АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
16 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинэ SARS-COV-2 халдварын цар тахлын голомтонд ажилласан эмч мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын үнэлгээ(2020-01-01); ; ;Д.Оюунсүрэн; Д.НаранзулҮндэслэл: 2019 оны төгсгөл үеэс эхлэн дэлхий нийт шинэ SARS-CoV-2 халдварын цар тахалтай нүүр тулгараад байна. Энэ дэгдэлтийн үеэр эрүүл мэндийн ажилтнууд болон олон нийтийн дунд гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэлийн түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн шинжүүд бүртгэгдсээр байгаа билээ. Энэхүү судалгааны зорилго нь шинэ SARS-CoV-2 халдварын цар тахлын голомтонд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дунд тохиолдож байгаа сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлуудыг илрүүлэхэд чиглэсэн болно. Материал, аргазүй: Энэхүү судалгааг тойм судалгааны агшингийн загвараар хийв. Бид тусгайлан боловсруулсан асуумжийг ашиглан нийт 369 эмч, мэргэжилтнийг хамруулан мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: Судалгаанд 22-63 насны хүмүүс оролцсоноос 87 нь эрэгтэй, 282 нь эмэгтэй хүйсийнх, дундаж нас 37.9 ± 8.7 байв. Насны бүлгээр нь авч үзвэл 25-54 насныхан илүү олон байна. Нийт судалгаанд хамрагдагсдын 15% (n=56) нь халдвараас айж байгаа гэж үнэлсэн бөгөөд 19% (n=71) нь маш их айдастай гэж хариулжээ. Судалгаанд хамрагдагсдын 26.8% нь сэтгэлийн түгшүүртэй, 38.7% нь сэтгэл гутралд орсон байна. Сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн гутралтай оролцогсодын ихэнхи нь дундаас хүнд зэргийн түвшинд сэтгэлзүйн нөлөөлөл илэрч байгаа гэж үнэлжээ. Цаашилбал нийт судалгаанд хамрагдагсдын 80.5% (n=297) нь эмнэлгүүдэд ажилчдад зориулсан стресс менежментийн өрөө шаардлагатай гэж, 64.8% (n=239) нь сэтгэлзүйн тусламж шаардлагатай гэж мэдээлсэн байна. Дүгнэлт: SARS-COV-2 халдварын улмаас өвчтөнүүдтэй ажиллаж, тусгаарлагдсан өвчтөнүүдийн дунд эрүүл мэндийн ажилтнуудын 26.8% нь сэтгэлийн түгшүүртэй, 38.7% нь дунд зэрэгээс хүнд байдлаар сэтгэлээр унасан байлаа. Судалгаанд хамрагдагсдын 64.8%-80.5% нь эмнэлгүүдэд ажилчдад зориулсан сэтгэлзүйчийн тусламжтай стресс тайлах шаардлагатай байгаа хэмээн үзжээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туберкулины арьсны сорил болон интерферон гамма ялгаралтын шинжилгээгээр сүрьеэгийн халдварыг илрүүлж, харьцуулан судалсан дүн(2019-11-18) ;А.Мөнхзаяа ;Г.Гантунгалаг ;Б.Хулан ;О.БатбаярСүрьеэгийн халдвартай хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэггүй, халдвар тараах эрсдэлгүй боловч тодорхой хугацааны дараа 5-10% нь идэвхтэй сүрьеэд шилждэг. Иймд сүрьеэгийн халдварыг сүрьеэтэй өвчтний гэр бүлийн хавьталд туберкулины арьсны сорил (ТАС) болон интерферон гамма ялгаралтын шинжилгээ (ИГЯШ)-ээр илрүүлж, аргуудыг харьцуулан судлахыг зорилоо. Судалгаанд Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн сүрьеэгийн диспансерт 2017 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын хооронд сүрьеэ өвчтэй оношлогдсон 204 өвчтөний өрхийн хавьтал болох 280 хүнийг хамруулав. Судалгаанд хамрагдагсдад ТАС, ИГЯШ, цээжний гэрлийн шинжилгээ хийж гүйцэтгэв. Өрхийн хавьтлуудын дундах сүрьеэгийн халдварын түвшин ТАС-оор 57.1% (160/280), ИГЯШ-ээр 48.2% (135/280) тус тус өндөр илэрсэн. Цээжний гэрлийн шинжилгээнд 71.4% (200/280) нь хамрагдсанаас 75% (150/200) нь ямар нэг өөрчлөлтэй байсан ба тэдгээрээс хэвийн бус-цэр авах шаардлагатай 11 (7.3%) тохиолдлоос цэрний сорьц цуглуулан, түрхэц болон өсгөвөрлөх шинжилгээнд хамруулахад 1 (0.7%) тохиолдол түрхэц эерэг болох нь тогтоогдсон. Туберкулины арьсны сорил, ИГЯШ хоёр аргын хоорондын нийцлийг тодорхойлоход Cohen-ий K (каппа) коеффициент нь 0.38 буюу сул нийцэлтэй, тохирсон хувь 68.9% байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн дундах уушгины сүрьеэгийн тархалтыг судалсан дүн(2025-12-05) ;Б.Цэцэгтуяа; ;Г.Нарантуяа ;А.Өлзий-УтасД.ДаваадуламҮндэслэл: Чихрийн шижингийн тархалт жилээс жилд тасралтгүй нэмэгдэж байгаа нь манай оронд төдийгүй дэлхий дахинд сүрьеэтэй тэмцэхэд бэрхшээл учруулж байна. Зорилго: Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн чихрийн шижин хэв шинж 2-той (ЧШХШ-2) хүмүүсийн дундах уушгины сүрьеэгийн тохиолдлыг илрүүлж, холбогдох зарим хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн дотоод шүүрлийн кабинетад хянагдаж буй 18-аас дээш насны ЧШХШ-2-той хүмүүсийг системчилсэн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонголоо. Асуумж, цээжний гэрлийн шинжилгээгээр сүрьеэгийн болзошгүй тохиолдлыг илрүүлж, цэрийг цуглуулан, түрхэц, Xpert MTB/RIF шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр сүрьеэ оношлогдсон, эсвэл асуумжаар сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа, өмнө нь сүрьеэгээр өвчилж байсан гэсэн өгүүлэмжтэй тохиолдлыг сүрьеэгийн тохиолдлоор бүртгэн тархалтыг тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 1644 ЧШХШ-2той хүн хамрагдсан. Нийт оролцогчдын 836 (50.9%) нь эмэгтэй, дундаж нас 58 (19-89) жил байв. Нийт сүрьеэгийн болзошгүй тохиолдол 10.5% (n=172, 95% CI 9.0-12.0)-ийг эзэлж байв. Сүрьеэгийн болзошгүй 112 тохиолдлоос цэр цуглуулж, лабораторийн шинжилгээнд хамруулж, 10 (8.9%, 95% CI 4.9-15.7) тохиолдолд сүрьеэгийн микобактери илэрсэн. Ханиалгах зовиургүй боловч рентгенд өөрчлөлттэй тохиолдлын 7.2% (6, 95% CI 3.4-14.9) нь сүрьеэ оношлогдсон байна. Асуумжаар сүрьеэгийн эмчилгээтэй 9 (0.5%, 95% CI 0.3-1.0), сүрьеэгээр өвчилсөн өгүүлэмжтэй 53 (3.2%, 95% CI 2.5-4.2) тохиолдол байв. ЧШ-тэй хүмүүсийн дундах сүрьеэгийн тархалт 4.4% (n=72, 95% CI 3.5-5.5) байна. Насны бүлэг, хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн дундах тархалт 5.9% (n=48, 95% CI 4.5-7.8), эмэгтэйчүүдтэй (2.9%; 95% CI: 1.2-4.2) харьцуулахад өндөр (p=0.002), сүрьеэгээр өвчлөх эрсдэл 2 дахин их байна. Сүрьеэгийн тархалт насны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) хэдий ч нас нэмэгдэхэд тархалт буурч байв. Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн дундах сүрьеэгийн эзлэх хувь 4.4% (n=72, 95% CI 3.5-5.5) байсан ба эрэгтэйчүүдийн дунд тархалт өндөр (p=0.002), нас ахих тутам сүрьеэгийн тархалт буурч байна. Шинж тэмдэггүй боловч рентген зурагт өөрчлөлттэй хүмүүсийн 7.2%-д лабораторийн шинжилгээгээр сүрьеэ илэрсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацааны горимоор эмчлүүлэгчдийн сонсголын бууралтыг судалсан дүн(2024-05-13) ;Л.Нямдулам; ; ;Д.НаранзулҮндэслэл: “Монгол улс дахь сүрьеэги н тархалт”-ын 2014-2015 оны судалгаагаар сүрьеэ өвчин 100’000 хүн амд 757 гэж мэдээлсэн байна. ДЭМБ нь 2016 оноос эхлэн ОЭТС-и н эмчилгээнд богино хугацааны горимыг хэрэглэхи г зөвлөсөн. Энэхүү горимд канамициныг тарилгаар хэрэглэхийг зөвлөсөн ба мана улсад 2017-2021 оны хооронд мөрдсөн. Аминогликозид (АГ) нь дотор чихний дунгийн гадна үслэг эси г гэмтээж сонсгол хордуулах нөлөө үзүүлдэг тул 2021 оноос ДЭМБ-аас зөвлөсний дагуу бедакулин эмийг уухаар хэрэглэж байна. Манай орны хувьд канамицин тариа ба бедакулин эмийг ОЭТС-ийн эмчилгээнд хэрэглэх явцад сонсгол буурах гаж нөлөөний талаар судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Олон эмэнд тэсвэртэ сүрьеэ өвчни г богино хугацааны горимоор эмчлүүлэгчди н сонсгол бууралтыг үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Бид дагах ба эргэмж когорт судалгааны аргаар 2020-2022 оны хооронд оношлогдсон олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээнд канамицин тариулж, бедакулин уусан 2 бүлгийн эмчлүүлэгчдээс судалгаанд оруулах ба хасах шалгуурын дагуу сонгож, эмчилгээ эхлэхийн өмнө, 4 дэхь сард, эмчилгээний төгсгөлд сонсгол шалгах, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээний зарим үзүүлэлтийг үзэж, SPSS IBM 23 программ ашиглан үр дүнг тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 23 эмчлүүлэгчдийн 17 нь канамицины бүлэгт (n-17), 6 нь бедакулины бүлэгт (n-6) байсан. Эмчилгээ эхлэхийн өмнө ба дараахь сонсголын босгын дундаж канамицины бүлэгт 16.29дБ байснаас 22.72дБ болж өссөн, бедакулины бүлэгт 17.14дБ байснаас 18.23дБ болж өссөн байна. Канамицины бүлгийн 10 (58.8%), бедакулины бүлгийн 4 (66.7%) эмчлүүлэгчид ототоксик нөлөө үүсэн ба хоёр бүлгийн харьцуулсан харьцааг (OR) тодорхойлоход канамицины бүлэг нь бедакулины бүлгээс 1.4 дахин их сонсгол бууруулах эрсдэлтэй байна (p=0.736). Нас (p утга=0.049) ба цусан дахь сахарын хэмжээ (p утга=0.002) нь сонсгол бууралтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Дүгнэлт: Канамицин ба бедакулин эм хоёулаа сонсгол бууралт үүсгэж байгаа ч канамицин нь илүү сонсгол бууралт үүсгэж байна. Нас ба цусан дахь сахарын хэмжээ сонсгол бууралтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний дотоодын болон зөөвөрлөгдсөн халдварын эмнэлзүйг харьцуулан судалсан дүн(2024-03-20); ; ;Б.Цолмон ;Д.НаранзулҮндэслэл: КОВИД-19 өвчнийг эрт илрүүлэх, эмнэлзүйн илрэлийг зөв үнэлж шинжлэх нь SARS-CoV-2 вирусийн шалтгаант хүндрэл, нас баралтыг бууруулах ач холбогдолтой. КОВИД-19 цар тахлын эхэн үед Монгол улс гадаадаас ирсэн хүн бүрийг илрүүлэг шинжилгээнд хамруулж, тусгаарлан, эмчилснээр 8 сар дотоодын халдвар тархаагүй юм. Зорилго: КОВИД-19-ийн дотоодын болон зөөвөрлөгдсөн тохиолдлын эмнэлзүйг харьцуулан судлах. Арга, аргачлал: КОВИД-19 өвчний гадаадаас зөөвөрлөгдсөн 276, дотоодод тархсан халдварын 1024 тохиолдлыг судалгаанд хамруулав. Судалгааны материалд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүүлсэн өвчний түүхийг ашиглаж, үр дүнг R Studio 4.1.3 програмаар шинжлэв. Ингэхдээ АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2021/3-06 хурлаар зөвшөөрөл авч хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид КОВИД-19 өвчний зөөвөрлөгдсөн тохиолдлын үед залуучуудын өвчлөл (дундаж нас 26.5±11.2 жил) болон асимптоматик хэлбэр (36.9%) дотоодын халдвартай харьцуулахад (дундаж нас 38.9±21.7 жил, p<0.001 болон 12.1%, p<0.001) харьцуулахад илүү тохиолдож байв. Хүйсийн хувьд зөөвөрлөгдсөн тохиолдолын дунд эрэгтэйчүүд давамгайлж (67.8%) байсан бол дотоодын халдварын үед эмэгтэйчүүд давамгайлж (57.8%) байлаа (p<0.001). Симптоматик хэлбэр зөөвөрлөгдсөн халдварын үед 63.1%, дотоодын тохиолдлын дунд 87.9% тодорхойлогдсон бөгөөд эмнэлзүйн хөнгөн хэлбэр 30.5% ба 28.5%, дунд - 32.6% ба 37.8% байсан бол зөөвөрлөгдсөн халдварын үед хүнд болон нэн хүнд хэлбэр бүртгэгдээгүй бол дотоодын КОВИД-19 өвчний үед 18.5% ба 3.1% тус тус байв. Эмнэлзүйн хувьд зөөвөрлөгдсөн тохиолдолд ханиах шинж 19.2%-д илэрсэн бол дотоодын халдварын үед 60.9%, халуурах -13.4% ба 29.2%, толгой өвдөх -14.9% ба 33.7%, дотор муухайрах шинж 3.9% ба12.2%, цээжээр өвдөх -5.1% ба 20.8%, амьсгал олшрох -1.1% ба 27.3% буюу дотоодын халдварын үед эмнэлзүйн шинж тэмдэг илүү (p<0.001), тод ажиглагдаж байв. Дүгнэлт: Монгол улсад КОВИД-19 цартахлын дэгдэлтийн тархалтаас сэргийлэх арга хэмжээг эрт эхлүүлсэний үр дүнд зөөвөрлөгдсөн тохиолдлын дунд асимтоматик, хөнгөн хэлбэр зонхилж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын Чихрийн шижинтэй хүмүүст сүрьеэгийн илрүүлэг хийсэн үр дүн(2023-05-18) ;Г.Хандмаа ;Б.Цэцэгтуяа ;Д.Болормаа ;Ш.МөнгөнчимэгБ.ОтгонхүүҮндэслэл: Монгол улсын хувьд 2021 онд чихрийн шижинтэй 150.8 мянган хүн бүртгэгдсэн байна. Монгол Улсын хэмжээнд 2021 оны тайлангаар 2709 сүрьеэгийн шинэ болон дахилтат тохиолдол бүртгэгдсэний 62,1% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоолсноор жил бүр 10 сая сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг Сүрьеэтэй өвчтөнүүдийн дундах чихрийн шижингийн тархалт 2020 оны байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн 7.9% байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүсийн дундах чихрийн шижин хавсарсан сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэн нөлөөлж болзошгүй зарим эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй дүүргийн дотоод шүүрлийн кабинетад бүртгэгдсэн чихрийн шижинтэй хүмүүсийг хамруулан нэг агшингийн судалгааны аргаар 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 1 дүгээр сарын хооронд хийж гүйцэтгэсэн. ЭМС-ын А30 тоот тушаал буюу Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний зааврын дагуу асуумжаар сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн болон цээжний гэрлийн шинжилгээнд хэвийн бус өөрчлөлттэй тохиолдлоос шинжлэгдэхүүнийг цуглуулан түрхэц, Xpert MTB/RIF, өсгөвөрлөх шинжилгээнд хамруулан оношийг баталсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 396 ЧШ-тэй хүмүүсийн дундаж нас 56.4±12.1 жил ба 56.9% (n=149) нь эрэгтэ , ЧШ-ийн үргэлжилсэн жил 8.6 жил (034) байв. Судалгаанд хамрагдагсдын дунд чихрийн шижин хавсарсан сүрьеэ өвчин 1.5% эзэлж байна. Асуумжаар 14 хоногоос дээш ханиалгах зовиур илэрсэн ба цээжний рентген зурагт өөрчлөлттэй хүмүүсийн эзлэх хувь судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн дотор 7.8%-ийг эзлэж байгаагийн дунд лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан 6.5% байв. Сүрьеэтэй хүмүүсийн дундаж нас 67.5±14.7 жил буюу статистик үнэн магадлал бүхий ялгаатай байв. Сүрьеэ илэрсэн хүмүүсийн 62.5% нь эрэгтэй, эдгээрийн 50% тамхи татдаг. Дүгнэлт: Чихрийн шижинтэй хүмүүсийн дунд сүрьеэ өвчин 1.5%, сүрьеэгийн сэжигтэй тохиолдлын эзлэх хувь 7.8% байна. Сүрьеэ өвчин хавсарсан чихрийн шижинтэй хүмүүсийн дундаж нас сүрьеэгүй хүмүүсээс статистик үнэн магадлал бүхий ялгаатай тодорхойлогдсон. (p<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн сэтгэлзүйн байдалд танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээний үзүүлэх нөлөөлөл(2022-12-26); ;Т.Сэлэнгэ ;Д.Мэнджаргал ;Э.ГанчимэгЛ.ГантөмөрҮндэслэл: Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС) нь сүрьеэгийн Сүрьеэ эмчилгээнд хэрэглэдэг үндсэн эм болох изониазид, рифампицинд Сэтгэл гутрал тэсвэртэй нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд агаараар дамжин Сэтгэл түгшилт халдварладаг халдварт өвчин юм. Монгол улс нь ОЭТС-ийн өвчлөл Сэтгэл засал өндөр дэлхийн 8 орны нэг юм. Халдвар ялгаруулалт, өвчний зовуур шаналгаа, удаан хугацааны эмчилгээ, эмийн гаж нөлөө, ялгаварлан гадуурхалт, ажилгүйдэл, санхүүгийн хомсдол зэрэг хүчин зүйлүүд эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлдөг. Бид эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээний хөтөлбөрийг боловсруулж, эмчилгээнд ашигласан ба энэхүү хөтөлбөрийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэхийн тулд ОЭТС-тэй эмчлүүлэгчийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж буйг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зорилго: Танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээний олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд үзүүлэх нөлөөллийг судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг санамсаргүй түүвэрлэлт бүхий эмнэлзүйн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд 2020-2021 онуудад Риф/ОЭТС-тэй оношлогдсон 73 эмчлүүлэгчдийг хамруулав. Тохиолдлын бүлэг дэх судалгаанд хамрагдагсдад танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээг хийсэн. Судалгаанд сэтгэл гутралыг үнэлэх Цунгийн сорил, сэтгэл түгшилтийн түвшинг үнэлэх Цунгийн сорилуудыг ашигласан ба сорилд хариулсан хариултын найдвартай байдлыг Cronbach`s α коэффициентоор тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 52% нь эрэгтэйчүүд, дундаж нас 39.38±1.6 жил байсан бол 63% нь бүрэн дунд боловсролтой, 37% нь ажилгүй, 70% нь өмнө сүрьеэгээр өвчилж байгаагүй тохиолдлууд байв. ОЭТСийн эмчилгээний эхэнд судалгаанд хамрагдагсдын 29% нь хөнгөнөөс, дунд зэргийн сэтгэл гутралтай (Cronbach`s α=0.805), 16% нь хөнгөнөөс мэдэгдэхүйц хүнд зэргийн сэтгэл түгшилттэй (Cronbach`s α=0.843) байв. Хүйсийн байдал нь сэтгэл гутрал (p=0.04), сэтгэл түгшилттэй (p=0.04) статистик ач холбогдол бүхий хамааралтай байв. ОЭТС-ийн эмчилгээний явцад тохиолдлын бүлгийн эмчлүүлэгчдийн дунд сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн түвшин хяналтын бүлэгтэй харьцуулахад бага байв. Дүгнэлт: Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдэд эмчилгээний явцад сэтгэл гутрал, сэтгэл түгшилт илэрч байгаа ба энэхүү сэтгэцийн эмгэг шинж нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. Танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээ нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн сэтгэлзүйд эергээр нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн нойрны хямралыг судалсан дүн(2022-11-12); ;Б.Сурмаажав; ; Б.НасанжаргалҮндэслэл: Нойр нь биологийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг бөгөөд сэтгэцийн болон биеийн өвчин, стресс, эмийн бодис, генетикийн хүчин зүйл, нас, шөнийн ээлжийн ажил, хорт зуршил зэрэг нь нойрны өөрчлөлтийн шалтгаан болдог. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-тэй эмчлүүлэгчид нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойрны хямрал зэрэг сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай байдаг. Манай улсад ОЭТС-тэй эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийг судалсан хэдий ч нойрны хямралыг хараахан судлаагүй байна - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний хүндрэх эрсдэлийг тодорхойлсон дүн(2022-11-12); ;Р.Оюунгэрэл ;Б.Цолмон ;Д.НаранзулBackground: The clinical assessment is necessary for the reduction of COVID-19 death. Objective: To determine of the criteria of serverrity for the COVID-19 Materials and methods: We were descriptively studied 150 patients who were treated in NCCD during 11 November 11-2020 to July 1-2021. Data analysis was done by SPSS 25 software. Results: In sever cases of COVID-19 was determined the following parameters, which were confirmed statistically that the main risk of severity of this disease: obesity or in women the BMI > 30.6 kg /m2 (RR = 4.8; p <0.001), the age in men 63<, in women 59< years old (RR = 3.4; p <0.001), occurrence of diarrhea in women (RR = 2.7; p <0.005), heart rate> 87 beats per minute (RR = 2.7; p <0.005), eosinophil in men <0.25, R < 0.15 (RR = 5; p <0.001), neutrophil > 70 in men, > 67.6 in women (RR = 4; p <0.001), neutrophil and lymphocyte ratio> 2.5 in men,> 4.36 in women (RR = 3.8; p <0.001), monocyte percentage <6.2 in men, <4.7 in women (RR = 3.1; p <0.001), and lymphocytes percentage <26.0 for men and <27 for women (RR = 2.7; p <0.001) respectively. Conclusions: If men above 63 and women above 59 years old, BMI is more than 30.6kg/m2 , heart rate> 87, neutrophil and lymphocyte ratio> 2.5 in men and > 4.36 in women, these are showed that the COVID-19 had a risk to be severe. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүн амын дундах сүрьеэгийн сэжигтэй тохиолдлын тархалтыг судалсан дүн(2021-06-10) ;Б.Цолмон ;Д.Наранзул ;Б.БуянхишигҮндэслэл: Сүрьеэ нь дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаануудын нэг болж байна. Монгол улсад сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэхдээ түрхцийн шинжилгээнд үндэслэн идэвхгүй байдлаар буюу 2 долоо хоногоос дээш хугацаагаар цэртэй ханиалгасан хүн эмнэлэгт ирсэн тохиолдолд үзлэг шинжилгээ хийж байна. Бид 2014-2015 оны хугацаанд үндэсний хэмжээнд төлөөлөхүйц түүвэр бүхий хүн амд суурилсан агшингийн судалгаагаар хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоосон. Энэ удаад бид, энэхүү судалгааны үеэр илэрсэн сүрьеэгийн сэжигтэй тохиолдлын тархалтыг нарийвчлан үнэлж, шинж тэмдгийн илрүүлэлтийн аргыг мэдрэг, өвөрмөц чанарыг судлахыг зорилоо. Материал арга зүй: “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаа 2014-2015”-ны хүрээнд давхрагачилсан хоёр үет санамсаргүй түүврийн сонгогдсон 98 кластертийн иргэдээс шинж тэмдгийн асуумж, ярилцлагын аргаар сүрьеэгийн сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн. Шинж тэмдгийн болон цээжний рентген илрүүлэлтэд үндэслэн цэрний сорьц авч, өсгөвөрлөх, түрхэцийн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 50,194 оролцогчдоос 5.1% (95% CI: 4.9-5.3) нь ≥14-ээс хоног ханиалгах шинж илэрсэн. Хүн амын дундах сүрьеэгийн сэжигтэй тохиолдлын тархалт хотын 4.6%, аймгийн төвд 6.7%, хөдөө суманд 5.1% байсан (р<0.001). Эмэгтэйчүүдтэй (4.1%, 95%CI:3.8-4.3) харьцуулахад эрэгтэйчүүдийн (6.5%, 95%CI:6.1-6.8) дунд сэжигтэй тохиолдлын тархалт өндөр байлаа (p<0.001). Сүрьеэгийн илрүүлэлтийн шинж тэмдэгт суурилсан аргын мэдрэг чанар 20.6% (95% CI:15.7-26.1), өвөрмөц чанар 76.5% (95% CI:75.6-77.3) байна. Дүгнэлт: Монгол улсад анх удаа хийгдсэн энэхүү судалгаагаар хүн амын дундах сүрьеэгийн сэжигтэй тохиолдлын тархалт 5.1% (95% CI: 4.9-5.3) байна. Эрэгтэйчүүдэд илүүтэй илрэх бөгөөд нас ахих тусам сэжигтэй тохиолдлын тархалт нэмэгдэх хандлагатай байна.
