АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Антинуклеар эсрэгбие илрүүлэх фермент холбоот эсрэгбиеийн урвалын цомгийн загварыг боловсруулсан судалгаа(2024-05-13) ;Д.Мөнхжаргал ;Т.Өлзийхүү ;Б.Урангоо ;М.АриунзаяаС.ХашчулуунҮндэслэл: ANA (Anti-Nuclear Antibody) нь өөрийн эсийн ДНХ, РНХ, гистон уураг зэрэгт чиглэсэн аутоиммун механизмаар үүсдэг аутоэсрэгбие юм. Ийлдсэнд агуулагдах ANA-г илрүүлэх нь аутоиммун эмгэгийн үед оношилгооны маркер болдог бөгөөд ФХЭБУ-ын in-house оношлуурын цомгийг боловсруулах нь эмнэлзүйн болон эдийн засгийн ач холбогдолтой. Зорилго: Ийлдсийн ANA илрүүлэх ФХЭБУ-ын in-house цомгийн загварыг боловсруулах зорилго дэвшүүлэв. Арга, аргачлал: HEp-2 гэх олон төрлийн антигенийг агуулсан хавдрын шугаман эсийг антиген болгон ашигласан бөгөөд эсэд суурилсан ба эсээс ялгасан уургийг ашиглах гэсэн хоёр төрлийн арга зүйгээр туршилт судалгааг хийв. Эсийг бүхлээр ашиглахдаа 1 үүрэнд 20,000 эс байхаар тооцож хийсэн бол эсээс ялгасан уургийг 1 үүрэнд 5 мкг/мл байхаар тооцож анхдагч ба хоёрдогч эсрэгбиеэр үйлчлэн OD (Optical Density) утгыг тодорхойлов. Анхдагч эсрэгбие болох оношлуураар ANA эерэг эсвэл сөрөг тодорхойлогдсон ийлдсийг УНТЭ-ийн хэрх үе судлал, үе сэргээх төвийг түшиглэн цуглуулж хяналт болгон ашиглав. Хоёр төрлийн арга зүйгээр боловсруулж буй ФХЭБУ-ын үр дүнд антигенийг урвалын самбарт бэхлэх, өвөрмөц бус холболтыг саатуулах, анхдагч ба хоёрдогч эсрэгбиеэр үйлчлэх концентраци, хугацаа зэрэг нөлөөлж байв. Эерэг болон сөрөг хяналтын OD утгын зөрүүг нэмэгдүүлж буй протоколыг боловсруулав. Үр дүн: Уураг ашигласан загварын үр дүнгийн эерэг болон сөрөг хяналтын утгын зөрүү ойрхон тодорхойлогдсон ба статистик ач холбогдол бүхий ялгаагүй (р>0.05) байв. HEp-2 эсийн уургийг ашигласан цомгийн эерэг хяналтын OD утга 3 ба 5 дахь туршилтад өндөр тодорхойлогдов. Эерэг болон сөрөг хяналтын OD утгын зөрүүг нэмэгдүүлж буй протоколын оновчтой нөхцөлийг боловсруулав. Үүнд: Урвалын хавтанд бэхлэгдэн ургасан эсийг 1:1 метанол-ацетон ашиглан өрөөний температурт 20 минут бэхжүүлнэ. Эсийн эндоген пероксидазыг 0.1%-ийн quenching буферээр хориглож, 10%-ийн тугалын ийлдсийн альбуминаар өвөрмөц бус холболтыг саатуулна. Анхдагч эсрэгбиеийг 1:300-аар 30 минут, хоёрдогч эсрэгбиеийг 1:20,000-аар 1 цаг үйлчилнэ. HEp-2 эсийг бүхлээр ашиглахад эерэг ба сөрөг хяналтын утгын зөрүү статистик ач холбогдол бүхий ялгаатай (p˂0.0001) байв. Дүгнэлт: HEp-2 эсийг бүхлээр нь ашиглан эсэд суурилсан арга зүйгээр ийлдсийн ANA-г илрүүлэх ФХЭБУ-ын in-house цомгийн технологийг боловсруулав. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол анагаах ухааны эмийн түүхий эдээс уушги хамгаалах бэлдмэл гарган авах судалгааны зарим үр дүнгээс(2024-04-13) ;Л.Ариунзаяа ;Ц.Амаржаргал ;Б.Мөнхзул ;М.УянгаБ.ДаваапүрэвҮндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн дахинд ургамлын гаралтай эмийн хэрэглээ нэмэгдэж, уламжлалт анагаах ухаанд хэрэглэх эмийн түүхий эдийн судалгаа болон эмийн бэлдмэл гарган авах, уламжлалт эмийг орчин үеийн эмийн хэлбэрт оруулах судалгаа өргөн далайцтай хийгдэх боллоо. Монгол Улсад амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа, эх орны эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол анагаах ухааны эмийн түүхий эдээс уушги хамгаалах инновацын бүтээгдэхүүн гарган авах фармакологи болон технологийн зарим судалгааг гүйцэтгэх. Үүнд: Бүтээгдэхүүнд агуулагдах биологийн идэвхит бодисын агууламжийг Монгол Улсын үндэсний фармакофейн өгүүлэлтэй (МУҮФ) уялдуулан судлах, эсийн өсгөвөр болон фармакологийн судалгаагаар бүтээгдэхүүний хорон чанарыг судлах, биологийн идэвхит хүнсний нийлмэл бүтээгдэхүүн (БИХНБ) гарган авах технологийн судалгааг гүйцэтгэх, уушгины хурц үрэвслийн эмгэг загварт инновацын бүтээгдэхүүний үзүүлэх үйлдэл, түүний механизмыг тодорхойлох Арга, аргачлал: Чихэр өвсний ханданд глицирризиний хүчлийн хэмжээг өндөр идэвхт шингэнийн хроматографийн арга (ӨИШХ), нохойн хошууны жимсэнд нийлбэр флавоноидын хэмжээг спектрфотометрийн (СФМ), аскорбины хүчлийн хэмжээг титриметрийн аргаар, хүнд металлын хольцыг атом шингээлтийн спектроскопийн (АШСФМ) аргаар, биологийн идэвхт фракцын эсэд хоргүй тунг МТТ аргаар, хий, шар, бадганыг дарах жишиг итгэлцүүрийг Б.Дагвацэрэн нарын (1996) боловсруулсан аргачлалын дагуу тогтоов. Антиоксидант идэвхийг DPPH (дифенилпекрилгидразал) чөлөөт радикал зайлуулах аргаар тодорхойлов. Үр дүн: Чихэр өвсний өтгөн ханданд глицирризиний хүчил 2.87±0.082%, нохойн хошууны өтгөн ханданд нийлбэр флавоноид 6.244±0.46%, аскорбины хүчил 4167.3мг/% агуулагдаж байна. Чихэр өвс болон өндөр зоосон цэцгээс гарган авсан биологийн идэвхт фракцын 1, 10, 100, 500, 1000 мкг/мл тунгаар үйлчлэхэд чихэр өвс болон өндөр зоосон цэцэг тус бүр 100 мкг/мл тун, нохойн хошууны жимснээс гарган авсан биологийн идэвхтэй фракцын 10 мкг/мл тун нь эсийн амьдрах чадварт нөлөөгүй байна. Чихэр өвсний IC50 утга нь 522мкг/мл, нохойн хошууных 52.8мкг/ мл болох нь тогтоогдов. Дүгнэлт: Чихэр өвс, нохойн хошууны өтгөн хандны үйлчлэгч бодисын агууламж МУҮФ-ийн шаардлагыг хангасан. Чихэр өвсний үндэсний хийг дарах жишиг итгэлцүүр 0.41, нохойн хошууны жимсний хийг дарах жишиг итгэлцүүр 0.75 байна. Чихэр өвснөөс гарган авсан биологийн идэвхтэй бодисыг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Липополисахаридаар үүсгэсэн үрэвслийн загварт чихэр өвс, өндөр зоосон цэцгийн хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлсон дүн(2025-01-01); ;Л.Ариунзаяа ;М.Ариунзаяа; Б.ЗолзаяаҮндэслэл: Азотын исэл (N0) нь биологийн мессенжер молекул бөгөөд Чихэр өвс үрэвслийн эмгэг жамд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь физиологийн Өндөр зоосон нөхцөлд үрэвслийн эсрэг нөлөө үзүүлдэг байна. Нөгөө талаас N 0 цэцэг нь хэвийн бус нөхцөлд хэт их үйлдвэрлэгдэх үед үрэвслийг өдөөдөг Макрофаг зуучлагчийн үүрэгтэй. N 0 нь үе мөч, гэдэс болон уушгины үрэвсэлт Үрэвсэл өвчний эмгэгжамд оролцдог ажээ. Чихэр өвс (ОЬусуггкгга V.га1апМ&) нь буурцагтны (РаЪасеае) овогт багтах олон наст өвслөг ургамал үрэвслийн эсрэг, вирусний эсрэг, элэг хамгаалах шинж чанартай тул уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг. Сүүлийн үеийн судалгаанд чихэр өвсөнд глициризин, И^шпИдетп, ^коИ^шпИдетп зэрэг биоидэвхт нэгдэл агуулагддаг нь тодорхойлогдсон ба липополисахаридаар өдөөгдсөн макрофагийн үрэвслийн эсрэг цитокины нийлэгжилтийг дарангуйлснаар үрэвслийн эсрэг чухал үүрэгтэй хэмээн тэмдэглэжээ. Мана-Өндөр зоосон цэцэг (1пи1а ке1етит ^ .) нь олон наст өвөслөг ургамал бөгөөд амьсгалын замын төрөл бүрийн өвчний үед цэр ховхлох, халдварын эсрэг, үрэвслийн эсрэг, цагаан хорхойн эсрэг бэлдмэл байдлаар хэрэглэдэг талаар дурджээ. Чихэр өвс, өндөр зоосон цэцэг нь Монгол уламжлалт анагаах ухаанд эмийн жорын найрлаганд ордог ч үрэвслийн эсрэг нөлөөг тодорхойлоогүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Липополисахаридаар өдөөгдсөн К А ^ 264.7 макрофаг шугаман эсэд чихэр өвс, өндөр зоосон цэцэг ургамлын хандны үрэвслийн эцсийн бүтээгдэхүүн N 0гийн үүсэлтэнд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар АШУҮИСийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэлээ. Хулганын макрофаг төст КАЖ264.7 эсийн шугаман өсгөвөрт ургамлын хандны хоргүй тунг МТТ аргаар, липополисахаридаар өдөөн үрэвслийн загвар үүсгэсэн К А ^264.7 эсийн шугаман өсгөвөрт азотын ислийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлсон . Үр дүнгийн статистик боловсруулалтыг 8Р88-25.0 программыг ашиглан 0п е^ау Апо^а аргаар р утгыг тооцоолон бүлэг хоорондын ялгаатай байдлыг үнэлсэн. Үр дүн: К А ^ 264.7 эсийн өсгөвөрт чихэр өвс болон өндөр зоосон цэцэг ургамлын хандны 1-25 мкг/мл хүртэлх тун эсэд хоргүй, ургалтыг нь нэмэгдүүлж байсан бол 50 мкг/мл тун эсийг хордуулж ургалтыг дарангуйлах нөлөө үзүүлэв (р<0.01). Харин ургамлын хандны хосолсон байдлаар эсэд үйлчлэхэд 1-100 мкг/мл хүртэлх тун эсэд хоргүй, эсийн ургалтыг нэмэгдүүлж байсан бол 500 мкг/мл тунгаас эхлэн эсийг хордуулж ургалтыг дарангуйлсан (р<0.001). Чихэр өвс, өндөр зоосон цэцэг ургамлын хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлоход хяналт буюу РВ8-ээр үйлчилсэн бүлэгтэй харьцуулахад чихэр өвс ургамлын ханд нь тун болон хугацаа хамааралтайгаар ^ 0 -ги й н гарцыг ихэсгэж байна. Харин өндөр зоосон цэцэг ургамлын ханд нь азотын ислийн гарцанд тун болон хугацаа хамааралтай нөлөө үзүүлээгүй. Липополисахаридаар өдөөгдсөн үрэвслийн загварт чихэр өвс, өндөр зоосон цэцэг ургамлын хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлоход чихэр өвс ургамлын хандны 12 цагийн өсгөвөрт 30 мкг/мл тунгаар дарангуйлж байсан бол 48 цагийн дараа тун болон хугацаа хамааралтай азотын ислийн гарцыг бууруулж байгаа нь тогтоогдлоо. Харин өндөр зоосон цэцэг ургамлын хандаар үйлчилсэн бүлэгт 12 болон 24 цагийн өсгөвөрт өөрчлөлт ажиглагдаагүй ч 48 цагийн өсгөвөрт 25 мкг/мл тунгаар ЛПС-аар өдөөсөн азотын ислийн гарцыг дарангуйлсан. Дүгнэлт: Чихэр өвс ургамлын ханд дангаараа тун болон хугацаа хамааралтайгаар азотын ислийн гарцыг ихэсгэж байна. Липополисахаридаар өдөөсөн азотын ислийн гарцыг чихэр өвс ургамлын ханд тун болон хугацаа хамааралтайгаар бууруулж байсан бол өндөр зоосон цэцэг ургамлын хандаар үйлчилсэн бүлэгт 48 цагийн өсгөвөрт 25 мкг/мл тунгаар ЛПС-аар өдөөсөн азотын ислийн гарцыг дарангуйлсан.
