Tegshee, Tserentogtoh
Loading...
Товч нэр
Tegshee, Tserentogtoh
Бүтэн нэр
Tegshee Tserentogtoh
Латин нэр
Tegshee Tserentogtoh
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монголд нутагшсан Helicobacter pylori-ийг ялган дүйж хоруу чанарыг нь судалсан нь(2022-06-12); ;Б.Гантуяа ;Х.ОюунцэцэгҮндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөлболон нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Тэр дундаа газарзүйн байршлын хувьд Монгол улсын баруун бүсийн аймгуудад ходоодны хорт хавдрын тохиолдол илүүтэй тохиолддог. Ходоодны хорт хавдрын гол шалтгаан нь H. pylori–ийн халдвар гэж үздэг. Монгол улсын газарзүйн ялгаатай бүс нутгуудад H. pylori–ийн тархалт болон хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаар судалгааны ажил хомс хийгдсэн байдал нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Монгол улсын хүн амын дунд ходоодны өмөнгийн голлох шалтгаан болох H. pylori–ийн халдварын онцлогийг молекул биологийн түвшинд судлах Арга, аргачлал: Монгол улсын газарзүйн ялгаатай бүс нутгуудад 2014-2018 онд 16 дээш насны биж хам шинж бүхий нийт 905 хүнийг хамруулан агшингийн судалгаа хийв. Эмнэлзүйн шинжилгээг асуумж судалгаа, дурангийн болон эдийн шинжилгээнд үндэслэн хийсэн. H. pylori–ийг цэврээр өсгөвөрлөн хоруу чанарын CagA болон VacA генийг молекул биологийн аргаар судлан тогтоосон. Үр дүн: H. Pylori-ийн халдварын тархалт Улаанбаатар хотод 77.5% (154/206), Увс аймагт 77.5% (93/120), Хөвсгөл аймагт 78.4% (134/171), Өмнөговь аймагт 87.1% (108/124), Хэнтий аймагт 87% (100/115) тус тус тархсан байна. H. pylori-ийн өсгөвөрийн нийт 368 тохиолдолд хоруу чанарын CagA генийн хувилбаруудыг судалж үзэхэд 83.2% (306/368) нь cagA эерэг байсан ба 16.8% (62/368) нь cagA-сөрөг байв.VacA генийн субтипийн хувьд S1M1 53.3%(196/368), S1M2 27.1% (100/368), S2M1 1.1% (4/368) харин S2M2 18.4% (68/368) тус тус байна. Дүгнэлт: Биж хам шинжтэй хүмүүст халдварлагдсан H. Pylori-ийн тархалт өндөр байна. H. pylori-ийнхоруу чанарыг CagA гений 95.8%д нь барууны хэв шинжийн генотип давамгайлж байгаа нь азийн бусад орнуудаас эрс ялгаатай байгаа нь цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгааг харуулж байна.
