АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тамхинаас гаргах цитизин эм, никотин орлуулах наалт эмчилгээний үр дүн(2022-11-01); ; ;Н.Гүнчмаа ;Ч.АззаяаН.НадмидцэрэнҮндэслэл: Дэлхий дахинд 1.1 тэрбум хүн тамхи татаж, тамхины шалтгаант нас баралтын тохиолдол 8 сая бүртгэгддэг. Монгол улсын хэмжээнд нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг. Тамхи татдаг иргэдийн 50 хувь нь тамхинаас гарах оролдлого хийж үзсэн байдагч 3/1 нь л нотолгоонд суурилсан тамхинаас гаргах тусламж авч, 10 хүн тутмын 1 нь тамхинаас гардаг байна. Зорилго: Тамхинаас гаргах цитизин (Табекс) эмийн эмчилгээ, никотин орлуулах наалт эмчилгээний үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааны загвар: Эмнэлэгт суурилсан, дан нууцлалтай, эмнэлзүйн туршилт судалгаа 1611 хүн тамхинаас гаргах эмчилгээг сонирхож ирсэн. Үүнээс судалгааны үндсэн шалгуур хангасан 1250 хүнд тамхины хор уршгийн талаар зөвлөгөө өгч 958 хүн тамхинаас гарахыг зөвшөөрсөн. Үүнээс 80 хүн эсрэг заалтаар, эмчийн дүгнэлтээр судалгаанаас хасагдаж 875 хүн судалгааг эхлүүлсэн. Эм, наалт эмчилгээний бүлэгт оролцогчдод 25-28 хоног хэрэглэх, нэг курс эмчилгээний цитизин (табекс) эм, никотин орлуулах наалтыг 14 хоногийн тунгаар 2 удаа олгосон. Үр дүн: Судалгаанд оролцогчид дунджаар 19.1±6.8 настайдаа тамхи татаж эхэлсэн, тамхи татсан дундаж хугацаа 23.7±11.8 жил, өдөрт татдаг тамхины тоо дунджаар 15.3±7 ширхэг байсан. Эмийн эмчилгээний бүлэгт оролцогчдын 245 (58.2%), наалт эмчилгээний бүлэгт 218 (48%) огт тамхи татаагүй байна. Эмийн эмчилгээний бүлгийн үр дүнг наалт эмчилгээний бүлэгтэй харьцуулахад эмийн үр дүн 10.2 нэгжээр өндөр (p<0.001) тодорхойлогдсон. Никотины хамаарлын түвшин, эмчилгээний үр дүн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа (p<0.09) ажиглагдаагүй.Дүгнэлт: Цитизин эм никотин орлуулах наалт эмчилгээний үр дүнтэй харьцуулахад 10.2 нэгж илүү үр дүнтэй (p<0.001) байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын залуу иргэдийн дундах утаат тамхины хэрэглээ, тамхины донтолтод нөлөөлж буй хүчин зүйлсийг үнэлэх нь(2024-04-13) ;С.Халиун ;Б.Эгшиглэн ;Э.Номин-Эрдэнэ ;Б.АлтанхишигН.МаралҮндэслэл: Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд залуу иргэдийн дундах тамхидалт нэмэгдэж байгаа нь утаат тамхины үйлдвэрлэл, хэрэглээ ихэссэнтэй шууд холбоотой бөгөөд үүнийг дагаад никотинд донтох тохиолдлууд эрс нэмэгдэж байгаа билээ. Зорилго: Тиймээс бид энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын залуу иргэдийн дундах утаат тамхинд донтох донтолтын зэргийг үнэлж, түүнд нөлөөлж болох хүчин зүйлсийг харьцуулан судлахыг зорилоо. Арга, аргачлал: Улаанбаатар хотын 13-44 насны хүмүүсээс агшингийн судалгааны аргаар 2023 оны 11-р сараас 2024 оны 1-р сар хүртэл судалгааг явуулсан ба түүврийг санамсаргүй аргаар цуглуулсан. Асуумжид “STEPS”, болон “GYTS”-ийг тус тус ашигласан. Үр дүнгийн боловсруулалтад IBM-SPSS 26 программ дахь ерөнхий дескриптив болон Хи-кватрат аргуудыг ашиглаж, p<0.05 үед статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 1362 хүн оролцсоноос 59.5% (n=811) эмэгтэй, 40.5% (n=551) эрэгтэй, дундаж нас 21.5±7.9 байв. Нийт судалгаанд хамрагдагсдын 18.8% нь янжуур тамхи, 23.2% нь электрон тамхи татаж байгаа ба тамхины нийт хэрэглээ 34.9%ийн үзүүлэлттэй байсан. Хүйсээр харьцуулахад аль ч тамхины хэрэглээ эрчүүдийн дунд илүү байсан ба янжуур тамхи болон нийт тамхины хэрэглээ 25-44 насныхны дунд, харин электрон тамхины хэрэглээ 16-24 насныхны дунд хамгийн их байна. Тамхи хэрэглэдэг хүмүүсийн 43.1% нь гэртээ тамхи татдаг хүнтэй, 72.9% нь ажил дээрээ тамхи татдаг хүнтэй байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд ямар нэгэн тамхины хор уршгийн талаар ярилцаж байсан хүмүүсийн 27.3% (p<0.05) нь тамхи татаж байна. Харин анх хэдэн насанд тамхи сорж үзсэн болон ямар төрлийн тамхи сорж үзсэн байдал нь тамхины хэрэглээтэй хамааралгүй гарсан. Никотинд хамааралт байдлын хувьд тамхи татдаг хүмүүсийн 16.4% (50) нь сонирхон хэрэглэгч, завсрын хэрэглэгч 34.2% (104), бэхжсэн хэрэглэгч 49.3% (150) байгаа ба бэхжсэн хэрэглээ нь янжуур тамхи хэрэглэгчдийн дунд өндөр байна. Тамхи хэрэглэгчдийн донтолтонд тамхи үйлдвэрлэгч борлуулагч үнэгүй тамхи санал болгох (53.3 p<0.0001), олон нийтийн газар (37.8% p<0.0001) болон гэрийн нөхцөлд (37.2% p<0.0001) дам тамхидалтанд өртөх нь бэхжсэн хэрэглэгч болоход хамгийн ихээр нөлөөлж байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын залуучуудын 3 хүн тутмын 1 нь ямар нэгэн төрлийн тамхийг хэрэглэж байна. Тамхины хэрэглээг бууруулахад сургууль, байгууллагуудын иргэдийн дундах эрүүл мэндийн боловсролыг дэмжих болоод ямар ч төрлийн тамхины ил болон далд сурталчилгааг зогсоож, хяналт тавих шаардлагатай.
