдолтойгоор нэмэгдэв (p<0.001). Сургуулиудын хоорондох ахицын ялгаа мөн статистикийн хувьд ач холбогдолтой байв (ANOVA: F(3,1335)=5.90, p=0.0005). Хотод байрлалтай А сургуулийн ахиц хамгийн их +1.49, Б сургуульд хамгийн бага +0.16 байсан бол хөдөөгийн В ба Г сургуулиуд дунд зэрэг, харьцангуй тогтвортой ахиц +0.51, +0.70 үзүүлэв. Дүгнэлт: Сургуульд суурилсан гар угаалтын боловсролын интервенц нь бага ангийн сурагчдын гар угаалтын мэдлэгийг статистикийн хувьд ач холбогдолтойгоор нэмэгдүүлэхэд (Δ=+0.63, p<0.001) үр дүнтэй боловч практик ач холбогдол нь бага байлаа. Сургуульд суурилсан гар угаалтын боловсролын интервенцэд хамрагдсан сургуулиудын хоорондох мэдлэгийн ахицын ялгаа (ANOVA: p=0.0005) нь сургуулийн орчны хүчин зүйлсээс (дэд бүтэц, газар зүйн байршил) хамаарч байгааг харуулж байгаа учраас боловсролын интервенцийг дэд бүтцийн сайжруулалттай хавсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн оюутнуудын хичээлээс халшрах хам шинж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан дүн(2026-03-30) ;Э.Оюун-ЭрдэнэГ.ХуланҮндэслэл: Хичээлээс халшрах хам шинж нь сурлагын амжилтанд сөргөөр нөлөөлдөг. Хичээлийн ачааллаас үүдэн оюутнууд хичээлээс шантрах, суралцах идэвхгүй болох, ядаргаа болон архаг стресс өртдөг байна. Сувилагч болон эмч нар дээр халшрах шинжийг тодрхойлсон судалгааны ажил цөөнгүй байдаг боловч сувилахуйн оюутнуудын дунд эдгээрийг тодорхойлсон судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сувилахуйн оюутнуудын хичээлээс халшрах хам шинж болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн сувилахуйн сургуулийн сувилахуйн бакалаврын 1-4-р дамжааны нийт 671 оюутнаас санамсаргүй түүврийн аргаар 250 оюутныг сонгон авч агшингийн судалгааны загвараар 2024 оны 12 сараас 2025 оны 2 сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн. Хичээлээс халшрах шинжийг Маслачийн (MBI) үнэлгээний стандарт асуумжийг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгаанд 17-52 насны 250 оролцогч хамрагдсан бөгөөд 242 (96.8%) нь 22 ба түүнээс доош настай, дундаж утга (µ±20.01) байлаа. Хичээлээс халшрах хам шинжийн оноо 74 буюу дунд түвшинд байв. Нийт хичээлээс халшрах шинжид нас, гэрлэлтийн байдал, ажил эрхлэлтийн байдал хамааралгүй ба статистикийн хувьд ач холбогдолгүй байв. Харин хувийн халшрах шинж (r=.95, Р<.000), хичээлтэй холбоотой халшрах шинж, хамт олноос шалтгаалсан халшрах шинж (r=.98, P<.000), багшаас шалтгаалсан халшрах шинж (r=.94, P<.000) эерэг хүчтэй хамааралтай статистикийн хувьд ач холбогдолтой байв. Дүгнэлт: Хувийн, хичээлийн агуулгатай холбоотой, хамт олноос болон багшаас шалтгаалсан халшрах байдал тус бүр дунд түвшинд байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилагч нарын мэдээлэл зүйн чадамжид нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох нь(2026-03-30) ;Д.Дэлгэр ;О.Сувд-ЭрдэнэГ.ХуланҮндэслэл: Орчин үед мэдээллийн технологи нь манай эрүүл мэндийн салбарын чухал хэсэг бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдээс тусламж үйлчилгээ үзүүлэх технологийг удирдах, ашиглахад компьютерийн анхан шатны мэдлэг, мэдээллийн технологийн ур чадвартай байхыг шаардсаар байна. Эрүүл мэндийн мэдээллийн технологи нь бүх шатны эмнэлгүүдэд цахим хэлбэрт хүч түрэн орж, цахим системд шилжсэнтэй холбоотойгоор цахим программд өвчтөний бүх төрлийн дата өгөгдлийг өгөгдлийн санд оруулах, цахим программ технологийг ашиглаж сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэхэд сувилагч нараас мэдээлэл зүйн ур чадвар, чадамжийг ихээр шаардах болсон. Зорилго: Сувилагч нарын мэдээлэл зүйн чадамж, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгааг агшингийн судалгааны загвараар, боломжит түүврийн аргаар ГССҮТ, ХӨСҮТ, УБТЗ-ын 3 эмнэлэгээс цахим программ хэрэглэдэг 233 сувилагчийг түүвэрлэн, мэдээллийг цуглуулсан. Сувилагч нарын мэдээлэл зүйн чадамжийг үнэлэх хэрэглэгдэхүүн нь 48 асуулт, 5 дэд бүлгээс бүрдэнэ. SPSS-25.0 программд статистик үр дүнгийн боловсруулалт хийж дескриптив статистик, корреляцын хамаарлын дүн шинжилгээ, болон регрессийн шинжилгээгээр үр дүнг тооцлоо. Үр дүн: Судалгаанд оролцогчдыг насны бүлгээр авч үзэхэд 20-29 насныхан 31.3%, дундаж нас 36.0±9.4 жил байв. Компьютерын хэрэглээний хувьд өдөрт хэд хэдэн удаа 73.4% (n=171), компьютер ашиглалт нь 2-оос илүү цаг 81.5% (n=190) ашигладаг үр дүн тодорхойлогджээ. Сувилагч нарын мэдээлэл зүйн чадамж 51.1% нь харьцангуй сайн гэж тодорхойлогдлоо. Сувилагч нарын мэдээлэл зүйн чадамж нь боловсролын зэрэг, настай сул хамааралтай байна. Компьютер ашиглалтын хувьд нас (r=-0.150, p=0.02) нь сөрөг сул хамааралтай, боловсролын зэрэг нь (r=0.223, p=0.01) сул хамаарал бүхий статистик p≤0.05 ач холбогдолтой байна. Дүгнэлт: Сувилагч нарын мэдээлэл зүйн чадамжийн түвшин 51.1% гэж дүгнэгдлээ. Сувилагчийн мэдээлэл зүйн чадамжид нөлөөлж байгаа хүчин зүйлс нь нас болон компьютерын хэрэглээ байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Саажилттай эмчлүүлэгчийн амьдралын өдөр тутмын үйл ажиллагааны чадварыг судалсан дүн(2026-02-03) ;В.МөнхбаясгаланГ.ХуланҮндэслэл: Харвалт нь тархины бүтцэд гүнзгий органик өөрчлөлт (шигдээс, цус харвалт) үүсгэх мэдрэл эмгэгийн тогтвортой голомтот шинжүүдээр (саа, саажил хэл ярианы өөрчлөлт) тодорхойлогдоно. Тархинд цус харвах эмгэг нь дэлхий даяар эрүүл мэнд, нийгмийн тогтолцоонд санхүүгийн болон бусад үр дагаварт хүргэж буй гол асуудал хэвээр байна.Тархины харвалтаас амьд үлдсэн хүмүүсийн 20-40% нь саа саажил үүсдэг. Монгол улсад харвалт нь бие махбод, сэтгэл санаа, санхүү, тусламж үйлчилгээний хэрэгцээ, нийгэм, хүн ам зүйн тархалт, гэр бүлийн өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөлж байгаа нь нийгмийн тулгамдсан асуудал болсоор байгаа тул энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Саажилттай эмчлүүлэгчийн амьдралын өдөр тутмын үйл ажиллагааны чадварыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны загвараар УНТЭ, УГТЭ, Сэргээн Засахын Клиникийн эмнэлэгт 2024 оны 1-4 сарын хооронд харвалтын дараах тасагт хэвтэн эмчлүүлж буй нийт 138 эмчлүүлэгчийг зорилтот түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулсан. Түүврийн хэмжээг power 3G анализын аргаар тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 138 (100%) эмчлүүлэгчдын дундаж нас 50.914.3 жил байв. Хүйсийн хувьд 20-89 насны эрэгтэй 74 (53.6%), эмэгтэй 64 (46.4%) байснаас эрэгтэйчүүд дийлэнх байв. Саажилттай эмчлүүлэгчийн амьдралын өдөр тутмын үйл ажиллагааны чадварыг бартелийн индекс асуумжаар үнэлэхэд дийлэнх нь 76(55.1%) өдөр тутмын үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу дундаж утга 37.02±22.43 байгаа нь хүнд зэргийн хамааралтай буюу өөртөө үйлчлэх чадвар сул байгааг харуулж байна. Дүгнэлт: Саажилттай эмчлүүлэгчийн амьдралын өдөр тутмын үйл ажиллагааны чадварыг үнэлэхэд өөртөө үйлчлэх чадвар сул, заавал асран хамгаалагч хэрэгцээтэй байгаа нь тодорхойлогдсон байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины харвалттай эмчлүүлэгчдийн асран хамгаалагчийн ачааллыг судалсан дүн(2025-12-05) ;В.МөнхбаясгаланГ.ХуланҮндэслэл: Тархины харвалт (инсульт-stroke)- судасны шалтгаанаар гэнэт цочмог үүсэж, тархины үйлийн хэсэгчилсэн ба бүрэн дутлын голомтот шинжүүдийг 24 цагаас илүү хугацаагаар дагуулах тархины цусны эргэлтийн цочмог хямралыг хэлдэг байна.2 Тархины харвалтын үед асран хамгаалагчийн ачаалал дэлхийн хэмжээнд 25-54% байна.8 Монгол улсад тархины харвалт нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.9 Асран хамгаалагч нар нийгмийн дэмжлэг дутмаг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 2024 оны газрын шинэчилсэн тогтоолоор 302,500 төгрөгийн тэтгэмж сар бүр олгож байгаа хэдий ч хүртээмж бага, асран хамгаалагчид асар их ачаалалтай байгаа нь эрүүл мэнд төдийгүй, нийгмийн тулгамдсан асуудал болсоор байгаа тул энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо10,11. Зорилго: Тархины харвалтай эмчлүүлэгчийн асран хамгаалагчийн ачааллыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны загвараар УНТЭ, УГТЭ, Сэргээн Засахын Клиникийн эмнэлэгт 2024 оны 1-4 сарын хооронд харвалтын дараах тасагт хэвтэн эмчлүүлж буй нийт 138 эмчлүүлэгчийн асран хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон асуумж судалгаанд хамруулсан. Түүврийн хэмжээг power 3G анализын аргаар тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 138 (100%) асран хамгаалагчдын дундаж нас 50.914.3 жил байв. Хүйсийн хувьд 39 (28.3%) эрэгтэй, 99 (71.7%) нь эмэгтэйчүүд байв. Асран хамгаалагчийн ачааллыг Zarit асуумжаар үнэлэхэд дийлэнх 86 (62.3%) ачаалал их буюу, дундаж утга 43.05±10.39 байгаа нь маш их ачаалалтайг харуулж байна. Асран хамгаалагч нар 90 (65.2%) нь 6-12 сарын хугацаанд асран хамгаалагч хийж байгаа бөгөөд 50 (36.2%) өдөрт 21-24 цагийг асарч халамжлахад зарцуулж байна. Дүгнэлт: Асран хамгаалагч нарт анхаарал хандуулж, тэдэнд чиглэсэн нийгмийн бодлого хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн найдвартай болон хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох нь(2025-10-20) ;Алима (Alima) ;Г.ХуланД.СолонгоҮндэслэл: Монгол Улсад сувилагчдын мэргэжлийн чадамжийг үнэлэх стандартчилсан арга зүй, найдвартай ба хүчин төгөлдөр үнэлгээний хэрэгсэл хангалтгүй байна. Иймээс сувилагчдын мэргэжлийн чадамжийг үнэлэх асуумжийн дотоод найдвартай байдал болон бүтцийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох нь чухал ач холбогдолтой юм. Зорилго: Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн дотоод найдвартай байдал болон бүтцийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдэд ажиллаж буй 390 сувилагч оролцсон ба өгөгдлийг SPSS-25.0 программ ашиглан боловсруулсан. Хэмжүүрийн дотоод найдвартай байдал өндөр (α=0.981) гарсан ба хүчин зүйлийн шинжилгээгээр 7 хүчин зүйл бүхий бүтэц тогтоогдсон нь асуумжийн хүчин төгөлдөр байдлыг баталж байна. Үр дүн: Сувилагчдын чадамжийг үнэлэх 55 асуулт бүхий асуумж нь маш сайн дотоод найдвартай байдлыг харуулсан (Cronbach-ийн альфа=0.981). Kaiser-Meyer-Olkin (KMO) хэмжигдэхүүн 0.972 байсан бөгөөд Bartlett-ийн сферик байдлын шинжилгээний үр дүн утга бүхий гарсан (p<0.001). Энэ нь өгөгдөл хүчин зүйлийн шинжилгээ хийхэд тохиромжтой байгааг илтгэж байна. Дүгнэлт: 1. УБ хотын лавлагаа шатлалын эмнэлэгт ажилладаг сувилагч нарын чадамжийг үнэлэх 55 асуулт бүхий асуумжийн дотоод найдвартай байдал, бүтцийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлсон. Чадамжийн 7 дэд хэмжээс бүрт өндөр найдвартай байдал ажиглагдсан (жишээлбэл: сэтгэн бодох–0.952, хууль ба ёс зүй–0.938 гэх мэт). 2. KMO-ийн утга (0.972) өндөр, Бартлетийн шинжилгээний үр дүн статистикийн хувьд ач холбогдолтой (p<0.001) гарсан нь фактор шинжилгээ хийхэд өгөгдөл тохиромжтой байсныг нотолж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд пробиотик агуулсан ам зайлах уусмал хэрэглэсэн үр дүн(2025-05-05) ;С.Хонгорзул ;Г.Намуундарь ;Ч.Нарантуул ;А.СаранчимэгН.БолорҮндэслэл: Өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд механик өнгөрийн хяналтаас гадна химийн аргаар өнгөрийг хянах буюу тодорхой хугацаанд ам зайлах уусмал хэрэглүүлэх нь эмчилгээний үр дүн, тавиланд эерэг нөлөө үзүүлж байна. Өнөө үеийн судалгаануудад пробиотик нь амны хөндийн бичил орчны тэнцвэрийг хадгалж, эмгэг төрөгч нянгийн өсөлт, өнгөр үүсэлтийг бууруулж, буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болов. Зорилго: Өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд пробиотик агуулсан ам зайлах уусмалын нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг давхар нууцлалтай, санамсаргүй түүвэрлэлт, хяналтат, эмнэл зүйн туршилт судалгааны загвар ашиглан 2025 оны 1 сараас 3 сарын хооронд АШУҮИС-ын Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Шүдний Тулгуур Эд, Сувгийн Эмчилгээний Тасагт түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд шалгуур хангасан 45 хүнийг хамруулсан бөгөөд санамсаргүй түүврийн аргаар 1:1:1 харьцаатай 3 бүлэгт хуваасан. Судалгааны эхний өдөр болон 14 хоногийн дараа сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдал, өнгөрийн үзүүлэлтийг хэмжсэн. Судалгаанд хамрагсдад чулуу болон өнгөрийн цэвэрлэгээ, амны эрүүл ахуйн зөвлөгөө өгсөн. 1-р бүлэгт пробиотик агуулсан (Бионекс Про, Пробакарт ХХК), 2-р бүлэгт хлоргексидины 0.12% (Хлоргексидин 0.1%, Тавин Ус Фарм), хяналтын бүлэгт ам зайлах уусмал хэрэглүүлээгүй. Үр дүн: Судалгаанд нийт 20-25 насны 45 хүн хамрагдсан (31.1% эрэгтэй). Эхний ирэлтээр өнгөрийн үзүүлэлт, сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утга бүлэг хооронд статистик ач холбогдолгүй (p=0.174, p=0.887) байв. 14 хоногийн дараа өнгөрийн үзүүлэлт болон сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утга бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.001, p<0.001). 1 болон 2 бүлгийг харьцуулахад 14 хоногийн дараа өнгөрийн үзүүлэлтийн дундаж утгын ялгавар 8.04 буюу статистик ач холбогдолгүй (p=0.39); сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утгын ялгавар 2.11 буюу статистик ач холбогдолгүй байна (p=0.89). 1-р бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад өнгөрийн үзүүлэлтийн дундаж утгын ялгавар -22.52 буюу статистик ач холбогдолтой (p<0.004), сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утгын ялгавар -25.14 буюу статистик ач холбогдолтой (p<0.001) байна. Дүгнэлт: Пробиотик агуулсан ам зайлах уусмал нь FMBS болон FMPS үзүүлэлтүүдийг бууруулж, өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Саа, саажилттай эмчлүүлэгчийн асран хамгаалагчийн өнөөгийн байдлыг судалсан дүн(2024-12-21) ;В.МөнхбаясгаланГ.ХуланҮндэслэл: Тархины харвалт (инсульт-stroke)- судасны шалтгаанаар гэнэт цочмог үүсэж, тархины үйлийн хэсэгчилсэн ба бүрэн дутлын голомтот шинжүүдийг 24 цагаас илүү хугацаагаар дагуулах тархины цусны эргэлтийн цочмог хямралыг хэлдэг байна.2 Тархины цус харвалтын үед асран хамгаалагчийн ачаалал дэлхийн хэмжээнд 25-54% байна.8 Монгол улсад тархины цус харвалт нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.9 Асран хамгаалагч нар нийгмийн дэмжлэг дутмаг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 2024 оны газрын шинэчилсэн тогтоолоор 302,500 төгрөгийн тэтгэмж сар бүр олгож байгаа нь хүртээмж бага, асран хамгаалагчид асар их ачаалалтай байгаа нь эрүүл мэнд төдийгүй, нийгмийн тулгамдсан асуудал болсоор байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон10,11 Зорилго: Саа, саажилттай эмчлүүлэгчийн асран хамгаалагчийн өнөөгийн байдлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны загвараар УНТЭ, УГТЭ, Сэргээн Засахын Клиникийн эмнэлэгт 2024 оны 1-4 сарын хооронд харвалтын дараах тасагт хэвтэн эмчлүүлсэн буй нийт 138 эмчлүүлэгчийн асран хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон асуумж судалгаанд хамруулсан. Түүврийн хэмжээг power 3G анализын аргаар тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 138 (100%) асран хамгаалагчдын дундаж нас 50.9±14.3 жил байв. Хүйсийн хувьд эрэгтэй 39 (28.3%) ба эмэгтэй 99 (71.7%) нь эмэгтэйчүүд дийлэнх байв. Асран хамгаалагчийн ачааллыг Заритын асуумжаар үнэлэхэд дийлэнх 86 (62.3%) ачаалал их буюу, дундаж утга 43.05±10.39 байгаа нь маш их ачаалалтайг харуулж байна. Асран хамгаалагч нар 90 (65.2%) нь 6-12 сарын хугацаанд асран хамгаалагч хийж байгаа бөгөөд 50 (36.2%) өдөрт 21-24 цагийг асарч халамжлахад зарцуулж байна. Дүгнэлт: Асран хамгаалагч нарт анхаарал хандуулж, тэдэнд чиглэсэн нийгмийн бодлого хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь тодорхойлогдсон байна.
