Purevdorj, Erkhembulgan
Loading...
Товч нэр
Purevdorj, Erkhembulgan
Бүтэн нэр
Purevdorj Erkhembulgan
Латин нэр
Purevdorj Erkhembulgan
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын нарийн ширхэгт PM2.5 тоосонцроор өдөөгдсөн элэгний эст өмөнгийн шугаман эсийн өсгөвөрт иммуноцитохимийн аргаар үнэлсэн нь(2023-11-03) ;Т.Одончимэг ;Б.Батчимэг ;Д.Юндэндаш ;Н.Ням-ЭрдэнэБ.МөнхцэцэгҮндэслэл: Монгол улсад 2022 онд нийт хорт хавдрын 6,885 шинэ тохиолдол оношлогдсоноос элэгний эст өмөн 2,286 буюу 33.2%-ийг дангаар эзэлж байна. PM2.5 нь тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн болон ахуйн гаралтай түлшний шатах процессын үед ялгардаг олон төрлийн химийн бодисын нэгдэл юм. PM2.5 нь гуурсан хоолой, түүнчлэн альвеолд нэвчиж, агаар цусны хоригийг нэвтрэн цусны эргэлтэд ордог. Ингэснээр амьсгалын замд нөлөөлөхөөс гадна эд эрхтэнд тархан байрлаж элэгний хатуурал, хавдар, зүрх судасны өвчин гэх мэт олон эмгэгт нөлөөлдөг талаар судалгаанууд хийгдсээр байна. Qian zhang (2017) нарын судалгаанд элэгний эст өмөнгийн эсийн үржил, нэвчилт, нүүн шилжилтэд PM2.5 тоосонцор нөлөөлж буйг дурджээ. Элэгний эст өмөнгийн үед GPC3 уураг ERK/MAPK дохио дамжилтын механизмыг идэвхжүүлснээр хавдрын эсийн хуваагдал, нэвчилт, нүүн шилжилтийг нэмэгдүүлдэг. Зорилго: GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцроор өдөөгдсөн HepG2 шугаман эсийн өсгөвөрт үнэлэх. Арга, аргачлал: Анагаах Ухааны Хүрээлэн (АУХ)-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторийн эсийн банкинд хадгалагдаж буй элэгний эст өмөнгийн HepG2 шугаман эсийг ашиглаж дулбеккогийн эсийн тэжээлт орчинд 10% ургийн үхрийн ийлдэс, 1%ийн антибиотикийн холимог нэмэн 5%-ийн CO2-ийн агууламжтай 37oСийн орчинд өсгөвөрлөж, 4-5 удаагийн сэлгэн зорчуулалт хийсний дараа туршилтад ашигласан. PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын тунгуудаар HepG2 эсэд үйлчилж, МТТ шинжилгээний аргаар эсийн амьдрах чадварыг тодорхойлон сонгосон тунгаар HepG2 эсэд үйлчлэв. 24 цагийн дараа иммуноцитохимийн шинжилгээг туяаруулагч бодис (Alexa-488) болон өнгө үзүүлэгч бодис (AEC) ашиглан 2 төрлийн аргаар протоколын дагуу туршилтыг хийж гүйцэтгэсэн. Микроскопын тусламжтай зураг авч Image J программыг ашиглан үр дүнг боловсруулав. Үр, дүн: МТТ шинжилгээний үр дүнд PM2.5 тоосонцрын 5, 15 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж (103.2, 108.1%) байсан бол 25 мкг/мл-ээс дээш тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг дарангуйлж байв. МТТ шинжилгээний үр дүнгээр сонгон авсан PM2.5 тоосонцрын 15мкг/мл тунгаар HepG2 эсийг 24 цаг үйлчилсний дараа GPC3 уургийн нийлэгжилтийг дархан туяаруулагчийн тусламжтайгаар илрүүлж харьцуулан үнэлэв. PM2.5 тоосонцроор үйлчилсэн бүлэгт GPC3 эерэг эсүүд хяналтын бүлгийнхээс 2-3 дахин их тоологдсон (p=0.034). Дүгнэлт: Агаарын бохирдол, ялангуяа PM2.5 нь in-vitro нөхцөлд GPC3 уургийн илэрцийг ихэсгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнтэй холбогдох механизмыг цаашид судлах шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдар болон түүний урьдал эмгэгийг ийлдсийн биомаркераар оношлох нь(2022-12-26) ;Д.Ганчимэг ;А.Дашмаа ;Б.Тэгшжаргал ;М.ЧинзоригЭ.ЭрхэмбаярҮндэслэл: Дэлхий нийтэд аливаа өвчин эмгэгийн эрт илрүүлэг, Хавдрын оношилгоо оношилгооны ерөнхий зарчим нь үйлчлүүлэгчдэд зовуурьгүй, эрсдэл Хавдрын эрт илрүүлэг хүндрэлгүй, гаж нөлөө багатай, богино хугацаанд мэдээлэл өгөх Ходоодны чадвартай, эдийн засгийн хувьд хямд төсөр байх зэрэг шалгуурыг хатингаршилт үрэвсэл хангасан аргыг ашиглахыг илүүд үздэг. Одоогоор ходоодны эмгэгийг Пепсиноген бари уулгаж рентгенд харах, уян дуран, компьютер томографи, эмгэг Гастрин судлалын шинжилгээгээр оношлон илрүүлж байгаа бөгөөд эдгээр нь тодорхой нөхцөл шаарддаг, өртөг өндөр, инвазив аргууд юм. Зорилго: PGI, PGII, G-17, H.pylori IgG-д суурилсан Гастропанел багц шинжилгээний ходоодны хатингаршилт үрэвсэл, ходоодны хорт хавдрыг илрүүлэх оношилгооны чадамжийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг тохиолдол-хяналтын судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Энэхүү судалгаанд ходоодны хорт хавдартай, ходоодны архаг хатингаршилт үрэвсэлтэй, харьцангуй эрүүл бүлгийн нийт 120 хүнийг хамрууллаа. Бүлгийн оролцогчдыг нас (±1), хүйс, амьдарч буй газраар ижилсүүлэн сонгон авсан. Судалгааны карт нь судалгаанд хамрагдагчийн ерөнхий мэдээлэл, оношийн байдал, одоогийн зовуурь, оношилгоо, удамшил, урьд өвчилсөн өвчин, шинжилгээ гэсэн 6 бүлэг, 26 асуулттай. PGI, PGII, G-17, H.pylori IgG биомаркеруудын шинжилгээг фермент холбох урвал (ELISA-enzyme linked immunosorbent assay)-ын аргаар GastroPanel (Pepsinogen I ELISA; Pepsinogen II ELISA; H.pylori IgG ELISA; Gastrin-17 ELISA; BIOHIT Plc, Helsinki, Finland) цомгийг ашиглан үйлдвэрлэгчийн заавар аргачлалын дагуу хийж гүйцэтгэлээ. ELISA шинжилгээний үр дүнг БНХАУ-ын Biobase Biodustry үйлдвэрийн BIOBASE-EL10A reader багажаар 450 нм долгионы уртад уншуулж, MS Excel программаар боловсруулав. Мөн PGI ба PGII харьцааг тооцож гаргалаа. Оношилгооны чадамж болон босго утгыг ROC (Receiver Operating Characteristic) муруй, Youden индэксээр тооцоолсон. Статистик анализийг SPSS (version 26.0, SPSS Inc., Chicago, IL, USA) программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын медиан нас 62 жил (27-80), 52.6% нь эрэгтэй байлаа. Ходоодны хорт хавдартай бүлэгт ходоодны хорт хавдрын удмын түүх, өмнө нь ходоодны ямар нэг эмгэгээр өвдөж байсан түүх бусад хоёр бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай их байлаа. Судалгаанд нийт оролцогчдийн 58.8% (67) H.Pylori IgG эерэг байсан ба бүлэг хооронд ялгаагүй байна. Ийлдсийн PGI биомаркерийн медиан утга ходоодны хорт хавдартай бүлэгт 46.94 (6.52-212.67), архаг хатингаршилт үрэвсэлтэй бүлэгт 56.52 (4.23-209.28), харьцангуй эрүүл бүлэгт 74.32 (14.65223.94) буюу хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдлын хоёр бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай буурсан байна. Ходоодны хатингаршилт үрэвслийг илрүүлэхэд ийлдсийн PGI биомаркерын босго утга 75.07 нг/ мл байхад оношилгооны мэдрэг чанар 75.0%, өвөрмөц чанар 50.0% (AUC 65.2, 95%CI 53.0-77.3, p<0.05), PGI/ II харьцааны босго утга 6.25 байхад оношилгооны мэдрэг чанар 85.0%, өвөрмөц чанар 44.7% (AUC 62.7, 95%CI 50.1-75.3, p<0.05) байлаа. Ходоодны хорт хавдрыг илрүүлэхэд ийлдсийн PGI биомаркерын босго утга 35.25 нг/ мл байхад мэдрэг чанар 47.2%, өвөрмөц чанар 86.8% (AUC 64.3, 95%CI 51.3-77.2, p<0.05), PGI/II харьцааны босго утга 5.27 байхад мэдрэг чанар 75.0%, өвөрмөц чанар 60.5% (AUC 71.6, 95%CI 69.6-82.8, p<0.01) байлаа. Эдгээр хоёр үзүүлэлтийг хамтад нь тодорхойлоход оношилгооны мэдрэг чанар 77.7%, өвөрмөц чанар 60.5% (AUC 69.2, 95%CI 56.9-81.4, p<0.01) байв. Биомаркерыг хослуулан оношилгооны чадавхийг тодорхойлоход ходоодны хорт хавдрыг илрүүлэх мэдрэг чанар, муруйн доорхи талбайн хэмжээ, ач холбогдлын түвшин нэмэгдэж байна. Дүгнэлт: Ийлдсийн биомаркерын эдгээр шинжилгээ нь хоол боловсруулах дээд замын уян дурангийн шинжилгээг орлохгүй боловч, ходоодны бүтэц, үйл ажиллагааг үнэлэх, цаашид уян дурангийн шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай хүн амыг сонгох нэмэлт оношилгооны арга байж болно.
