АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азооспермийн эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-03-30) ;П.Мягмарсүрэн ;Д.Жавхлантөгс ;Д.Баян-Өндөр; Э.ОдхүүҮндэслэл: Азоосперми нь эрэгтэй шалтгаант, хамгийн хүнд хэлбэрийн үргүйдэл ба нийт эрэгтэйчүүдийн 1 хувь, үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн 10-15 хувийг эзлэж байна. Тамхи, архины хэрэглээ, дааврын өөрчлөлттэй эмгэг, төмсөгний гэмтэл ба үрэвсэлт өвчин зэрэг нь азооспермийн эрсдэлт хүчин зүйл болж байгааг судлан тогтоосон байна. Зорилго: Азооспермийн шалтгаант үргүйдэл үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Бид Монгол эрэгтэйчүүдэд азооспермийн хэлбэрийн үргүйдэл үүсгэж буй хүчин зүйлсийг судлан, эрсдлийг тооцох зорилгоор тохиолдол-хяналтын загвараар хийж гүйцэтгэлээ. Тохиолдлын бүлэгт 2019-2021 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг ба “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төвд азоосперми онош батлагдсан, хяналтын бүлэгт үрийн шингэний шинжилгээ хэвийн үйлчлүүлэгчдийг 1:2 харьцаагаар хамруулж, тусгайлан боловсруулсан асуумж ашиглан, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэн, тооцож судалсан. Үрийн шингэний шинжилгээг ДЭМБ-ын удирдамжийн дагуу хийж, үнэлэв. Үр дүн: Судалгаанд нийт 180 хүн хамрагдсанаас тохиолдлын бүлэгт азоосперми оноштой 57, хяналтын бүлэгт ДЭМБ-ын шалгуурын дагуу үрийн шингэний шинжилгээ хэвийн 123 хүн хамрагдсан. Дундаж нас 35.56±6.95 жил (хяналтын бүлэгт 35.80±7.79 жил, тохиолдлын бүлэгт 35.04±4.66 жил) байв. Судалгааны үр дүнгээс харахад нийгэм, эдийн засаг ба амьдралын хэв маягийн үзүүлэлт нь азосперми үүсэх эрсдэл болох нь батлагдаагүй. Харин эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний ямар нэг үрэвсэлт өвчнөөр өвчилсөн тохиолдолд азоосперми үүсэх эрсдэл 6.4 дахин (x2=22.87 p<0.01), гахайн хавдраар өвчилсөн бол эрсдэл 2.3 дахин (x2=6.43 p<0.01) нэмэгдэж байв. БЗХӨ, ялангуяа заг хүйтэн өвчнөөр өвчилсөн нь эрсдлийг 1.8 дахин (0.94 vs 3.18, p<0.05) нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон. Дүгнэлт: Монгол эрэгтэйчүүдэд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс илүүтэй, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний ямар нэг үрэвсэлт (p<0.01) ба бэлгийн замын халдварт өвчин (p<0.05) болон гахайн хавдраар өвчилсөн (p<0.01) байх нь азооспермийн шалтгаант үргүйдэл үүсэх эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үргүйдэлтэй эрэгтэйчүүдэд үрийн шингэний биохимийн үзүүлэлтүүд ба даавар тодорхойлсон дүн(2019-11-18) ;З.Баярцогт ;Р.Хадбаатар ;Д.ЭнэбишҮндэслэл: Сүүлийн 5-10 жилийн хугацаанд эрэгтэйчүүдийн үргүйдэл эрчимтэй нэмэгдсээр хосуудын үргүйдлийн шалтгааны 40 хувь нь эрэгтэйгээс (дангаараа болон хавсарсан) хамаарах болжээ (ASRM.,2015). Зорилго: Үрийн шингэний шинжилгээнд илэрсэн эмгэг өөрчөлөлтийг асуумж судалгаа, нэмэлт үрийн шингэний биохимийн шинжилгээ, цусны ийлдсийн зарим даавартай холбон судалж, хамаарлыг тогтооход оршино. Материал ба арга аргачлал: Судалгаанд 2014 оны 11 сараас 2019 оны 03 сар хүртэлх хугацаанд Юнимед Интернейшнл эмнэлгийн үр шилжүүлэн суулгах төвд хандсан 1874 эрэгтэйчүүдийг хамруулав. Үргүйдэлд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл, шалтгааныг судлах зорилгоор азооспермтэй эрэгтэйчүүдээс асуумж авч, үрийн шингэний сийвэнд цайр, цитрат, фруктоз, альфа гликозидаза, захын цусанд FSH, LH, Testosterone, Inhibin B тус тус тодорхойлж, төмсөгний эзэлхүүний хэмжээг орхидометрээр хэмжиж хяналтын бүлэгтэй харьцуулав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 1874 эрэгтэйгээс 1292 (68.9%) нь нормозоосперм, 205 (10.9%) нь азоосперм, 138 (7.3%) астенозоосперм, 136 (7.2%) олигозоосперм, 103 (5.4%) олигоастенозоосперм илэрсэн. Үргүйдэлд нөлөөлж буй өндөр эрсдэлт хүчин зүйлд гахай хавдар (OR=14.4, p<0.005), БЗХӨ эмчилгээнд хамрагдаагүй байх (OR=5.33, p<0.005), цавины эвэрхий (OR=4.73, p=0.149), төмсөгний гэмтэл (OR=4.07, p=0.010) орж байсан бол уро-андрологийн мэс ажилбар (OR=2.28, p=0.224), НҮЭ-ний үрэвсэлт өвчин (OR=2.23, p<0.005), БЗХӨ (OR=2.16, p<0.005), варикоцеле (OR=1.72, p=0.515) нь дунд зэргийн эрсдэлт хүчин зүйлс болж байна. Дүгнэлт: Спермограм шинжилгээгээр илэрсэн эмгэг өөрчлөлтүүдээс эмчилгээний тавилан муутай азоосперм хамгийн их хувьтай (n=205, 10.9%) тохиолдож байна. Азоосперм байгаа тохиолдолд төмсөгт эр бэлгийн эс байгаа эсэхийг таамаглах инвазив бус аргад цусны дааврын шинжилгээ, үрийн шингэний биомаркер, төмсөгний эзэлхүүний хэмжээ зэрэг орж байна. Үргүйдэлд хүргэж буй өндөр эрсдэлт хүчин зүйлд гахай хавдар, БЗХӨ-г бүрэн гүйцэд эмчлэхгүй орхих, цавины эвэрхий, төмсөгний гэмтэл орж байгаа бол уро-андрологийн мэс ажилбар, НҮЭ-ний үрэвсэлт өвчин, БЗХӨ, варикоцеле нь дунд зэргийн эрсдэлт хүчин зүйлс болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол эрэгтэйчүүдийн дунд Chlamydia trachomatis халдварын тархалтыг тодорхойлсон дүн(2021-03-13) ;С.Арнабек ;Ж.СарантуяаЭрэгтэйчүүдийн үргүйдэлд бэлгийн замаар дамжих халдвар чухал нөлөөтэй байдаг. Ийм халдваруудаас Chlamydia trachomatis нь үргүйдэлд илүү нөлөө үзүүлдэг болохыг олон судалгаанууд баталсаар байна. Иймд бид Chlamydia trachomatis–ийн халдварыг эрэгтэйчүүдэд илрүүлж, үргүйдлийн түвшинтэй харьцуулахаар зорилоо. Судалгааг 2017 оны 12-р сараас 2019 оны 2-р сар хүртэл ‘’Алтан жор’’ Андрологи клиник лаборатори болон АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Молекул биологи-Удам зүйн тэнхимийг түшиглэн хийж гүйцэтгэсэн бөгөөд эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны хэлбэрээр явууллаа. Спермограммын шинжилгээг 2010 оны ДЭМБ-ын боловсруулсан агуулгын дагуу хийж тодорхойлсон. Chlamydia trachomatis-ийн хадварыг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар илрүүллээ. Судалгаанд нийт 1914 үйлчлүүлэгч спермограммын шинжилгээнд хамрагдсанаас нормозоосперм хэлбэр буюу эрүүл 1181 хүн (61.7%), үүнээс Chlamydia trachomatis-ийн халдвартай 339 хүн буюу 17.7% байна. Харин үрийн шингэний шинжилгээгээр ямар нэг өөрчлөлттэй 733 хүн (38.3%), үүнээс Chlamydia trachomatis-ийн халдвартай 232 хүн буюу 12.12% тогтоогдлоо. Эдгээрээс үндэслэн үргүйдэлтэй Монгол эрэгтэйчүүдийн дунд Chlamydia trachomatis-ийн халдвар өндөр байна.
