АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харханд албадан сэлэлтээр өдөөсөн архаг сульдалд Иммунофлю (Мана-4) эмийн үзүүлсэн нөлөө(2026-03-30) ;Б.Анхбаяр ;Б.Дэжидмаа ;Ч.Эрдэнэчимэг ;А.АнуЧ.ЧимэдрагчааҮндэслэл: Мана-4 танг уламжлалт анагаах ухааны эх сурвалжуудад халууныг боловсруулах, хижиг халуун, цайвар бор бадган, цусан хатгалгыг дарах үйлдэлтэй хэмээсэн байдаг. Ч.Чимэдрагчаа (2002) нар Мана-4 тангийн халуун боловсруулах, үрэвслийн эсрэг, дархлаа дэмжих үйлдэлтэй болохыг судлан тогтоожээ. Архаг сульдлын хам шинж нь эмнэлзүйд ядрах, халуурах, толгой өвдөх сэтгэл санаа хямрах, мартамхай болох, нойр сэргэг болох шинжээр ирдэг эмгэг юм. Сүүлийн үед нийгмийн хөгжлийг даган хүмүүсийн амьдралын хэмнэл, ажлын ачаалал нэмэгдэж бие, хэл, сэтгэлийн хямрал ихэссэнээс мэдрэл, дотоод шүүрлийн системийн үйл ажиллагаа алдагдах, хямрах, дархлааны чадамж доройтон улмаар архаг сульдлын хам шинжийн өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байгаа нь дэлхийн олон судлаачдын анхаарлыг их татаж байна. Гэвч тус эмгэгийн шалтгаан, өвчний хөгжлийн эмгэг жам бүрэн тодорхойгүй, эмчилгээний үр дүнтэй, тохиромжтой аргыг одоо хүртэл эрэлхийлсээр байна. Иймээс бид Мана-4 танд ордог найрлагуудаас бүрдсэн Иммунофлю уусдаг мөхлөгийг гаргаж авсан бөгөөд уг эмийн архаг сульдлын эсрэг үйлдлийн судалгаа хийгдээгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг Мана-4 тангаас гарган авсан Иммунофлю эмийн архаг сульдлын эсрэг нөлөөг судлан тогтоох. Арга аргачлал: Бид Jia Wang (2013) нарын аргаар албадан сэлэлтээр өдөөсөн архаг сульдалын эмгэг загвар үүсгэн авир төрхийн үнэлгээ хийж хөдөлгөөний идэвх (open field test), айдас түгшүүр (elevated plus maze) зэрэг сорилуудаар Иммунофлю уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судлан тогтоосон. Үр дүн: Бид архаг сульдлын эмгэг загварт Иммунофлю эмийг хэрхэн нөлөөлж буйг 100, 200, 400 мг/кг тунд авир төрхийн үнэлгээ хийж үнэлсэн. Задгай талбайн сорил (Open field test)-оор Иммунофлю бүлгийн амьтдыг эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад төвөөр дамжин гарсан тоонд аль ч тундаа статистик ялгаа илрээгүй (p>0.05). Харин босоо хөдөлгөөний идэвхийг Иммунал 50 мг/кг тунгаар өгсөн бүлгийг эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад 80.4%-иар (p=0.024), Иммунофлю 100 мг/кг тундаа 82.6%-иар (p=0.003), Иммунофлю 200 мг/кг тундаа 77.4%иар (p=0.035) статистик магадлалтай нэмэгдүүлсэн. Үүнээс харахад Иммунофлю эм 100, 200 мг/кг тундаа хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлж байна. Амьтны сэтгэл түгшил, авир төрхийг үнэлдэг өргөгдсөн “Нэмэх” хэлбэрт замын сорилоор Иммунал 50 мг/кг тунгаар өгсөн бүлгийн амьтдыг эмгэг хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад голын 10х10 талбайд байсан хугацаа 53.3%-иар (p=0.021), нээлттэй талбайд байсан хугацаа 61.4%-иар (p=0.032) тус тус статистик магадлалтай нэмэгдсэн. Мөн Иммунофлю бүлгийн амьтдыг эмгэг хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад голын 10х10 талбайд гарсан тоо, байсан хугацаа, нээлттэй талбайд гарсан тоонд статистик ялгаа илрээгүй (p>0.05). Харин нээлттэй талбайд байсан хугацаанд Иммунофлю 200 мг/кг тундаа 60.6%-иар (p=0.026) нэмэгдүүлсэн байгаа нь айдас түгшүүрийг бууруулж байна. Дүгнэлт: Албадан сэлэлтээр өдөөсөн архаг сульдалын эмгэг загварт Иммунофлю эм 100, 200 мг/кг тундаа хөдөлгөөний идэвхийг 77.4-82.6%-иар нэмэгдүүлсэн. Айдас түгшүүрийг 200 мг/кг тундаа 60.6%-иар бууруулж, 100 мг/кг тундаа 35.3%-иар амьтны цөхрөл, сульдлыг бууруулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн сургуулийн оюутнуудын дунд зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг судлах ньҮндэслэл: НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр Монголчуудын нийт нас баралтын 77.0%-ийг халдварт бус өвчин эзэлж байгаагийн 32.0% нь 30-70 насныхан байв. Монгол Улсын хүн амын дунд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдрын шалтгаант нас баралт сүүлийн З0-аад жилд тогтмол эхний байрыг эзэлж, жил ирэх тутам тухайн өвчний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Халдварт бус өвчинд нөлөөлөх түгээмэл эрсдэл хүчин зүйлсийн тархалтын мэдээллийн анхдагч эх сурвалж нь STEPS судалгаа байдаг тул ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу Монгол Улс 2005, 2009, 2013, 2019 онуудад уг судалгааг амжилттай хийсэн. Хамгийн сүүлд хийгдсэн STEPS-IV судалгаагаар 15-69 насны хүн амын 24.2% тамхи татдаг, 10 хүн тутмын 3 нь одоогоор архи, согтууруулах ундаа хэрэглэгчид байв. Түүнчлэн нийт хүн амын 19.8% (эрэгтэйчүүдийн 28.2%, эмэгтэйчүүдийн 11.5%) архи согтууруулах ундааг “хэтрүүлэн хэрэглэх” эрсдэлт зан үйлтэй байгаа нь анхаарал татаж байна. Иймээс бид Монгол Улсын хүн амын онцлог бүлэг болох залуучууд, түүн дотор эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй залуусын халдварт бус өвчин болон зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлийг судалж тогтоохоор энэхүү судалгааг сонгон авсан. Зорилго: Сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын зан үйлийн эрсдэлт хүчин зүйл (архи, тамхи, дам тамхидалт, жимс, хүнсний ногоо, өөх тос, давсны хэрэглээ, хөдөлгөөний идэвхи)-ийн тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Сувилахуйн сургуулийн “Сувилахуйн бакалавр”-ын мэргэжлээр суралцаж буй 510 оюутныг судалгаанд хамруулсан. ДЭМБ-аас 2017 онд шинэчлэн гаргасан Хоол боловсруулах өвчний шаталсан судалгааны асуумжийг Монгол орны онцлог, Засгийн газар ба ЭМЯ-ны хүсэлт, шаардлагад нийцүүлэн боловсруулсан STEPS IV судалгааны асуумжаас зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйсийг тодорхойлох асуулгын хэсгийг ашигласан6. Үр дүн: Зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээгээр нийт оюутнуудын 4.8% (11) одоо тамхи татдаг бол 72.2% (164) нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байсан, 74.9% (170) жимс, жимсгэнэ ба хүнсний ногооны хэрэглээ хангалтгүй, 20.3% (46) дасгал хөдөлгөөний дутагдалтай байна. Судалгаанд оролцогчдын 7 хоногийн жимс, жимсгэний хэрэглээг судлахад 20.3% (46) нь 0-1 удаа, 43.1% (98) нь 2-3 удаа хэрэглэдэг байгаа нь нийт оюутнуудын дунд жимс, жимсгэний хэрэглээ хангалтгүй байгааг харуулж байна. Хүнсний ногооны 7 хоногийн хэрэглээг судлахад 31.3% (71) нь өдөр бүр, 25.1% (57) нь 7 хоногийн 5-6 өдөрт, 28.2% (74) нь 7 хоногийн 3-4 хоногт тус тус хэрэглэдэг байв. Жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээг сувилагч мэргэжлээр суралцагчдад судлахад ижил насны бүлгийн хүн амын хэрэглээтэй ойролцоо байна. Судалгаанд оролцогчдын 82.8% (188) нь хоолондоо ургамлын гаралтай тосыг хэрэглэдэг байсан бөгөөд гэртээ бэлтгэсэн хоолыг 10.6% (24) өдөр бүр, 1.8% (4) нь 7 хоногийн 6 өдөрт, 8.8% (20) 5 өдөрт, 12.8% (29) 4 өдөрт, 19.8% (45) 3 өдөрт, 46.2% (105) нь 2-оос цөөн өдөрт тус тус хэрэглэж байна. Судалгаанд оролцогчдын дасгал хөдөлгөөнийг үнэлэхэд өндөр эрчимтэй дасгалыг 95 (41.9%), дунд эрчимтэй дасгалыг 114 (50.2%) оюутан хичээл болон ажлын байрандаа 10 минутээс дээш хугацаанд хийдэг байсан. Харин чөлөөт цагаараа өндөр идэвхитэй биеийн хөдөлгөөн, фитнесс эсвэл зохиомол хөдөлгөөнийг 81 (35.7%), дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнийг 133 (58.6%) оюутан 10 минутаас дээш хугацаанд хийдэг гэсэн нь чөлөөт цагаараа илүү их эрчимтэй хөдөлгөөн хийдэг болохыг харуулж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутнуудын 74.9%-д жимс, жимсгэнэ ба хүнсний ногооны хэрэглээ хангалтгүй, 79.7% нь дасгал хөдөлгөөний хомсдолтой, 4.8% нь тамхи татдаг, дам тамхидалтад 13.7% нь өдөр бүр өртдөг, 72.2% нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байсан ба нийт оюутнуудын дунд давсны хэрэглээ өндөр байна.
