АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эсийн программчилсан үхэлд транскрипцийн факторуудын үүрэг(2020-05-01) ;Ж.Өлзийсайхан ;С.Цогтсайхан ;Т.Ёокочи ;Ц.ГандолгорХулганы RAW 264.7 макрофаг эсийн системд вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн программчилсан үхэлд липополисахаридийн нөлөөг тодорхойлсон судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг явуулах үндэслэл боллоо. RAW 264.7 макрофаг эсийн өсгөврийг ашиглан эсийн амьдрах чадварыг МТТ аргачлалаар, эсийн программчилсан үхлийг TUNEL аргачлалаар, уургийн экспрессийг иммуноблотинг шинжилгээгээр тус тус тодорхойлсон. Липополисахарид нь апоптозын үеийн уургуудыг (caspase 3 and poly (ADP-ribose) polymerase (PARP)) дарангуйлснаар вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн үхлээс хамгаалж байсан. Энэхүү липополисахаридийн хамгаалах идэвхи нь вальпроатийн хүчлээр өдөөгдөх р53 уургийг идэвхгүйжүүлсэнтэй холбоотой байсан. Түүнчлэн липополисахарид нь апоптозыг өдөөгч уургуудыг (Bax) дарангуйлж, харин апоптозоос хамгаалагч уургуудыг (Bcl-2) идэвхжүүлсэн. Транскрипцийн факторуудын (p53, NF-κB) химийн ингибиторуудыг ашигласан баталгаажуулах шинжилгээнд липополисахаридийн хамгаалах идэвхи давтагдсан. Толл лайк рецепторын бусад лигандууд (Pam3CSK4, poly I:C, CpG DNA) нь липополисахаридийн адил хамгаалах идэвхтэй тодорхойлогдсон. Эдгээр үр дүнгээс үндэслэн липополисахарид нь транскрипцийн факторуудын (NF-κB, p53) харилцан үйлчлэлээр вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн программчилсан үхлээс хамгаалж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Микроглий эсэд дегидрокостус лактоны үрэвслийн эсрэг нөлөөг CXCL2 генийн идэвхижлээр тодорхойлсон дүн(2021-11-01) ;Zhao Fuquan; ; Монгол анагаах ухаанд “Саа өвчин”-д хэрэглэдэг Эрдэнийн үрлийн найрлагад ордог дегидрокостус лактоны үйлдлийн механизм одоог хүртэл бүрэн судлагдаагүй байна. Хемокин СХС лиганд 2 (CXCL2) нь макрофагаас ялгарч эсийн гадаргуу дахь СХСR2 хүлээн авууртай холбогдож эсийг хөдөлгөөнтэй болгож үрэвслийн процессыг дэмжих, дархлаа зохицуулах зэрэг үйл ажиллагаанд оролцдог. Микроглий эсийн CXCL2 ба дегидрокостус лактоны харилцан үйлчлэлийг судлах нь эмчилгээний чухал ач холбогдолтой юм. Зорилго: Микроглий эсэд дегидрокостус лактоны үрэвслийн эсрэг нөлөөг CXCL2 генийн идэвхижлээр тодорхойлох. Арга, аргачлал: Хулганын тархинаас гарган авсан BV2 микроглий эсийг 1. Дангаар нь, 2. Липополисахаридыг нэмсэн байдлаар, 3. Дегидрокостус лактоныг нэмж дараа нь липополисахаридыг нэмсэн гурван хэлбэрээр өсгөвөрлөв. Энэ 3 өөр өсгөврийн микроглий эсээс нийт RNA-г ялган сDNA-г гарган авч бодит хугацааны полимеразийн гинжин урвалын (qRT-PCR) туршилтаар CXCL2-ын генийн экспрессийн түвшинг тодорхойлов. Үр дүн: Микроглий эс тайван үед CXCL2 генийн идэвхжил суурь түвшинд тодорхойлогдов. Харин 1 нг/мл липополисахаридаар үйлчлэхэд CXCL2 генийн мРНХийн түвшин ойролцоогоор 3 дахин нэмэгдэж байв. Дегидрокостус лактон нь липополисахаридаар идэвхжих CXCL2 генийн мРНХ-ийн түвшинг 2.9–өөс 1.9 хүртэл саатуулж байна. Дүгнэлт: Дегидрокостус лактон нь липополисахаридаар идэвхжих микроглий эсийн CXCL2-ын генийн экспрессын түвшинг саатуулах үйлдэлтэй байна. Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг эмийн бодисуудын гол бүрэлдэхүүн болох дегидрокостус лактон нь мэдрэлийн эмгэгийн үед үрэвслийн эсрэг үйлдэлтэй байна.
