Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00

АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)

Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001

Browse

Search Results

Now showing 1 - 7 of 7
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    КОВИД-19 өвчний дарамтын судалгаа
    (2024-12-21) ;
    Alexander Rommel
    ;
    Elena von der Lippe
    ;
    Annelene Wengler
    ;
    Үндэслэл: Дэлхий нийтэд КОВИД-19 цар тахлын улмаас 2024 оны 4-р сарын 4-ний өдрийн байдлаар нийт 775,293,630 тохиолдол, 7,044,637 нас баралт бүртгэгдсэн байна1. Харин Монгол улсад КОВИД-19 халдварын цар тахлын үеийг 2020 оны 3-р сард нийтэд мэдэгдсэнээс эхлэн цар тахлан тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хугацааг хамруулан авч үздэг2. Тус хугацаанд улсын хэмжээнд цар тахлаас шалтгаалсан нийт өвчлөл 2156, нас баралт 890311 байв. Манай улс цар тахлын бэлэн байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийн бодлого, төлөвлөлтийг оновчтой болгохын тулд КОВИД-19 өвчний дарамтыг газарзүйн байршил, хүн амыг харгалзан тооцох, нотолгоо бүрдүүлэх хэрэгцээтэй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: КОВИД-19 халдварт цар тахлын улмаас үүссэн өвчлөл, нас баралтын дарамтыг тооцох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг МУ-ын 2022 оны КОВИД-19 халдварын өвчлөл болон нас баралтын мэдээлэлд үндэслэн КОВИД-19 өвчний оношоор баталгаажсан хүн амд учирсан өвчний дарамтыг тооцсон. Үр дүнг DALY, 100000 хүн амд тооцсон DALY, нас стандартчилагдсан DALY гэсэн гурван хэлбэрээр гаргасан. Өвчний дарамтыг тооцоход Европын өвчний дарамтын сүлжээ (European Burden of Disease Network) байгууллагын гаргасан КОВИД-19 өвчний дарамтыг тооцох протокол, аргачлалыг ашигласан. Үр дүн: Хөдөлмөрийн чадвар алдагдлаар тооцсон амьдралын жилийг (DALY) 2022 оны байдлаар бүсээр тооцон үзэхэд баруун бүсэд 513.3, хангайн бүсэд 717.9, төвийн бүсэд 654.6, зүүн 96.3, Улаанбаатар хотод 2396.9 тус тус байв. DALY үзүүлэлт 100000 хүн амд тооцоход баруун бүсэд 655.2, хангайн бүсэд 695.2, төвийн бүсэд 834.3, зүүн 140.7, Улаанбаатар хотод 150.2 байв. Дүгнэлт: КОВИД-19 өвчний дарамт бүсүүд болон насны бүлгээр ялгаатай байв. Бүсээр төвийн бүс болон Улаанбаатар хот зэрэг хүн ам төвлөрсөн бүсүүдэд, насны бүлгээр 65-аас дээш нас, 0-4 насны бүлэгт КОВИД-19 өвчнөөс шалгаалсан дарамт өндөр байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    КОВИД-19 өвчнөөр нас барагсдад суурь эмгэгийн нөлөөллийг судалсан дүн
    (2023-05-22) ;
    Н.Даваажав
    ;
    Б.Оюунгэрэл
    ;
    ;
    Э.Баярмаа
    Удиртгал: Үндсэн өвчин гэдэг нь өөрөө буюу өөрийнхөө хүндрэлээр эмчлүүлэгчийг эмнэлгийн тусламж авахад хүргэж, улмаар үхлийн шалтгаан нь болж буй өвчин гэнэ. Коронавируст халдвар (КОВИД-19)ийг өвчний олон улсын 10-дугаар ангилал (ӨОУА-10)-д U07.1 кодоор тэмдэглэж, вирусологийн шинжилгээгээр SARS-CoV-2 батлагдсан бүх тохиолдлыг, U07.2 нь эмнэлзүй болон эпидемиологийн шалгуур үзүүлэлтээр шинэ коронвирусийн халдвар (КОВИД-19) онош тавигдсан боловч лаборатори, вирусологийн шинжилгээ нь баталгаатай бус эсвэл хийгдэх боломжгүй тохиолдлыг тус тус тэмдэглэнэ.1 Зорилго: КОВИД-19 өвчнөөр хүндэрч нас барсан тохиолдолд суурь өвчний нөлөөллийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд улаан бүсэд зөөвөрлөгдөн ирж эмчлүүлсэн 237 эмчлүүлэгчдийн цахим өвчний түүх, эмнэлзүй лабораторийн шинжилгээ, оношилгооны мэдээллүүдийг хамруулж, эмчлэгдэж биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан 113 тохиолдлыг “Эмчлэгдсэн бүлэг”, даамжирсаар хүндэрч нас барсан 124 тохиолдлыг “Нас барсан бүлэг” гэж ангилав. Үр дүн: КОВИД-19-ийн эмнэлзүйн үе шатыг тавилантай харьцуулахад нэн хүнд тохиолдолд нас баралт өндөр байсан нь статистик ач холбогдолтой байв. Зүрх судасны өвчтэй (OR 2.392, 95% CI 1.436-3.982, p=0.001) эмчлүүлэгчид нь зүрх судасны өвчингүй хүмүүсээс нас барах эрсдэл 2 дахин өндөр байна. Артерийн даралт ихсэх өвчинтэй тохиолдолд (OR 44.165, 95% CI 2.112-8.215, p<0.001) нас барах эрсдэл 4 дахин их байв. Хорт хавдар оношлогдсон хүмүүст (OR 8.899, 95% CI 4.358-18.1705, p<0.001) хамгийн өндөр буюу нас барах эрсдлийг 8 дахин нэмэгдүүлж байна. Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй бол (OR 2.291, 95% CI 1.123-4.674, p=0.023) нас барах эрсдлийг 2 дахин нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Бидний судалгаанд хамрагдсан КОВИД-19 -өөр эмчлэгдсэн тохиолдлуудад зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэлт, хорт хавдар, бөөрний болон уушгины архаг бөглөрөлт өвчинтэй байх нь нас барах эрсдлийг нэмэгдүүлж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    “КОВИД-19”-ийн халдвар ба тархины цус хомсрох харвалт эрсдэлт хүчин зүйл, үр дагаврыг судалсан дүн
    (2023-05-22)
    Н.Очиртуяа
    ;
    П.Алтанцэцэг
    ;
    Үндэслэл: Коронавирусын халдварын үед эндотель эсийн гэмтэл, тромб үүсэл болон ялтасын идэвхжил, цитокины шуурга зэрэг олон хүчин зүйлс цус бүлэгнэлтийн эмгэг үүсгэж улмаар тархины цус хомсрох харвалтыг үүсгэж байна. Хүнд зэргийн “КОВИД-19” халдвартай, тохиолдолд тархины цус харвалтын эрсдэл 5 дахин нэмэгдсэн байна.1,15,12 Метаанализийн судалгаануудад “КОВИД-19” халдвартай 108,571 өвчтөний 7.4% (1329) тархины цус хомсрох харвалттай; 11.6% (180) нь тархины цус харвалттай болох нь тогтоогджээ.23 Зорилго: “КОВИД-19” халдвартай, тархины цус хомсрох харвалтта өвчтөнүүди н эрсдэлт хүчин зүйл, Д-димер шинжилгээни үзүүлэлт, харвалтын хүндийн зэргийг судлах Арга, аргачлал: Бид судалгааг агшингийн загвараар ШУГТЭ-и н харвалтын төви г түшиглэн 2020 оны 12-дугаар сарын 01-нээс 2021 оны 12-дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн “КОВИД-19” халдвартай (n=29) болон “КОВИД-19” халдваргүй (n=80) тархины цус хомсрох харвалттай нийт 109 тохиолдолд хүн ам зүй, цус хомсрох харвалтын эмнэлзүй, Д-димер үзүүлэлтийг судлав. Судалгааны ажлын үр дүнг STATA-14 программ ашиглан тооцоолов. Судалгааны ёс зүй: Энэхүү судалгааны ажлыг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан тархины цус хомсрох харвалттай өвчтөнүүдийн 65.14% (71) эрэгтэйчүүд, 34.8% (38) эмэгтэйчүүд байв. “КОВИД-19” халдвартай, халдваргүй хоёр бүлэгт судасны эрсдэлт хүчин зүйл ялгаагүй байв. Судалгаанд хамрагдагсдын 45.8% (50) хөнгөн, 41.2% (45) дунд, 12.8% (14) хүнд зэргийн эмнэлзүйн шинжтэй байна. “КОВИД-19” халдвартай тархины цус хомсрох харвалтын бүлэгт том судасны бөглөрөл 51.7% (15), кардиоэмболи 31% (9), жижиг судасны эмгэг 17.2% (5) байна. Харвалтын хүндийн зэрэг нэмэгдэхэд Д-димерийн түвшин ихэссэн бөгөөд “КОВИД-19” халдвартай тархины цус хомсрох харвалттай бүлэгт ИНЛП 1.04 ±0.03 (p-0.05) нийт холестрин 7.25±0.37 (p-0.03), Д-димер 5.48±0.21 (p-0.000) нь статистикийн хувьд ач холбогдолтой байлаа. Дүгнэлт: “КОВИД-19” халдвартай, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний эмгэгийн шалтгаант тархины цус хомсрох харвалттай бүлэгт Д-димерийн түвшин өндөр байгаа нь цусны бүлэгнэлтийг улам нэмэгдүүлж, шигдээсийн голомтын эзэлхүүн, хүндрэл, тавиланд сөргөөр нөлөөлж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улсад хэрэглэж буй КОВИД-19 халдварыг илрүүлэх БХ-ПГУ цомог оношлууруудыг харьцуулан судалсан дүн
    (2022-11-02)
    Э.Цолмончимэг
    ;
    ;
    Ц.Наранзул
    ;
    Ч.Бат-Оюун
    ;
    С.Анхбаяр
    Үндэслэл: Дэлхийн зах зээл дээр ойролцоогоор 380 орчим цомог SARS CoV2 оношлуур худалдаалагдаж байгаагаас манай оронд Хятад, Орос, Коронавирус Герман, АНУ, Солонгос зэрэг улс орнууд болон дотоодод үйлдвэрлэсэн Томуу оношлуурыг Ковид-19-ийн халдварыг илрүүлэх шинжилгээнд ашиглаж Томуу төст өвчин байна. Одоогоор манай улсын зах зээл дээр байгаа Ковид-19-ийн халдварыг илрүүлэх бх-ПГУ-ын оношлуурын өвөрмөц болон мэдрэг чанарыг үнэлсэн судалгаа цөөн байгаа юм. Зорилго: Манай улсад хэрэглэгдэж буй бх-ПГУ-ын цомог оношлуурын өвөрмөц, мэдрэг чанарыг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд Манай улсад хэрэглэж буй SARS-CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх 7 төрлийн бх-ПГУ-ын оношлуур болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д Ковид-19-ийн халдвар илрүүлэх нийт 94 сорьцыг уг судалгаанд хамруулав. Мөн уг оношлууруудын SARS-CoV-2 вирусийн РНХ-ийн агууламжаас хамааралтай илрүүлэлтийг судлахын тулд батлагдаад 1-2 хонож буй өвчтөнөөс хамар залгиурын арчдас цуглуулан 2 мл 0.9%-ийн NaCl-ын уусмалд SARS-CoV-2 вирусийн концентраци өндөртэй дээж (stock solution) бэлтгэж, тухайн дээжээ дараалан шингэрүүлгийн аргаар шингэрүүлэв. Шингэрүүлэлт тус бүрийг бх-ПГУ-ын аргаар шинжилж Ct утгыг тогтоов. Үр дүн: Судалгаанд SARS-CoV-2 илрүүлэх Seegene “AllplexTM SARS-CoV-2 Assay” (Seegene), XABT “Multiple Real-Time PCR Kit for Detection of 2019-CoV” (Xabt), WANTAI “SARS-CoV-2 RTPCR Kit” (Wantai), 3D MED “ANDIS SARS-CoV-2 and influenza A/B, RTqPCR Detection Kit” (3D MED), CHOROS MNG “SARS-CoV-2 RT-qPCR” (Choros MNG), BGI “Real-time fluorescent RT-PCR kit detecting 2019nCoV” (BGI), SD Sensor “STANDART M nCoV Real-Time Detection kit” (SD Sensor) гэсэн 7 оношлуурыг ашиглав. Шинжилгээний үр дүнгээр нийт 62 “Эерэг” сорьцыг “Эерэг” илрүүлсэн 4 (57.1%) оношлуур, 61 “эерэг” илрүүлэлт бүхий 1 (14.3%); 59 “Эерэг” илрүүлэлт бүхий 1 (14.3%); 58 “Эерэг” илрүүлэлт бүхий 1 (14.3%) байв. Харин “Сөрөг” сорьцыг 32 “Сөрөг” илрүүлсэн 4 (57.1%), 30 “Сөрөг” сорьц илрүүлсэн 2 (28.6%); 28 сөрөг сорьц илрүүлсэн 1 (14.3%) оношлуур байв. Мэдрэг чанар, өвөрмөц чанарыг 2х2 хүснэгтээр үнэлэхэд Seegene, Wantai, Choros MNG, SD Sensor оношлууруудын мэдрэг чанар 100%, BGI оношлуур 98.38%, 3D MED оношлуур 95.16%, Xabt оношлуур 93.54% байлаа. Түүнчлэн өвөрмөц чанарыг тооцоолоход Xabt, Wantai, 3D MED, BGI оношлуурууд 100%, Seegene, SD Sensor оношлуурууд 93.75%, Choros MNG оношлуур 87.5% байв. Эерэг болон Сөрөг илрүүлэх магадлал (PPV, NPV)-ын хувьд Xabt, Wantai, 3D MED, BGI оношлуурууд 100% эерэг илрүүлэх магадлалтай; Seegene, Wantai, Choros MNG, SD Sensor оношлуурууд 100% сөрөг илрүүлэх магадлалтай. Дүгнэлт: Манай улсад хэрэглэгдэж буй Ковид-19-ийн халдварыг илрүүлэх бх-ПГУ-ын оношлууруудын мэдрэг чанар болон өвөрмөц чанар харилцан адилгүй байв. Тухайлбал Seegene, Wantai, Choros MNG, SD Sensor оношлуурууд мэдрэг чанар өндөртэй байсан бол Xabt, Wantai, 3D MED, BGI оношлууруудын өвөрмөц чанар өндөр байв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    КОВИД-19-ийн халдвараар нас барагсдын зарим эрсдэлт хүчин зүйлсийг вакцины тунгийн хугацаатай харьцуулсан судалгаа
    (2022-11-02) ;
    М.Мөнхцэцэг
    ;
    Н.Даваажав
    ;
    Б.Оюунгэрэл
    ;
    Үндэслэл: Шинэ коронавируст халдвар (КОВИД-19) анх 2019 оны 11-р сард БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод илэрсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны 3-р сарын 11нд цар тахал хэмээн зарласан. Манай орны нөхцөлд КОВИД-19 өвчнөөр нас барсан тохиолдлуудын зарим эрсдэлт хүчин зүйлийг вакцинд хамрагдалттай хамааруулан судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн загвараар 2021 оны 07-р сарын 20-оос 2021 оны 10-р сарын 20-ны хооронд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношийн зөвлөлд ирүүлсэн өвчний түүхэнд дүн шинжилгээ хийв. Үр дүн: Нийт 376 тохиолдлын дундаж наслалт 68±13.5 (26-102) байсан бөгөөд 165 (43.9%) 65-аас доош насныхан, 211 (56.1%) нь 65-аас дээш насныхан байв(Зураг 1). Хүйсээр авч үзэхэд эрэгтэй 182 (48.4%), эмэгтэй 194 (51.6%) байв. Дархлаажуулалтанд хамрагдснаас хойшхи дундаж хугацаа 77.5 (0-270) байв. 100 (26.6%) тохиолдол вакцинд огт хамрагдаагүй, 17 (4.5%) тохиолдол вакцины эхний тунд хамрагдсан, 245 (65.2%) тохиолдол вакцины бүрэн тунд хамрагдсан, байсан бөгөөд 14 (3.7%) нь вакцинд нэмэлт тунд хамрагдсан байв. Дүгнэлт: Манай орны нөхцөлд КОВИД-19-өөр эмчлүүлж нас барсан тохиолдлын 65-аас дээш нас ахих тутам, амьсгалын эрхтэн тогтолцооны зовуурь даамжирч, АДИӨ, болон чихрийн шижин суурь өвчинтэй байх нь нас барах эрсдлийг нэмэгдүүлж байна. Коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан тохиолдол вакцинд хамрагдаагүй тохиолдлоос нас барах эрсдэл бага байна. Вакцинд хамрагдснаас хойш 15-90 хоног амьдарсан байх нь нас барах эрсдлийг бууруулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бамбайн эмгэгийн бус шалтгаант дааврын өөрчлөлтийг илрүүлсэн дүн
    (2022-06-12)
    Д.Дариймаа
    ;
    Т.Оюундарь
    ;
    ;
    Үндэслэл: Зарим эмгэгүүд, ялангуяа халдварт өвчний үед бамбайн эмгэгийн бус дааврын өөрчлөлт илэрдгийг Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулсаар байна. Ялангуяа энэхүү түр зуурын өөрчлөлтийн үед хүчтэй эмүүдийг хэрэглэхээс татгалзаж хянах талаарх зөвлөмжийг бий болгох шаардлагатай байна. Зорилго: Ковид-19-ийн халдварын үед тохиолдох бамбайн эмгэгийн ба эмгэгийн бус шалтгаант бамбайн дааврын өөрчлөлтийг илрүүлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн болон проспектив судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. 2022 оны 03 сарын 04-ний өдрөөс 03 сарын 24-ний өдрийн хооронд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн болон Халдварт Өвчин судлалын Үндэсний Төвийн Ковид-19 хэвтэн эмчлүүлэх тасагт эмчлүүлсэн 189 оролцогчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, өөрчлөлт бүхий оролцогчдыг 1 сар даган судалсан ба дагаж судалсан хугацаанд гарсан дааврын өөрчлөлт үр дүнг тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүс (n=124) -ийн дундаж нас 51±17.3 ба 60.4% (n=75) нь эмэгтэй байв. Бамбайн дааврын өөрчлөлт нийт хүмүүсийн 40%-д илэрсэн. Ковидын хүндийн зэрэг нэмэгдэх тусам TSH дааврын хэмжээ буурах хандлагатай байна. Ковид-19 халдварын хүнд зэргийн үед TSH хэвийн лавлах хэмжээнээс буурсан хүний эзлэх хувь 40%, харин хүндэвтэр зэргийн үед 31.6% байв. Ямар нэг эмийн эмчилгээ хийгдээгүй 30 хоногийн дараах давтан шинжилгээгээр дааврын өөрчлөлттэй байсан хүмүүсийн 68% (n=33)-д TSH дааврын үзүүлэлт хэвийн хэмжээнд орсон байв. Дүгнэлт: 1. TSH дааврын өөрчлөлт нь Ковид-19-ийн хүндийн зэргийг таамаглах чухал үзүүлэлт болохоос гадна ковидын улмаас бамбайн эмгэгүүд элбэг тохиолдож байна. 2. Ковид-19 халдварын үед бамбайн эмгэгийн бус шалтгант TSH дааврын өөрчлөлт илэрч байгаа бөгөөд энэ үед антитиройд эм хэрэглэхээс татгалзаж 1 сарын хугацаанд хянах менежмент баримтлах нь илүү оновчтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Коронавируст халдварт (COVID-19)-ын үеийн эмгэг судлалын шинжилгээ, оношилгооны асуудалд
    (2021-06-10)
    Э.Баярмаа
    ;
    З.Энхзул
    ;
    ; ;
    A viral outbreak in Wuhan, China, in late December 2019 has reached a global pandemic. In Mongolia, 1,777 have been cured out of 2,444 reported cases, and two people who have been confirmed to be infected with the coronavirus have died of complications of the underlying disease. In these 2 cases, the final medical report based on clinical information was concluded without an autopsy examination in accordance with the order A/55 (2017) and A/412 (2020) of the Minister of Health. In our country, there is no regulation of ventilation, the negative pressure in the autopsy room, and it is necessary to implement comprehensive measures to prevent air pollution and infection. Therefore, there is still a need to do significant work on infection prevention and disinfection of corpse storage services in Mongolia, and to involve pathologists and medical professionals in infection prevention training.