АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
8 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Флаванонуудын антиоксидант идэвхийн судалгаа(2020-01-01); ;Э.Уянга ;Б.ДаваапүрэвД.ЭнхмааНарийн навчит цахилдаг (Iris tenuifolia Pall) ургамлын газрын доод хэсгийн спиртэн ханд болон түүнээс цэвэр төлөв байдлаар ялгаж авсан флаваноны ангилалд хамаарах 5,7,2’,3’-тетрагидрокси флаванон (I), 5,2’-дигидрокси-6,7-метилендиокси флаванон (II), 5,2’,3’-тригидрокси6,7-метилен-диокси флаванон (III), 5,2’,3’-тригидрокси-7-метокси флаванон (IV), 3,5,3’-тригидрокси-7,2’-диметокси флаванон (V) гэсэн 5 бодисын антиоксидант идэвхийг DPPH чөлөөт радикал зайлуулах аргаар судалж IC50 утгыг 93.05 мкг/мл ба 83.73 - 96.90 мкг/мл хооронд гэж тус тус тогтоолоо. Эдгээрээс I бодис буюу 5,7,2’,3’-тетрагидрокси флаванон нь байгалийн шинэ нэгдэл байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өндөр хэмийн нөлөөгөөр шүдэнд үүсэх бүтцийн өөрчлөлтийг харьцуулан судалсан дүн(2020-05-01) ;Э.Булгантамир ;Д.Мөнхбаатар ;Г.Энхтуул ;Ц.ОтгонсүрэнХ.Өнөржаргалүндэслэл: Хэт өндөр хэмд өртөж нас барсан хүний зөөлөн эд дийлэнх тохиолдолд шатаж үгүй болноос цогцсыг танин тогтооход хүндрэлтэй байдал тулгардаг ч бүтэц найрлагын хувьд гадаад орчны таагүй нөлөөг тэсвэрлэх чадвартай шүдний хатуу эдүүд үлддэг нь уг нөхцөл байдалд эерэгээр нөлөөлдөг байна. Зорилго: Өндөр хэмийн нөлөөгөөр шүдэнд үүсэх бүтэц зүйн өөрчлөлтийг харьцуулан судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: 100℃, 300℃, 500℃, 700℃ийн хэмд шатсан шүдний үлэмж болон дүрс оношилгоо дахь өөрчлөлтийг тодорхойлж, өөрчлөлтүүдийг харьцуулах зорилт тавин 60 ширхэг шүдийг судалгаанд хамруулав. үр дүн: Шүдний жинг үйлчилсэн хэмтэй харьцуулахад шууд хүчтэй (r=0.86, p<0.01) хамааралтай, хугарлын үзүүлэлтийг хэмтэй харьцуулахад хэмээ даган хугарлын тоо нэмэгдэх (r=0.32, p<0.05), өргөн өргөсөх (r=0.36, p<0.01) зүй тогтолтой байх ба харин хугарлын урттай (r=-0.17, p<0.01) хамааралгүй байна. Дүгнэлт: Шүдийг өндөр хэмүүдээр үйлчлэхэд хэм ахих тусам паалан, тугалмай, паалан-тугалмайн зааг зэрэг цөгцний гэмтэл, сурвалжийн хугарал үүсч байна. Шүдний бүтцийн өөрчлөлтүүд нь үйлчлэх хэмээс хамааран (p<0.05, p<0.01) нэмэгдэх зүй тогтол ажиглагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19-ийн эсрэг вакцины дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхтэй уялдуулан судалсан дүн(2025-05-05); ;О.Дашпагам; ;Т.ХонгорзулБ.АриунзаяаҮндэслэл: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нд КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд зарим сөрөг нөлөө үзүүлсэн болохыг судалаачид дурьдсан байна. Цар тахлын үеийн стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж, улмаар дархлааны тогтолцооны хариу үйлдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Хувь хүний зан төрхийн хэв шинж нь сэтгэл хөдлөл, стрессийн хариу үйлдэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь вакцины дараах дархлааны хариу урвалд ч нөлөөлж болзошгүй тухай олон улсын судалгаанд тэмдэглэсэн байдаг. Зорилго: КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр тунгийн дараах эсрэгбиеийн урвалыг хувь хүний зан төрхийн хэв шинжтэй харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд AstraZeneca, Pfizer, Sinopharm вакцины хоёр тунгаар дархлаажуулсан, өмнө нь халдвар аваагүй 738 хүн хамрагдсан. Вакцины хоёр дахь тунгийн дараах 21–28 хоногт цуглуулсан ийлдэс дэх SARS-CoV-2 RBD (S) IgG эсрэгбиеийг ELISA аргаар тодорхойлж, зан төрхийн хэв шинжийг А.Беловын темпераментийн сорилоор үнэлэв. Статистик боловсруулалтыг логистик регресс, ROC шинжилгээгээр хийв. Үр дүн: Дархлаажуулалтын дараах эсрэгбиеийн урвал меланхолик хэв шинжтэй хүмүүст хамгийн өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст хамгийн бага илэрсэн. Мөн эсрэгбиеийн титр меланхолик ба сангвиник хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байв. Дүгнэлт: 1. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын үед хоёр тун вакцины дараах эрт үед үүсэх эсрэгбиеийн урвалын илрэл зан төрхийн дан меланхолик хэв шинжтэй хүмүүст өндөр, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. 2. КОВИД19-ийн эсрэг Sinopharm BBIBP вакцины хоёр дах тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр зан төрхийн дан меланхолик, сангвиник хэв шинжтэй хүмүүст их, флегматик хэв шинжтэй хүмүүст бага байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хантавирусийн халдвар тархалтын тандалт судалгааны дүн(2024-12-21) ;Б.Байгалмаа ;У.Өнөрсайхан ;Х.Тунгалаг ;Б.ДашнанжидЖ.СарантуяаҮндэслэл: Ханта вирус (Hantavirus) нь дэлхийн олон улс оронд түгээмэл тархсан мэрэгчдээр дамжин халдварладаг, байгалийн голомтот, вирусийн шалтгаант зоонозын гаралтай халдварт өвчин. Энэхүү халдварыг зүйлээс нь хамаарч бөөрний хам шинжит цусархаг чичрэг (БХШЦЧ), Ханта вируст уушгины хам шинж (ХВУХШ) гэж ангилдаг. Ханта вирусийн 4 үндсэн ийлдэс хэв шинжээс 1-дүгээр хэв шинж нь Европ, Азид өргөн тархсан байдаг. Манай орны хүн амын дунд амьсгал болон бөөр шээс ялгаруулах тогтолцооны өвчлөл өндөр, Ханта вирусийн халдвар тээгч мэрэгч амьтдын дунд вирусийн халдваржилт илэрч байгаа, Азийн улс орнууд тэр дундаа хөрш хоёр оронд БХШЦЧ өвчний тохиолдол элбэг байдаг зэрэг нь энэхүү вируст өвчний халдварыг тандан судлах шаардлагатайг харуулж байна. Зорилго: Байгалийн голомтын тандалтаар хүн болон мэрэгч амьтад, хачигнаас дээжилсэн сорьцод Ханта вирусийг илрүүлэх, баталгаажуулах. Арга, аргачлал: Судалгаанд 10 аймгийн 37 сумдаас дээжилсэн хүн, мэрэгч амьтад, хачиг нийт 2393 сорьц шинжилсэн. Тандалтаар дээжилсэн хүний 527 ийлдсэнд Ханта вирусийн IgG илрүүлэх ФХЭБУ(Герман,Euroimmun), Seoul, Puumala төрөлд хамаарах Ханта вирусийн IgG илрүүлэх ШБДТУ(Герман,Euroimmun), Иммуноблотинг урвал (Герман, Euroimmun)–ын цомгуудыг ашигласан. Байгалийн голомтоос тандалтаар дээжилсэн мэрэгч амьтан, хачигны 1866 булингаас цомгийн зааврын дагуу РНХ ялгаж (Quagen Герман) Hanta вирусийн М сегмент тодорхойлох УТ-ПГУ-аар шинжилсэн. Үр дүн: Хүн болон мэрэгч амьтад, хачигнаас дээжилсэн сорьцыг шинжлэн Ханта вирусээр үүсгэгдэх Бөөрний хам шинжит цусархаг чичрэг (БХШЦЧ) өвчний халдвар байгаа эсэхийг тогтоох шинжилгээгээр хүний ийлдэсний 527/1.5%-д Ханта вирус өвөрмөц эсрэгбие IgG эерэг, мэрэгч амьтан 1054/0.47%, хачиг 810/4.4%-д УТ-ПГУ-р Ханта вирусийн М генийн хос нуклеотид тус тус илэрсэн. Дүгнэлт: Хүн болон мэрэгч амьтад, хачигнаас дээжилсэн сорьцод Ханта вирус хүний ийлдэсний 1.5%-д, мэрэгч амьтанд 0.47%, D.nuttalli зүйлийн хачигт 4.4%-д илэрч байгаа нь Монгол улсад Ханта вирусээр үүсгэгддэг өвчлөл, ялангуяа бөөрний хамшинжит цусархаг чичрэг өвчний эрсдэл байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цус ойртсон гэр бүл дэх зонхилон тохиолдох өвчлөлийг судалсан дүн(2023-11-03) ;Ч.Баттогтох ;Ж.Сарантуяа ;Б.Хонгорзул ;Н.ЦэвэлмааТ.СувдҮндэслэл: Цус ойртолт нь хүн амын эрүүл мэндэд дараах ноцтой үр дагавар учруулдаг. Үүнд: Өвчний олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвдөж, эндэхэд цус ойртолт бодитой нөлөө үзүүлж байж болзошгүй юм. Манай улсад энэ төрлийн нарийвчилсан судалгааны сүүлийн жилүүдэд хийгдсэн тоо баримт хангалтгүй байгаа нь уг судалгааг зайлшгүй хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд бид Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цус ойртсон гэр бүлийн дунд генеалогийн судалгаа хийж, цус ойртолтын түвшин, түгээмэл тохиолдох өвчлөлийг илрүүлэх, цаашлаад ДНХ-ийн түвшинд цус ойртолтыг тодорхойлон, өөрийн орны ард иргэдийн дунд хамгийн элбэг тохиолдож байгаа өвчлөл эмгэгийг тодорхойлох шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Цус ойртсон гэр бүлийг илрүүлэн, цус ойртолтын хэлбэр, төрлийг тогтоон өвчлөлийг илрүүлэх, генетик шинжилгээ хийх урьдчилсан нөхцөл бүрдүүлэх. Арга, аргачлал: Уг судалгааг агшны судалгааны загвар ашиглан хийсэн. Цус ойртсон гэр бүлийг илрүүлэхдээ удмын зургийг зурж, цус ойртолтын үндсэн загваруудыг тодорхойлон гаргалаа. Бүл дэх цус ойртолтын зэргийг инбридингийн итгэлцүүрээр тооцооллоо. Үр дүн: Цус ойртсон гэр бүлд төрсөн нийт 32 хүүхэд судалгаанд хамрагдсанаас 18-аас доош насны хүүхдийн 90%, 18-аас дээш насныхны 92%-д ямар нэг өвчин эмгэгтэй болох нь тогтоогдлоо. Цус ойртсон болон цус ойртсон байх өндөр магадлалтай гэр бүлийн дунд илэрч буй өвчлөлийг 5 бүлэг болгон ангилан үзэхэд удамшлын өвчин/ төрөлхийн хөгжлийн гажиг 25 (42.4%), оюуны хомсдол 45 (76.3%), танин мэдэхүйн хөнгөн бууралт 7 (11.8%), өсөлтийн хоцрогдол 6 (10.2%), эпилепси 9 (15.3%) тус тус илэрсэн ба оюуны хомсдол хамгийн өндөр хувьтай тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгаанд 3 аймгийн 43 сумын 185 өрхийг зорилтот түүврийн бүлэгт хамруулан судлахад цус ойртсон гэр бүлийн эзлэх хувь 30.8%, генеалогийн шинжилгээгээр баталгаажсан инбридингийн дундаж коэффициент FI=0.088867 байна. Цус ойртсон гэр бүлд төрсөн хүүхдүүдэд оюуны хомсдол дангаараа болон бие болон сэтгэцийн бусад эмгэгтэй хавсарсан хэлбэрээр зонхилон илэрч байна. Монгол Улсын хүн амын дунд цус ойртолтыг бодитоор тогтоох нарийвчилсан судалгааг удам зүйн шинжилгээний аргад тулгуурлан хамрах хүрээг өргөжүүлэн, тасралтгүй хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цар тахлын эхэн үед Монгол улсад голомтлон тархсан SARS-CoV-2-ийн удмын хэв шинжийг тодорхойлсон дүн(2023-02-16) ;Э.Мөнхтуяа ;Т.Сувд; ;Б.ОтгонжаргалБ.НоминҮндэслэл: SARS-CoV-2-ийн мутацийг илрүүлж удмын хэв шинжийг тодорхойлох нь тархвар зүйн болон эмнэлзүйн олон талын ач холбогдолтой болохыг судлаачид онцлон тэмдэглэжээ. Цар тахлын эхэн үед нуклейн хүчлийн дарааллыг тогтоох шинжилгээний хязгаарлагдмал байдлаас шалтгаалж Монгол улсад голомтлон тархсан шинэ коронавирусийн геномын судалгаа хомс хийгдсэн, мэдээ баримт дутмаг байгаа нь энэхүү судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсад голомтлон тархсан SARS-CoV-2-ийн удмын хэв шинжийг тогтоох. Арга, аргачлал: 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд дотоодын халдварын батлагдсан тохиолдлын хадгалагдаж буй шинжлэгдэхүүнээс түүвэрлэн авч, SARS-CoV-2-ийн S генийн өвөрмөц мутацийг бодит хугацааны урвуу транскрипцийн полимеразын гинжин урвал (бх-УТ-ПГУ)-ын аргаар илрүүлж, вирусийн бүтэн геномын дарааллыг нанопор технологи (MinION Mk1C) ашиглан тогтоож EPI2ME программаар дүгнэлээ. Үр дүн: Судалгаанд батлагдсан тохиолдлын нийт 1656 шинжлэгдэхүүнийг хамруулан S генийн E484K, N501Y, HV69/70 делеци мутаци илрүүлэх бх-УТ-ПГУ-ын шинжилгээ хийхэд 91.3% (1512)-д дээрх мутациуд илрээгүй. Харин 5.4% (89)д N501Y, HV69/70 делецийн мутаци хавсран илэрсэн буюу Альфа хувилбар, 3.3% (55)-д E484K, N501Y, HV69/70 делецийн мутациуд хувилбарыг нь таамаглах боломжгүйгээр дангаар болон хавсарч илэрсэн. Вирусийн бүтэн геномын дараалал тогтоох шинжилгээг 342 тохиолдолд хийхэд (Alpha, V1) (B.1.1.7) хувилбар 2.3% (8)-ийг эзэлж байна. Харин 21C (Epsilon) (B.1.429), 19A, 20A хувилбар тус бүр 1-2 тохиолдолд илэрлээ. Дүгнэлт: 1. Монгол улсад 2020 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд тархсан SARSCoV-2-ийн омгуудын дийлэнх нь S генийн E484K, N501Y, HV69/70 делеци мутаци агуулаагүй хувилбар байсан ба Alpha хувилбар 1 сараас эхлэн илэрсэн байна. 2. Монгол улсад цар тахлын эхэн үед SARS-CoV-2 –ийн 20В (B.1.1.46) хувилбар давамгайлан тархсан болох нь батлагдсан ба халдварлах чадамж өндөртэй Альфа хувилбар 2021 оны 1 дүгээр сараас эхлэн бүртгэгдэж эхэлсэн боловч нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний дүнд тархалт нь харьцангуй хязгаарлагдаж байсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний эст өмөнгийн эдэд PD-1/PDL-1 уургийн нийлэгжлийг тодорхойлсон дүн(2022-04-28) ;Ц.Анужин ;Б.Еркебулан; Э.БаярмааҮндэслэл: Сүүлийн жилүүдэд хорт хавдрын эмчилгээнд дархлаа судлалын аргыг өргөнөөр хэрэглэх болжээ. Бөөрний хавдрын үүсэх механизм, ястан үндэстний онцлогоос хамаарч тухайн уургийн нийлэгжил харилцан адилгүй ялгаатай байгааг тэмдэглэсэн байна. Манай улсын эмгэг судлалын практикт оношлогдож буй бөөрний хорт хавдрын эдэд PD-1/PD-L1 нийлэгжлийг анх удаа тодорхойлоход бидний судалгааны үндэслэл оршино. Зорилго: Бөөрний эст өмөнгийн эдэд PD-1/PD-L1 уургийн нийлэгжлийг эмгэг судлалын онцлогтой харьцуулан судалж, тавиланг тодорхойлох. Арга, аргачлал: ХСҮТ-ийн эмгэг судлалын тасгийн лабораторид 2017-2020 онд бөөрний хавдрын улмаас мэс заслаар авагдсан 217 биопсийн лааны тосон цутгамагийн архивын материалыг ретроспектив судалгааны загвараар гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 217 бөөрний хавдраар өвчлөгсдийн дундаж нас 55.6±13.1, PD-L1 уургийн илрэл нь бичил бүтцийн саркоматоид, рабдоид өөрчлөлт, хавдрын эдийн үхжилтэй статистик ач холбогдолтой (p<0.05) байв. Дүгнэлт: PD-L1/PD-1 уургийн нийлэгжил эерэг илрэх нь бөөрний эст өмөнтэй эмчлүүлэгчдийн амьдрах чадварт статистик ач холбогдолгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ХДХВ-ийн халдваргүй хүмүүсд CCR5 генийн полиморфизмыг илрүүлсэн дүн(2021-09-01); ;Андереас Валкер ;Б.Даваадорж ;Э.ГэрэлмааГ.Ануужин. Хүний Дархлал Хомсдолын Вирусийн (ХДХВ) gp41 уураг CCR5 ко-рецептортой холбогдсноор вирус эсийн дотогш нэвтрэн ордог. Хүн амын дунд CCR5 генийн мутацийн олон хувилбар тохиолддог бөгөөд эдгээрээс CCR5 ∆32 мутацтай бодгаль ХДХВ халдварт тэсвэртэй байдаг. Дэлхийн хүн амын дунд CCR5 ∆32 мутац Европ тивийн хүн амд их тохиолддог бол Ази тивийн хүн амд хамгийн бага хувьтай байдаг. Энэ судалгаанд насанд хүрсэн 90 хүн хамруулсан бөгөөд генийн мутацийг илрүүлэх шинжилгээг ХБНГУ-ын Хенрих Хайнийн Их Сургуулийн Вирус судлалын институтид хийсэн. Cудалгааны ажлын үр дүнгээс харахад CCR5∆32 мутаци 4.4% (4/90), R223Q мутаци 32.2% (29/90) байв. Монгол хүмүүсийн дунд CCR5∆32 мутацийн тархалт ази тивийн хүн амын дундах тархалттай ойролцоо байна. Харин R223Q мутац харьцангуй өндөр байна.
