АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол сармис (Allium sativum) - ны нийт фенолт нэгдэл болон антиоксидант идэвхийн судалгаа(2020-01-01) ;Ц.Нямсүрэн ;М.Ариунаа ;С.Энх-Ундараа ;Ц.СонинхишигЖ.БайгалмааГазарзүйн өөр өөр бүсэд ургуулсан Монгол сармис (A.sativum L) - ны нийт фенолт нэгдлийн агууламж болон антиоксидант идэвхийг тодорхойлоход оршино. Сармисны дээжийг метилийн спирт, этилийн спирт, усанд тус тус хандалж нийт фенолт нэгдлийн агууламжийг “Фолин Чиколтье”-ийн урвалжийн аргаар, антиоксидант идэвхийг 2,2-дифенил-1пикрилгидразил (DPPH) радикалыг саармагжуулах аргаар тодорхойлов. Фенолт нэгдлийн агууламж: Судалгаанд авсан сармисны фенолт нэгдлийн агууламж усан ханданд хамгийн өндөр буюу 70.5±0.5-240.8±0.8 мг Галлын хүчил/гр, харин этилийн спиртэн ханданд 38.5±0.7-89.9±1.2 мг Галлын хүчил/гр, метилийн спиртэн ханданд 55.5±1.5-98.2±0.9 мг Галлын хүчил/гр байсан. Сармисны этилийн спиртэн хандны антиоксидант идэвх 10.2±1.5-62.9±0.9%, метилийн спиртэн хандны антиоксидант идэвх 28.9±1.2-62.5±0.5%, усан хандны антиоксидант идэвх 21.8±1.2-44.8±0.8% байлаа. Судалгаанд авсан Монгол сармис (A.sativum)-ны дээжүүд нь фенолт нэгдлийн агууламж өндөртэй, антиоксидант идэвхтэй байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Урал чихэр өвсний үндсэнд агуулагдах зарим фитохимийн үзүүлэлт уусгагчаас хамаарах нь(2019-11-18) ;С.Сайнзаяа ;Х.Алтанзул ;Ц.Мөнхцэцэг ;Ю.ОюунбилэгА.ЗолзаяаМанай орны эмийн ашигт ургамлуудын нэг Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch.) нь Буурцагтны овогт багтдаг бөгөөд үндэс, үндэслэг ишинд голлох үйлчилгээтэй химийн нэгдэл болох глицирризинээс гадна флавоноид, фенолт нэгдэл зэрэг олон тооны антиоксидант нэгдэл агуулагддаг ба тэдгээр нь хүний биед физиологийн исэлдэх процессын дүнд бий болсон чөлөөт радикалуудыг тогтворжуулах, идэвхгүй болгоход голлох үүрэг гүйцэтгэдэг. Бид энэхүү судалгааны ажлаараа Урал чихэр өвсний үндсэнд агуулагдах биологийн идэвхт нэгдлүүдийг тодорхойлоход ямар органик уусгагч тохиромжтой болохыг тодорхойлох зорилгоор үндсийг ус, этанол, метанол, гексан, этилацетат, толуол, хлороформ гэсэн долоон төрлийн уусгагчинд хандлан нийлбэр флавоноидыг хөнгөн цагааны нитрат ашиглан спектрофотометрийн аргаар, нийлбэр фенолт нэгдлийг Фолин-Чиокальтугийн аргаар, антиоксидант идэвхийг “DPPH” чөлөөт радикалыг зайлуулах идэвхийг тооцох аргаар тус тус тодорхойлов. Үр дүнгээс харахад байгалийн зэрлэг чихэр өвсний үндсэн дэх нийлбэр флавоноид, нийлбэр фенолт нэгдэл, антиоксидант идэвх этанол, метанол, усан ханданд хамгийн өндөр илэрсэн бол гександ хамгийн бага байв.
