АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
5 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихний дэлбээ, гадна сонсголын сувгийн төрөлхийн хавсарсан гажгийн мэс заслын цогц эмчилгээ(2026-04-16); ;Г.Аянга ;Д.Цэрэндулам; Б.ДэлгэрмааҮндэслэл: ДЭМБ-ын судалгаагаар хүний бие эрхтэнд тохиолдох нийт 2000 орчим төрлийн төрөлхийн хөгжлийн гажиг бүртгэгдсэн ба эдгээрийн дотор нүүрний эрхтнүүдийн гаж хөгжил тохиолдлын тоогоор 2-4-р байранд орж байна1. Эрдэмтдийн судалгаагаар сонсголын үйл ажиллагааны алдагдалт эмгэг 1000 амьд төрөлтөд 1.62 тохиолдоддог бол гадна, дунд чихний төрөлхийн гаж хөгжил (ГДЧТГХ) 10000 амьд төрөлтөд 1.6 тохиолдож байна. ДЭМБ-н 2022 тархвар судлалын 10,000 амьд төрөлт тутамд ойролцоогоор 2.35 -7 хүртэл гадна болон дунд чихний хавсарсан хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг (microtia, aural atresia)”-тай хүүхэд төрж байгаа бөгөөд Ази болон Өмнөд Америкийн зарим бүс нутагт microtia-ийн тархалт харьцангуй өндөр буюу 1,500–3,000 амьд төрөлт тутмын нэг тохиолдол, харин Европ болон Африк тивийн орнуудад уг эмгэгийн тархалт харьцангуй бага түвшинд бүртгэгдсэн гэж мэдээлэгдсэн байна. Зорилго: Гадна-дунд чихний хавсарсан төрөлхийн гажгийн үед гадна-дунд чихийг гадна дэлбээ болон сонсголын гадна сувагхэнгэргэн хөндийг (меатотимпанопластик) мэс заслын аргаар нөхөн сэргээх. Арга, аргачлал: Бид судалгааны ажлыг 2024-2025 оны хооронд хийж гүйцэтгэсэн ба чих хамар хоолойн иж бүрэн үзлэг, сонсгол судлалын шинжилгээ болон КТ-ийн шинжилгээгээр гаднадунд чихний хавсарсан төрөлхийн гажигтай нэг талын гадна-дунд чихний гажигтай 16 настай хүүхдийг сонгон авлаа. Үр дүн: Сонсгол судлалын шинжилгээгээр агааран дамжуулалт нь 75-80 дБ, КТГ-н шинжилгээгээр 5-6 оноо буюу гадна дунд чихний төрөлхийн гажгийн 3-р зэргийн, Nagata-Weerda ангиллаар 3-р хэлбэрийн гажигтай байлаа. Гадна-дунд чихний төрөлхийн гажигийг нөхөн сэргээх мэс заслын эмчилгээг гадна дунд чихний (чихний дэлбээний гаж хөгжил, чихний суваг битүү хавсарсан) нэг талын гаж хөгжлийн үед чихний дэлбээ нөхөн сэргээх, чихний суваг хэлбэржүүлэх мэс заслын эмчилгээг 6 сарын зайтай 2 үе шаттайгаар гүйцэтгэлээ. Мэс заслын хийгдсэнээс 21 хоногийн дараа шинээр үүсгэсэн сонсголын гадна сувгийн тулгуурыг авахад гадна сувгийн нарийсал үгүй, сувагт шинжүүлэн суулгасан арьс нөхөн төлжилт үүсэж эхэлсэн байв. Мэс заслын дараах сонсголын түвшинг 30.45,60 хоногийн давтамжтай шалгахад сонсгол үнэн магадтай сайжирсан бөгөөд сонсол сайжралтын түвшин нь шинээр үүсгэсэн хэнгэргэн хальсны эдгэрэлттэй шууд хамааралттай байлаа. Гаднадунд чихний төрөлхийн гажгийн үед чихний гадна дэлбээ болон сонсголын гадна суваг-хэнгэргэн хөндий нөхөн сэргээх мэс заслыг нэг үе шаттай хийх боломжтой байна гэж үзлээ. Дүгнэлт: Гадна–дунд чихний хавсарсан төрөлхийн гажгийн үед чихний гадна дэлбээ болон гадна сонсголын суваг–хэнгэргэн хөндийг нэг үе шаттайгаар нөхөн сэргээх мэс заслын эмчилгээ хийх боломжтой байж болохыг харуулж байна. Энэхүү арга нь мэс заслын нийт хугацааг богиносгож, өвчтөний сэтгэлзүй болон эмчилгээний ачааллыг бууруулах давуу талтай байж болох юм. Гэсэн хэдий ч нэг үе шаттай мэс заслын урт хугацааны сонсголын тогтвортой байдал, хүндрэл (дахин нарийсал, хэнгэргэн хальсны хоёрдогч өөрчлөлт)-ийн давтамжийг илүү нарийвчлан үнэлэхийн тулд удаан хугацааны хяналт болон олон тохиолдолд суурилсан цаашдын судалгаа зайлшгүй шаардлагатай гэж дүгнэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдын ажлын байрны шуугианы өртөлт, сонсгол буурах эмгэгийн судалгаа(2021-09-01) ;О.Алтансүх; ; ; Э.ЗолжаргалҮндэслэл: Уул уурхайн салбарын ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 16%-ийг ажлын байрны шуугианаас үүдэлтэй сонсгол бууралт эзэлдэг байна. 2020 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн нийт 10069 тохиолдол бүртгэгдсэний 412 нь шуугианы гаралтай сонсгол бууралтаар хөдөлмөрийн чадвар алдсан байна. Зорилго: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын ажлын байрны шуугианы өртөлт, түүнээс шалтгаалсан сонсгол бууралтыг судлах. Судалгааны арга: Судалгааг ретроспектив болон агшингийн загвараар гүйцэтгэсэн. Ажлын байрны шуугианыг testo-815, testo-816 багажаар, хувь хүний шуугианы өртөлтийг Casella Noise Dosemeter багажаар хийж гүйцэтгэв. 2020 оны ажилчдын аудиометрийн шинжилгээний үр дүнг боловсруулав. Үр дүн: 2009-2020 онуудад хийгдсэн нийт 3506 шуугианы дундаж түвшин 82±9.69 децибелль (дБА), голч нь 83дБА, нийт хэмжилтийн 35.3% нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Ган бөөрөнцгийн цех (88дБА), Засвар угсралтын цех (87дБА) тус тус шуугианы түвшин өндөр байна(p<0.0001). 2018-2020 онуудад хийгдсэн хувь хүний шуугианы хэмжилтээр Баяжуулах үйлдвэр (108дБА), Ил уурхай (106дБА), Засвар угсралтын цех (89дБА), Ган бөөрөнцгийн цех (93.1дБА) тус тус хамгийн их өртөж байна. Ажилчдын эрүүл мэндийн хугацаат үзлэгийн аудиометрийн шинжилгээний үр дүнгээр 937 ажилтан сонсголын эрхтэн системийн өөрчлөлттэй гэж оношлогдож 64.8% нь хоёр чихний, 14.7% нь нэг чихний сонсгол бууралттай байна. Дүгнэлт: Эрдэнэт үйлдвэрийн ажилчмд ажлын байрны шуугианы нөлөөнд өртөж, ажилчдын 14.2% нь сонсгол бууралттай гэж оношлогдсон тул сонсголын эрхтэн хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүнд гүрээний булцууны байршлыг тодорхойлж, эмнэлзүйн зарим шинжтэй уялдуулан судалсан дүн(2021-09-01) ;Э.Оюунжаргал ;Л.БямбасүрэнГүрээний булцууны динамик бүтэц 2 наснаас хэлбэржиж эхэлдэг ба насанд хүрсэн хүнд хэлбэр, хэмжээ нь харьцангуй тогтмол байдаг. Дунд чихний мэс заслын үед гүрээний булцууны гэмтэл нь амь насанд аюултай хүндрэл үүсгэдэг учраас үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд түүний бүтэц, байршлыг зөв тодорхойлох шаардлагатай байдаг. Бид гүрээний булцууны байршлыг компьютер томографийн аргаар тодорхойлж, эмнэлзүйн зарим шинжтэй уялдуулан судлахыг зорив. Судалгаанд 100 хүний 200 нэгж чамархай ясны компьютер томографийн аксиаль болон корональ хавтгай дээрх зургуудыг харьцуулан гүрээний булцууны байршлыг тогтоон, бодит үзлэг, аудиометрийн шинжилгээгээр сонсголыг үнэлж, тусгайлан боловсруулсан судалгааны картаар эмнэл зүйн зарим шинжийг тодруулж, тэдгээрийн хамаарлыг тодорхойлов. Нийт судалгаанд хамрагдагсдын 54(27.27%) тохиолдолд гүрээний булцууны хэвийн бус байршил илэрснээс дээш байршилтай гүрээний булцуу 46(23%), гүрээний булцууны цүлхэн 6(3%), гүрээний булцууны цүлхийлт 2(1%) байв. Гүрээний булцууны хэвийн бус байршил нь чих шуугих шинж тэмдэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай (p=0.028, OR=2.36), сонсгол буурах болон толгой эргэх шинж тэмдэгтэй статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдсангүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын нийтийн тээврийн жолоочдын ажлын байрны шуугианы өртөлт түүнээс шалтгаалсан сонсгол бууралтын эрсдэлийг үнэлсэн нь(2024-04-13) ;С.Яруун ;Л.Жаргалмаа ;Б.БилгүүнҮндэслэл: Дэлхий нийтэд 1.3 тэрбум хүн шуугианаас шалтгаалсан сонсгол бууралттай байгаа ба 22% нь ажлын байрны шуугианы нөлөөлөлөөс үүдэлтэй байна. Ажлын байрнаас шалтгаалсан сонсгол бууралт нь сонсголын эрхтэнийг нөхөн сэргээгдэх боломжгүй гэмтээж, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоодог мэргэжлээс шалтгаалсан өвчний нэг юм. Зорилго: Нийтийн тээврийн жолоочдын шуугианы өртөлтийн түвшинг хэмжиж, эмнэлзүйн шинж тэмдэгтэй харьцуулан судалж сонсгол бууралтын эрсдэлийг тодорхойлоход судалгааны зорилго оршино. Дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Арга, аргачлал: Энэхүү судалгааг агшингийн судалгааны аргаар, нийтийн тээврийн жолооч нарын ажлын хуваарийн дагуу SVANTEK 104, TES 1350A шуугианы түвшин хэмжигч багажаар MNS 6768:2019 стандартын шаардлагын дагуу баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл (3.6 км) өглөө 08:00-10:00, өдөр 13:00-15:00, орой 17:00-19:00 цагуудын хооронд 7 өдөр нийт 63 автобусанд хэмжилт хийж, эмнэлзүйн шинж тэмдэгийг асуумжаар гүйцэтгэв. SPSS 26 программ ашиглаж үр дүн боловсруулсан. P-утгууд < 0.05 нь статистикийн дүн шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой гэж үзэв. Тус ажлын байранд 5-аас доош жил ажилласан, төрөлхийн сонсгол бууралттай ажилчидыг хасах шалгуурт оруулсан. Үр дүн: Шалгуур үзүүлэлтэд тэнцээгүй 11 жолоочийг хасаж нийт 35 хүн судалгаанд оролцсон. Судалгаанд оролцогчдын хүйсийн хувьд эрэгтэй 89% (n=24), эмэгтэй 11% (n=11); дундаж наслалтын хувьд 44 (±9.6) байсан. Ажиллаж буй дундаж цаг нь 14.4(±2.3) цаг, 7 хоногт 5.7(±1.1) өдөр ажилладаг. Нийт 63 тээврийн хэрэгсэлд шуугианы хэмжилт хийсэн ба цагт жинлэсэн дундаж утга нь 92.24дБА хэмжигдэж MNS 6768:2019 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7.24дБА хэтэрсэн байна. Нийтийн тээвэрт ажилласан жилийг сонсгол бууралттай харьцуулахад статистик үнэн магадлалтай байв (p=0.018). гарсан. Дүгнэлт: Бидний судалгаагаар нийтийн тээврийн жолоочдын ажлын байрны шуугианы түвшин зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, сонсгол бууралт нь тус ажлын байранд ажиллах хугацаатай шууд хамааралтай байгаа нь мэргэжлээс шалтгаалсан сонсгол бууралттай болох өндөр эрсдэлтэй, сонсгол хамгаалах хөтөлбөр яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Environmental Accessibility Assessment for People with Vision, Hearing and Speech Disabilities in Mongolia(VU e-Publishing, 2020-01-27) ;Tumenbayar Batdulam ;Ochir Chimedsuren; Enkhtsetseg ByambaaPurpose: The main objective of this paper was to assess environmental accessibility for people with vision, hearing and speech disabilities in Mongolia, with particular focus on public buildings and public transportation.Methods: A standardised internationally-used questionnaire, consisting of 29 questions, was used for the accessibility of public buildings assessment. The questionnaire results were grouped into categories and descriptive statistics were obtained. To determine quality and accessibility to public transportation a standardised sheet, consisting of 51 questions from the internationally accepted SERVQUAL, was used. This model is commonly used for measurement of the discrepancies between actual performance and customer expectations.Result: Assessment of public buildings in Mongolia revealed that they were moderately accessible for people with vision, hearing and speech disabilities. The assessment of public transportation found that the discrepancy between actual performance and customer expectation is the highest across all indicators for people with hearing and speech impairments.Conclusion: The research findings indicated a strong need to pay closer attention to the current environmental unfriendliness and inaccessibility faced by people with vision, hearing and speech disabilities.Scopus© Citations 3
