АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амны хөндийн кандидозын хоруу чанарын зарим хүчин зүйлсийг тодорхойлсон дүн(2024-03-20) ;У.Баярцэцэг ;Э.Цэнд-Аюуш ;С.Агерке ;Г.Хишиг-ЭрдэнэТ.МөнгөнтуулҮндэслэл: Кандидоз нь хүний арьс, үтрээ, улаан хоолой, ходоод гэдэсний зам, болон амны хөндийд нийтлэг халдвар юм. Амны хөндийн кандидоз (АХК)-ийн халдварын тохиолдлыг эрт илрүүлж, тохиромжтой эмчилгээг хийх нь ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амд хүндрэл болон нас баралтыг бууруулах чухал арга хэмжээ болох юм. Зорилго: Ахмад настанд амны хөндийн кандидозын халдварын тохиолдолыг илрүүлж, зарим хоруу чанарын хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нүүр амны согог заслын тасгаар үйлчлүүлж буй 55-аас дээш насны нийт 253 үйлчлүүлэгчийг судалгаанд хамрууллаа. Үйлчлүүлэгчдээс амны хөндийн арчдасны сорьц цуглуулж, АХК үүсгэгч, түгээмэл илэрдэг 8 зүйлийг молекул биологийн арааг ялган дүйв. Илэрсэн омог тус бүрд аспартил протейназа (Saps) болон фосфолипаза ферментийг (PLB) кодлогч генүүдийг мультиплекс ПГУаар илрүүлж, C.albicans-ийн ген хэвшинжийг тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд хамруулах шалгуур хангасан нийт 253 оролцогчдын 116 (45.8%)-д Candida spp илэрсэнээс 82.8% (96/116) нь C.albicans, 10.3% (12/116) C.glabrata, 0.9% (1/116 C.kefyr), 0.9% (1/116) C.tropicalis, 0.9% (1/116) C.krusei, 4.3% (5/116) C.albicans болон C.glabrata-ийн холимог халдвар тус тус тодорхойлогдлоо. Судалгаанаас илэрсэн Candida spp-ийн 75.9% нь фосфолипазагийн идэвхитэй, 78.4% нь аспартил протейназагийн идэвхитэй байлаа. Хоруу чанарын хүчин зүйлүүд хоршин илэрсэн байдлыг C.albicans-ийн ген хэвшинжүүдэд авч үзэхэд 2 хоруу шинж илэрсэн 62 омгийн 12.9% нь А хэвшинж, 27.4% нь B хэвшинж, 8.1% нь C хэвшинж байсан бол D хэвшинж гэж тодорхойлогдсон 44 омгийн 51.6% нь фосфолипаза болон аспартил протеиназа идэвхитэй тодорхойлогдсон. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын 45.8%-д Candida spp илэрсний 82.8% C.albicans, 17.2% нь albicans-ийн бус candida байлаа. Candida-ийн зүйлүүд нь аспартил протейназа болон фосфолипазагийн идэвхи өндөр байна. C.albicans-ийн ихэнх хувь нь D ген хэв шинжид хамаарч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Атопийн арьсны үрэвсэлтэй 0-2 насны хүүхдүүдэд кандидийн төрлийн мөөг тодорхойлж, эмийн мэдрэг чанарыг судалсан дүн(2023-05-18) ;Ч.Эрдэнэчимэг ;Б.Отгонжаргал ;Ч.БаттогтохЯ.ЭнхтөрҮндэслэл: Атопийн арьсны үрэвсэл нь нярай, хүүхэд насанд эхэлдэг архаг дахилтат арьсны өвчин юм.1 Атопийн арьсны үрэвслийн шалтгаан бүрэн тодорхой болоогүй ч арьсны хоригийн үйл ажиллагаа алдагдах, харшил төрүүлэгчийн нөлөөгөөр нян, мөөгөнцрийн халдварт өртөмтгий болдог талаар судлаачид тэмдэглэсэн байна.2,3 Дэлхий дахинд хүүхдүүдийн 20%, насанд хүрэгчдийн 3%-д тохиолддог.4 Монгол улсад 2012 оны байдлаар уг өвчний шинэ тохиолдлын тоо 5.7 дахин өссөн байна.5 Атопийн арьсны үрэвсэлт өвчний үед нянгийн халдварыг судалсан судалгаа олон байгаа ч мөөгөнцрийн халдварын талаар харьцангуй бага судлагдсан байна.6 Нянгийн халдвараас гадна кандидийн төрлийн мөөг нь атопийн арьсны үрэвсэлт өвчнийг хүндрүүлж байгааг судалж байна.7 Кандидийн төрлийн нь арьс, салст дээр байдаг түгээмэл нөхцөлт эмгэг төрүүлэгч мөөг ба 200 гаруй кандидийн төрөл судлагдсан байна. Үүнээс C.albicans нь C.glabrata, C.parapsilosis, C.tropicalis, C.krusei зэрэг төрлүүд нь түгээмэл тохиолддог юм.8 Зорилго: Атопийн арьсны үрэвсэлт өвчний хүндийн зэргийг үнэлж, кандидийн төрөл зүйлийг тодорхойлон, мөөгөнцрийн эсрэг эмэнд мэдрэг чанарыг судлах зорилготой. Арга, аргачлал: Бидний судалгаа нь 0-2 насны атопийн арьсны үрэвсэлтэй 100, эрүүл 50 хүүхдийг хамруулан Агшингийн судалгааны загвараар судлав. Үр дүн: Эрүүл бүлэгт ямар нэг мөөгний омог илрээгүй. Судалгаанд хамрагдагсдын 50%(50) нь эрэгтэй, 50%(50) нь эмэгтэй байв. Атопийн арьсны үрэвсэлт өвчний хүндийн зэргийг SCORAD оноогоор үнэлэхэд 23% нь хөнгөн, 37% нь дунд, 40% нь хүнд байв. Хөнгөн болон дунд хэлбэрийн үед мөөг өсгөвөрлөгдөөгүй, хүнд хэлбэрийн үед 40%-д нь кандидийн төрлийн хөрөнгө мөөг өсгөвөрлөгдсөн ба энэ нь өвчний явцыг хүндрүүлж байгааг илтгэж байна. Нийт өсгөвөрлөгдсөн хөрөнгө мөөгний 90% нь C.albicans, 10% нь C.krusei байв. Мөөгөнцрийн эсрэг эмийн мэдрэг чанарыг тодорхойлоход C.albicans нь флуконазол, вориконазол, каспофунгин, микафунгин, амфотерицин Б, флуцитозинд мэдрэг байсан бол C.krusei нь флуконазол болон флуцитозинд тэсвэртэй, вориконазол, каспофунгин, микафунгин, амфотерицин Б-д мэдрэг байв. Дүгнэлт: Атопийн арьсны үрэвслийн хүнд зэрэгтэй хүүхдүүдийн дунд Candida albicans давамгай тодорхойлогдож, өсгөвөрлөгдсөн омог мөөгний эсрэг эмийн бэлдмэлд мэдрэг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Candida albicans-ийн халдварыг хиймэл шүдэлбэрийн хэрэглээтэй холбон судалсан дүн(2024-04-13) ;Р.Цэнд-Аюуш ;У.Баярцэцэг ;С.Агерке ;Г.Хишиг-ЭрдэнэТ.МөнгөнтуулҮндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжиж буй болон хөгжингүй улс орнуудад хүн амын дундаж наслалтын хугацаа ихсэж байгаатай холбоотой 2025 онд дэлхий дахинд 60-аас дээш настай хүн амын тоо 600 сая хүрэх тооцоолол байна. Үүнтэй уялдан хэсгийн ба бүрэн шүдгүйдлийн тархалт нэмэгдэж, нүүр амны согог заслын эмчилгээ, тэр дундаа авагддаг шүдэлбэрийн хэрэгцээ өсөж байна. Авагддаг шүдэлбэр нь салст бүрхэвчээр шүлсний урсацыг саатуулж, бактерийн цэвэршилтийг бууруулж, мөөгний өсөлтийг дэмжих орчныг бүрдүүлдэг. Зорилго: Ахмад настанд амны хөндийн Сandida albicans-ийн халдварыг илрүүлж, хиймэл шүдэлбэрийн хэрэглээтэй холбон судлах Арга, аргачлал: Бид нэг агшингийн судалгааны загвар ашиглан, магадлалт бус түүврийн аргаар Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нүүр амны согог заслын тасгаар нэг сарын хугацаанд үйлчлүүлсэн 55-аас дээш насны 103 хүнийг хамруулав. Амны хөндийгөөс арчдасын сорьц авч, хиймэл шүдний хэрэглээтэй холбоотой мэдээллийг асуумжийн аргаар цуглуулсан. Судалгаанд цуглуулсан арчдасыг сабуро декстроз тэжээлт орчинд өсгөвөрлөн, өсгөврөөс халааж буцалгах аргаар ДНХ ялгасан. Candida spp-г универсал праймер ашиглан ПГУ-аар илрүүлж, MspI рестрикцийн эсгэг ашиглан огтлогдсон хэрчмийн уртын полиморфизмын аргаар C.albicans-ийг ялган дүйв. ПГУ-аар олширсон бүтээгдэхүүнүүдийг гель электрофорезийн аргаар илрүүлж үнэлсэн. Судалгааны ажлын үр дүнг SPSS программ ашиглан тооцооллоо. Үр дүн: Цуглуулсан шинжлэгдэхүүний 39(37.9%)-д C.albicans илэрлээ. Судалгаанд оролцогчдын 21.4% (22) нь анх удаагаа хиймэл шүдэлбэр хийлгэж байсан бол 81 (78.6%) нь 1-ээс дээш жил хэрэглэсэн байна. Хиймэл шүд өмнө хэрэглэж байгаагүй, анх удаа хийлгэж байгаа 22 хүний 9 (40.91%)-д, өмнө хэрэглэж байсан 72 хүний 30 (41.67%)-д C.albicans–ийн халдвар илэрсэн бөгөөд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (р>0.05). Харин шүдэлбэрт зориулалтын ариутгалын уусмал хэрэглэдэг 21 үйлчлүүлэгчийн 3(14.3%)д, хэрэглэдэггүй 51 үйлчлүүлэгчийн 27(52.9%)-д C.albicans-ийн халдвар илэрсэн бөгөөд ариутгалын уусмал хэрэглэдэггүй бүлэгт халдвар 6.75 дахин өндөр байлаа (р<0.05, OD 6.75). Шүдэлбэрээ шөнө авч унтдаггүй үйлчлүүлэгчдийн 45.8% (22/39)-д C.albicans-ийн халдвар илэрсэн нь шүдэлбэрээ авч унтдаг хүмүүстэй харьцуулахад 4 дахин өндөр байлаа (р<0.05, OD 4.04). Мөн өдөрт хиймэл шүдээ угаах давтамж ихсэхэд C.albicans-ийн илрэх хувь буурч байлаа (p<0.05). Дүгнэлт: Хиймэл шүдэлбэр хэрэглэсэн хугацаанаас илүүтэйгээр шүдэлбэрээ авч унтахгүй байх, бага давтамжтай угаах, зориулалтын ариутгалын уусмал ашиглахгүй байх зэрэг шүдэлбэрийн буруу арчилгаа нь C.albicans-ийн халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
