П.Молор-Эрдэнэ
Loading...
Товч нэр
П.Молор-Эрдэнэ
Бүтэн нэр
Пэрэнлэй Молор-Эрдэнэ
Латин нэр
Perenlei Molor-Erdene
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
16 results
Now showing 1 - 10 of 16
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Network Pharmacology of Mongolian Medicine Ran Agar-8(2024-08-16) ;Yin Long ;Ts TuvshinjargalObjective: To further explore the relevant mechanism of action by using network pharmacology and animal experiments. Methods: To predict and screen the potential active ingredients of Mongolian medicine Ran agar-8 powder and its therapeutic targets for bronchial asthma using TCMSP, SwissTargetPredition, Batmant-TCM, GeneCards, OMIM, PharmGkb, TTD and Drug⁃ bank databases. STRING database was used for Protein-proteininteraction (PPI) analysis, and Metascape database was used for GO functional annotation and KEGG pathway enrichment analysis. Results: A total of 54 potentially active ingredients and 2862 disease targets of bronchial asthma were selected, and 181 common targets of bronchial asthma were predicted by veny diagram. Ten core targets including TNF, AKT1, IL6, TP53, IL1B, CASP3, BCL2, PTGS2, HIF1A and MMP9 were identified by PPI network analysis. 10 key components such as quercetin, Β -sitosterol, kaonaphthol, luteolin, stigsterol, meso-1, 4-bis- (4-hydroxy-3-methoxyphenyl) -2, 3-dimethylbutane, naringin, lupine palmitate, cystine, and baicalin were obtained through the - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Buteelch-5, A Traditional Formula Ameliorates Dextran Sulfate Sodium-Induced Colitis in Mice(Mongolian National University of Medical Sciences, 2019-12-29) ;Hasiqiqige ;Fanfan Zhang; ;Bold SharavObjectives: To examine the therapeutic effects of buteelch-5, a traditional formula on DSS-induced colitis in C57/BL6 mice and its possible mechanisms. Methods: Colitis in mice was induced by oral administration of 5% dextran sulfate sodium (DSS) for seven days. On the eighth day after administration of DSS, buteelch-5 (500 mg/kg, twice a day) was given orally to mice for five consecutive days. Ciprofioxacin (50 mg/kg, once a day for 5 days) was given to mice as a comparison. Two hours after the last administration of buteelch-5 and ciprofioxacin, mice were euthanized, and colon tissues were removed. Protein and mRNA levels of occludin, claudin-1 and zonula occludens (ZO)-1 in colon tissues were determined by western blot and real time-qPCR respectively. Histopathological analysis of colon tissues was performed. Results: Histological analysis revealed successful establishments of colitis models. Treatment with buteelch-5 markedly inhibited DSS-induced colon injury. Furthermore, buteelch-5 increased (2.14-2.67 fold) the occludin, claudin and ZO-1 protein and mRNA levels in colon tissues of mice administered with DSS. Significant increase was observed in occludin mRNA levels after buteelch-5 treatment (p<.05). Conclusion: Buteelch-5 improves microscopic inflammation and increases tight junction protein expressions such as occludin, claudin, and ZO-1 in mice with DSS-induced colitis. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Жүрү-5” жорын зарим биологийн идэвхт бодисын судалгааны зарим үр дүн(2021-09-01) ;Г.Гиймаа ;Ч.Нямдэмбэрэл ;Л.Номин-Эрдэнэ ;Э.ЦэнгүүнбилэгБ.СугармааУламжлалт анагаах ухааны эмийн ном, судруудад олон тооны жор, ургамлын гаралтай түүхий эдийг чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрхэн хэрэглэх тухай заасан байдаг. Жүрү-5 жорд жүр үр (Phyllanthus emblica Linn.), шар гаа (Сurcuma longa Linn.), шар мод (Berberies aristata DC.), талын бирааги (Thlaspi arvense L.), зэл зангуу (Tribulus terristris L.), зэрэг ургамлуудаар найрлагатай нийлмэл жор юм. Бид уламжлалт Жүрү-5 жорд агуулагдах биологийн идэвхт нэгдлүүдийг стандарт бодисуудтай харьцуулан нимгэн үет хроматографийн аргаар танихад фенолт нэгдэл (галлын хүчил Rf=0.95), түүний уламжлал флавоноид (рутин Rf=0.77, кверцетин Rf=0.57, кемпферол Rf=0.73), алкалоид (аконитин Rf=0.15, 0.29, берберин Rf=0.16, гармин Rf=0.77, гармалин Rf=0.28), иридоид (генипозид Rf=0.92, гентеопикрозид Rf=0.55), будагч бодис (куркумин Rf=0.91), эфирийн тос (эугенол Rf=0.65), стероидны сапонин (Rf=0.65) тус тус илэрч байв. Эдгээр биологийн идэвхт нэгдлүүдийн тоон агууламжийг хэт ягаан туяаны спектрофотометрээр тодорхойлсон болно. Үүнд полифенолт нэгдлийн агууламжийг галлын хүчилд шилжүүлэн тооцоход 8.31±0.8% байв. Нийлбэр флавоноидын тоон хэмжээг рутинд шилжүүлэн тооцоход 3.19±0.2%, харин кверцетинээр тооцоход 0.485±0.005%-ийн агууламжтайгаар тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд өдөөсөн архаг сульдлын эмгэг загварт Иммунофлю эмийн үрэвслийн цитокинд үзүүлсэн зарим үр дүн(2026-05-22) ;Б.Анхбаяр ;Б.Дэжидмаа ;Ч.Эрдэнэчимэг ;А.АнуЧ.ЧимэдрагчааҮндэслэл: Архаг сульдлын хам шинж (CFS) нь анагаах ухаанд одоогоор бүрэн тайлбарлагдаагүй эмгэг ба шалтгаан тодорхойгүй, эмнэлзүйд бие сульдаж ядрах, бага зэрэг халуурах, булчингаар өвдөх, толгой эргэх, сэтгэл санаа хямрах, мартамхай болох, нойр сэргэг болох зэрэг шинжээр илэрдэг эмгэг юм. Шинж тэмдгүүд нь бие махбод, оюун санааны ачааллын үед улам дорддог боловч амрах үед бүрэн сайжирдаггүй ба одоогоор анагаах ухаанд архаг сульдлыг эмчлэх үр дүнтэй батлагдсан эмчилгээ дутагдалтай байна. Иймээс бид Мана-4 танд ордог найрлагуудаас бүрдсэн Иммунофлю уусдаг мөхлөгийг гаргаж авсан бөгөөд уг эмийн архаг сульдлын эсрэг үйлдлийн судалгаа хийгдээгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Мана-4 тангаас технологийн шинэчлэл хийн гарган авсан Иммунофлю эмийн архаг сульдлын үед үзүүлэх нөлөөг судлан тогтоох. Арга, аргачлал: Бид Бид Jia Wang, Chengxin Sun (2013) нарын аргаар архаг сульдалын эмгэг загвар үүсгэн сийвэнгийн IL-1β, IL-2, IL-5, IL-10, IL-17a цитокины хэмжээг ELISA аргаар, цөхрөлийн төлөвийг “Албадан сэлэлтийн сорил” (Forced swim test) сорилоор үнэлэн Иммунофлю эмийн үзүүлэх нөлөөг судлан тогтоосон. Үр дүн: Бид архаг сульдлын эмгэг загварт Иммунофлю эмийг хэрхэн нөлөөлж буйг 100, 200, 400 мг/кг тунд сийвэнгийн интерлейкин (IL) IL-1β, IL-2, IL-5, IL-10, IL-17a цитокины хэмжээ, “Албадан сэлэлтийн сорил” (Forced swim test) сорилоор цөхрөлийн төлөвийг үнэлсэн. Харханд албадан сэлэлтээр өдөөсөн архаг сульдалын эмгэг загварт сийвэнгийн IL2 үзүүлэлтэд Иммунофлю эмийн бүлгийг эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад 100 мг/кг тундаа 23.8%иар, Иммунал 50 мг/кг тундаа 23.3%-иар тус тус статистик магадлалтай нэмэгдүүлсэн(p<0.05). Мөн IL17a цитокины хэмжээнд Иммунофлю эмийн бүлгийг эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад 200 мг/кг тундаа 23.7%-иар бууруулсан байна. Албадан сэлэлтийн сорил (Forced swim test) -оор амьтны хөвөх төлвийг үнэлэхэд Иммунал 50 мг/кг (52.03±9.3 сек) тунгаар өгсөн бүлгийг эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад 31.6%-иар (*p=0.038), Иммунофлю 100 мг/кг (49.19±8.54 сек) тунгаар өгсөн бүлэг 35.3%-иар (*p=0.01) тус тус бууруулсан бол бусад бүлэгт статистик магадлал бүхий ялгаа илрээгүй. Дүгнэлт: 1. Архаг сульдалын эмгэг загварын үеийн сийвэнгийн цитокины хөдлөл зүйд IL2 хэмжээнд Иммунофлю эм 100 мг/кг тундаа 23.8%-иар нэмэгдүүлж дархлааг дэмжиж байна. Мөн IL17a цитокины хэмжээнд Иммунофлю уламжлалт эмийн 200 мг/кг тундаа 23.7%-иар бууруулж үрэвслийн эсрэг нөлөөтэй байна. 2. Албадан сэлэлтээр өдөөсөн архаг сульдалын эмгэг загварт Иммунофлю уламжлалт эм 100 мг/кг тундаа 35.3%-иар амьтны цөхрөл, сульдлыг бууруулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гүргэм-13 эмийн фракцуудын элэгний одлог эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-05-22) ;Содонхүү (Suodunfu) ;Mingming Bao ;Suolonggaowa; Үндэслэл: Монгол эмч нар Гүргэм-13 эмийг олон жилийн туршлагад тулгуурлан элэгний төрөл бүрийн өвчинд хэрэглэж ирсэн. Судалгаанууд тус эмийг В вирусын шалтгаант элэгний үрэвсэл, элэгний өөхлөлт, архины шалтгаант элэгний өвчин, эмээс шалтгаалсан элэгний гэмтэл зэрэг өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэх талаар харуулсан. Гэвч Гүргэм-13-ын элэгний фиброзын эсрэг нөлөө болон түүний механизм тодорхойгүй хэвээр байна. Зорилго: Гүргэм-13 эмийн фракцуудын LX2 (хүний элэгний одлог эс-human hepatic stellate cell line) эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Гүргэм-13-ын нунтаг эмийг ацетонитрил, метанол, нэрмэл ус, петролейн эфир, гексан, этил ацетат, усгүй этанол зэрэг уусгагчид хандалж, фракцуудыг бэлдсэн. LX2 эсийг тохирох орчинд өсгөвөрлөж, Гүргэм-13 эмийн фракц тус бүрээс янз бүрийн концентрациар үйлчлүүлэв. Эсийн пролиферацыг MTT аргыг ашиглан судаллаа. Үр дүн: Гүргэм-13-ын эмийн фракцууд тунгийн хамааралтайгаар LX2 эсийн пролицерацыг бууруулсан. Фракцуудын 50 ба 100 мкл/мл концентрацд LX2 эсийн пролиферац статистикийн үнэн магадлалтайгаар буурсан байлаа. Фракцуудыг хооронд нь харьцуулахад этил ацетат фракц харьцангуй өндөр идэвхийг үзүүлсэн. Дүгнэлт: Гүргэм-13 эмийн цэвэр ус, петролейн эфир, этил ацетат, гексан, усгүй этанол зэрэг фракцууд in vitro нөхцөлд элэгний одлог эсийн идэвхжлийг илэрхий дарангуйлах нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гуурсан хоолойн багтраа үүсгэсэн хулганы цитокиний хэмжээнд Ран Агар-8 жорын үзүүлсэн нөлөө(2023-11-03) ;Yin Long ;Ц.ТүвшинжаргалҮндэслэл: Уламжлалт анагаах ухааны эх сурвалжид бичигдсэн амьсгал амаргүй болох өвчний шинж тэмдгүүд нь гуурсан хоолойн багтраа өвчнийхтэй төсөөтэй байдаг. Ран агар-8 жорыг хий цусны хямралаас болсон ханиалга, амьсгал амаргүй болох өвчний эмчилгээнд хэрэглэж ирсэн. Зорилго: Овалбуминаар гуурсан хоолойн багтраа (ГХБ) үүсгэсэн хулганы цитокиний хэмжээнд ран агар-8 жорын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: BALB/c хулганад овалбуминаар ГХБ-ны загварыг үүсгэсэн. Ран агар-8 жорыг 500, 1000, 2000 мг/кг тунгаар өдөр бүр, нийт 28 хоногийн турш хулганад уулгасан. Цусны ийлдэсний интерлейкин (IL)-4, IL-6, IL-10, IL-17A, хавдар үхжилийн хүчин зүйл [tumor necrosis factor (TNF)]-α зэргийн агууламжийг фермент холбоот урвалын аргаар тодорхойлсон. Хулганы уушгины эд дэх IL-6, IL-10, IL-17А, зэргийн мРНХ-ийн хэмжээг бодит хугацааны полимеразын гинжин урвалаар тодорхойлов. Үр дүн: Ран агар-8 жор овалбумин тариулсан хулганы цусан дах IL-17A, IL-4, IL-6, TNF-α зэрэг цитокиний хэмжээг тунгийн хамааралтайгаар бууруулж (p<0.05), IL-10-ын хэмжээг мөн тунгийн хамааралтайгаар нэмэгдүүлсэн (p<0.05). Ран агар-8 жор овалбуминий нөлөөгөөр ихэссэн уушгины эдийн IL-6, IL-17А зэрэг цитокиний мРНХ-ийн хэмжээг бууруулж (p<0.05), IL-10-ын мРНХ-ийн хэмжээг нэмэгдүүлэх нөлөө үзүүлсэн (p<0.05). Дүгнэлт: Ран агар-8 жор овалбуминаар ГХБ үүсгэсэн хулганы IL-17A, IL-4, IL-6, TNF-α зэрэг үрэвслийн цитокиний идэвхийг бууруулж, үрэвслийн эсрэг цитокин IL10-ын хэмжээг нэмэгдүүлэх нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ревматоид артриттай хүмүүсийн ийлдэсний глюкокортикоидын хэмжээнд эвэр соруул заслын үзүүлэх нөлөөг судалсан дүн(2024-03-20) ;Du Leng ;Na Ren ;Ч.ЧимэдрагчааҮндэслэл: Ревматоид артрит (RA) нь системийн олон гэмтлээр тодорхойлогддог аутоиммуны өвчин юм. РА-ыг дархлалын үйл ажиллагааны алдагдал бүхий олон тооны өвчнүүдээс бүрдсэн эмнэл зүйн хамшинж гэж үздэг бөгөөд хэрэв эмчлэхгүй бол архаг үрэвсэлд шилжиж, үе мөч, эрхтнүүдэд эргэшгүй өөрчлөлтийг үүсгэдэг. Глюкокортикоидууд (ГК)-ыг насанд хүрэгчдэд РА-ын эхний эгнээний эмчилгээ болгож өндөр тунгаар хэрэглэдэг бөгөөд удаан хугацаагаар хэрэглэхэд цусны даралтыг ихэсгэх, цусан дах глюкоз, өөх тосны хэмжээг нэмэгдүүлэх, таргалалт болон урт хугацааны хордлогыг үүсгэх зэргээр янз бүрийн гаж нөлөөг үзүүлдэг. Эвэр соруул эмчилгээ бол хэрх өвчний эмчилгээнд хэрэглэж ирсэн Монголын уламжлалт анагаах ухааны заслын арга юм. Зорилго: Эвэр соруул засал хийлгэсэн РА-тай хүмүүсийн цусан дах глюкокортикоид (ГК)-ын хэмжээнд илрэх өөрчлөлтийг судлах. Арга, аргачлал: Эрүүл болон РА-тай хүмүүст эвэр соруул заслыг 21 хоногийн турш хийсэн. Эмчилгээний өмнө, дунд, дараа цуснаас сорьц авч, ийлдэст ТМТ-т суурилсан квантитатив протеомиксийн шинжилгээ (tandem mass tag-based quantitative proteomics)-г хийж ГК-ын хэмжээг тодорхойлсон. Үүнээс гадна фермент холбоот иммуносорбент сорил (ELISA)-ийг ашиглан цусны сорьц дах ГК-ын хэмжээг тогтоосон. Үр дүн: ГК-ын тоон болон ялгавартай шинжилгээний үр дүнгээс үзэхэд РА-тай хүмүүсийн ийлдэсний ГК-ын хэмжээ эвэр соруул заслын өмнө өндөр байсан ба эмчилгээний явцад болон дараа (p=0.0013) буурсан байв. Түүнчлэн ELISA сорилоор эвэр соруул заслын дараа РА-тай хүмүүсийн ийлдэсний ГК-ын хэмжээ статистик ач холбогдолтойгоор буурсан нь тогтоогдсон (p<0.0001). Генийн онтологийн арвижуулалтын шинжилгээгээр ГК нь голчлон байршил тогтоох, байршил, зөөвөрлөлт, витамин трансмембран зөөвөрлөлт зэрэг биологийн үйл явцад арвижиж байгаа нь тогтоогдсон. ГК мөн цэврүү, эсийн гаднах эксосом, эсийн гаднах цэврүү, эсийн гаднах органелл гэх мэт эсийн бүрэлдэхүүн хэсгүүдэд их хэмжээтэй байх бөгөөд эсийн араг ясны уураг, актин, жижиг молекул, органик цагариг нэгдлийг холбох зэрэг үүрэгтэй байв. Дүгнэлт: Эвэр соруул засал нь ГК хэрэглэсэн РА-тай хүмүүсийн цусан дах ГК-ын хэмжээг илэрхий бууруулах нөлөө үзүүлж байна. Эвэр соруулаар биеийн шингэнийг татаж гаргах нь ГК-ын удаан хугацааны хордлогыг бууруулж, гаж нөлөөг багасган, бие махбодод үзүүлэх хортой нөлөөг сааруулахад дөхөм болно хэмээн таамаглаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол оронд ургадаг Ягаан мүгэз ургамлын архаг хорон чанарыг судалсан дүн(2020-05-01) ;Г.Тодмагнай; Ж.БайгалмааIntroduction: The annual report on health indicators in Mongolia shows that the incidence of immunosuppressive drugs is likely to be increasing as the incidence of new and renewed bacterial and viral diseases are not steadily declining. Phyto-chemical and pharmacological studies of ancient Mongolian medicine have been studied as one of the most wellknown medicinal plants, such as the Pink Rhodiola Rosea. Obtaining medicines and components is important for promoting traditional medicine and domestic production. Purpose: To investigate the acute and chronic toxicity of the Pink Rhodiola Rosea Materials and methods: The experimental research was carried out on the basis of the Mongolian International Medical School of National University of Medical Science, the Nuclear Laboratory of National University of Medical Science, and the Laboratory of Central Institute of Traditional Medicine. Animal tests were conducted in accordance with ethical guidelines in accordance with the "Ethical Guidelines for Biomedical Research in Animal Testing". Nuclear laboratory experiments used laboratory white mice weighing 25-35 g and Vistar breed rats weighing 250-300 g raised for normal breeding (20 ± 20C) in the laboratory vivarium. During the test period, animals were fed normal feeds. The research was performed at the Research Laboratory of the Pharmacology Center of the National Research Center for Scientific Research for the period of March 3, 2019 - March 13, 2019. The acute toxicity was followed by the accelerated method by V.B.Prozorovsky (1978) Spirit extract dose of 15% of Pink Rhodiola Rosea was injected into the abdominal cavity of laboratorial 20 heads of white male and female mice with a weight of 30-43 grams to determine the dose that can cause death in 72 hours was evaluated by the method of K.K.Sidorov (1973).The active dose was distinguished from toxicity according to the method of I.P. Zapadnyuk (1983). The Pink Rhodiola Rosea extract was given to Vistar rats at a dose of 32 mg / kg, 65 mg / kg, and 130 mg / kg for 60 days and compared their animal behavior, movement activity, hair, skin color, and appetite to the extract free group rats. There were no differences found and no deaths were reported during the experiment. Results: The experimental studies were based on the Laboratory of Central Institute of Traditional Medicine and the acute toxicity of the extract was studied by the method of V.I.Prozorovsky. Conclusion: As a result of the study, animal mood and movement were reduced after the high dose of spirit extract of 15% of the Pink Rhodiola Rosea was injected into the abdominal cavity. Average death dose LD50 = 3.25 (2.8 - 3.8) g / kg. The extract belongs to the non-toxic classification according to the method of I.V Berezovskaya (2003). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зэлэн зангуу болон талын бираагийн чихрийн шижин хэв шинж 2 төст загварын глюкоз, өөх тосны хэмжээнд үзүүлэх нөлөө(2021-03-21) ;Б.Болормаа ;Wang Huan ;Г.Гиймаа ;Б.АзжаргалЛ.Номин-ЭрдэнэҮндэслэл: Монголын уламжлалт анагаах ухаанд олон төрлийн эмийн ургамлыг эмийн чихрийн шижин өвчнийг анагаах жор найрлагын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж ирсэн. Уламжлалт анагаах ухаанд зэлэн зангуу (Tribulus terrestris L.) болон Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлыг бөөрний өвчний эмчилгээнд голлон хэрэглэдэг боловч чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг жор найрлагын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Бид энэ удаагийн судалгаандаа Монгол оронд ургадаг Зэлэн зангуу болон Талын бираагийн үрийн туршилтын амьтанд үүсгэсэн чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) төст загварын өлөн үеийн глюкоз болон өөх тосны үзүүлэлтүүдийн хэмжээнд үзүүлэх нөлөөг судлах зорилго тавьлаа. Аргачлал: ЧШХШ2 төст загварыг үүсгэхдээ харханд өөх тосны өндөр агууламжтай тэжээлийг өгч, стрептозотоцинийг бага тунгаар тарих замаар үүсгэсэн. Эмүүдийг 14 хоногийн турш ходоодонд хаймсуураар өгсөн. Эмийг өгөхийн өмнө, өгснөөс хойш 10 болон 14 хоногийн дараа өлөн үеийн глюкоз, 14 хоногийн дараа ийлдсийн триглицерид, нийт холестерин, их нягтралтай липопротейн, бага нягтралтай липопротейний хэмжээг тодорхойлсон. Үр дүн: Зэлэн зангуу болон Талын бираагийн үр ЧШХШ2 төст загварын өлөн үеийн глюкозын хэмжээг статитистикийн үнэн магадлалтайгаар бууруулсан (p<0.05). Зэлэн зангууны үр ЧШХШ2 төст загварын цусны ийлдсийн нийт холестерин, триглицерид, бага нягтралтай липопротейний хэмжээг статистикийн үнэн магадлалтайгаар бууруулж (p<0.05), их нягтралтай липопротейний хэмжээг нэмэгдүүлсэн бол Талын бираагийн үр өөх тосны хэмжээнд илэрхий нөлөө үзүүлээгүй байна. Дүгнэлт: Монгол оронд ургадаг Зэлэн зангуу болон Талын бирааг ургамлуудын үр ЧШХШ2 төст загварт өлөн үеийн глюкозын хэмжээг бууруулах нөлөөтэй байна. Зэлэн зангууны үр ЧШХШ2 төст загварын өөх тосны зохицуулгын алдагдлыг багасгах нөлөө үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлын аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижингийн эсрэг нөлөө(2021-11-01) ;Б.Болормаа ;Г.Гиймаа ;С.Солонго ;Ж.БайгалмааҮндэслэл: Уламжлалт анагаах ухаанд Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлыг бөөрний өвчний эмчилгээнд голлон хэрэглэдэг. Мөн Талын бираагийг шижинг анагаах жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Зорилго: Монгол оронд ургадаг Талын бирааг ургамлын үрийн аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижин хэв шинж 1 (ЧШХШ1)-ийн эсрэг нөлөөг судлах. Арга, аргачлал: Харханд аллоксан моногидратыг 160 мг/кг тунгаар сүүлний венээр тарьж ЧШХШ1 төст эмгэг загварыг үүсгэсэн. Талын бираагийг 140 мг/кг, метформинийг 30 мг/кг тунгаар 21 хоногийн турш амаар өгсөн. Эмийг өгснөөс хойш 7, 14, 21 хоногийн дараа өлөн үеийн глюкоз, биохимийн зарим үзүүлэлтүүд (глюкоз, аланин аминотрансфераз, шүлтлэг фосфатаз, билирубин, амилаз) болон цусны бүлэгнэлтийн үзүүлэлтүүдийг (тромбиний хугацаа, зориуд идэвхжүүлсэн тромбопластиний хугацаа, фибриноген) тодорхойлсон. Үр дүн: Талын бираагийн үрийн идээшмэл аллоксан тариулсан хархны өлөн үеийн глюкоз, ийлдсийн амилаз, шүлтлэг фосфатазын хэмжээг эмчилгээний бүх хоногуудад статистикийн үнэн магадлалтайгаар бууруулсан (p<0.05). Мөн эмчилгээний 7 дахь хоногт аланин аминотрансферазын хэмжээг илэрхий бууруулж, нийт билирубиний хэмжээг 34.7%-иар бууруулсан (p˃0.05). Талын бираагийн үр тромбиний хугацааг эмчилгээний хоногуудад 10.1-10.9%-иар (p˃0.05), зориуд идэвхжүүлсэн тромбопластиний хугацааг 14 болон 21 хоногуудад статистикийн үнэн магадлалтайгаар уртасгаж, фибриногений хэмжээг илэрхий бууруулсан (p<0.05). Дүгнэлт: Монгол оронд ургадаг Талын бираагийн үрийн идээшмэл аллоксан тариулсан хархны цусан дахь глюкозын хэмжээг бууруулснаар ЧШХШ1-ийн эсрэг нөлөөлж, элэг, нойр булчирхай хамгаалах, цусны бүлэгнэлтийн алдагдлыг бууруулах нөлөө үзүүлэх боломжтой байна.
