АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амны хөндийн кандидозын хоруу чанарын зарим хүчин зүйлсийг тодорхойлсон дүн(2024-03-20) ;У.Баярцэцэг ;Э.Цэнд-Аюуш ;С.Агерке ;Г.Хишиг-ЭрдэнэТ.МөнгөнтуулҮндэслэл: Кандидоз нь хүний арьс, үтрээ, улаан хоолой, ходоод гэдэсний зам, болон амны хөндийд нийтлэг халдвар юм. Амны хөндийн кандидоз (АХК)-ийн халдварын тохиолдлыг эрт илрүүлж, тохиромжтой эмчилгээг хийх нь ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амд хүндрэл болон нас баралтыг бууруулах чухал арга хэмжээ болох юм. Зорилго: Ахмад настанд амны хөндийн кандидозын халдварын тохиолдолыг илрүүлж, зарим хоруу чанарын хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нүүр амны согог заслын тасгаар үйлчлүүлж буй 55-аас дээш насны нийт 253 үйлчлүүлэгчийг судалгаанд хамрууллаа. Үйлчлүүлэгчдээс амны хөндийн арчдасны сорьц цуглуулж, АХК үүсгэгч, түгээмэл илэрдэг 8 зүйлийг молекул биологийн арааг ялган дүйв. Илэрсэн омог тус бүрд аспартил протейназа (Saps) болон фосфолипаза ферментийг (PLB) кодлогч генүүдийг мультиплекс ПГУаар илрүүлж, C.albicans-ийн ген хэвшинжийг тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд хамруулах шалгуур хангасан нийт 253 оролцогчдын 116 (45.8%)-д Candida spp илэрсэнээс 82.8% (96/116) нь C.albicans, 10.3% (12/116) C.glabrata, 0.9% (1/116 C.kefyr), 0.9% (1/116) C.tropicalis, 0.9% (1/116) C.krusei, 4.3% (5/116) C.albicans болон C.glabrata-ийн холимог халдвар тус тус тодорхойлогдлоо. Судалгаанаас илэрсэн Candida spp-ийн 75.9% нь фосфолипазагийн идэвхитэй, 78.4% нь аспартил протейназагийн идэвхитэй байлаа. Хоруу чанарын хүчин зүйлүүд хоршин илэрсэн байдлыг C.albicans-ийн ген хэвшинжүүдэд авч үзэхэд 2 хоруу шинж илэрсэн 62 омгийн 12.9% нь А хэвшинж, 27.4% нь B хэвшинж, 8.1% нь C хэвшинж байсан бол D хэвшинж гэж тодорхойлогдсон 44 омгийн 51.6% нь фосфолипаза болон аспартил протеиназа идэвхитэй тодорхойлогдсон. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын 45.8%-д Candida spp илэрсний 82.8% C.albicans, 17.2% нь albicans-ийн бус candida байлаа. Candida-ийн зүйлүүд нь аспартил протейназа болон фосфолипазагийн идэвхи өндөр байна. C.albicans-ийн ихэнх хувь нь D ген хэв шинжид хамаарч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд наалдуулагч туузын аргаар энтербиозыг илрүүлсэн дүн(2023-05-18); ;О.Мөнхзаяа ;А.Гүрбадам; Үндэслэл: Хүүхдийн хялгасан хорхойтох өвчин (энтеробиоз) нь дэлхий дахинд болон манай улсын хүн амын дунд гельминтээр үүсгэгддэг өвчнүүдээс хамгийн өргөн тархалттай, халдварлалтаараа нэгдүгээрт ордог. Судлаачдын тэмдэглэснээр манай оронд 2008 онд энтеробиозын тархалт 46.55±0.13% байсан бөгөөд уг судалгаанд наалдуулагч тууз болон арчдас авах аргыг хослуулан ашиглажээ. Ялангуяа хүн амын төвлөрөлт ихтэй нийслэлийн цэцэрлэгүүд, цэцэрлэгийн байршил, хүүхдийн тоо, багшийн ажлын ачаалал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдэлт хүчин зүйлсийн талаарх судалгааны ажил хомс байна. Зорилго: Улаанбаатар хотын зарим цэцэрлэгийн хүүхдүүдэд энтеробиозыг наалдуулагч туузын аргаар илрүүлэн, эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэхийг зорилоо. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар 6 дүүргийн 6 цэцэрлэгийн 207 хүүхэд, 70 эмч, багшийг хамруулав. E.vermicularis-ийн халдварыг илрүүлэхдээ наалдуулагч туузыг хошногоны хуниас дээр дарж аваад, хий оруулалгүйгээр нааж, хүүхдийн код, насыг тэмдэглэн, лабораторид микроскопын х100 өсгөлтөөр харж E.vermicularis-ийн өндөг илрүүлэв. Цэцэрлэгийн эмч, багш нараас асуумж судалгаа авч наалдуулагч туузын аргыг практикт нэвтрүүлэх сэтгэл ханамжийг үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15% (31)-д хүүхдийн хялгасан хорхойн халдвар илэрсэн (p=0.002) бөгөөд 24 цагийн болон зөөврийн ус хэрэглэдэг, гэр хороолол дунд байрлалтай цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийн дунд халдвар хамгийн их байсан. Халдварт өртөх эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар хүүхдийн сурч, амьдарч байгаа орчин, хувийн болон орчны ариун цэвэр, эцэг эхийн анхаарал халамж, цэцэрлэгийн багшийн ачаалал зэрэг нь E.vermicularis-ийн халдварт шууд нөлөөлж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15% (31)-д халдвар илэрсэн ба энтеробиозын халдварын тархалтад хүүхдийн сурч, амьдарч байгаа орчин, хувийн болон ахуйн ариун цэвэр, эцэг эхийн анхаарал, цэцэрлэгийн багшийн ачаалал, халдварыг эрт илрүүлээгүй, илрүүлэг шинжилгээнд өвөрмөц болон мэдрэг чанар багатай арга ашигладаг зэрэг нь гол эрсдэлт хүчин зүйлс болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Candida albicans-ийн халдварыг хиймэл шүдэлбэрийн хэрэглээтэй холбон судалсан дүн(2024-04-13) ;Р.Цэнд-Аюуш ;У.Баярцэцэг ;С.Агерке ;Г.Хишиг-ЭрдэнэТ.МөнгөнтуулҮндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжиж буй болон хөгжингүй улс орнуудад хүн амын дундаж наслалтын хугацаа ихсэж байгаатай холбоотой 2025 онд дэлхий дахинд 60-аас дээш настай хүн амын тоо 600 сая хүрэх тооцоолол байна. Үүнтэй уялдан хэсгийн ба бүрэн шүдгүйдлийн тархалт нэмэгдэж, нүүр амны согог заслын эмчилгээ, тэр дундаа авагддаг шүдэлбэрийн хэрэгцээ өсөж байна. Авагддаг шүдэлбэр нь салст бүрхэвчээр шүлсний урсацыг саатуулж, бактерийн цэвэршилтийг бууруулж, мөөгний өсөлтийг дэмжих орчныг бүрдүүлдэг. Зорилго: Ахмад настанд амны хөндийн Сandida albicans-ийн халдварыг илрүүлж, хиймэл шүдэлбэрийн хэрэглээтэй холбон судлах Арга, аргачлал: Бид нэг агшингийн судалгааны загвар ашиглан, магадлалт бус түүврийн аргаар Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нүүр амны согог заслын тасгаар нэг сарын хугацаанд үйлчлүүлсэн 55-аас дээш насны 103 хүнийг хамруулав. Амны хөндийгөөс арчдасын сорьц авч, хиймэл шүдний хэрэглээтэй холбоотой мэдээллийг асуумжийн аргаар цуглуулсан. Судалгаанд цуглуулсан арчдасыг сабуро декстроз тэжээлт орчинд өсгөвөрлөн, өсгөврөөс халааж буцалгах аргаар ДНХ ялгасан. Candida spp-г универсал праймер ашиглан ПГУ-аар илрүүлж, MspI рестрикцийн эсгэг ашиглан огтлогдсон хэрчмийн уртын полиморфизмын аргаар C.albicans-ийг ялган дүйв. ПГУ-аар олширсон бүтээгдэхүүнүүдийг гель электрофорезийн аргаар илрүүлж үнэлсэн. Судалгааны ажлын үр дүнг SPSS программ ашиглан тооцооллоо. Үр дүн: Цуглуулсан шинжлэгдэхүүний 39(37.9%)-д C.albicans илэрлээ. Судалгаанд оролцогчдын 21.4% (22) нь анх удаагаа хиймэл шүдэлбэр хийлгэж байсан бол 81 (78.6%) нь 1-ээс дээш жил хэрэглэсэн байна. Хиймэл шүд өмнө хэрэглэж байгаагүй, анх удаа хийлгэж байгаа 22 хүний 9 (40.91%)-д, өмнө хэрэглэж байсан 72 хүний 30 (41.67%)-д C.albicans–ийн халдвар илэрсэн бөгөөд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (р>0.05). Харин шүдэлбэрт зориулалтын ариутгалын уусмал хэрэглэдэг 21 үйлчлүүлэгчийн 3(14.3%)д, хэрэглэдэггүй 51 үйлчлүүлэгчийн 27(52.9%)-д C.albicans-ийн халдвар илэрсэн бөгөөд ариутгалын уусмал хэрэглэдэггүй бүлэгт халдвар 6.75 дахин өндөр байлаа (р<0.05, OD 6.75). Шүдэлбэрээ шөнө авч унтдаггүй үйлчлүүлэгчдийн 45.8% (22/39)-д C.albicans-ийн халдвар илэрсэн нь шүдэлбэрээ авч унтдаг хүмүүстэй харьцуулахад 4 дахин өндөр байлаа (р<0.05, OD 4.04). Мөн өдөрт хиймэл шүдээ угаах давтамж ихсэхэд C.albicans-ийн илрэх хувь буурч байлаа (p<0.05). Дүгнэлт: Хиймэл шүдэлбэр хэрэглэсэн хугацаанаас илүүтэйгээр шүдэлбэрээ авч унтахгүй байх, бага давтамжтай угаах, зориулалтын ариутгалын уусмал ашиглахгүй байх зэрэг шүдэлбэрийн буруу арчилгаа нь C.albicans-ийн халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
