М.Үзмээ
Loading...
Товч нэр
М.Үзмээ
Бүтэн нэр
Мэндсайхан Үзмээ
Латин нэр
Mendsaikhan Uzmee
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
9 results
Now showing 1 - 9 of 9
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Dissection of Z-disc myopalladin gene network involved in the development of restrictive cardiomyopathy using system genetics approach(2017-01-01) ;Qingqing Gu; ;Zaza A. Khuchua ;Byron C. JonesLu LuAIM: ) and identify its gene network involved in restrictive cardiomyopathy (RCM). METHODS: regulation, gene pathway and co-expression networks. RESULTS: ) have been confirmed at the protein level. Several members in this network are already known to relate to cardiomyopathy with some novel genes candidates that could be involved in RCM. CONCLUSION: that may play an important role in the development of RCM. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Dissection of Z‐disc myopalladin gene network involved in the development of restrictive cardiomyopathy using system genetics approachBackground Genetic differences mediate individual differences in susceptibility to cardiomyopathy and severity of disease symptoms. Myopalladin ( Mypn ) is one of the genes associated with familial cardiomyopathies including dilated, hypertrophic and restrictive cardiomyopathy (RCM). Mutant knock‐in mice carrying the human Q529X ‐ MYPN mutation recapitulate the RCM phenotype the same as seen in the patients. The aim of this study was to investigate the regulation of Mypn and identify gene networks involved in RCM development. Methods Gene expression values were measured in the heart of a large family of BXD recombinant inbred (RI) mice derived from C57BL/6J and DBA/2J. The proteomic data was collected from Mypn knock‐in and knock‐out mice. Expression quantitative trait locus (eQTL) mapping methods and gene enrichment analysis were used to identify Mypn gene pathway and evaluate co‐expression networks. Results We found a wide range of expression variation in Mypn among the large cohort of BXD RI strains. Two upstream genetic loci, modulators of the expression of Mypn, have been identified on chromosomes 1 and 5. Candidate genes within those loci include Ncoa2, Vcpip1, Sgk3, and Lgi2 . We also identified 15 sarcomeric genes that interact with Mypn , and constructed the Mypn gene network. Among them, well‐known cardiomyopathy‐associated genes such as Ldb3, Des, Actn2, Fhod3, Tpm2, and Syne1 were found to be members of this network. Several novel genes ( Myo18b, Fhod3, Myom1, Bmp10, Myl4, Obscn, and Pdlim5 ) were also related to the Mypn network. In particular, two members ( Syne1 and Myom1 ) have been confirmed at the protein level as high chance genes working as modifiers to induce cardiomyopathy. Conclusions Through a systematic genetic strategy we found several novel genes interacting with Mypn that may play an important role in the development of RCM. This work demonstrates that a systematic genetics approach is a powerful tool for constructing co‐expression networks that define the biological process categories within which similarly regulated genes function. Support or Funding Information R01HL128350 (Lu L), R01 HL53392 and R01 HL087000 (Towbin JA) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Анагаах ухааны ёс зүй, эрхзүйн хичээлийн хөтөлбөрийг судлах нь(2022-04-28); ; ;Б.Мядагмаа ;Б.Ширчиндоо - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Багш нарын цахим сургалтын талаарх сэтгэл ханамж(2021-06-10) ;Б.Балжинням; ; ;Г.НарансүхКOВИД-19 халдварын улмаас сургалтыг цахимаар явуулж буй энэ үед багш нар хичээлээ хэрхэн зохион байгуулж буй болон тэдний цахим сургалтын талаарх сэтгэл ханамжийг тодорхойлох шаардлагатай. Судалгаанд 342 багш хамруулан мэдээллийг асуумжийн аргаар цуглуулж, одоогийн нөхцөл, цаашдын боломж болон сэтгэл ханамж зэргийг тодорхойлж, үр дүнг тооцсон. Багш нарын ихэвчлэн онлайнаар нүүр нүүрээ харах болон вебд суурилсан аргуудыг хослуулан хичээлийг зохион байгуулсан байна. Багш нараас цаг хугацаа их шаарддаг, оюутнуудын оролцоо думтаг, гардан үйлдлийн ур чадвар эзэмшүүлэхэд дутагдалтай, харин орон зайнаас үл хамааран давуу тал болж байна гэж үзсэн. Цаашид танхим болон онлайн сургалтыг хослуулж, лекц, бие даалтыг ихэвчлэн цахим хэлбэрээр зохион байгуулах нь тохиромжтой, ингэхийн тулд багш нарт технологийн дэмжлэг хэрэгтэй байна. Багш нарын өөрсдийн цахим сургалтын талаарх мэдлэг, орчин нөхцөл, цахим сургалтыг танхимын сургалттай харьцуулсан байдал, багш нарын суралцагчидтай тогтоосон эргэх холбоо, үнэлгээний бодитой байдал, сургалтын систем зэрэгт сэтгэл ханамжийн түвшин дундаж болон түүнээс дээш байсан. Сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулахад дутагдалтай талууд байгаа боловч, цахим сургалтад багш нар сэтгэл ханамжтай, цаашид хосолсон сургалт хэрэглээ нэмэгдэхээр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн цахим сургалтын видео контентийн үнэлгээ(2022-04-28); ;Б.Балжинням ;Г.Нарансүх; АШУҮИС нь ковид-19 цар тахалын үед сургалтаа цахим сургалтын хэлбэрээр явуулж цахим сургалтын (http://elearning.mnums.edu.mn/) системдээ сургалтын агуулгынхаа лекцийн агуулгыг 100% байршуулан ашигласан. Тус хугацаанд бэлтгэн байршуулсан видео материалыг бэлтгэсэн хэлбэр, технологи харилцан адилгүй байсан учраас энэхүү үнэлгээг хийх үндэслэл болж байна. АШУҮИС-ийн цахим сургалтын системд байршсан цахим хичээлүүдийн видео контентод шалгуурын дагуу үнэлгээ хийж, тохиромжтой байдлыг тодорхойлох зорилгоор судалгааг хийв. Судалгаанд АШУҮИС-ийн цахим сургалтын (http://elearning.mnums. edu.mn/) системд байршсан анагаахын суурь боловсролын I дамжааны ерөнхий суурь 23 хичээлийн 292 видео материалд Багшийн хөгжил, цахим сургалтын газраас гаргасан АШУҮИС-ийн цахим сургалтын системд байршуулсан хичээлүүдийн видео материалын үнэлгээний 20 хаалттай болон нээлттэй асуулт бүхий шалгуур хуудсаар үнэлж датаг боловсруулав. Судалгаанд хамгийн олон видео материал байршуулсан хичээл нь 53 видео материалтай, хамгийн цөөн нь 4 видео материалтай байлаа. Видео материалын төрлийг авч үзвэл хичээлийн видео лекц 204, дадлага, семинарийн видео 63, хичээлийн нэмэлт материалын видео 25 байсан. Видео материалын дундаж хэмжээ 103.18 мегабайт, дундаж үргэлжлэх хугацаа 22.25 минут байлаа. Лекцийн видео материалд хичээлийн нэрийг 10.4%, он эсвэл хичээлийн жил 11.9%, холбоо барих мэдээлэл 13.8%, дүгнэлт 19.8%, сэдвийн дугаар дараалал 23.1%, багшийн цол зэрэг, албан тушаал 32.5%, сургууль тэнхмийн нэр 44.8%, танилцуулгын ерөнхий агуулга 50.7%, багшийн нэр 64.2%, сэдвийн нэрээ 96.3% тус тус тусгасан байна. Видео хичээлд багшийн дүрс 56.5%-д гарсан бол танилцуулгад сургуулийн логог 27.3% оруулсан байна. Видео контентод засвар хийх шаардлагатай байдлыг үнэлэхэд 2.4% ямарч засвар хийх шаардлагагүй, хангалттай сайн хийгдсэн, 65.1% заавал засах шаардлагагүй, 25% бага зэрэг засах зүйлс байгаа боловч суралцагчид үзэж байх боломжтой, 5.1% засах шаардлагатай, 2.4% зайлшгүй засах шаардлагатай байна. Судалгаанаас дүгнэхэд хичээл тус бүрийн видео контентийн тоо харилцан адилгүй байна. Лекцийн видеонд зарим шаардлагагүй мэдээлэл оруулсан эсвэл байх шаардлагатай мэдээлэл нь дутуу байна. 7.5%-ийн зайлшгүй болон засах шаардлагатай видео контентыг шинээр хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын эсээ бичилтэд өгсөн үнэлгээний дүн(2025-01-01) ;С.Оюунцэцэг; ; С.НаранчимэгҮндэслэл: Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн зайлшгүй эзэмших ур чадварын нэг бол бичгийн харилцааны чадвар юм. Бичгийн харилцаанд өдөр тутмын тэмдэглэл, захидал, албан бичиг, хувийн өргөдөл, тойм мэдээлэл, тайлан, зохион бичлэг, эсээ зэрэг ордог. Эсээ нь оюутнуудын аливаа асуудалд оюун дүгнэлт хийх, тухайн нөхцөл байдлыг үнэлэх, мэдлэгийн хүрээ, ойлголцлыг үнэлэхэд ашигладаг бичгийн үнэлгээний хэлбэр бөгөөд эсээ бичих нь сэтгэн бодох, шүүмжлэлтэй сэтгэх, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх чухал арга хэрэгсэл болдог1. Зорилго: Суурь боловсролын I дамжааны оюутнуудын эсээг харьцуулан үнэлгээ өгөх Арга, аргачлал: Уг судалгаагаар 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жилд Харилцааны ур чадварын хичээлийг судалсан оюутнуудын “Миний бага нас” сэдвээр бичсэн эсээг Рубрикийн 6 шалгуураар үнэлж, бүлгийн ярилцлагаар эсээ бичихэд оюутнуудад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон. Үр дүн: 2022-2023 оны хичээлийн жилд суралцсан суурь боловсролын I дамжааны 568 оюутны эсээний 32.6% нь үг үсгийн алдаатай, 25.5% нь өгүүлбэр зүй, найруулгын алдаатай, 20.4% нь агуулгын хувьд хангалтгүй бичигдсэн байсан бол 2023-2024 оны хичээлийн жилд суралцсан 525 оюутны эсээний 28.6% нь үг үсгийн алдаатай, 2 1 .8% нь найруулгын алдаатай, 18.6% нь агуулгын дутагдалтай эсээ бичсэн нь ажиглагдсан. Түүнчлэн 10.5% нь эсээ бичихэд шаарддаг эсээний бүтэцгүй байв. Дүгнэлт: Цаашид оюутнуудын бичгийн ур чадварыг сайжруулах сургалтын хөтөлбөрт агуулгын шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Суурь боловсролын II дамжааны танилцах дадлагын зарим үр дүн(2024-03-20); ; ; ;О.БолормааС.ОюунцэцэгҮндэслэл: Мэдлэгийг шинжлэх ухаанд үндэслэн хэрэглээ болгох Сэтгэл ханамж замаар эмнэлгийн орчинд оюутны мэдлэг, чадвар, хандлагыг цогцоор Сургалтын орчин нь дадлагажуулах, эмнэлэгт ажиллах анхны алхам сэтгэдэл төрүүлэх, Чадамж гардан ажилбар хийж гүйцэтгэх ур чадварын талаарх цогц чадамжийг Хэрэгцээ анагаахын суурь сургалтын түвшинд үзүүлэх, үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэх бүрт харилцаа тогтоож, үйлдэл бүрийг чин сэтгэлээсээ хариуцлагатай гүйцэтгэж чаддаг, мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэн төлөвшүүлэх нь чухал байна1. Танилцах дадлага нь тэнхимийн дадлага удирдах гэрээт багш нартай нягт уялдаа холбоотой хийгддэг тул тэдний санал, тулгамдсан асуудал, зөвлөмжийг сонсох, сэтгэл ханамжийг судлах, хөтөлбөрийн агуулга, арга зүйд өөрчлөлт хийх хэрэгцээ нэмэгдсээр байна. Цаашид мэргэжлийн хөтөлбөрт тусгагдсан танилцах дадлагыг (АСБД 96 цаг) болон (ЭМСБД 48 цаг)-аар хийж буй оюутнуудын хувьд хэрхэн үр дүнтэй, сэтгэл ханамжтай байгааг судлаж, танилцах дадлагыг улам боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Суурь боловсролын II дамжааны танилцах дадлага хичээлийн үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг тоон болон чанарын судалгааны арга, эмнэлэгт суурилсан ажиглалтын загварыг ашиглан гүйцэтгэв. Судалгаанд төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газрын тушаалаар баталгаажсан танилцах дадлага удирдах 16 эмнэлгийн дадлага удирдах 21 гэрээт багш нараас 8 гэрээт багшаас судалгаанд оролцох зөвшөөрлийг авч, цахим (google form) ашиглан хаалттай 5, нээлттэй 2 асуумжаар, эмнэлэгт дадлага хийсэн анагаахын суурь болон эрүүл мэндийн суурь боловсролын II дамжааны 162 оюутнуудаас цахим (google form) хаалттай 7, нээлттэй 2 асуумжаар тус тус судалгаа авлаа. Судалгаанд оролцогч нараас сэтгэл ханамжийг тодорхойлох зорилгоор Ликертийн таван онооны хэмжүүрийг ашиглан сэтгэл ханамжийн үзүүлэлт буюу өгөгдөл бүрийг 1-5 оноогоор (1сэтгэл ханамж маш муу, 5 - сэтгэл ханамж маш сайн) үнэлсэн. Мөн дадлага удирдсан гэрээт багш нарын төлөөлөл 8 гэрээт багштай ярилцлагын чиг асуулттай хуудас ашиглан, ганцаарчилсан ярилцлага хийлээ. Үр дүн: Тэнхимийн гэрээт багш нарын 37.5%-д нь эмнэлэгт хариуцсан ажлын зэрэгцээ оюутан удирдан дадлагажуулах нь дунд зэргийн хүндрэлтэй, 25%-д нь хүндрэл бага, харин 37,5% нь хүндрэл маш бага гэж хариулсан байна. Дадлага хийсэн оюутнуудын анхны мэдлэг, чадварыг гэрээт багш нарын 60% нь дунд зэрэг, 40% нь сайн гэж үнэлсэн байна. Оюутнуудын хувьд тухайн эмнэлгийн эмч, сувилагчийн харилцаа хандлагад хамгийн их сэтгэл ханамжтай байсан буюу 82.4% нь сайн болон маш сайн гэж үнэлсэн байна. Тухайн эмнэлгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн харилцаа хандлагад оюутнуудын 75.5% нь сайн болон маш сайн гэж хариулсан байна. Мөн тухайн эмнэлгийн бусад эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлагад 75.5% нь сайн болон маш сайн гэж хариулсан байна. Оюутнуудын маань 81.7% нь танилцах дадлагыг үр дүнтэй байсан гэж дүгнэжээ. Дүгнэлт: 1. Танилцах дадлага нь анагаахын болон эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын эмнэлэгт хийх дадлагын анхны гараа буюу оюутнууд хичээлийн агуулыг өөрөөр хэлбэл мэдлэгийг хэрэглэх, ашиглах, өөрийн болгох боломж олгодог чухал дадлага юм. Гэвч эмнэлгүүдэд оюутанд зориулсан сургалтын өрөө, хувцас солих өрөө, локерны асуудал шийдэгдээгүй байна. 2. Оюутны тоо хэт их, зарим оюутнуудыг хол эмнэлгүүдэд дадлагад гаргаж байгаа нь оюутнуудад хүндрэлтэй, дадлага удирдах гэрээт багш нар авч байгаа урамшуулалдаа сэтгэл дундуур, оюутны тоо их, ачаалал их зэрэг асуудлуудтай тулгарч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн сургуулийн оюутнуудын дунд зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг судлах ньҮндэслэл: НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр Монголчуудын нийт нас баралтын 77.0%-ийг халдварт бус өвчин эзэлж байгаагийн 32.0% нь 30-70 насныхан байв. Монгол Улсын хүн амын дунд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдрын шалтгаант нас баралт сүүлийн З0-аад жилд тогтмол эхний байрыг эзэлж, жил ирэх тутам тухайн өвчний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Халдварт бус өвчинд нөлөөлөх түгээмэл эрсдэл хүчин зүйлсийн тархалтын мэдээллийн анхдагч эх сурвалж нь STEPS судалгаа байдаг тул ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу Монгол Улс 2005, 2009, 2013, 2019 онуудад уг судалгааг амжилттай хийсэн. Хамгийн сүүлд хийгдсэн STEPS-IV судалгаагаар 15-69 насны хүн амын 24.2% тамхи татдаг, 10 хүн тутмын 3 нь одоогоор архи, согтууруулах ундаа хэрэглэгчид байв. Түүнчлэн нийт хүн амын 19.8% (эрэгтэйчүүдийн 28.2%, эмэгтэйчүүдийн 11.5%) архи согтууруулах ундааг “хэтрүүлэн хэрэглэх” эрсдэлт зан үйлтэй байгаа нь анхаарал татаж байна. Иймээс бид Монгол Улсын хүн амын онцлог бүлэг болох залуучууд, түүн дотор эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй залуусын халдварт бус өвчин болон зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлийг судалж тогтоохоор энэхүү судалгааг сонгон авсан. Зорилго: Сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын зан үйлийн эрсдэлт хүчин зүйл (архи, тамхи, дам тамхидалт, жимс, хүнсний ногоо, өөх тос, давсны хэрэглээ, хөдөлгөөний идэвхи)-ийн тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Сувилахуйн сургуулийн “Сувилахуйн бакалавр”-ын мэргэжлээр суралцаж буй 510 оюутныг судалгаанд хамруулсан. ДЭМБ-аас 2017 онд шинэчлэн гаргасан Хоол боловсруулах өвчний шаталсан судалгааны асуумжийг Монгол орны онцлог, Засгийн газар ба ЭМЯ-ны хүсэлт, шаардлагад нийцүүлэн боловсруулсан STEPS IV судалгааны асуумжаас зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйсийг тодорхойлох асуулгын хэсгийг ашигласан6. Үр дүн: Зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээгээр нийт оюутнуудын 4.8% (11) одоо тамхи татдаг бол 72.2% (164) нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байсан, 74.9% (170) жимс, жимсгэнэ ба хүнсний ногооны хэрэглээ хангалтгүй, 20.3% (46) дасгал хөдөлгөөний дутагдалтай байна. Судалгаанд оролцогчдын 7 хоногийн жимс, жимсгэний хэрэглээг судлахад 20.3% (46) нь 0-1 удаа, 43.1% (98) нь 2-3 удаа хэрэглэдэг байгаа нь нийт оюутнуудын дунд жимс, жимсгэний хэрэглээ хангалтгүй байгааг харуулж байна. Хүнсний ногооны 7 хоногийн хэрэглээг судлахад 31.3% (71) нь өдөр бүр, 25.1% (57) нь 7 хоногийн 5-6 өдөрт, 28.2% (74) нь 7 хоногийн 3-4 хоногт тус тус хэрэглэдэг байв. Жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээг сувилагч мэргэжлээр суралцагчдад судлахад ижил насны бүлгийн хүн амын хэрэглээтэй ойролцоо байна. Судалгаанд оролцогчдын 82.8% (188) нь хоолондоо ургамлын гаралтай тосыг хэрэглэдэг байсан бөгөөд гэртээ бэлтгэсэн хоолыг 10.6% (24) өдөр бүр, 1.8% (4) нь 7 хоногийн 6 өдөрт, 8.8% (20) 5 өдөрт, 12.8% (29) 4 өдөрт, 19.8% (45) 3 өдөрт, 46.2% (105) нь 2-оос цөөн өдөрт тус тус хэрэглэж байна. Судалгаанд оролцогчдын дасгал хөдөлгөөнийг үнэлэхэд өндөр эрчимтэй дасгалыг 95 (41.9%), дунд эрчимтэй дасгалыг 114 (50.2%) оюутан хичээл болон ажлын байрандаа 10 минутээс дээш хугацаанд хийдэг байсан. Харин чөлөөт цагаараа өндөр идэвхитэй биеийн хөдөлгөөн, фитнесс эсвэл зохиомол хөдөлгөөнийг 81 (35.7%), дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнийг 133 (58.6%) оюутан 10 минутаас дээш хугацаанд хийдэг гэсэн нь чөлөөт цагаараа илүү их эрчимтэй хөдөлгөөн хийдэг болохыг харуулж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутнуудын 74.9%-д жимс, жимсгэнэ ба хүнсний ногооны хэрэглээ хангалтгүй, 79.7% нь дасгал хөдөлгөөний хомсдолтой, 4.8% нь тамхи татдаг, дам тамхидалтад 13.7% нь өдөр бүр өртдөг, 72.2% нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байсан ба нийт оюутнуудын дунд давсны хэрэглээ өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication,
