АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
4 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, С вируст гепатитын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний үр дүнг судалсан нь(2025-10-20) ;Б.Амгалан ;Б.Мягмаржалцан ;З.Мөнхжаргал ;С.ҮзмээН.НаранзулҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019 онд тооцоолсноор дэлхий даяар гепатитын С вирусийн халдвартай 58 сая хүн амьдарч байна. ГСВ-ийн архаг халдварыг устгах вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмүүдийн эмчилгээний зөвлөмжийг боловсруулан жил бүр шинэчилж, 2030 он гэхэд гепатитын С вирусийг 90% хүртэл устгах том зорилгын дор дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан эмчилгээний удирдамж боловсруулан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч дээрх зорилгод хүрэх нь бүс нутгийн халдварын тархалт, эрүүл мэндийн системийн бүтэц, эдийн засаг санхүүгийн чадавх зэргээс шалтгаалан харилцан адилгүй үр дүнтэй байна. Иймээс бид архаг С гепатиттай өвчтөнүүдэд вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийг хэрэглэн, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний үр дүнг генотипээр нь харьцуулан судалж, эмийн гаж нөлөөг үнэлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Гепатитын С вирусийн архаг халдварын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний үр дүнг генотиптэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг проспектив, ретроспектив когорт судалгааны загвараар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгаар үйлчлүүлсэн архаг С гепатиттай 1203 өвчтөнийг хамруулав. Эмчилгээнд хамрагдагсдад ГСВ-ийн генотипийг тодорхойлон вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийн эмчилгээг хийв. Судалгаанд хамрагдагсдаас эмнэлзүйн шинж тэмдгийг асуумж, бодит үзлэгээр тодорхойлон, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээ, элэгний үйл ажиллагааны сорил, ГСВРНХ тодорхойлох молекул биологийн шинжилгээ, APRI, FIB-4 оноог эмчилгээний эхэнд, 4 дэх долоо хоногт, эмчилгээ дууссанаас хойш 12 дах долоо хоногт үнэлэн, эмчилгээний үр дүнг харьцуулан судаллаа. Судалгааны тоон мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 програм ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Нийт эмчлүүлэгсдийн 6.7% нь элэгний хатууралтай, 1.4% нь өмнө нь интерферонд суурилсан эмчилгээ хийлгэж байсан. Элэгний хатууралтай бүлэгт ядрах, гэдэс дүүрэх, нойр муудах, аюулхайд болон баруун хавирганы нумаар өвдөх, хамар буйлнаас цус гарах, хоолны дуршил буурах зэрэг эмнэл зүйн шинжүүд статистик магадлалтай ялгаатай түгээмэл илэрч байна (p<0.001). ГСВ-ийн вирусийн эсрэг шууд үйлдэлтэй эмийн эмчилгээний хяналтын 4 дэх долоо хоногт эмчилгээний үр дүн 98.9%, эмчилгээ дууссанаас хойш 12 дахь долоо хоногт эмчилгээний үр дүн 99.3% байна. Элэгний фиброзын зэргийг APRI, FIB-4 оноогоор үнэлэхэд APRI 0.71±0.67-оос 0.31±0.54, FIB-4 1.61±0.41-ээс 1.16±0.26 болж буурсан (p<0.001) байв. Эмчилгээний явцад эмийн гаж нөлөөг үнэлэхэд ядрах, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг гаж нөлөө давамгайлан илэрсэн. Дүгнэлт: ГСВийн 1b генотиптэй өвчтөнүүдэд эмчилгээний үр дүн эмчилгээ дууссанаас хойш 12 дахь долоо хоногийн дараа 99.5%, 1а генотиптэй өвчтөнд эмчилгээний үр дүн 100.0%, харин 2 дугаар генотиптэй өвчтөнд эмчилгээний үр дүн 75% байгаа нь статистик магадлалтай тогтоогдлоо (p<0.001. ГСВ-ийн архаг халдвартай өвчтөний элэгний фиброзын зэргийг APRI болон FIB-4 оноогоор үнэлэхэд эмчилгээ эхлэх үед дундаж утга нь 0.71±0.67 ба 1.61±0.41, эмчилгээ дууссанаас хойш 12 дах 7 хоногт 0.31±0.54 ба 1.16±0.26 болж буурсан нь эмчилгээний үр дүнд статистик магадлалтай нөлөөлж байгаа нь тогтоогдлоо (p<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Архангай аймгийн хүн амын дундах гепатитын С вирусийн халдварын тархалт, генотип, эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа(2025-10-20) ;Б.Амгалан ;Ч.Цолмон ;Б.Мягмаржалцан ;Н.НаранзулҮндэслэл: Гепатитын С вирус (ГСВ)-ийн халдвар нь цусаар дамжин халдварлагддаг вирусийн гаралтай элэгний өвчний нэг бөгөөд улмаар архаг хэлбэрт шилжсэн тохиолдолд элэгний хатуурал, хорт хавдар үүсэх эрсдэл өндөртэй. Манай улсад ГСВ-ийн тархалт харьцангуй өндөр байгаа нь эрүүл мэндэд ноцтой үр дагаврыг учруулсаар байгаа бөгөөд дэлхий нийтээр 2030 он гэхэд гепатитын В, С вирусийн халдварын тархалтыг зогсоох зорилго тавин ажиллаж буй энэ үед Архангай аймгийн хүн амын дундах ГСВ-ийн халдварын тархалт, генотип, эрсдэлт хүчин зүйлийг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Архангай аймгийн харьцангуй эрүүл хүн амын дундах гепатитын С вирусийн халдварын тархалтын түвшинг тогтоож, генотип, эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар олон шатлалт түүврийн аргаар 0-80 насны 2304 хүнийг хамруулав. Судалгаанд хамрагдагсдаас асуумж болон цусны сорьц цуглуулан, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт anti-HCV, HBsAg үзүүлэлтийг фермент холбоот эсрэг биеийн урвалын аргаар илрүүлэв. Anti-HCV эерэг илэрсэн үйлчлүүлэгчдийн сорьцыг авч ийлдэсийг ялган -800С хэмд хөлдөөж хадгалан, зориулалтын дагуу УБ хот руу тээвэрлэн БХ-ПГУ-ын шинжилгээгээр HCV RNA тоон ачааллыг тодорхойлж, улмаар молекул биологийн шинжилгээгээр гепатитын С вирусийн генотипыг тодорхойлов. Судалгааны тоон мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS 26.0 програм ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд аймгийн төв, 8 сумын 2304 оролцогч хамрагдсан бөгөөд эмэгтэй хүйс 57.8% байв. Гепатитын С вирусийн халдварын тархалт 12.0%, архаг С вируст гепатит 7.16%, ГСВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийн 98.2%-д 1b генотип тодорхойлогдлоо. Бидний судалгаагаар халдварын эрсдэлт хүчин зүйлсээс гоо сайхны ажилбар болон эмнэлгийн бус нөхцөлд хийлгэсэн тариа, хануур, сахлын машин дамжуулж хэрэглэсэн зэрэг хүчин зүйлүүд нь гепатитын С вирусийн халдварт өртөхөд статистик ач холбогдолтойгоор хамааралтай байна. Дүгнэлт: Архангай аймгийн харьцангуй эрүүл хүн амын дунд гепатитын С вирусийн халдварын тархалт 12.0%, архаг С гепатиттай өвчтөнүүдийн дунд С вирусийн 1b генотип 98.2% байгаа нь тогтоогдлоо. Эрсдэлт хүчин зүйлсийг судлахад гоо сайхны ажилбар хийлгэх 2.3 дахин, хануур хийлгэсэн 1.7 дахин, эмнэлгийн бус нөхцөлд тариа хийлгэх 2.4 дахин, сахлын машин сольж хэрэглэх 1.5 дахин халдварт өртөж байгаа нь гепатитын С вирусийн халдварт өртөхөд статистикийн хувьд бие даасан хүчин зүйл болж байна(<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гепатитийн вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед бөөрний түүдгэнцэрийн үйл ажиллагаа өөрчлөгдөх нь(2024-01-21) ;Suriga ;Suriguga ;Ц.СарнайБ.БатболдҮндэслэл: Гепатит В вирус (ГВВ) болон гепатит С вирус (ГСВ) нь цочмог болон архаг Гепатит, элэгний хатуурал, цаашлаад элэгний хорт хавдарт хүргэдэг гол шалтгаан бөгөөд эмнэлзүйд элэгний, элэгний бус шинжүүд илэрдэг. Зорилго: Гепатитын вирусийн халдварын үед элэгний фиброзын зэргийг бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурд буурахтай уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны эмнэлэгт суурилсан ретроспектив когорт загвараар гүйцэтгэв. Судалгааны хүн амыг БНХАУ-ын Бугат хотын эмнэлэгт 2022 оны 09 сараас 2023 оны 09 сар хүртэл ГBB/ГСВ-ийн архаг халдвар батлагдсан 200 өвчтөнүүдийн мэдээллийг санамсаргүй түүврийн аргаар цуглуулж биохимийн бүрэн автомат анализатор ашиглан өвчтөний элэг, бөөрний үйл ажиллагааг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 52.4±13.97 жил, хүйсийн хувьд эрэгтэй 126 (63%), эмэгтэй 74 (37%) байлаа. ГВВ-ийн архаг халдвартай бүлэгт нас (46.68±14.77 жил) бага байх, ялтаст эсийн тоо (227.65±64.75) ихсэх, FIB4 оноо (1.48±1.74) бага байх, бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд (100.40±20.73) ихсэх зэрэг үзүүлэлтүүд ГСВ-ийн архаг халдвартай бүлгээс статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байв. Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр вирусийн шалтгаант элэгний архаг үрэвсэлтэй өвчтөнүүдэд хүйс (эмэгтэй) (OR-0.397, 95% CI:0.208-0.757, р-0.005), ГСВ-ийн халдвар (OR-0.378, 95% CI:0.200-0.711, р-0.003) болон элэгний фиброзын зэрэг (OR-0.288, 95% CI:0.129-0.646, р-0.003) нь бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд буурахад нөлөөлдөг хүчин зүйлүүд болохыг харуулж байна. Дүгнэлт: ГСВ-ийн халдвар авах нь бөөрний түүдгэнцэрийн үйл ажиллагааг бууруулах гол хүчин зүйл болж байна. Эдгээр өвчтөнүүдэд элэгний фиброзын зэрэг нэмэгдэх тусам бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд буурч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, В эсийн Ходжкины бус лимфома оношлогдсон эмчлүүлэгчдэд вирүсийн эсрэг эмчилгээний зарим үр дүн(2021-03-21); ;Б.Хишигжаргал ;Б.Дэлгэрбат ;Б.ЭнхтуулСүүлийн 15-20 жилд хийгдсэн эпидемиологи, молекул биологи, вирүсийн эсрэг эмчилгээ зэрэг олон төрөл судалгааг үндэслээд хепатитын С вирүс (ХСВ) болон В эсийн Ходжкины бус лимфома (В-ХБЛ) хоорондын холбоо, хамаарлыг нийтээр хүлээн зөвшөөрч байна.1,2 ХСВ-ийн халдвар нутагшмал Монголчуудад ХСВ-ийн архаг халдвар бүхий В-ХБЛ-той эмчлүүлэгчдэд ВЭШҮ эмийн эмчилгээ хэрхэн нөлөөлөхийг судлах нь практикийн чухал ач холбогдолтой юм. Шинээр В-ХБЛ оношлогдсон, ХСВ-ийн архаг халдвартай эмчлүүлэгчдээс ВЭШҮ эмийн эмчилгээ хийгээд хими эмчилгээнд орсон ба шууд хими эмчилгээнд орсон 2 бүлгийг хими эмчилгээний үе (хими эмчилгээний эхний циклээс хойш 10 хоногийн дараагаас сүүлийн цикл хими эмчилгээнээс <30 хоног хүртлэх хугацааны)-ийн эмнэлзүй ба шинжилгээний үзүүлэлтээр харьцуулан дагаж судалсан. Шинээр В-ХБЛ-оношлогдсон, ХСВ-ийн архаг халдвартай 11 (6 эмэгтэй, 5 эрэгтэй) хүн (бүгд ХСВ-ийн омог 1b байсан ба Sofosbuvir Ledipasvir эм уусан) ВЭШҮ эмийн эмчилгээ бүрэн хийгдэж дуусгасан байна. Дүгнэлт: 1. Шинэ оношлогдсон В-ХБЛ-ын ХСВ-ийн архаг халдвар хавсарсан эмчлүүлэгчдэд хими эмчилгээний өмнө, хими эмчилгээтэй нь хавсруулан, хими эмчилгээний дараа ВЭШҮ эмийн эмчилгээг хийхэд В-ХБЛ-ын эмнэлзүйн талаас хүндрэл гараагүй ба аль ч тохиолдолд ХСВ бүрэн эдгэрсэн буюу вирүсийн тогтвортой хариу илэрсэн болно. 2. ХСВ-ийн архаг халдвар хавсарсан В-ХБЛ-ын үед ВЭШҮ эмийн эмчилгээг хими эмчилгээний өмнө ба хавсран хийх нь төлөвлөсөн хими эмчилгээг гүйцэт хийх боломжийг нэмэгдүүлж байна.
