Sodnompil, Nergui
Loading...
Товч нэр
Sodnompil, Nergui
Бүтэн нэр
Sodnompil Nergui
Латин нэр
Sodnompil Nergui
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төвөнхийн папилломатозын мэс заслын эмчилгээний харьцуулсан судалгаа(2025-10-20) ;Э.Ариунаа ;П.ГанчимэгҮндэслэл: Төвөнхийн папиллома нь хүний папилломын вирусийн (HPV) 6, 11-р хэв шинжээр халдварласны улмаас төвөнхийн салст бүрхүүлийн хучуур эдэд үүсдэг амьсгалын замын архаг дахилтат хоргүй хавдар юм. R. Y. Seedat нарын судалгаагаар уг өвчний үед дуу сөөнгөтөх (25.9%), амьсгал давчдах (51.9%), шуугиантай амьсгал (70.1%) зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг болох нь тогтоогдсон. Салст бүрхүүлийн гиперплази, эвэршилт явагдсанаар эмгэг эсийн тоо нэмэгдэж, халдварласан эсүүд суурийн мембраныг нэвтлэн салстын доорх хэвийн эсүүдэд гаж өөрчлөлт үүсгэн хэвийн бус хуваагдалд ордог. Үүний улмаас хоргүй хавдар үүсэж, салстын бүтцийн бүрэн бүтэн байдал алдагдах үед вирусийн уураг дахин идэвхжин эмнэлзүйн дахилт үүсгэдэг. Дахилт бүрд мэс заслын эмчилгээ шаардлагатай ба дууны хөвчийн чичиргээний хөдөлгөөн алдагдсанаар дууны чанар буурдаг. Өвчний эхэн үед багтраа эсвэл харшилтай андуурагдан оношилгоо хоцорч, улмаар зарим тохиолдолд цочмог амьсгал дутагдлын хэлбэрээр илэрч амь насанд аюултай байдалд хүргэх эрсдэлтэй. Хүүхэд насанд эхэлсэн төвөнхийн дахилтат папилломатоз (ТДП)-тай өвчтөн жилд дунджаар 4.4 удаа, амьдралынхаа туршид 19.7 удаа мэс засал хийлгэх шаардлагатай байдаг. ТДП-ын мэс заслын эмчилгээний зорилго нь хавдар төст үүсгэврийг авах, шинж тэмдгийг бууруулах, амьсгалын замыг чөлөөлөх, дууны үйл ажиллагааг хадгалах, давтан мэс заслын хоорондын хугацааг уртасгах, амьдралын чанарыг сайжруулахад оршино. Гэвч мэс засал нь өвчний дахилтыг бүрэн зогсоох боломжгүй бөгөөд эмчилгээний үед уламжлалт хүйтэн багажийн арга (traditional cold instrument), микродебрайдер (microdebrider), 10,600 нм нүүрстөрөгчийн давхар ислийн лазер (CO₂ laser) зэрэг аргуудыг өргөн ашиглаж байгаа ч стандарт удирдамж хараахан тогтоогдоогүй байна. Зорилго: Төвөнхийн папилломатозын уламжлалт мэс заслын үр дүнг микродебрайдер хэрэглэн хийсэн мэс заслын үр дүнтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан тохиолдол-хяналтын судалгааны загвараар гүйцэтгэсэн ба УНТЭ-ийн Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын Тасагт төвөнхийн папилломатозын оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт 76 эмчлүүлэгчийг хамруулав. Үүнээс 2018–2022 онд уламжлалт мэс заслын аргаар эмчлүүлсэн 52 эмчлүүлэгчийн мэдээллийг эмнэлгийн өвчний түүхээс цуглуулж, хяналтын бүлэгт (control group) багтаав. Харин микродебрайдер (microdebrider) ашиглан бичил мэс засал хийлгэсэн 24 өвчтөнийг тохиолдлын бүлэгт (case group) оруулав. Өвчний хүндрэлийн оноо (Derkay)-г үнэлж, дуу хоолойн чанарын үзүүлэлтийг (GRBAS) болон дууны бэрхшээлийн индекс (VHI) оноогоор тодорхойлов. Судалгаанд тоон статистик шинжилгээ хийж, бүлгүүдийн хоорондын харьцуулалт болон корреляцийн шинжилгээг ашиглан p<0.05 тохиолдолд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагсдын (n=76) 52 нь хяналтын бүлэгт (cold instrument), 24 нь тохиолдлын бүлэгт (microdebrider) хуваарилагдав. Хяналтын бүлэгт 36 эрэгтэй (69.2%), 16 эмэгтэй (30.8%) дундаж нас 42.2±15.7, харин судалгааны бүлэгт 15 эрэгтэй (62.5%), 9 эмэгтэй (37.5%) дундаж нас 44.6±15.9 байв. Нас болон өвчний хүндрэлийн оноо (Derkay)-ны хувьд бүлгүүдийн хооронд мэдэгдэхүйц ялгаа илрээгүй (p>0.05). Тохиолдлын бүлэгт мэс заслын хугацаа (24.6±17.6 vs. 30.3±7.8 мин, p=0.014) болон ор хоног (2.8±2.6 vs. 3.3±0.9 хоног, p<0.001) богино байв. Мэс заслын дараах дахилтын хоорондын хугацаа хяналтын бүлэгт урт (5.7±6.3 vs. 1.5±3.6 сар, p=0.001), харин эмчлүүлэгч тус бүрийн нийт мэс заслын тоо тохиолдлын бүлэгт өндөр байв (22.8±36.9 vs. 8.7±11.8). Дуу хоолойн чанар тохиолдлын бүлэгт илүү сайжирч, дуу хоолойн чанарын үзүүлэлт (GRBAS) (5.3±2.3 vs. 8.4±2.9, p<0.01) болон дууны бэрхшээлийн индекс (VHI) (36.8±11.7 vs. 66.4±12.4, p<0.001) оноо доогуур гарсан. Өвчний хүндрэлийн оноо (Derkay) оноо болон нийт мэс заслын тоо (ρ=0.35), дуу хоолойн чанарын үзүүлэлтийг (GRBAS) ба дууны бэрхшээлийн индекс (VHI) (ρ=0.37) хооронд статистик үнэн магадлалтай эерэг хамаарал ажиглагдлаа. Дүгнэлт: Төвөнхийн папилломатозын мэс заслын эмчилгээнд микродебрайдерийн хэрэглээ нь мэс заслын хугацаа болон эмнэлэгт хэвтэх хоногийг статистикийн ач холбогдолтойгоор бууруулж, дуу хоолойн чанарыг сайжруулсан үр дүнтэй байлаа. Гэсэн хэдий ч мэс заслын дараах дахилтын хугацаа харьцангуй богино, зарим тохиолдолд мэс заслын давтамж өндөр байсан нь уг аргыг урт хугацааны хяналт, үнэлгээ шаардлагатайг харуулж байна.
