Д.Шинэ-Од
Loading...
Товч нэр
Д.Шинэ-Од
Бүтэн нэр
Далхсүрэн Шинэ-Од
Латин нэр
Dalkhsuren Shine-Od
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
15 results
Now showing 1 - 10 of 15
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Scanning Electron Microscopic Study of the Tongue Papillae Formation(Mongolian National University of Medical Sciences, 2017-02-25); ; Kikuji YamashitaObjectives: To clarify the morphology of the tongue papillae formation and the metabolic characteristics along the papillae distribution in rats. Methods: The experiment was designed as a cross-sectional study and included; a scanning electron and light microscopic examination, connective tissue core analysis, and an enzyme activity test on rat tongue samples of the embryonic (n = 60) and postnatal (n = 12) periods. Results: The primordium of fungiform papillae (FuP) was already formed on embryonic day 15 (E15), and filiform papillae (FiP) was formed on E17. In the postnatal period, the middle and posterior parts of the tongue quickly developed toward the anterior part of the oral cavity. Three types of FiP were found: round, conical and branched. According to the enzyme activity test, all energy, lipid, protein and sugar metabolic enzymes showed significant differences along the tongue parts. Conclusion: No positional difference was found in the morphology of rat tongue papillae during the embryonic period. During the postnatal period, the morphology and enzyme activities of the tongue mucosa displayed differences expressing tongue development and its functional characteristics among the described tongue parts—listed above. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Connective Tissue Framework of the Hepatic Ligaments in the Human Liver(Mongolian National University of Medical Sciences, 2020-09-25); ; ; ; Objectives: To demonstrate the three-dimensional structure of the collagen fiber framework in the human liver ligaments and capsule. Methods: We studied the collagen fiber framework of relatively normal human liver specimens using a cell maceration method and scanning electron microscopy. Results: The collagen fibers of the hepatic falciform ligament subdivided into three types depending on the direction and location. The outer collagen fibers of the hepatic teres ligament formed the longitudinal plate, and the inner fibers had a loop-like structure. The coronary ligament contained two parallel collagen bundles toward the hepatic capsule. The hepatic capsule possesses the outer thicker and inner interlaced layers of the collagen fibers. The hepatic ligaments’ outer layer connected with the hepatic capsule collagen fibers, while the inner layer tended to merge with the hepatic lobular parenchyma’s connective tissue. Conclusions: The hepatic ligaments and liver capsule are layered structures of collagen fibers differing in direction. The hepatic ligaments’ outer layer connected with the liver capsule’s collagen fibers and the inner layer merged with the hepatic lobular parenchyma’s connective tissue. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүнд гүрээний булцууны байршлыг тодорхойлж, эмнэлзүйн зарим шинжтэй уялдуулан судалсан дүн(2021-09-01) ;Э.Оюунжаргал ;Л.БямбасүрэнГүрээний булцууны динамик бүтэц 2 наснаас хэлбэржиж эхэлдэг ба насанд хүрсэн хүнд хэлбэр, хэмжээ нь харьцангуй тогтмол байдаг. Дунд чихний мэс заслын үед гүрээний булцууны гэмтэл нь амь насанд аюултай хүндрэл үүсгэдэг учраас үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд түүний бүтэц, байршлыг зөв тодорхойлох шаардлагатай байдаг. Бид гүрээний булцууны байршлыг компьютер томографийн аргаар тодорхойлж, эмнэлзүйн зарим шинжтэй уялдуулан судлахыг зорив. Судалгаанд 100 хүний 200 нэгж чамархай ясны компьютер томографийн аксиаль болон корональ хавтгай дээрх зургуудыг харьцуулан гүрээний булцууны байршлыг тогтоон, бодит үзлэг, аудиометрийн шинжилгээгээр сонсголыг үнэлж, тусгайлан боловсруулсан судалгааны картаар эмнэл зүйн зарим шинжийг тодруулж, тэдгээрийн хамаарлыг тодорхойлов. Нийт судалгаанд хамрагдагсдын 54(27.27%) тохиолдолд гүрээний булцууны хэвийн бус байршил илэрснээс дээш байршилтай гүрээний булцуу 46(23%), гүрээний булцууны цүлхэн 6(3%), гүрээний булцууны цүлхийлт 2(1%) байв. Гүрээний булцууны хэвийн бус байршил нь чих шуугих шинж тэмдэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай (p=0.028, OR=2.36), сонсгол буурах болон толгой эргэх шинж тэмдэгтэй статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдсангүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судалсан дүнҮндэслэл: Монгол хүүхдийн бие бялдрын онцлогийг судлан тогтоох нь хүүхдийн эрүүл мэндийн байдлыг иж бүрнээр нь үнэлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд зайлшгүй шаардлагатай төдийгүй анагаах ухаан, хүн судлалын тулгамдсан асуудлын нэг юм. Өнөө үед Хүүхдийн бөөрний дээд булчирхайн бичил бүтцийн онцлогийг насны бүлгээр дэлгэрүүлэн судлах шаардлагатай байна. Зорилго: 0-14 насны хүүхдийн бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судлах. Зорилт: 1. Бөөрний дээд булчирхайн үлэмж бүтцийг насны бүлэг болон хүйстэй нь уялдуулан судлах 2. Хүүхдийн бөөрний дээд булчирхайн бичил бүтцийг настай нь уялдуулан судлах Арга, аргачлал: Бид дескриптив судалгааны агшингийн загвараар “ЭХЭМҮТ”-ийн бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт дотоод шүүрлийн бус эмгэгээр эндсэн 0-14 насны нийт 144 хүүхдийг сонгох шалгуурын дагуу судалгаанд хамруулж бөөрний дээд булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судалсан. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-25.0 программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүйсийн 0-14 насны нийт 144 хүүхэд хамрагдсан ба хүйсийн харьцаа 59% (n=85) нь эрэгтэй, 41% (n=59) нь эмэгтэй тус тус байв. Бид нас болон бөөрний дээд булчирхайн морфометрийн үзүүлэлтийн хооронд корреляцийн коэффициентийг тодорхойлж үзэхэд нийт үзүүлэлтүүд хоорондоо статистик ач холбогдол бүхий дунд зэргийн хамааралтай (p<0.01, 0.4<R<0.7), харин өндөр болон жингийн үзүүлэлт нь хоорондоо хүчтэй хамааралтай байв (p<0.01, R=0.966). Түүнчлэн 0-14 насанд нийт үзүүлэлтүүд эрэгтэй, эмэгтэй хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Хүүхдийн бөөрний дээд булчирхайн бичил бүтцийн зураглал 0-30 хоногтой нярайд ерөнхий хэлбэржилтээ олсон, бүрхүүл хальс болон холтослог, тархилаг бодис ялгаран хөгжсөн хэдий ч холтослогийн бүсүүд тод ялгарч хөгжөөгүй нь харагдаж байлаа. 3 сартай хүүхдэд бөөрний дээд булчирхайн холтослог бодисын түүдгэн бүс хурдацтай ялгаран хөгжсөн, 5 настайд холтослог, тархилаг бодис төдийгүй холтослогийн 3 бүс тод ялгаран хөгжсөн, цусан хангамж нэмэгдсэн, 11 настайд булчирхайн цусан хангамж бүхэлдээ сайжирч, насанд хүрсэн хүний бүтэцтэй ижил болсон зураглал ажиглагдаж байлаа. Дүгнэлт: 1. Хүүхдийн баруун, зүүн бөөрний дээд булчирхайн хэмжилтийн үзүүлэлтүүд нь 1-3 нас хүртэл жигд өсөж, 4-5 нас болон 6-11 насанд өсөлтийн эрчим нэмэгдэж, 12-14 насанд өсөлтийн эрчим бага зэрэг буурч хүйсийн хувьд ялгаа ажиглагдсангүй. 2. Хүүхдийн бөөрний дээд булчирхайн холтослогийн 3 бүс, тархилаг давхарга 5 настайд тод ялгаран хөгжиж, булчирхайн цусан хангамж нэмэгдэн, 11 настайд насанд хүрэгсдийнхтэй ойролцоо болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зузаарлын болон тэлэгдлийн кардиомиопатийн үеийн зүрхний булчингийн бичил бүтцийн өөрчлөлтийг судалсан нь(2021-03-21) ;Л.Мөнхзул ;С.ТүндэврэнцэнЗүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралтын дотор зүрхний кардиомиопатийн шалтгаант гэнэтийн үхэл, зүрхний дутагдал, тосгуурын фибрилляци тодорхой хувийг эзэлж байна. Бид энэхүү судалгааны ажилдаа тэлэгдлийн болон зузаарлын кардиомиопатийн үед зүрхний булчингийн эдэд гарах өөрчлөлтийг тодорхойлов. Эмгэг Судлалын Үндэсний Төвийн лабораторид зүрхний тэлэгдлийн болон зузаарлын кардиомиопатийн эмгэгтэй нь оношлогдсон тохиолдол, хяналтын бүлгээр зүрх судасны бус эмгэгээр нас барсан тохиолдлын зүрхний эдийг авч Гематоксилин-Эозин, Ван-Гизоны будгаар будаж гэрлийн микроскопт шинжлэв. Тэлэгдлийн болон зузаарлын кардиомиопатийн үед кардиомиоцит эсийн хэлбэр алдагдаж, бөөм нь томорсон, жижиг артериол судасны фиброз аль алинд ажиглагдав. Тэлэгдлийн кардиомиопатийн үед завсрын холбогч эдүүдийн фиброз өөрчлөлт нь миоцитуудыг хүрээлж тусгаарласан зузаарлын кардиомиопатийн үед голомт үүсгэсэн байдалтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатомийн хичээлийн сургалтын сэтгэл ханамжийн судалгаа(2026-05-22) ;Д.Анужин; ; ; Үндэслэл: Эмч мэргэжилтнийг бэлтгэх анагаах ухааны боловсролын тулгуур нь суурь шинжлэх ухааны мэдлэг бөгөөд энэ нь эмнэлзүйн сэтгэлгээ, оношилгоо-эмчилгээний шийдвэр гаргалтын үндсийг бүрдүүлдэг. Анатомийн хичээл нь их эмч бэлтгэх хөтөлбөрийн үндсэн суурь хичээлийн нэг болдог ба суралцагчдын суурь мэдлэг, эмнэлзүйн сэтгэлгээ үүсэж төлөвшихөд шууд нөлөө үзүүлдэг. Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдаар анатомийн хичээлийг үнэлүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахад нотолгоонд суурилсан үндэслэл хэрэгтэй байсан нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатоми-1 хичээлийн сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025-2026 оны хичээлийн жилийн 1-р улиралд хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн БиоАС-ийн Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны нийт 289 суралцагчдаас хүн ам зүйн 3, ерөнхий сэтгэл ханамжийн 20, нээлттэй 1 нийт 24 асуулт (асуулт бүр 5 онооны Ликертийн хэмжүүртэй) бүхий асуумжийн хуудсаар мэдээлэл цуглуулсан. Мэдээллийг SPSS-23.0 програмаар дескриптив статистик, хоёр түүврийн t-тест, ANOVA, Пирсоны корреляци, хүчин зүйн шинжилгээ (factor analysis) ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 14.2% нь эрэгтэй, 85.8% нь эмэгтэй байсан бөгөөд TAM 10.38%, TMS 17.30%, MDS 44.29%, PDS 13.15%, DSS 14.88%-ийг эзэлж байв. Ерөнхий сэтгэл ханамжийн түвшин 4.59±0.66 буюу сайн түвшинд байв. Эдгээрээс “Багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар сайн” хамгийн өндөр үнэлгээ (DSS, 4.91±0.37), харин хамгийн бага үнэлгээ нь “Оюутны мэдлэг, ур чадварыг бодитой, шударга үнэлдэг” (PDS, 4.16±0.75) үзүүлэлтэд ноогдов. Асуумжийн дотоод нийцлийн коэффициент α=0.909 гарч, найдвартай байдал маш сайн түвшинд байв. Пирсоны корреляцийн шинжилгээгээр багш оюутны үзэл бодлыг хүндэтгэх (Q4), багшийн харилцаа хандлага (Q5), мэргэжлийн ёс зүй (Q6) хооронд хүчтэй эерэг хамаарал (r=0.787; r=0.755; p<0.01) ажиглагдсан. Хүчин зүйн шинжилгээгээр KMO=0.865, Bartlett’s test p=0.000 байсан тул нийт 20 асуултыг “Багшийн мэргэжлийн ур чадвар” болон “Сургалтын орчин, зохион байгуулалт” гэсэн 2 хүчин зүйлд хувааж, нийт вариацийн 58.74%-ийг тайлбарлав. Дүгнэлт: Судалгаанд оролцсон Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын ерөнхий сэтгэл ханамж сайн түвшинд байгаа нь тодорхойлогдлоо. Багшийн мэргэжлийн ур чадвар, сургалтын орчин, зохион байгуулалт суралцагчдын сэтгэл ханамжид нөлөөлж байсан ба нийт үр дүнгийн 58.74%-ийг тайлбарлаж байв. Мэргэжлийн ёс зүйг баримталж, оюутнуудын үзэл бодлыг хүндэтгэж, адил, тэгш хандах нь багшийн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас хамаарч байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатомийн хичээлийн сургалтын үнэлгээ(2026-05-22); ;Д.Анужин; ; Үндэслэл: Хүний биеийн эрхтэн тогтолцооны бүтцийн талаарх ерөнхий суурь ойлголтыг олгох хөтөлбөрийн Эм зүй, Био-Анагаах судлал, Эрүүл ахуйн тархвар судлал, Нийгмийн эрүүл мэнд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй эрүүл мэндийн хоол зүйч бэлтгэх хөтөлбөрийн бакалаврын сургалтын мэргэжлийн суурь хичээл юм. Суралцагчдын сэтгэл ханамж нь анагаахын боловсролын чанарыг хэмжих чухал шалгуур төдийгүй төгсөгчдийн мэдлэг, ур чадвар, хандлагад нөлөөлдөг ул энэ чиглэлээр тогтмол судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны анатомийн сургалтын хөтөлбөрт суралцагчдын сэтгэл ханамжийн түвшин болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, сургалтын чанарыг сайжруулах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 2 сарын хооронд АШУҮИС-ийн БиоАнагаах судлаач, Эм зүйч, Эрүүл мэндийн тархвар судлаач, Нийгмийн эрүүл мэнд судлаач, Эрүүл мэндийн мэдээлэл технологич, Уламжлалт анагаахын засалч зэрэг хөтөлбөрийн I-р дамжааны 182 оюутны дунд судалгааг хийж гүйцэтгэв. Суралцагчдын анатомийн хичээлийн чанарт өгч буй сэтгэл ханамжийг 24 асуулт бүхий асуумжаар үнэлэн дүгнэсэн. Өгөгдлийг SPSS-26,0 программ ашиглан боловсруулж, дескриптив статистик, хамраалгүй хоёр бүлгийн t-шинжилгээ, нэг хүчин зүйлт дисперсийн шинжилгээ (ANOVA), Пирсоны корреляци, хүчин зүйлийн шинжилгээ болон олон хувьсагчийн регрессийн шинжилгээ хийв. Статистикийн хувьд p<0.05 үед ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Бидний судалгааны үр дүнгээр сэтгэл ханамжийн найдвартай байдал маш өндөр (Cronbach`s α=0.928) байв. Нийт оролцогчдын ерөнхий сэтгэл ханамжийн дундаж үнэлгээ 4.61±0.67 байв. Түүнчлэн нийт сэтгэл ханамжийн үнэлгээ хүйсийн ялгаагаар зөрүүгүй байв (p>0.05). Олон хүчин зүйлийн шинжилгээгээр сургалтын чанарын үнэлгээнд нөлөөлөх хоёр үндсэн хүчин зүйл илэрсэн (KMO=0.894; Bartlett-ийн тест p<0.001) ба эдгээр нь нийт вариацийн 52.73%-ийг тайлбарлаж байв. Нэгдүгээр хүчин зүйл нь “Багшийн мэргэжлийн чадвар, харилцаа, хандлага, үнэлгээ” байсан бол хоёрдугаар хүчин зүйл нь “Сургалтын зохион байгуулалт, орчин, сургалтын материал” байв. Мөн корреляцийн шинжилгээний дүнгээр сургалтын зохион байгуулалт сайн байдал, багшийн оролцоо зэрэг нь суралцагчдын сэтгэл ханамжид эерэг хамааралтай болох нь тогтоогдов (p<0.01). Дүгнэлт: АШУҮИС-ийн Эрүүл мэндийн суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын анатомийн хичээлд өгсөн сэтгэл ханамж нь багшийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцаа хандлага, бодитой шударга үнэлгээ нөлөөлдөг бөгөөд мэргэжлийн ёс зүйг баримтлах, суралцагчидтай зөв боловсон харилцах нь түүний мэдлэг, мэргэжлийн ур чадвараас хамааралтай болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Аллоксаны чихрийн шижинтэй хулганад хусны онгол (inonotus obliquus)-ын усан хандны үзүүлэх нөлөөг судалсан дүн(2023-05-22); ; ;Х.Пүрэвсүрэн ;Б.СувдҮндэслэл: Чага буюу хусны онгол нь хус модонд ургадаг шимэгч мөөг бөгөөд ардын анагаах ухаанд олон өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Хусны онголын хавдрын эсрэг болон антиоксидант, антигипергликемик идэвхийн судалгаа олон нийтлэгдсэн байдаг. Манай орны хувьд өөрийн оронд ургадаг хусны онголын антигипергликемик идэвхийг судалсан судалгааны ажил хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Аллоксаны чихрийн шижинтэй хулганыг хусны онголын усан хандаар эмчилсний дараах цусан дахь глюкоз, инсулин, өөх тос, болон нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсгийн бичил бүтцийг судлах. Арга, аргачлал: C57BL/6 үүлдрийн 20±2 грамм биеийн жинтэй хулганад (200мг/кг тунгаар) Аллоксан моногидратыг хэвлийн хөндийд тарьж, чихрийн шижингийн эмгэг загварыг үүсгэн хусны онголын усан ханд (500мг/кг) болон инсулатардаар (0.6ОУН) 4 долоо хоног эмчилж, биеийн жин, өлөн үеийн глюкоз, глюкоз тэвчил, ийлдэсийн инсулин, липидын бүрдлүүдийн хэмжээг тодорхойлж, нойр булчирхайн эдийн бүтцийг үнэлсэн. Үр дүн: Хусны онголын усан ханд болон инсулатард хэрэглэснээр чихрийн шижинтэй хулгануудын биеийн жингийн алдагдал засарч, ийлдсийн инсулины түвшин нэмэгдэж, цусан дахь глюкозын хэмжээ буурсан. Глюкоз тэвчилийн сорилоор (IPGTT) хусны онголын усан ханд болон инсулатард хэрэглэсэн аллоксаны чихрийн шижинтэй хулгануудад глюкозын гомеостаз сайжирч, цусан дахь сахарын хэмжээ буурсан болохыг баталсан. Инсулатардаар эмчилсэн бүлгийн нэгэн адил хусны онголын усан хандаар эмчилсэн бүлгийн хулганы ийлдэсийн холестерин, триглицерид, БНЛП-ийн хэмжээ хяналтын бүлэгтэй харьцуулахад буурсан (ХЛ 25.56%, ТГ 41.54%, БНЛП 27.1%, P<0.01) ялгаа ажиглагдсан, бол ИНЛП-ийн хэмжээ үнэн магадтай ихэссэн (ИНЛП 78.43%, P<0.01) байлаа. Нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсэг болох Лангергансын аралын тоо, хэмжээ хэвийн, бүтэц хадгалагдсан дүр зураг эмчилгээний бүлгийн хулганы бичил бүтцийн шинжилгээгээр нийтлэг ажиглагдсан. Дүгнэлт: Хусны онголын усан ханд нь аллоксаны чихрийн шижинтэй хулганы биеийн жингийн алдагдал, өлөн үеийн ийлдсийн глюкоз, холестерин, триглицерид, БНЛП-ийн хэмжээг бууруулж, ИНЛПийн хэмжээг нэмэгдүүлж, нойр булчирхайд гарсан эсийн гэмтлийг багасгаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 цар тахлын үеийн Анатоми-2 хичээлийн цахим сургалтын талаарх судалгааны дүн(2021-03-21); ;М.Лхагважаргал; ;А.ДолгорсүрэнCOVID-19 цар тахлын үеийн анатомийн цахим сургалтын талаар үнэлэх, цааш үргэлжлүүлэхэд анхаарах шаардлагатай зарим асуудлыг тодруулах үүднээс энэхүү судалгааг суурь боловсролын 1-р дамжааны оюутнуудаас 3 бүлэг нийт 15 асуулт бэлтгэн авч, асуумж судалгаа, агшингийн загвараар хийж гүйцэтгэлээ. Асуумжийн 1-р бүлгээр цахим дадлага хичээл бэлдэж боловсруулсан болон дадлага хичээлийг удирдан явуулж буй багш нарын мэдлэг, ур чадвар, харьцаа хандлага, оюутнаа үнэлэх үнэлгээний талаар, 2-р бүлгээр цахим хичээлдээ хот, хөдөөгийн хаанаас оролцох байршил, интернетийн хурд, дата, техник хэрэгсэлтэй холбоотой хүндрэл бэрхшээл, оюутны цахим сургалтын үеийн сэтгэл зүй, бие даан суралцах чадвар зэргийг, 3-р бүлгээр сургалттай холбоотойгоор лекц, дадлагын ойлгомжтой байдал, видео хичээлийн үр өгөөж, танхимын болон цахим сургалтын үеийн оюутныг үнэлэх арга барилын ялгаа зэрэг асуудлыг торууллаа. Үр дүнгээс харахад цахим сургалтын үед ашиглаж байгаа видео хичээлийн өгөгдөл, агуулга, багшийн заах арга оюутанд ойлгомжтой, оюутны бие даасан бүтээлч идэвхийг нэмэгдүүлэх сайн талтай байгаа боловч видео хичээлийн нээлттэй байх хугацааг уртасгах, оюутнуудад өөрсдийн интернет болон техник хэрэгсэлтэй холбоотой асуудлаа шийдэх шаардлага тулгарч байна. Цахим сургалтад оюутнуудын дийлэнх нь сэтгэл ханамжтай байгаа ч санхүүгийн болон суралцах ахуй орчны талаас зарим оюутанд хүндрэл учирч байна. Цахим сургалтын оюутны үнэлгээг танхимийн сургалттай харьцуулахад тоон үзүүлэлтийн хувьд амжилт, чанар сайжирсан байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.
