О.Дарьцэцэг
Loading...
Товч нэр
О.Дарьцэцэг
Бүтэн нэр
Отгонбаяр Дарьцэцэг
Латин нэр
Otgonbayar Daritsetseg
Албан тушаал
Багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төвөнхийн хорт хавдраар өвчлөгсдийн амьдрах чадварыг судалсан үр дүн(2021-09-01); ;П.ГанчимэгМанай орны хувьд төвөнхийн хорт хавдар нь (ТХХ) зонхилон тохиолдох хавдрын 10-р байрт жагсаж, 80 хувь нь хожуу шатанд оношлогдож байна.1 Төвөнхийн хорт хавдрын голлох шалтгааныг архи, тамхины тогтмол хэрэглээ, ажлын хортой нөхцөл, агаарын бохирдол, хүний хөхөнцөр вирусын халдвар, ходоод улаан хоолойн сөөргөө өвчин бүрдүүлж байна.2 Төвөнхийн хорт хавдрын мэс засал, хими, туяа эмчилгээний үр дүн, анхдагч хавдрын дахилтын байдал, амьдарсан хугацаагаар нь үнэлсэн судалгаа олдохгүй, мэс засал ба мэс заслын бус эмчилгээний үр дүнг харьцуулан судлаагүй зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Арга, аргачлал: 2014-2016 оны хооронд төвөнхийн хорт хавдар онош батлагдан Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д эмчлүүлсэн 64 тохиолдлыг ретроспектив судалгааны загвараар судлаж, амьдрах чадварыг оношлогдох үеийн нас, эмчилгээний төрөл, хавдрын үе шат, байрлал зэрэгтэй уялдуулан судлаж, үйлчлүүлэгч нарын амьдрах чадварыг Каплан Мейерийн аргаар үнэлэв.3 Үр дүн: 1. 2014-2016 оны хооронд 73 хүн төвөнхийн хорт хавдар батлагдсан ч, судалгааны шалгуурын дагуу 64 үйлчлүүлэгчийг тус судалгаанд хамруулав. Амьдрах чадвар нь төвөнхийн хавдрын эмнэлзүйн үе шатаас хүчтэй хамаарал бүхий байсан бол, эмчилгээний төрөл, хавдрын байрлал, оношлогдох үеийн наснаас сул хамааралтай байгаа нь тодорхойлогдлоо. 2. ТХХ-ын онош батлагдсан үйлчлүүлэгч нарын 1 жилийн амьдрах чадвар 79 хувь, 3 жилийн амьдрах чадвар 53 хувь, 5 жилийн амьдрах чадвар 31 хувь болж буурсан үзүүлэлт тус тус тодорхойлогдов.
