АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дижитал болон уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцыг харьцуулсан дүн(2026-03-30) ;Б.Буянхишиг; ; Б.ОтгонбаярҮндэслэл: Сүүлийн 10 жилд бүрэн шүдгүйдлийн тархалт буурсан ч улс, бүс нутгаар харилцан адилгүй хэвээр байна. Жишээлбэл, АНУ-д 15 ба түүнээс дээш насны насанд хүрэгчдийн дунд бүрэн шүдгүйдлийн тархалт 4.9%, Хятадад ахмад настнуудын дөрөвний нэг нь бүрэн шүдгүйдэлтэй байна. Үүнийг эмчлэх гол арга нь бүрэн шүдэлбэр юм. Сүүлийн 10 жилд дижитал технологи ашиглан бүрэн шүдэлбэр хийх ажил ихээхэн нэмэгдсэнээр уламжлалт аргаар хийсэн бүрэн шүдэлбэр болон дижитал технологиор хийсэн бүрэн шүдэлбэрийг харьцуулсан судалгаа хийгдэх болсон. Манай орны хувьд дижитал болон уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцыг харьцуулсан судалгаа хараахан хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Дижитал болон уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн анхны тогтоц, шүдэлбэр хэвшсэний дараах тогтцод гарах өөрчлөлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал; Бид энэхүү судалгааг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлын №2425/05-02 тоот дугаар шийдвэрээр Нүүр Ам Судлалын Сургууль (НАСС)ийн Нүүр Амны Согог Заслын Тасаг (НАСЗТ), Дижитал технологийн лабораторийг түшиглэн хоншоорын бүрэн шүдгүйдэлтэй 15 хүнд дижитал болон уламжлалт аргаар нийт 30 бүрэн шүдэлбэр хийв. Бүрэн шүдэлбэр бүрийг нэг сарын хугацаанд хэрэглэсний дараа шүдэлбэрийн тогтцыг (force gauge AMF500) багаж ашиглан дахин тодорхойлсон. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ дээр гүйцэтгэж магадлалын түвшин p<0.05 үед ач холбогдол бүхий ялгаатай гэж дүгнэв. Үр дүн: Анхны хэмжилтээр дижитал болон уламжлалт аргуудын ялгааг шалгах зорилгоор Wilcoxon Signed Ranks Test хийсэн. Үр дүнд Z=-2.045, p=0.041 (p<0.05) гарсан. 1 сарын дараах давтан хэмжилтэнд Friedman тестээр дөрвөн бүлгийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа илэрсэн (χ²(3)=11.40, p=0.01). Wilcoxon signed-rank тестээр харьцуулахад уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцын 1 сарын дараах үр дүн ач холбогдол бүхий ялгаатай (Z=-2.803, p=0.005), CAD/CAM аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцын 1 сарын дараах үр дүн ач холбогдол бүхий ялгаатай (Z=-2.497, p=0.013) байна. Харин CAD/CAM ба уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцын анхны хэмжилт болон давтан хэмжилтийг хооронд нь харьцуулсан (p=0.059) статистикийн ач холбогдолгүй байв. Дүгнэлт: Анхны хэмжилтээр уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтоц дижитал аргыг бодвол статистикийн хувьд илүү тогтоцтой байсан. 1 сарын дараах давтан хэмжилтээр уламжлалт болон дижитал аргаар хийсэн шүдэлбэрийн тогтоц илүү сайжирсан байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дасан зохицох чадвар оюутны сурлагын амжилт, мэргэжил сонголтын сэдэл хоорондын хамаарлыг судалсан үр дүн(2023-05-22) ;П.Батчулуун; ;Б.ЭнхбаярМ.ТуулҮндэслэл: Их сургуульд суралцах явц нь хувь хүний амьдралын хамгийн дарамт ихтэй, сэтгэл зүйн стресст өртөх эрсдэл бүхий үеийн нэг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг. Оюутнууд энэ үедээ дэмжлэг туслалцаа бага авахын зэрэгцээ үүрэг хариуцлага болон ачаалал ихэсдэг. Ажил эрхэлдэг хүмүүсийг бодвол их сургуулийн оюутнууд өөрсдөд нь тохироогүй илүү их ачаалалд ордог. Оюутны дасан зохицох чадвар нь сурлагын амжилтад эергээр нөлөөлж, хамааралтай байна гэсэн статистик үнэн бодит үр дүн гараагүй байна. Харин мэргэжил сонголтын хувийн ач холбогдол бүхий дотоод сэдэл нь сурлагын амжилт, дасан зохицох чадвар хоёрт нөлөөлж байгаа нь харагдаж байна. Зорилго: Оюутнуудын дасан зохицох чадвар сурлагын амжилтад нөлөөлж байгааг судлах Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 3 сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны хооронд нэг агшингийн судалгааны загвараар 189 оюутнаас таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч, 72 асуулгаар 40 минутын хугацаанд судалгааг авсан. Үр дүн: Судалгаанд Этүгэн их сургуулийн их эмчийн мэргэжлээр суралцаж буй 2 дугаар дамжааны 189 оюутан оролцсон бөгөөд эрэгтэй 30 (15.9%), эмэгтэй 159 (84.9%) оюутан байна. Судалгаанд оролцогчдын 71% буюу 134 оюутан хөдөө орон нутгийнх, 29% буюу 55 оюутан Улаанбаатар хотод оршин суудаг байна. Судалгаанд оролцсон нийт оюутнуудын 33.9% хувь буюу 63 оюутан сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар сайтай, 65.9% буюу 124 оюутан сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар дунд зэрэг, 1.1% буюу 2 оюутан сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар муутай гэсэн үр дүн гарсан байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын нийгэм, хамт олон сургуулийн орчинд дасан зохицох чадвартай оюутан судалгаанд оролцсон нийт оюутнуудын дийлэнх хувийг эзэлж байна. Оюутнууд нийгэм, сургуулийн орчин, анги хамт олондоо дасан зохицох чадвар сайн байх нь хичээлдээ явах идэвх санаачлага нэмэгдэж өөрийн сонгосон мэргэжлээ сайн эзэмшихэд нөлөөлж байна. Судалгаанд нийт хамрагдсан оюутнуудын 98,9% нь сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар сайн, дунд зэрэг гэсэн үр дүн гарсан байгаагаас харахад нийгэм, хамт олон, сургуулийн орчинд дасан зохицож чадсан оюутнууд, сургалтын үйл ажиллагаандаа дасан зохицоход хялбар болж байна. Нийгэм хамт олон сургуулийн орчинд дасан зохицох чадвар, сургалтын орчинд дасан зохицох чадвар хоорондоо хамааралтай байна.
