АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гүргэм-13 эмийн фракцуудын элэгний одлог эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-05-22) ;Содонхүү (Suodunfu) ;Mingming Bao ;Suolonggaowa; Үндэслэл: Монгол эмч нар Гүргэм-13 эмийг олон жилийн туршлагад тулгуурлан элэгний төрөл бүрийн өвчинд хэрэглэж ирсэн. Судалгаанууд тус эмийг В вирусын шалтгаант элэгний үрэвсэл, элэгний өөхлөлт, архины шалтгаант элэгний өвчин, эмээс шалтгаалсан элэгний гэмтэл зэрэг өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэх талаар харуулсан. Гэвч Гүргэм-13-ын элэгний фиброзын эсрэг нөлөө болон түүний механизм тодорхойгүй хэвээр байна. Зорилго: Гүргэм-13 эмийн фракцуудын LX2 (хүний элэгний одлог эс-human hepatic stellate cell line) эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Гүргэм-13-ын нунтаг эмийг ацетонитрил, метанол, нэрмэл ус, петролейн эфир, гексан, этил ацетат, усгүй этанол зэрэг уусгагчид хандалж, фракцуудыг бэлдсэн. LX2 эсийг тохирох орчинд өсгөвөрлөж, Гүргэм-13 эмийн фракц тус бүрээс янз бүрийн концентрациар үйлчлүүлэв. Эсийн пролиферацыг MTT аргыг ашиглан судаллаа. Үр дүн: Гүргэм-13-ын эмийн фракцууд тунгийн хамааралтайгаар LX2 эсийн пролицерацыг бууруулсан. Фракцуудын 50 ба 100 мкл/мл концентрацд LX2 эсийн пролиферац статистикийн үнэн магадлалтайгаар буурсан байлаа. Фракцуудыг хооронд нь харьцуулахад этил ацетат фракц харьцангуй өндөр идэвхийг үзүүлсэн. Дүгнэлт: Гүргэм-13 эмийн цэвэр ус, петролейн эфир, этил ацетат, гексан, усгүй этанол зэрэг фракцууд in vitro нөхцөлд элэгний одлог эсийн идэвхжлийг илэрхий дарангуйлах нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, LncRNA GSEC ба амны хөндийн хавтгай хучуур эсийн өмөн хоорондын хамаарлыг судалсан нь(2025-12-05) ;Deleheibateer (Дэлхийбаатар); Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) үзүүлэлтээр амны хөндийн хорт хавдар нь толгой, хүзүүний хорт хавдрын хамгийн түгээмэл хавдрын нэг бөгөөд тохиолдлоор нийт хавдрын 16-рт орж байна. Амны хөндийн хавдрын 90 орчим хувийг хавтгай хучуур эсийн өмөн эзэлж байна. Тус хавдрыг үүсэхэд олон эрсдэлт хүчин зүйлс нөлөөлөх ба бие махбодын зарим генийн үйл ажиллагаа чухал нөлөөтэй байдаг. lncRNA GSEC нь хавдартай холбоотой эсэхийг орчин үед их сонирхон судалж байна. Зорилго: Энэхүү судалгаа нь амны хөндийн хавтгай хучуур эсийн өмөн (АХХХЭӨ)-гийн эсийн үйл ажиллагаанд lncRNA GSEC хэрхэн нөлөөлж байгааг туршилтын амьтанд судлахаар зорилго тавин ажиллалаа. Арга, аргачлал: Судалгаанд хүний амны хөндийн хорт хавдрын шугаман эс (CAL27)-ийн GSEC нь хавдрын эсийн пролиферацид хэрхэн оролцож байгааг эрүүл 5 долоо хоногтой BALB/c 15 нүцгэн хулганыг ашиглан 3 бүлэгт хувааж арьсан дор нь нэгдүгээр бүлэгт CAL27 эсийг дангаар, хоёрдугаар бүлэгт хяналтын si-NC CAL27 эсийг, гуравдугаар бүлэгт si-GSEC CAL27 бүхий эсийг тарьж биеийн жин, хавдрын эзэлхүүнийг хэмжив. Туршилтын 13 дахь хоногт хулганыг егүүтгэж, хавдрын эдийг авч, жинлэж, хавдрын эдийг гематоксилин-эозин (HE) болон иммуногистохимийн аргаар будаж эсийн пролиферацид оролцдог уургууд болох Ki67, PCNA судлав. Үр дүн: Судалгааны 3 бүлэг хулганын 13 дах хоног хүртэлх жин хооронд ялгаа байгаагүй боловч хулганыг егүүтгэсний дараа ялгаж авсан хавдрын эдийн хэмжээ болон жин нь si-GSEC CAL27 бүлэгт si-NC CAL27 болон дан CAL27 эс тарьсан бүлгийнхээс статистик ач холбогдол бүхий бага байлаа (p <0.001). Мөн түүнчлэн хавдрын эдийг гематоксилин-эозин (HE)-ээр будаж харахад si-GSEC бүлгийн эд, эсийн бүтэц бусад бүлгүүдтэй харьцуулахад харьцангуй эмх цэгцтэй, эсүүдийн ялгарал сайн, хорт хавдрын эсийн тоо цөөн, бөөмийн хуваагдлын тоо буурсан, хавдрын хувирал бага харагдаж байлаа. Хавдрын эд дэх Ki67, PCNA уургуудийг иммуногистохимийн шинжилгээгээр судлахад хорт хавдрын эдэд нэг төрлийн бус тархсан байх бөгөөд захын бүс болон эсийн ялгаралт муутай хэсгүүдэд нягтрал ихтэй, кератинжсан ба үхжилтийн бүсүүдэд бага тархсан байлаа. Харин si-GSEC бүлэгт Ki67, PCNA уургууд бусад хоёр бүлэгтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан байлаа. Дүгнэлт: АХХХЭӨ-гийн эсийн GSEC нь in vivo орчинд хавдрын эсийн пролиферацийг дэмжих үйлдэлтэй байна.
