АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эсийн программчилсан үхэлд транскрипцийн факторуудын үүрэг(2020-05-01) ;Ж.Өлзийсайхан ;С.Цогтсайхан ;Т.Ёокочи ;Ц.ГандолгорХулганы RAW 264.7 макрофаг эсийн системд вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн программчилсан үхэлд липополисахаридийн нөлөөг тодорхойлсон судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг явуулах үндэслэл боллоо. RAW 264.7 макрофаг эсийн өсгөврийг ашиглан эсийн амьдрах чадварыг МТТ аргачлалаар, эсийн программчилсан үхлийг TUNEL аргачлалаар, уургийн экспрессийг иммуноблотинг шинжилгээгээр тус тус тодорхойлсон. Липополисахарид нь апоптозын үеийн уургуудыг (caspase 3 and poly (ADP-ribose) polymerase (PARP)) дарангуйлснаар вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн үхлээс хамгаалж байсан. Энэхүү липополисахаридийн хамгаалах идэвхи нь вальпроатийн хүчлээр өдөөгдөх р53 уургийг идэвхгүйжүүлсэнтэй холбоотой байсан. Түүнчлэн липополисахарид нь апоптозыг өдөөгч уургуудыг (Bax) дарангуйлж, харин апоптозоос хамгаалагч уургуудыг (Bcl-2) идэвхжүүлсэн. Транскрипцийн факторуудын (p53, NF-κB) химийн ингибиторуудыг ашигласан баталгаажуулах шинжилгээнд липополисахаридийн хамгаалах идэвхи давтагдсан. Толл лайк рецепторын бусад лигандууд (Pam3CSK4, poly I:C, CpG DNA) нь липополисахаридийн адил хамгаалах идэвхтэй тодорхойлогдсон. Эдгээр үр дүнгээс үндэслэн липополисахарид нь транскрипцийн факторуудын (NF-κB, p53) харилцан үйлчлэлээр вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн программчилсан үхлээс хамгаалж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 1,2,3,4,6-пента-о-галлойл-бета-д-глюкопиранозид нь Түгмэл миеломын эсийн тархалтыг болон МҮС экспрессийг дарангуйлдаг(2020-05-01) ;Д.Цээлээсүрэн ;Ражни Кант ;Чиа-Хунг Ен ;Хуй-Хуа ШиаоИ-МингIntroduction: Multiple myeloma (MM) still remains an incurable disease, therefore discovery of novel drugs boosts the therapeutics for MM. The natural compound 1,2,3,4,6-Penta-O galloyl-beta-D -glucopyranoside (PGG) has been shown to exhibit antitumor activities against various cancer cells. Purpose: To evaluate antitumor effects of PGG on MM cell line. Materials and methods: PGG inhibited the growth of MM cell line in a doseand time-dependent manner. Cell cycle analysis revealed that PGG treatment caused cell cycle arrest in G1 phase. It also induced apoptosis which was indicated by significant increases of Annexin V positive cells, caspase 3/7 activity, and cleaved caspase 3 expression in PGG treated MM cell. Since MYC is frequently hyperactivated in MM and inhibition of MYC leads to MM cell death. Results: We further demonstrated that PGG decreased MYC expression in protein and mRNA levels and reversed the mRNA expression of MYC target genes such as p21, p27, and cyclin D2. In addition, PGG also reduced protein expression of DEPTOR which is commonly overexpressed in MM. Unexpectedly, PGG antagonized the cytotoxic effect of bortezomib in the combination treatment. However, PGG treatment sensitized MM cells to another proteasome inhibitor MG132 induced cytotoxicity. Moreover, MYC inhibitor JQ1 enhanced the cytotoxic effect of bortezomib on MM cells. Our findings raised concerns about the combinatory use of bortezomib with particular types of chemicals. The evidence also provides useful insights into the combination of MYC and proteasome-inhibitors for MM therapy. Conclusion: PGG has a therapeutic potential for treatment of MM and further development is mandatory. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний титэм судасны дутагдлын үед эсийн гэмтлийг тодорхойлох зарим үзүүлэлтийг судалсан дүн(2021-09-01) ;М.Жигжидноров ;С.Мөнхбаяр ;Б.Саранцэцэг ;Ц.МөнхтуяаДэлхий нийтэд зүрхний ишеми өвчин ихсэх хандлагатай байна. Уламжлалт Анагаах Ухааны стратегийн зорилтын хүрээнд ургамлын гаралтай шинэ эмийг бүтээх суурь судалгааны аргачлал боловсруулахын тулд туршилтын амьтанд зүрхний титэм судасны дутагдлын эмгэг загварыг хүрээнд Вистар үүлдрийн 200-250±20 гр жинтэй, эрүүл цагаан харханд А.Х.Коган, М.Амбага (1979) нарын аргачлалаар үүсгэж, зүрхний эсийн үйл ажиллагааны алдагдал болон үхжил, сөнөрөлийг харуулах уураг, ферментүүд ийлдэсний орчинд ихсэх нь зүрхний эмгэг загвар үүсгэсэнг харуулж байсан. Сиалын хүчлийн агууламжийг цусан орчинд тодорхойлох нь артрит, полиартрит, ревматоидын артрит болон цусны бичил эргэлтийн алдагдал, ишеми, гипоксийн үед эсийн мембраны бүрэн бүтэн байдал, үрэвслийн идэвхжлийг харуулдаг оношлогооны ач холбогдолтой тестэд багтдаг. Харин бидний хийсэн судалгаагаар Антишемин бэлдмэлийн нөлөөгөөр ийлдэсний орчинд агуулагдах сиалын хүчлийг туршилтын хоногуудад 17%-34.3%-иар (р≤0.05) бууруулж байсан нь мeмбраны бүтцийн хэсгүүд алдагдахаас сэргийлдэг, түүний энэ үйлдэл нь бэлдмэлийн найрлагад агуулагдах флавоноид, фeнолт нэгдлийн антиоксидант идэвхиэр нөхцөлдөж болох нь тогтоогдлоо.
