АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азооспермийн эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-03-30) ;П.Мягмарсүрэн ;Д.Жавхлантөгс ;Д.Баян-Өндөр; Э.ОдхүүҮндэслэл: Азоосперми нь эрэгтэй шалтгаант, хамгийн хүнд хэлбэрийн үргүйдэл ба нийт эрэгтэйчүүдийн 1 хувь, үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн 10-15 хувийг эзлэж байна. Тамхи, архины хэрэглээ, дааврын өөрчлөлттэй эмгэг, төмсөгний гэмтэл ба үрэвсэлт өвчин зэрэг нь азооспермийн эрсдэлт хүчин зүйл болж байгааг судлан тогтоосон байна. Зорилго: Азооспермийн шалтгаант үргүйдэл үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Бид Монгол эрэгтэйчүүдэд азооспермийн хэлбэрийн үргүйдэл үүсгэж буй хүчин зүйлсийг судлан, эрсдлийг тооцох зорилгоор тохиолдол-хяналтын загвараар хийж гүйцэтгэлээ. Тохиолдлын бүлэгт 2019-2021 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг ба “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төвд азоосперми онош батлагдсан, хяналтын бүлэгт үрийн шингэний шинжилгээ хэвийн үйлчлүүлэгчдийг 1:2 харьцаагаар хамруулж, тусгайлан боловсруулсан асуумж ашиглан, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэн, тооцож судалсан. Үрийн шингэний шинжилгээг ДЭМБ-ын удирдамжийн дагуу хийж, үнэлэв. Үр дүн: Судалгаанд нийт 180 хүн хамрагдсанаас тохиолдлын бүлэгт азоосперми оноштой 57, хяналтын бүлэгт ДЭМБ-ын шалгуурын дагуу үрийн шингэний шинжилгээ хэвийн 123 хүн хамрагдсан. Дундаж нас 35.56±6.95 жил (хяналтын бүлэгт 35.80±7.79 жил, тохиолдлын бүлэгт 35.04±4.66 жил) байв. Судалгааны үр дүнгээс харахад нийгэм, эдийн засаг ба амьдралын хэв маягийн үзүүлэлт нь азосперми үүсэх эрсдэл болох нь батлагдаагүй. Харин эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний ямар нэг үрэвсэлт өвчнөөр өвчилсөн тохиолдолд азоосперми үүсэх эрсдэл 6.4 дахин (x2=22.87 p<0.01), гахайн хавдраар өвчилсөн бол эрсдэл 2.3 дахин (x2=6.43 p<0.01) нэмэгдэж байв. БЗХӨ, ялангуяа заг хүйтэн өвчнөөр өвчилсөн нь эрсдлийг 1.8 дахин (0.94 vs 3.18, p<0.05) нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон. Дүгнэлт: Монгол эрэгтэйчүүдэд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс илүүтэй, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний ямар нэг үрэвсэлт (p<0.01) ба бэлгийн замын халдварт өвчин (p<0.05) болон гахайн хавдраар өвчилсөн (p<0.01) байх нь азооспермийн шалтгаант үргүйдэл үүсэх эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол эрэгтэйчүүдийн дунд Chlamydia trachomatis халдварын тархалтыг тодорхойлсон дүн(2021-03-13) ;С.Арнабек ;Ж.СарантуяаЭрэгтэйчүүдийн үргүйдэлд бэлгийн замаар дамжих халдвар чухал нөлөөтэй байдаг. Ийм халдваруудаас Chlamydia trachomatis нь үргүйдэлд илүү нөлөө үзүүлдэг болохыг олон судалгаанууд баталсаар байна. Иймд бид Chlamydia trachomatis–ийн халдварыг эрэгтэйчүүдэд илрүүлж, үргүйдлийн түвшинтэй харьцуулахаар зорилоо. Судалгааг 2017 оны 12-р сараас 2019 оны 2-р сар хүртэл ‘’Алтан жор’’ Андрологи клиник лаборатори болон АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Молекул биологи-Удам зүйн тэнхимийг түшиглэн хийж гүйцэтгэсэн бөгөөд эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны хэлбэрээр явууллаа. Спермограммын шинжилгээг 2010 оны ДЭМБ-ын боловсруулсан агуулгын дагуу хийж тодорхойлсон. Chlamydia trachomatis-ийн хадварыг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар илрүүллээ. Судалгаанд нийт 1914 үйлчлүүлэгч спермограммын шинжилгээнд хамрагдсанаас нормозоосперм хэлбэр буюу эрүүл 1181 хүн (61.7%), үүнээс Chlamydia trachomatis-ийн халдвартай 339 хүн буюу 17.7% байна. Харин үрийн шингэний шинжилгээгээр ямар нэг өөрчлөлттэй 733 хүн (38.3%), үүнээс Chlamydia trachomatis-ийн халдвартай 232 хүн буюу 12.12% тогтоогдлоо. Эдгээрээс үндэслэн үргүйдэлтэй Монгол эрэгтэйчүүдийн дунд Chlamydia trachomatis-ийн халдвар өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence of Y chromosome microdeletions among infertile Mongolian men(The Korean Society for Reproductive Medicine, 2022-06); ;Naidansuren, Purevjargal; ;Choi, Bum-ChaeChoi, Min-YoupOBJECTIVE: Y chromosome microdeletions are the second most common genetic cause of male infertility after Klinefelter syndrome. The aim of this study was to determine the patterns of Y chromosome microdeletions among infertile Mongolian men. METHODS: A descriptive study was performed on 75 infertile men from February 2017 to December 2018. Y chromosome microdeletions were identified by polymerase chain reaction. Semen parameters, hormonal levels, and testis biopsy samples were examined. RESULTS: Among 75 infertile men, two cases of Y chromosome microdeletions were identified. The first case had an AZFa complete deletion and the other had an AZFc partial deletion. This study found that the proportion of Y chromosome microdeletions among infertile Mongolian men was 2.66%. CONCLUSION: The findings can be applied to in vitro fertilization and assisted reproductive technology, and our results will help clinicians improve treatment management for infertile Mongolian couples.Scopus© Citations 1
