АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тамхинаас гаргах цитизин эм, никотин орлуулах наалт эмчилгээний үр дүн(2022-11-01); ; ;Н.Гүнчмаа ;Ч.АззаяаН.НадмидцэрэнҮндэслэл: Дэлхий дахинд 1.1 тэрбум хүн тамхи татаж, тамхины шалтгаант нас баралтын тохиолдол 8 сая бүртгэгддэг. Монгол улсын хэмжээнд нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг. Тамхи татдаг иргэдийн 50 хувь нь тамхинаас гарах оролдлого хийж үзсэн байдагч 3/1 нь л нотолгоонд суурилсан тамхинаас гаргах тусламж авч, 10 хүн тутмын 1 нь тамхинаас гардаг байна. Зорилго: Тамхинаас гаргах цитизин (Табекс) эмийн эмчилгээ, никотин орлуулах наалт эмчилгээний үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааны загвар: Эмнэлэгт суурилсан, дан нууцлалтай, эмнэлзүйн туршилт судалгаа 1611 хүн тамхинаас гаргах эмчилгээг сонирхож ирсэн. Үүнээс судалгааны үндсэн шалгуур хангасан 1250 хүнд тамхины хор уршгийн талаар зөвлөгөө өгч 958 хүн тамхинаас гарахыг зөвшөөрсөн. Үүнээс 80 хүн эсрэг заалтаар, эмчийн дүгнэлтээр судалгаанаас хасагдаж 875 хүн судалгааг эхлүүлсэн. Эм, наалт эмчилгээний бүлэгт оролцогчдод 25-28 хоног хэрэглэх, нэг курс эмчилгээний цитизин (табекс) эм, никотин орлуулах наалтыг 14 хоногийн тунгаар 2 удаа олгосон. Үр дүн: Судалгаанд оролцогчид дунджаар 19.1±6.8 настайдаа тамхи татаж эхэлсэн, тамхи татсан дундаж хугацаа 23.7±11.8 жил, өдөрт татдаг тамхины тоо дунджаар 15.3±7 ширхэг байсан. Эмийн эмчилгээний бүлэгт оролцогчдын 245 (58.2%), наалт эмчилгээний бүлэгт 218 (48%) огт тамхи татаагүй байна. Эмийн эмчилгээний бүлгийн үр дүнг наалт эмчилгээний бүлэгтэй харьцуулахад эмийн үр дүн 10.2 нэгжээр өндөр (p<0.001) тодорхойлогдсон. Никотины хамаарлын түвшин, эмчилгээний үр дүн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа (p<0.09) ажиглагдаагүй.Дүгнэлт: Цитизин эм никотин орлуулах наалт эмчилгээний үр дүнтэй харьцуулахад 10.2 нэгж илүү үр дүнтэй (p<0.001) байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварыг илрүүлсэн судалгаа(2022-06-12) ;Н.Солонго; ; ; Н.ГүнчмааҮндэслэл: Монгол улс хепатитийн С вирүсийн халдварын өндөр тархалттай оронд хамаардаг бөгөөд ХСВ нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хэвээр байна. Бага насны хүүхдэд тохиолдож буй ХСВ-ийн халдвар, эрсдэлт зан үйлийн талаар хийгдсэн судалгаа хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдүүдийн дундах хепатитийн С вирүсийн халдварыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан агшингийн судалгааны загвараар хийсэн. Судалгаанд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 0-9 насны 520 хүүхдийг хамруулсан. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 программаар хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 51.9% (270) нь эрэгтэй, 250 (48.1%) нь эмэгтэй байв. Хүүхдүүдийн 0.4% (2), 95% ИИ (0.1-1.2) нь хепатитийн С вирүсийн халдвартай байсан ба насны бүлгээр харьцуулан үзэхэд 0-4 насанд 0.5%, 5-9 насанд 0.3% байна. Эрэгтэй хүүхдийн 0.8% хепатитийн С вирүс илэрсэн бөгөөд эрэгтэй хүйсэнд илүү байна. Дүгнэлт: 1. Бага насны хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварын тархалт 0.4% байна. 2. Ээж нь ХСВ-ийн халдвартай байх, гэр бүлийн гишүүдтэйгээ хумсны хутга сольж хэрэглэх, тариа тариулах, шүд авахуулах, ломбодуулах зэрэг нь тухайн халдварт өртөх эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Орхон аймгийн хүүхдийн хепатитийн В вирүсийн халдвар, дархлаажуулалтын хамралт ба дархлал тогтцыг судлах(2022-04-28) ;Б.Оюунтунгалаг; ; ;Н.Гүнчмааintroduction of its vaccination in Burkina Faso 2015 https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6908958) “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан Сэтгүүл”-ийн тусгай дугаар 2022 Study of hepatitis B virus infection, immunization coverage and immunity among children in Orkhon aimag Oyuntungalag B1, Ser-Od Kh2, Nansalmaa Kh2, Gunchmaa N2, Shatar Sh2*, Davaalkham D2. Master’s Student of School of Public Health, MNUMS1 School of Public Health, MNUMS2 E-mail: tungaa9096@gmail.com, Tel: 88033173,
