АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
33 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины артерийн бүлэнт бөглөрөлөөр илэрсэн жинхэнэ тромбоцитемийн сонгодог хэлбэр Д.Ундармаа, Б.Чимэдсүрэн, А.Сувдмаа, М.Мөнхцэцэг, Ж.Саруулхунан, С.Батзаяа, Д.Эрхэмбаяр, Ц.Одгэрэл(2026-10-30) ;Д.Ундармаа ;Б.Чимэдсүрэн; ;М.МөнхцэцэгЖ.Саруулхунан - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дэлүүний томролоор илэрсэн архаг лимфоцитын лейкеми(2026-09-15) ;Б.Сарнай ;Н.Оюунтулга ;З.Билгүүнтөгс ;Ц.ЭрдэнэбилэгМ.МөнхцэцэгIntroduction: Chronic lymphocytic leukemia (CLL) is a hematologic malignancy characterized by the clonal proliferation and accumulation of mature monoclonal B lymphocytes in the peripheral blood.¹ CLL is relatively common in Europe and North America, with an incidence of approximately 4–6 cases per 100,000 population, whereas it is rare in South Asia, with an incidence of approximately 0.11 cases per 100,000 population.² During the course of the disease, neoplastic lymphocytes may infiltrate the bone marrow, lymph nodes, liver, spleen, and, less commonly, other organs and tissues.² CLL presenting with marked splenomegaly in the absence of lymphadenopathy is uncommon. Therefore, in patients with unexplained splenomegaly, the differential diagnosis should include CLL and other lymphoproliferative disorders. Case Presentation: We report a case of CLL diagnosed on the basis of clinical findings, laboratory investigations, and additional diagnostic evaluation in a patient who presented to a hematology outpatient clinic with splenomegaly. An 81-year-old man presented with a macular rash involving the thighs, lower legs, chest, and both upper extremities, accompanied by dizziness, unsteadiness, nausea, fatigue, and generalized weakness. Physical examination revealed massive splenomegaly with a smooth surface and blunt edge, palpable approximately 25 cm below the left costal margin. Laboratory investigations demonstrated hyperleukocytosis with lymphocytosis, moderate normocytic normochromic anemia, and severe thrombocytopenia. Contrast-enhanced abdominal computed tomography revealed massive splenomegaly, with the spleen measuring 27.9×20.0×7.9 cm. The patient was treated with cyclophosphamide at a dose of 250 mg/m² (400 mg administered) in combination with glucocorticoid therapy. Following treatment, leukocytosis, lymphocytosis, and monocytosis improved, and the spleen decreased substantially in size, becoming palpable approximately 4 cm below the umbilicus on physical examination. Conclusion: Hematologic malignancies should be considered in the differential diagnosis of patients presenting with unexplained splenomegaly. In this case, a diagnosis of chronic lymphocytic leukemia was established based on bone marrow examination and the overall clinical and laboratory findings. Following treatment with cyclophosphamide and glucocorticoids, peripheral blood abnormalities improved and splenic enlargement decreased substantially, suggesting a favorable therapeutic response. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэг шилжүүлэн суулгалтын үр дүн ба эмнэлзүйн байдлыг судалсан дүн(2026-09-15) ;Р.Мөнхбат ;М.Мөнхцэцэг; ;А.БатдэлгэрБ.БаярцогтҮндэслэл: Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь дэлхий нийтэд хавдрын болон хавдрын бус шалтгаант элэгний олон эмгэгийн үед одоогоор хийгдэж байгаа үр дүнтэй эмчилгээний нэг арга болсныг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Монголчуудын дунд элэгний вирусийн дан болон хавсарсан халдвар өндөр байдаг нь элэгний хатуурал, элэгний анхдагч өмөн үүсэх тэргүүлэх шалтгаан болдог элэг шилжүүлэн суулгалтын үр дүн, эмнэлзүйн байдлыг судалсан дүн хомс байна. Одоогоор элэг шилжүүлэн суулгах үеийн эмнэлзүйн онцлог, шалтгаан, мэс заслын үеийн болон элэг шилжүүлэн суулгасны дараах үр дүнгийн талаарх тоон мэдээлэл хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Элэг шилжүүлэн суулгалтын шалтгаан, эмнэлзүйн байдлыг үнэлж амьдрах чадварыг тодорхойлох. Арга, аргачлал: Нэг төвт, ретроспектив энэхүү когорт судалгаанд Хавдар судлалын үндэсний төвд 2018 оны 1 дүгээр сараас 2026 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон нийт 238 тохиолдлыг хамруулав. Элэг шилжүүлэн суулгасан тохиолдлуудыг хавдрын ба хавдрын бус гэсэн хоёр бүлэгт ангилан, хүн ам зүй болон эмнэлзүйн үзүүлэлтүүдийг харьцуулж, амьдрах чадварыг Каплан–Майерийн аргаар тооцож, ялгааг лог-ранкийн тестээр үнэлсэн ба р-утга <0.05 тохиолдлыг статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзсэн. Үр дүн: Элэг шилжүүлэн суулгасан өвчтөнүүдийн дундаж нас 49.0±8.4 жил байв. Харьцангуй ахимаг насны эрэгтэйчүүд элэгний анхдагч өмөнгийн улмаас элэг шилжүүлэн суулгуулсан бол, хавдрын бус шалтгаанаар элэг шилжүүлэн суулгасан тохиолдол идэр насны эмэгтэйчүүдэд давамгайлж байв (р=0.0001). Биеийн жингийн индексийн хувьд бүлэг хооронд ялгаа ажиглагдаагүй (р>0.05). MELD болон CPT зэрэг элэгний эмгэгийн тавилангийн үзүүлэлт хоёр бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Харин элэг шилжүүлснээс 1-, 3-, 5жилийн дараах хугацаанд амьд байх магадлал хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (p=0.974). Дүгнэлт: Элэгний хавдар болон хавдрын бус шалтгаанаар элэг шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдийн нас, хүйс, элэгний дутагдлын зэргийг илэрхийлэх MELD, CPT оноонууд бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай ч, элэг шилжүүлэн суулгасны дараах 1, 3, 5 жилд амьд үлдэх магадлалд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цус задралын цус багадалтаар илэрсэн Шегрены хамшинжийн эмнэлзүйн тохиолдол(2026-02-03) ;А.Алтаншагай ;Э.Байгалмаа ;Ж.СаруулхунанЦ.ОдгэрэлУдиртгал: Шегрены хамшинж нь удамшлын болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр гадаад шүүрэл ялгаруулах нулимсны болон шүлсний булчирхайд лимфоцит эсийн нэвчдэс үүссэнээс гол төлөв салстын хуурайшилтаар илэрдэг аутоиммуны шинжтэй архаг өвчин юм. Шегрены хамшинж нь 1000 хүн ам тутамд 6 тохиолддог ховор эмгэг бөгөөд хүйсийн хувьд эмэгтэйд давамгай илэрдэг. Шегрены хамшинж нь 40-60 насанд оношлогддог. Шегрены хамшинж оношлогдсон нийт тохиолдлын 70%-д цус багадалтын шинж илэрдэгч, аутоиммуны цус задралын цус багадалт дөнгөж 3%-д тохиолддог. Энэ удаа бид Дулааны шалтгаант аутоиммун цус задралаар илэрсэн Шегрены хамшинжийн ховор тохиолдлыг хүргүүлж байна. Дүгнэлт: Шалтгаан тодорхойгүй шинж тэмдгийн АИЦЗЦБ-ыг ялган оношлох, оношийг батлах ба үгүйсгэх зорилгоор цус задралд хүргэж буй шалтгааныг хайх нь чухал юм. Учир нь Шегрены хамшинж хуурайшилтын шинжүүдээр эхэлж эмчилгээний явцад архаг цус багадалт илэрдэг бол манай тохиолдолд АИЦЗЦБ-ын шинжүүд удаан хугацаанд тогтвортой илэрсэн нь Шегрены хамшинжийг оношлох анхны клиникийн өөрчлөлт болсон. Уг хамшинжийн оношилгоонд иммунологийн маркерууд чухал үзүүлэлт бөгөөд Шегрены хамшинжийг эрт таньж илрүүлэх, цаг алдалгүй онош тодруулах, өвчний явцыг хянах, эмчилгээний тунг тохируулах ач холбогдолтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоод бүтэн тайрах мэс заслын дараах витамин В12 дутлын шалтгаант цус багадалтын эмнэлзүйн тохиолдол(2026-02-03) ;Э.Байгалмаа ;А.АлтаншагайЦ.ОдгэрэлУдиртгал: Мегалобластын цус багадалт нь ДНХ-ын нийлэгжилт алдагдах, эсийн хуваагдал саатсанаас үүдэлтэй гиперхромын макроцитын цус багадалт бөгөөд кобальамин (витамин В12) болон фолийн хүчлийн (витамин В9)-ийн дутагдлын шалтгаантай тохиолддог. Витамин В12 нь хүний биед амьтны гаралтай бүтээгдэхүүн мах, загас, өндөг, сүү зэрэгт агуулагддаг бөгөөд ходоодны шүүсний нөлөөгөөр уургаас салж дотоод фактортай нэгдэн нарийн гэдэсний дунд, доод хэсэгт шимэгддэг. Иймээс витамин B12 дутагдал нь ходоод, гэдэс тайрах мэс заслын дараа үүсэж болно. Витамин B12 дутагдлын хамгийн түгээмэл бас нэгэн шалтгаан нь аутоиммун гаралтай ходоодны салстын хатингарт өөрчлөлтөөс үүдэлтэй дотоод хүчин зүйлийн ялгаралт буурснаар үүсдэг хорон цус багадалт юм. Витамин B12-ийн дутагдал 60-аас дээш насныханд ихэвчлэн ажиглагддаг бөгөөд клиникийн илрэл хүндийн зэрэгтэй уялдаж, хөнгөнөөс дунд зэргийн дутагдалтай өвчтөнд ихэвчлэн ядарч сульдах, цус багадалтын ерөнхий шинжүүд, хэлний үрэвсэл (глоссит), мэдрэлийн өөрчлөлт илэрдэг бол хүнд дутагдалтай үед гематологийн өөрчлөлт, мэдрэлийн шинжүүд гүнзгий илрэх болон зүрхний булчингийн эмгэг (кардиомиопати) ажиглагддаг байна. Бид энэхүү тохиолдолд 46 настай эрэгтэй, ходоод бүтэн тайруулах мэс заслын дараах В12 витамины дутагдлын шалтгаант нэн хүнд зэргийн цус багадалт, анемийн шалтгаант зүрхний урд, доод ханын хөнгөн гипокинез өөрчлөлттэй эмнэлзүйн тохиолдлыг танилцуулж байна. Дүгнэлт: Витамин B12-ын дутагдлын шалтгаант цус багадалтыг анхан шатны тусламж үйлчилгээнээс эхлэн зөв оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хяналт хийж чадвал өвчтөний амьдралын чанарт эерэг үр нөлөөтэй бөгөөд эмнэлзүйд олон янзаар илэрч болох учир цус судлал, мэдрэл судлал, сэтгэц судлал, хоол боловсруулах эрхтэн судлал, зүрх судлал, хоол зүйч зэрэг эмнэлгийн олон мэргэжилтнүүдийн хамтарсан баг ажилласан тохиолдолд үүсэж болох шинэ хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гемофилийн эмнэлзүйн шинжийг хүндийн зэргээс хамааруулан судалсан дүн(2026-02-03) ;А.Мөнхөө ;М.Мөнхцэцэг ;Ч.Баттогтох ;Б.ХонгорзулЦ.ОдгэрэлҮндэслэл: Гемофили нь цус бүлэгнэлтийн факторын дутагдлын улмаас цус гоожимтгой шинжээр илэрдэг төрөлхийн эмгэг юм. Гемофили А, В, С (ГА, ГВ, ГС) нь цус бүлэгнэлтийн дотоод замд тромбины үүсэлтэнд оролцдог VIII, IX, XI факторын төрөлхийн дутагдлын улмаас үүсдэг. ГА болон ГВ нь Х хромсомын рецессив хэлбэрээр удамшдаг бол ГС хүйс хамааралгүй удамшдаг ховор эмгэг юм. Манай улсын хэмжээнд гемофилийн өвчний тархалт, өвчлөлийн хэлбэр, хүндийн зэргийн талаар нэгдсэн мэдээллийн сан байхгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Гемофилийн үед илрэх эмнэлзүйн шинжийг дутагдаж буй факторын түвшингээс хамааруулж судлах. Арга, аргачлал: Энэхүү нэг төвт агшингийн судалгаанд АШУҮИСийн Монгол-Япон эмнэлэгийн “Гемофили-Генийн эмчилгээний төв”-д 2024 оны 05 сараас 2025 оны 10 сар хүртэлх хугацаанд бүртгэгдсэн гемофилитэй бүх тохиолдлоос 30 тохиолдлыг хамруулсан. АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсан. Үр дүн: 1-64 насны гемофилийн 30 тохиолдлыг хамруулсан ба судалгаанд оролцогчдын дундаж нас 18.4±15.7 жил ба хүйс нь 96.7% эрэгтэй байв. Насны бүлгээр хуваан үзвэл 4-өөс доош насны 13.4% (4), 5-13 насны 40% (12), 14-18 насны 10% (3), 19-44 насны 33.3% (10), 45-аас дээш насны 3.3% (1)-ийг эзэлж байна. Нийт тохиолдлын 83.3% ГА (25), 16.7% (5) ГВ байв. Нийт тохиолдлын 80% хүнд, 20% дунд зэргийн гемофилитэй байв. Нийт тохиолдлын 40%-д бай үений гэмтэл байв. Дүгнэлт: Гемофилийн хүнд зэргийн 41.6%, дунд зэргийн 33.3%-д үенд цус хурах эмнэлзүйн шинж илэрч, 86.6% фактор нөхөх эмчилгээг урьдчилан сэргийлэх тунгаар авч чаддаггүйгээс шалтгаалан бай үений гэмтэл 40%-д илэрсэн байна. Үенд эрт үед цус хурснаар нь үений гэмтэл, хэлбэр алдагдал, хөдөлгөөний далайц болон амьдралын чанарын бууралт зэрэг сөрөг үр дагаврыг дагуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн мухар олгойн үрэвслийн үед цагаан эс, түүний нэмэлт үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан нь(2020-04-13) ;Ч.Эрдэнэцэцэг1.; ;С.Бурмаа; Үндэслэл: Мухар олгойн цочмог үрэвсэл нь хэвлийн цочмог өвдөлтийн голлох шалтгаан юм. Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо нь түвэгтэйгээс олгой цоорч хүндрэхээс гадна, үрэвсэлгүй олгой авах нь цөөн биш тохиолддог. Хүүхдийн анатоми, физиологийн онцлог, өөрийгөө илэрхийлэх болон эмчийн үзлэгт хариу өгөх чадвартай холбоотой хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношлогооны асуудал нь тулгамдсан асуудал хэвээр байна. Зорилго: Энэхүү судалгаагаар бид мухар олгойн цочмог үрэвсэлтэй болон үрэвсэлгүй тохиолдлуудад цусны шинжилгээнд цагаан эсийн зарим үзүүлэлтийг харьцуулан үнэлэх зорилго тавьлаа. Судалгааны арга зүй: Уг судалгааг 2019 оны 5 сараас 11 сар хүртэлх хугацаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт мухар олгой авах мэс засал хийгдсэн 18-аас доош насны 480 хүүхдийг хамруулав. Гистологийн шинжилгээний үр дүнгээс үрэвсэлтэй 75% (n=361), үрэвсэлгүй 25% ( n=119) гэсэн 2 бүлэгт хувааж, цусны цагаан эс, нейтрофиль, лимфоцит, нейтрофиль-лимфоцитийн харьцааны дундаж хэмжээ, босго утга, оношийн нарийвчлалыг тооцоолов. Статистик боловсруулалтыг SPSS 20.0 программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 480 хүүхдэд хамрагдсанаас мухар олгойн үрэвсэлтэй 361, үрэвсэлгүй 119 хүүхэд байв. Хоёр бүлгийн нас болон хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна. (p=0.217 ба 0.395). Цагаан эс, нейтрофиль эс, лимфоцит эс, нейтрофиль-лимфоцитийн харьцаа хоёр бүлгийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p<0.001). Хүлээн авагчийн онцлог шинж чанарын муруйн шинжилгээнээс муруйн доорх талбайг тооцоход цагаан эс 0.614, нейтрофил эс 0.716, лимфоцит эс 0.217, нейтрофиль-лимфоцитийн харьцаа 0.934 байлаа. Нейтрофиль-лимфоцитийн харьцааны босго утга 4.97, мэдрэг чанар 89.4%, өвөрмөц чанар 83.3% байв. Дүгнэлт: Цусны цагаан эсийн нейтрофиль-лимфоцитийн харьцаа нь хүүхдийн мухар олгойн үрэвсэлтэй, үрэвсэлгүй болохыг оношлох чадвараараа бусад цусны шинжилгээнүүдийн үзүүлэлтүүдээс илүү байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гемодиализийн цус багадалтын оношлогооны асуудалд(2020-05-01) ;Э.Байгалмаа ;Ц.Одгэрэл ;Б.Дөлгөөн ;А.АззаяаД.Долгион - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цусны донорын цус төлжилт, төмрийн нөөцийн судалгаа(2020-05-01) ;О.Пүрэвжал (Монголын Анагаах Ухааны хөгжилд профессор ;Ч.Цэрэннадмидийн гүйцэтгэсэн үүрэг) ;Ц.Одгэрэл ;Ц. ЭнхжаргалЦ. Лхагвасүрэн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Рандью-Вебер-Ослерийн хамшинж, Хэвшинж 2-ын тохиолдол(2020-05-01) ;Ц.Одгэрэл ;Ц.Оюунчимэг ;Ш.ЦолмонА.ХатанбаатарIntroduction: Hereditary hemorrhagic telangiectasia (HHT) also known as Osler-Weer-Rendu disease, is an autosomal dominant disorder characterized by multiple mucocutoneous telangioectasia. Abnormal arteriovenous malformations in HHT leads to recurrent epistaxix, nazal and gastrointestinal bleeding which causes iron deficiency anemia. Pulmonary and intracereral bleeding are rare complication in HTT. Purpose: To present a case of Randu-Osler-Weber disease associated with iron deficiency anemia. Materials and methods: According to the complains, mucocutoneous changes and signs revealed by physical examination, the patient was suspected for Osler-Weber-Randu syndrome. Diagnose was confirmed by genetic testing.. Case presentation: 52 years old female came to our clinic with a complain of recurrent epistaxis, fatigue and tiredness. On physical examination, many mat-like telangiectasias were found on eye mucous, lip vermilions and tongue tip, all of which suggested diagnose of Randu-Osler-Weber syndrome. Endoscopic examination showed telangiectatic lesions were distributed on the mucosal surface of stomach and she had an episode of bleeding during gastroscopy 3 years ago. Mild hypochromic anemia was in complete blood count. CT revealed multiple patchy areas in her brain and ECHO suggested vessel malformations in liver. ACVRL 1 mutation was detected by genetic testing in the patient which confirmed type 2 of Randu-Osler-Weber disease. Conclusion: Epitaxis and bleeding from gastrointestinal tract is more common occured rather than mucocutenous teleagngioctasia in HTT. Recurrent bleeding leads to iron deficiency anemia. If these symptoms occur recurrently, doctors need to carefully check the patients’ blood vessels. э
