АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
17 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрт илрүүлэгт хамрагдагсдын дунд элэгний фиброзыг инвазив бус аргаар илрүүлсэн дүн(2026-05-22) ;Б.Энхжин; ;Г.Сарантуяа ;Ц.СарантуяаЭ.ОюунсүрэнҮндэслэл: Элэгний архаг өвчний хүндрэл болох цирроз, элэгний хорт хавдрын суурь эмгэг нь элэгний фиброз бөгөөд үүнийг эрт илрүүлснээр нас баралт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Фиброзыг оношлох алтан стандарт арга болох элэгний биопси нь инвазив, өртөг өндөр, давтан хийх боломж хязгаарлагдмал бөгөөд хүн амын эрт илрүүлэгт хэрэглэхэд тохиромжгүй. Нөгөө талаас элэгний фиброз нь удаан хугацаанд эмнэлзүйн шинж тэмдэггүй явагддаг тул эрсдэлтэй бүлгийг эрт илрүүлэх найдвартай, хүртээмжтэй арга шаардлагатай болсон ба үүнтэй холбоотойгоор олон улсын элэгний эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжуудад лабораторийн энгийн үзүүлэлтэд тулгуурласан инвазив бус аргууд, тэр дундаа FIB-4 индексийг эмнэлзүйн практикт хэрэглэхийг зөвлөж байна. Зорилго: Монгол Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүн амын дунд элэгний фиброзыг FIB-4 индексээр үнэлж, эрсдэлтэй бүлэгт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бидний судалгаандаа 2022–2023 онд үндэсний эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 447,409 насанд хүрэгчдийн мэдээллээс оролцуулах болон хасах шалгуурыг хангасан 37,961 хүнийг хамруулсан. FIB-4 индексийг нас, AST, ALT, ялтас эсийн үзүүлэлтээр тооцож, <1.3 үед бага эрсдэлтэй, 1.3–2.67 үед эрсдэл тодорхойгүй, ≥2.67 үед өндөр эрсдэлтэй гэж ангилсан. Биеийн жингийн индекс, артерийн даралт, өлөн үеийн глюкоз, триглицерид болон вирүст гепатитын үзүүлэлтүүдийг стандарт шалгуурын дагуу ангилж үнэлэв. Статистик боловсруулалтыг SPSS21.0 программаар хийж, тоон хувьсагчдыг дундаж±стандарт хазайлтаар илэрхийлэн, ангиллын хувьсагчдыг χ² сорилоор харьцуулж, логистик регрессийн шинжилгээгээр эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 44.96±11.31 жил байсан бөгөөд 61.3% (n=23,285) нь эмэгтэй, 38.7% (n=14,676) нь эрэгтэй байв. FIB-4 индексийн дундаж 0.89±1.09 байлаа. FIB-4 индексээр үнэлэхэд 86.9% нь бага эрсдэлтэй, 11.8% нь тодорхойгүй, 1.4% нь өндөр эрсдэлтэй байсан бөгөөд нийт 13.1% (n=4,975) нь фиброзын эрсдэлтэй буюу нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ шаардлагатай бүлэгт хамрагдсан. Насны бүлгээр авч үзэхэд FIB-4 эрсдэл нас ахихын хэрээр шаталсан байдлаар нэмэгдэж, ≥60 насны бүлэгт хамгийн өндөр түвшинд хүрсэн. Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээнд эрэгтэй хүйс (тХХ=1.45; 95% ИИ: 1.36–1.56), вирүст гепатит (тХХ=1.85; 95% ИИ: 1.68–2.03), нас ахих нь статистикийн ач холбогдолтой бие даасан холбоотой хэвээр үлдсэн. Мөн туранхай байдал болон маш өндөр триглицерид нь эрсдэлийг нэмэгдүүлсэн бол илүүдэл жин, таргалалт, төвийн таргалалт урвуу хамааралтай байв. Дүгнэлт: 1. Монгол Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүн амыг FIB-4 индексээр үнэлэхэд оролцогчдын 13.1% нь элэгний фиброзын тодорхойгүй ба эрсдэлтэй ангилалд багтаж байгаа нь тодорхойлогдлоо. 2. FIB-4 индексийн эрсдэлтэй ангилалд эрэгтэй хүйс, нас ахих, вирүст гепатит нь бие даасан эрсдэлт хүчин зүйл болж байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төвийн таргалалтын хэмжээг ясны нягттай холбон судласан дүн (Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн жишээ дээр)(2026-05-22) ;Б.Батням ;Л.УндрамҮндэслэл: Дэлхий дахинд хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр ясны сийрэгжилтийн тархалт өсөж, улмаар эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Монгол Улсын хувьд хүн амын дунд бодисын солилцооны хам шинж болон түүний хүндрэлээс үүдэлтэй ясны бүтцийн өөрчлөлт, хугарал нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг цөөнгүй судалгаанд дурдсан байна.1 Хэдий тийм боловч хүзүүний тойрог зэрэг төвийн таргалалтыг илэрхийлэгч үзүүлэлтүүд болон ясны эрдэс нягтын хоорондын уялдаа холбоог судалсан судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болов. Зорилго: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээр (УНТЭ) үйлчлүүлж буй иргэдийн дунд төвийн таргалалтын үзүүлэлт болох хүзүүний тойрог болон ясны эрдэс нягтралын хоорондын хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд 30 болон түүнээс дээш насны нийт 224 оролцогчийг хамруулсан. Оролцогчдын амьдралын хэв маяг, эрүүл мэндийн асуумжийг стандарт асуумжийн аргачлалаар цуглуулж, антропометрийн хэмжилтүүдийг (хүзүүний тойрог, бэлхүүсний тойрог, биеийн өндөр, биеийн жин) хийж гүйцэтгэв. Ясны эрдсийн нягтыг EXA-PRESTO (Osteo Sys, 2022) төхөөрөмж ашиглан хэмжиж, үнэлгээг хийсэн. Судалгааны ажлын үр дүнг SPSS-26.0 программ ашиглан боловсруулав.Үр дүн: Хүйс болон ясны сийрэгжилтийн хоорондын хамаарлыг үнэлэхэд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Chi-square шинжилгээний дүнгээр (χ²=1.132, p=0.287) хүйс нь ясны сийрэгжилттэй хамааралгүй байв. Odds ratio (OR)-ийн шинжилгээгээр эмэгтэй бүлэг нь эрэгтэй бүлэгтэй харьцуулахад ясны сийрэгжилт үүсэх магадлал 1.33 дахин өндөр байсан (OR=1.33, 95% CI: 0.78–2.27) боловч энэ ялгаа статистикийн ач холбогдолгүй (p>0.05) байв. Хүзүүний тойргийг ангилсан бүлгүүдээр үнэлэхэд эмэгтэй бүлэгт статистикийн ач холбогдолтой хамаарал илрээгүй (χ² (4)=3.137, p=0.535), харин эрэгтэй хүйсийн бүлэгт уг хамаарал 39см≤ хүзүүний тойрогтой үед ач холбогдолтой байсан (χ² (4)=10.192, p=0.037). Дүгнэлт: Судалгааны үр дүнгээр эмэгтэйчүүдийн бүлэг нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад ясны сийрэгжилт үүсэх магадлал харьцангуй өндөр (OR=1.33) байсан боловч энэ ялгаа статистикийн ач холбогдолгүй (p>0.05) байв. Энэ нь эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт, ялангуяа эстроген дааврын бууралтаас шалтгаалсан ясны бодисын солилцооны өөрчлөлттэй холбоотой байж болзошгүй юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өндгөвчийн хавдар үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон нь(2026-05-22) ;Б.Ганхуяг ;Д.Мөнхцэцэг ;Э.АмарсанааБ.БолорчимэгҮндэслэл: Өндгөвчийн хорт хавдар (ӨХХ) нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны хавдрууд дундаас нас баралтаараа тэргүүлдэг бөгөөд 2024 оны ДЭМБ-ын мэдээгээр ӨХ-ын 90-95% нь хоруу чанар өндөртэй хэлбэрээр оношлогдож байна1. ӨХ-ын эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэх нь оношилгоо, эмчилгээний менежментийг сайжруулахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эмэгтэйчүүдийн өндгөвчийн хортой болон хоргүй хавдaрт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг ажиглалтын судалгааны проспектив загвараар 2025-2026 оны хооронд МЯЭ болон ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийг түшиглэн явуулав. Судалгаанд өндгөвчийн үүсгэвэр оношлогдсон 26-78 насны 93 эмэгтэйг (хоргүй 72%, хортой 28%) хамруулж, 116 асуумжаар мэдээлэл цуглуулсан. Статистик боловсруулалтад SPSS-25.0 программыг ашиглан бинари логистик регрессийн шинжилгээг гүйцэтгэв. Үр дүн: Хортой үүсгэвэр бүхий бүлгийн дундаж нас 53.4512.97 жил ба хоргүй хавдар бүхий бүлэгэтэй харьцуулахад 38.9512.81 жил буюу статистик ач холбогдол өндөр байв. (p<0.0001). Хорт үүсгэвэртэй бүлэгт боловсролын түвшин бага (p=0.046), тамхи таталт өндөр (p=0.034) байв. Шинж тэмдгийн хувьд хэвлий цардайх (p=0.005), шээхэд хүндрэлтэй байх (p=0.016), жин хасагдах (p=0.002) зэрэг нь хортой бүлэгт давамгайлан илэрсэн. Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр өндгөвчийн хорт үүсгэвэр үүсэх эрсдэлийг жин хасагдах 7.0 дахин (OR=7.0; 95% CI: 1.74–28.14; p=0.006), шээхэд хүндрэлтэй байх 4.05 дахин (OR=4.05; 95% CI: 1.23–13.37; p=0.022), хэвлий цардайх 3.52 дахин (OR=3.52; 95% CI: 1.43–8.67; p=0.006) тус тус нэмэгдүүлж байна. Мөн БЮМ-ийн мөчлөг алдагдах, цэвэршилтийн дараах үе, өндгөвчний хавдрын удамшил зэрэг нь статистик ач холбогдолтой хамааралтай байв. Дүгнэлт: Өндгөвчийн хорт үүсгэвэр нь ихэвчлэн цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд илэрч, нас ахих тусам эрсдэл нэмэгдэх хандлагатай байв. Жин хасагдах, шээхэд хүндрэлтэй болох, хэвлий цардайх зэрэг шинж тэмдгүүд нь хорт үүсгэврийг ялган оношлох гол эмнэлзүйн шинж тэмдэг бөгөөд БЮМ-ийн мөчлөгийн алдагдал, цэвэршилтийн байдал болон удамшлын өгүүлэмж нь хорт үүсгэвэртэй статистикийн ач холбогдолтой хамааралтай байв. Цаашид өндгөвчийн хорт хавдрыг эрт илрүүлэхэд HE4 биомаркер болон ROMA алгоритмыг ашиглах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шагайн үений гадна хажуугийн холбоосны гэмтлийн сүүлийн арван жилийн тохиолдолд хийсэн дүн шинжилгээ(2026-02-03); ; ;С.Батсүх ;Б.ЭрдэнэболдС.ЗолжаргалҮндэслэл: Шагайн холбоосны гэмтэл нь спорт болон ахуйн ослоос үүдэлтэйгээр түгээмэл тохиолддог, хөдөлмөрийн чадвар алдалт, эрүүл мэндийн ачаалалд хүрэгдэг чухал асуудал юм. Монгол Улсад шагайн холбоосны гэмтлийн тархалт, механизм, улирлын хэлбэлзлийг судалсан судалгаа харьцангуй цөөн байна. Судлаачдын тодорхойлсоноор эрс тэс уур амьсгал, хотжилт, тээврийн зорчих хөдөлгөөний онцлог нь гэмтлийн эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой тул нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх бодлого боловсруулахад үндэсний өгөгдөл зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Монгол Улсад 2014–2023 оны хооронд бүртгэгдсэн шагайн холбоосны гэмтлийн тархалт, хэв шинж, хүн ам зүйн болон орчны хүчин зүйлсийг тодорхойлж, статистик дүн шинжилгээ хийх. Арга, аргачлал: Бид судалгаандаа өвчтөн тус бүрийн мэдээллийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик тандалт судалгааны албаны мэдээллийн сангаас цахим хэлбэрээр авч, шинжилгээнд хамруулахын өмнө бүрэн нэргүйжүүлэв. Судалгаанд шагайн холбоосны гэмтлийн ICD-10 кодоор бүртгэгдсэн бүх гэмтэлтэй өвчтөнүүдийг хамруулав. Гэмтлийн шалтгаантай оношнуудыг нийт 167 нарийвчилсан ангилалд хувааж, эдгээрийг 59 дэд бүлэг болон 14 үндсэн шалтгааны (этиологийн) бүлэгт нэгтгэн ангилав. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг STATA-22.0 программ ашиглан гүйцэтгэж, бүлгүүдийн хоорондын үр дүнгийн ялгааг p<0.05 түвшинд байхад статистик ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: 2014–2023 оны хооронд Монгол Улсад шагайн холбоосны 4,757 гэмтэл бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын 57.7% нь эрэгтэйчүүд тохиолдсоноос давтамж нь 15–44 насны бүлэгт хамгийн өндөр буюу 68.8% ажиглагдсан ба 45-аас дээш насны эмэгтэйчүүд давамгайлж байв. Газарзүйн хувьд гэмтлийн 75% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байв. Уналт нь гэмтлийн гол шалтгаан болж, нийт тохиолдлын 70%-иас дээш хувийг эзэлсэн бөгөөд өвлийн улиралд давтамж нэмэгдсэн байв. Тээврийн осол хоёр дахь түгээмэл шалтгаан байсан ба мотоциклийн осол хөдөө орон нутгийн эрэгтэйчүүдэд илүү түгээмэл байв. Яаралтай тусламжийн хандалт хугацааны явцад өссөн ч хэвтэн эмчлүүлэх түвшин бага, тогтвортой хэвээр байв. Дүгнэлт: Монгол Улсад шагайн холбоосны гэмтэл нь уналт болон тээврийн ослоос зонхилон үүдэж, өвлийн улирал болон хүн амын хөдөлгөөний нягтрал ихсэх үеэр нэмэгдэж байгаа нь тодорхойлогдлоо. Гэмтлийн тусламж үйлчилгээний ачаалал нь хот суурин газар ахмад насны хүн амын дунд хамгийн өндөр тохиолдож байсан бөгөөд улирлын тодорхой хэлбэлзэл ажиглагдав. Эдгээр үр дүн нь бүс нутгийн онцлогт нийцсэн, зорилтот урьдчилан сэргийлэх стратеги яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг нотолж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины харвалтын улмаас нас барсан эмчлүүлэгчдэд тархины үхлийг урьдчилан таамаглах боломжийг судалсан үр дүн (Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн жишээ дээр)(2026-02-03) ;С.Дунгар-Яйчил ;Д.Батдолгор ;С.ДэмбэрэлдоржН.ЛхамцооҮндэслэл: Тархины харвалт нь тархины үхэлд хүргэх тэргүүлэх шалтгааны нэгд тооцогддог. Тархины үхэл тодорхойлох нь олон ач холбогдолтойн дотор хамгийн чухал нь эмнэлзүйн эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаанд боломжит донор гаргах юм. Гэвч өнөөдрийг хүртэл дэлхий дахинд тархины үхлийг урьдчилан таамаглах шалгуур байхгүй, тархины харвалттай ялангуяа нэн цочмог үе дэх эмчлүүлэгчдийн дунд тархины үхлийг тодорхойлох үйлийн хожимдолд хүргэх эрсдэлийг дагуулсан хэвээр байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Тархины харвалтын улмаас нас барсан тохиолдлуудад эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн хүндийн зэрэг, суурь шинжилгээнүүдэд дүн шинжилгээ хийж тархины үхлийг урьдчилан таамаглах боломжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Харвалтын тасагт 2018 онд тархины харвалтын улмаас нас барсан тохиолдлуудад проспектив ажиглалтын загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS-22.0” программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд тархины харвалт оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт 1056 тохиолдлоос нас барсан 138 (13.1%) тохиолдлыг хамруулсан. Эдгээр 138 тохиолдлын 90 нь тархины эдийн цус харвалт, 30 нь аалзавч доорх цус харвалт, 18 нь тархины цус тасалдах харвалт тус тус эзэлж, бүх насны бүлгээс 50-59 насанд хамгийн ихээр тохиолдож байлаа (р=0.006, p=0.049). Эмнэлэгт хэвтэх үед эмнэлзүйн хүндийн зэрэг КГҮээр ТЭЦХ-ын бүлэгт 4.58±2.43 оноо, ҮЭМХХҮ-ээр 31.54±7.23 оноотой байсан нь статистик ач холбогдолтой байв (р<0.05). Тархины үхлийг нөхцөлдүүлэх эрсдэлт хүчин зүйлс ТЭЦХ-ын бүлэгт хамгийн их буюу артерийн гипертензи 114, элэгний С вирусын халдвар 23 тохиолдолд тус тус хамгийн их бүртгэгдсэн байв (р<0.0001). Дүгнэлт: ТЭЦХ, эмнэлзүй, артерийн гипертензи болон элэгний архаг вирусын халдварын эрсдэлт хүчин зүйлс статистик ач холбогдолтой байгаа нь тархины үхлийн урьдчилан таамаглах шинжүүд байх боломжтойг илэрхийлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Артерийн даралт ихсэлт, дислипидемийн түвшин ба биеийн өвөрмөц чанарын хамаарлын судалгаа(2025-12-05) ;Ван Шиао Ронг (Wang Xiao Rong) ;Б.Нарантуяа; ; Н.ОюунцэцэгҮндэслэл: Сүүлийн жилүүдэд тархины харвалт нь дэлхий дахинд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсоор байна. Дэлхий даяар насанд хүрэгчдийн дунд жил бүр 100,000 хүн тутамд 134.9-336.3 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 36.7-136.7 тохиолдол байна. Монгол анагаах ухаанд тархины харвалтаас урьдчилан сэргийлэхэд идээ ундаа, явдал мөр зэргээс гадна биеийн өвөрмөц чанар, нас, тамир тэнхээ, амьдралын дадалтай хүмүүст бие махбодын талаар хоорондоо адилгүй тул, өвчнийг үүсгэх дөрвөн нөхцөлийн улмаас үүсэх өвчлөл нь өөр өөр байдаг. Иймээс хувь хүний биеийн өвөрмөц чанарын тухай болон тархины харвалтын эрсдэлт хүчин зүйлийг холбон судалж тархины харвалт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол анагаах ухааны хувь хүний өвөрмөц чанар ба тархины харвалт өвчний эрсдэлт хүчин зүйл болох цусны даралт ихсэлт, дислипидемийн хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд Өвөрмонголын Үндэсний Их Сургуулийн (ӨМҮИС) харъяа эмнэлгийн зүрх судасны тасаг, тархи мэдрэлийн тасаг, хэт авианы оношилгооны тасгийг тус тус түшиглэн нийт 2086 оролцогчийг хамруулан асуумж, төрөлх өвөрмөц чанар, цусны даралт, цусан дахь өөх тосны хэмжээг тодорхойлов. Мэдээллийг SPSS 18.0 программ ашиглан статистик боловсруулалт хийв. Тоон мэдээлэлд χ² ба ANOVA шинжилгээ, олон хүчин зүйлийн логистик регресс болон Correspondence Analysis аргыг хэрэглэж, p<0.05 үзүүлэлтийг статистикийн ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан оролцогчдын дунд “Хурмал” болон “Бадган-хийн” өвөрмөц чанартан хамгийн өндөр хувийг эзэлж (34.3% ба 26.7%), тархины харвалтын эрсдэлийн хүчин зүйлтэй статистикийн ач холбогдол бүхий хамаарал илэрсэн (p<0.05). Хувь хүний өвөрчлөл ба цусны даралт хоорондын хамаарлаар бадган хий хэлбэрийн өвөрмөц чанартай хүмүүст өндөр эрсдэлтэй байсан бөгөөд цусны даралт, эрсдэлийн ангилал бүхий бадган хий төрөл болон хурмал төрлийн шинж чанаруудын хооронд статистик ач холбогдолтой байсан (P<0.05). Хувь хүний өвөрчлөл ба цусны липидийн хоорондын хамаарлыг авч үзэхэд тархины цус харвалтын популяци болон цусан дахь липидийн харьцаа тодорхойгүй (58.3%), дислипидеми (33.3%), хэвийн цусан дахь липид (8.3%) байлаа. Цусан дахь липид болон эрсдэлийн ангилалтай хий шар төрлийн ба бадган хий төрлийн шинж чанаруудын хооронд статистикийн хувьд ач холбогдолтой үр дүн тодорхойлогдлоо (P<0.05). Дүгнэлт: Тархины харвалтын эрсдэлт хүйчин зүйлүүд болох цусны даралт ихсэх, дислипидеми зэрэг нь хувь хүний төрөлх өвөрмөц чанартай хамааралтай байна. Хий давамгай төрлийн хүмүүсийн хувьд симпатик мэдрэлийн тогтолцоонй идэвхжил, даралт, судасны хариу урвал өндөр байдгийг судалгаагаар баталж, харвалтын эрсдэлийн биологийн үндэслэлтэй холбон тайлбарлалаа. Бадган давамгай төрлийн хүмүүсийн хувьд бодисын солилцооны алдагдал, липидийн хуримтлал нь харвалтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Холбоо хамаарлын дүрэм: Ахмад настнуудын дундах хавсарсан архаг өвчлөл(2025-05-05) ;О.Ууганбаяр; ; ; Б.ОдгэрэлҮндэслэл: Дэлхийн хүн амын насжилт нь дэлхий нийтийн эрүүл мэндийн чиг хандлагыг тодорхойлдог. Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2021 оны тайланд тусгаснаар Монгол улсын хүн амын дундаж наслалт 71.3 жил (эрэгтэй 67.3, эмэгтэй 76.7) ба наслалтын зөрүү 9.4 жил бөгөөд 60 болон түүнээс дээш настай ахмад настан нийт хүн амын 8.1%-ийг эзэлж байна. Мөн энэхүү тайланд нийт амбулаторийн үзлэгийн 6.5% нь 6064 насныхан, 9% нь 65 ба түүнээс дээш насныхан хамрагдаж байгааг тодорхойлсон байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай сайн авч чадахгүй байгааг харуулсан. Иймээс ахмад настны эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахын тулд тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанаржуулах нь чухал болоод байна. Ахмад настнуудын дунд зонхилон тохиолдож буй хавсарсан өвчлөл нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хот болон хөдөөд ахмад настнуудын дунд зонхилон тохиолдож буй хавсарсан өвчлөлийн тархалт болон эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн жар болон түүнээс дээш насны 720 ахмадаас амьдралын хэв маягийн 156, өвчлөлийн түүхийн 18 асуумж судалгаа авч, мэдээллийн санг үүсгэв. Энэхүү мэдээллийн санд зонхилон тохиолдох архаг өвчлөлийн хамаарлыг тогтоохдоо Априори алгоритмаар SPSS-24.0 Python программд бодов. Хөндлөн огтлолын судалгааг хийхдээ Персоны корреляцийн коэффициентоор тоон үзүүлэлт хоорондын хамаарал, хүчин зүйлүүдийн нөлөөлөх нөлөөллийг нэг болон олон хүчин зүйлийн шугаман (β-коэффициент) болон бинар логистик регрессийн (odds ratio, CI 95%) аргаар тодорхойлж, ач холбогдлын түвшнийг р утга 0.05-аас бага байхад статистик ач холбогдолтой гэж тооцсон. Үр дүн: Хавсарсан өвчлөлийн тархалт нь хот (48.1%), хөдөө орон нутагт (51.9%) өндөр байгаа бөгөөд насжилт (хот OR: 2.45, 95% CI: 0.9-6.2; хөдөө OR: 6.35, 95% CI:1.47-27.4, p<0.01) нь хавсарсан өвчлөлөөр өвдөх эрсдэлт хүчин зүйл болж байв. Бид хавсарсан өвчлөлийг 2 болон түүнээс дээш архаг өвчлөлийн хослол гэж үзсэн бөгөөд 3, 4, 5 төрлийн архаг өвчлөл хавсарсан байх магадлал өндөр буюу нийт архаг өвчлөлтэй ахмадын 28,7% (165) байна. Хоёр архаг өвчлөлөөр хавсран өвчлөх нь 11 төрлийн хамаарал хотод, 18 төрлийн хамаарал хөдөө орон нутагт үүсэж (support (A→В)>3%, confidence (A→В)>30%, lift (A→В)>1) байна. Дүгнэлт: Хавсарсан өвчлөл нь хот болон хөдөөд орон нутагт ялгаатай бөгөөд хавсарсан өвчлөлийг үүсгэж буй архаг өвчлөлийн хавсралыг хоёр архаг өвчлөлийн хавсралаар судлахад 11 төрлийн хамаарал хотод, 18 төрлийн хамаарал хөдөө орон нутагт байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Архангай аймгийн хүн амын дундах гепатитын С вирусийн халдварын тархалт, генотип, эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа(2025-10-20) ;Б.Амгалан ;Ч.Цолмон ;Б.Мягмаржалцан ;Н.НаранзулҮндэслэл: Гепатитын С вирус (ГСВ)-ийн халдвар нь цусаар дамжин халдварлагддаг вирусийн гаралтай элэгний өвчний нэг бөгөөд улмаар архаг хэлбэрт шилжсэн тохиолдолд элэгний хатуурал, хорт хавдар үүсэх эрсдэл өндөртэй. Манай улсад ГСВ-ийн тархалт харьцангуй өндөр байгаа нь эрүүл мэндэд ноцтой үр дагаврыг учруулсаар байгаа бөгөөд дэлхий нийтээр 2030 он гэхэд гепатитын В, С вирусийн халдварын тархалтыг зогсоох зорилго тавин ажиллаж буй энэ үед Архангай аймгийн хүн амын дундах ГСВ-ийн халдварын тархалт, генотип, эрсдэлт хүчин зүйлийг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Архангай аймгийн харьцангуй эрүүл хүн амын дундах гепатитын С вирусийн халдварын тархалтын түвшинг тогтоож, генотип, эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар олон шатлалт түүврийн аргаар 0-80 насны 2304 хүнийг хамруулав. Судалгаанд хамрагдагсдаас асуумж болон цусны сорьц цуглуулан, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт anti-HCV, HBsAg үзүүлэлтийг фермент холбоот эсрэг биеийн урвалын аргаар илрүүлэв. Anti-HCV эерэг илэрсэн үйлчлүүлэгчдийн сорьцыг авч ийлдэсийг ялган -800С хэмд хөлдөөж хадгалан, зориулалтын дагуу УБ хот руу тээвэрлэн БХ-ПГУ-ын шинжилгээгээр HCV RNA тоон ачааллыг тодорхойлж, улмаар молекул биологийн шинжилгээгээр гепатитын С вирусийн генотипыг тодорхойлов. Судалгааны тоон мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS 26.0 програм ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд аймгийн төв, 8 сумын 2304 оролцогч хамрагдсан бөгөөд эмэгтэй хүйс 57.8% байв. Гепатитын С вирусийн халдварын тархалт 12.0%, архаг С вируст гепатит 7.16%, ГСВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийн 98.2%-д 1b генотип тодорхойлогдлоо. Бидний судалгаагаар халдварын эрсдэлт хүчин зүйлсээс гоо сайхны ажилбар болон эмнэлгийн бус нөхцөлд хийлгэсэн тариа, хануур, сахлын машин дамжуулж хэрэглэсэн зэрэг хүчин зүйлүүд нь гепатитын С вирусийн халдварт өртөхөд статистик ач холбогдолтойгоор хамааралтай байна. Дүгнэлт: Архангай аймгийн харьцангуй эрүүл хүн амын дунд гепатитын С вирусийн халдварын тархалт 12.0%, архаг С гепатиттай өвчтөнүүдийн дунд С вирусийн 1b генотип 98.2% байгаа нь тогтоогдлоо. Эрсдэлт хүчин зүйлсийг судлахад гоо сайхны ажилбар хийлгэх 2.3 дахин, хануур хийлгэсэн 1.7 дахин, эмнэлгийн бус нөхцөлд тариа хийлгэх 2.4 дахин, сахлын машин сольж хэрэглэх 1.5 дахин халдварт өртөж байгаа нь гепатитын С вирусийн халдварт өртөхөд статистикийн хувьд бие даасан хүчин зүйл болж байна(<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдийн цус харвалтын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2025-05-05) ;С.Дэмбэрэлдорж1. ;П.Баярмаа ;С.Жаргалсайхан; Shin-Joe YehҮндэслэл: Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь нас баралт өндөр, урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тархины судасны эмгэг тул шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг нарийвчлан судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: ТЭЦХ-ын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг нарийвчлан судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн харьяа тасгуудад 2022-2024 оны хооронд хэвтэн эмчлүүлсэн ТЭЦХ-тай тохиолдлуудад дескриптив судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 718 тохиолдлыг SMASH-U ангилалаар 6 дэд бүлэгт ангилан үзэхэд 75.3%-ийг артерийн даралт ихсэлт, 12%-ийг амилоид ангиопати, 7%-ийг шалтгаан тодорхойгүй, 2.92%-ийг бүтцийн эмгэг, 2.37%-ийг тогтолцооны эмгэг, 0.48%-ийг эмийн шалтгаантай байв. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 57.5 жил ба 50-59 насны бүлгийн эрэгтэйчүүдэд зонхилон хамрагдсан. Тархины эдийн цус харвалтанд хүргэж буй эрсдэлт зүйлсэд артерийн даралт ихсэх өвчин, зүрхний эмгэг, тосгуурын жирвэгнээ, антикоагулянт, тамхины хэрэглээ, таргалалт, БЖИ ≥25, элэгний цирроз, бөөрний архаг дутагдлын 5-р үе шат, АВМ бусад судасны эмгэг оров. Дүгнэлт: 1. Тархины эдийн цус харвалтын үндсэн шалтгаанд артерийн даралт ихсэх өвчин, амилоид ангиопати, тогтолцооны эмгэгүүд эзэлж байна. 2. Артерийн даралт ихсэлт, зүрхний эмгэг, уух хэлбэрийн антикоагулянтын хэрэглээ, тамхины хэрэглээ, таргалалт, БЖИ ≥25, элэгний цирроз/элэгний эсийн задрал, бөөрний архаг дутагдлын 5-р үе шат, АВМ болон бусад судасны эмгэг байх нь гол эрсдэлт хүчин зүйлс байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өндөр настны нурууны хагалгааны дараах эрт үеийн танин мэдэхүйн бууралтын тохиолдол ба эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ(2025-05-05) ;Тояа (Ya Tuo) ;С.Алтанчимэг ;Н.Сувд-ЭрдэнэҮндэслэл: Өнөө үед дэлхийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотой өндөр настай иргэдийн дунд нуруу нугасны эмгэг болон тэдгээрт үзүүлэх мэс заслын тусламжийн тоо, хэмжээ олширч байна. Хагалгааны дараах танин мэдэхүйн бууралт (ХДТМБ) өндөр настанд элбэг тохиолддог бөгөөд амьдралын чанарт ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Хэдийгээр судалгаа нэлээд хийгдсэн ч урьдчилан сэргийлэх, эмчлэх арга замуудыг цаашид тодруулах шаардлагатай байна. Зорилго: Нуруу нугасны мэс засал хийлгэсэн өндөр настай өвчтөнүүдийн ХДТМБ-ын тохиолдлын түвшинг тогтоон түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү проспектив когорт судалгаа нь Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа хоёрдугаар эмнэлэгт хийгдсэн. Нурууны мэс засалд орсон 200 өндөр настнаас 122 нь судалгааны шалгуурыг хангаж хамрагдсан. Хагалгааны өмнө клиник үнэлгээ, мэс засал-мэдээгүйжүүлгийн үзүүлэлтүүдийг нарийвчлан бүртгэж, хагалгааны дараа стандартчилсан үнэлгээний аргуудаар танин мэдэхүйн үйл ажиллагааг хэмжсэн. Эдгээр үзүүлэлтүүдийг үндэслэн олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээ хийв. Үр дүн: Мэс заслын хугацаа уртсах (OR=0.989; p=0.005), мэдээгүйжүүлгийн явцад артерийн даралт буурах (OR=0.964; p=0.009), хагалгааны дараах өвдөлтийн эрчим өндөр байх (OR=10.073; p=0.015), С-реактив уургийн түвшин нэмэгдэх (OR=1.039; p<0.001) нь ХДТМБ үүсэх эрсдэлт хүчин зүйлс болох нь тогтоогдлоо. Дүгнэлт: Нурууны мэс засал хийлгэсэн өндөр настанд хагалгааны дараах өвдөлтийн эрчим, үрэвслийн үзүүлэлт нэмэгдэх зэрэг хүчин зүйлүүд ХДТМБ үүсэх эрсдэлтэй холбоотой байна. Эмнэлзүйн практикт мэс заслын үеийн менежмент, мэдээгүйжүүлгийн аргачлалыг сайжруулах замаар танин мэдэхүйн бууралтын эрсдэлийг бууруулах боломжтой байгаа нь тодорхойлогдлоо.
