Л.Саямаа
Loading...
Товч нэр
Л.Саямаа
Бүтэн нэр
Лхагвадорж Саямаа
Латин нэр
Lkhagvadorj Sayamaa
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
12 results
Now showing 1 - 10 of 12
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азооспермийн үед төмсөгний сперматогенезыг үнэлж, эр бэлгийн эс авах мэс ажилбарын үр дүнтэй харьцуулан судалсан дүн(2025-01-01) ;П.Мягмарсүрэн; ; ;Д.ЖавхлантөгсЭ.БаярмааҮндэслэл: Азоосперми нь хамгийн хүнд хэлбэрийн эрэгтэй шалтгаант үргүйдэл бөгөөд нийт эрэгтэйчүүдийн 1 %, үргүйдэлтэй эрчүүдийн 10 15%-г эзэлж байна. Азооспермийн үед төмсөг болон түүний дайвраас мэс заслын аргаар эр бэлгийн эс авч үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашигладаг. Мэс заслаар бэлгийн эс гарахгүй тохиолдолд төмсөгний эдэд иммуногистохимийн арга ашиглан сперматогенезыг үнэлэж цаашдын эмчилгээний төлөвлөгөөг боловсруулах шинэ чиг хандлага анагаахын салбарт нэвтэрч байна. Зорилго: Азооспермийн үеийн төмсөгний сперматогенезыг иммуногистохимийн арга ашиглан үнэлж, эр бэлгийн эс авах ажилбарын эмнэлзүйн үр дүнтэй харьцуулан судлах Арга, аргачлал: 2019-2023 оны хооронд РМС үр шилжүүлэн суулгах үндэсний төвд азоосперми оношоор төмсөгнөөс эр бэлгийн эс гарган авах мэс ажилбарт орсон 71 эрэгтэйчүүдийг судалгаанд хамрууллаа. Төмсөгнөөс авагдсан эдийг бэхжүүлэн эд судлалын лабораторид дамжуулан Жонсоны оноогоор дүгнэж, төмсөгний сувганцар дахь эр бэлгийн эсийг иммуногистохимийн болон иммунофлуоресценцийн аргаар тодорхойлж сперматогенезыг үнэлэв. Үр дүн: Жонсоны шалгуурыг муу, дунд болон сайн хэмээн 3 бүлэгт хувааж үнэлэн мэс ажилбарын эмнэлзүйн үр дүнг харьцуулан судллаа. Сперматогенез сайн, дунд болон муу бүлгүүдэд Жонсоны оноо, ийлдэс дэх өнчин тархины даавруудын дундаж статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (р<.005). Жонсоны үнэлгээ сайн бүлэгт ТЕХ101 болон ^^Н С уургууд тод илрэлтэй, дунд бүлэгт сул илрэлтэй байв. Жонсоны үнэлгээ муу бүлэгт ТЕХ101 болон ^^Н С уургууд илэрсэнгүй. Эр бэлгийн эс авах мэс ажилбарын үр дүнг бүлгүүдэд тооцоход сайн бүлэгт (п=17/17) 100%, дунд бүлэгт (п=26/27) 96.29%, муу бүлэгт (п=8/27) 29.62% байлаа. Дүгнэлт: Азооспермитэй өвчтөнүүдийн төмсөг дэх сперматогенезыг эд судлалын аргаар үнэлэх нь мэс заслын эмчилгээний үр дүнг урьдчилан тооцоолох боломжтой байгаа нь нотлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бамбай булчирхайн зангилаат эмгэгийн эс ба эд судлалын оношилгоог харьцуулан үнэлсэн дүнНарийн зүүний хатгалтын шинжилгээг Бетесда системээр үнэлэж, мэс заслын тактикыг боловсруулдаг. Иймээс мэс засал хийгдсэн тохиолдлуудад нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээний мэдрэг болон өвөрмөц чанарыг тооцох хэрэгцээтэй гэж үзсэн. Зорилго: Бамбай булчирхайн зангилаат эмгэгийг нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээгээр ялган оношилж, мэс заслын дараа авагдсан эдийн оношилгооны үр дүнтэй харьцуулан үнэлэх. Арга аргачлал: Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эмгэг Судлалын тасагт 2014-2019 онд бамбай булчирхайн эмгэгийн улмаас мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчийн мэдээ материалыг ашигласан. Үр дүн: Бидний судалгаанд нийт 601 үйлчлүүлэгч хамрагдсаны дундаж наслалт нь 49.34±13.24 байв. Бамбай булчирхайн зангилаат эмгэгийг нарийн зүүний хатгалтын эс судлалын Бетесда системээр үнэлэхэд хоргүй гэмтэл 42.7%(n=195), тодорхой хэв шинжгүй фолликулт эмгэг 23.6%(n=108), фолликулт хавдар 6.3%(n=29), хорт хавдрын сэжигтэй 6.3%(n=29), хорт хавдар 8.1%(n=37), онош тогтоох боломжгүй 4.6%(n=21) тус тус оношлогдов. Харин бамбай булчирхайн зангилаат эмгэгийн улмаас мэс засал хийгдсэний дараах эд судлалын оношийг авч үзэхэд 48.6%(n=148) хорт хавдар, хоргүй эмгэг 51.4%(n=156) байлаа. Эд судлалын оношилгоотой харьцуулахад нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээний мэдрэг чанар нь 53.3%, өвөрмөц чанар нь 80.6% байв. Дүгнэлт: Бамбай булчирхайн зангилаат эмгэгийн улмаас мэс заслаар авагдсан эдийн шинжилгээний үр дүнг нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээний дүгнэлттэй харьцуулбал өвөрмөц чанар (80.6%) өндөр, мэдрэг чанар (53.3%) байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бамбай булчирхайн хорт хавдрын үед өнчин тархи-бамбайн дааврын өөрчлөлтийг тодорхойлсон дүнДотоод шүүрлийн булчирхайн хавдраас олонтаа тохиолддог нь бамбай булчирхайн хорт хавдар ба сүүлийн жилүүдэд дэлхий дахинд ихсэх хандлагатай байна. Тиреотропин нь тиреоцит эсэд удаан хугацаагаар өсөлтийн нөлөө үзүүлснээр бамбайн эдэд зангилаат ургалтыг дэмжиж, улмаар хавдарт шилжих эрсдэлийг ихэсгэдэг. Зорилго: Бамбай булчирхайн хорт хавдрын үед хавдрын хэлбэр, дахилт, үе шат, үсэрхийллээс хамааруулан өнчин тархи-бамбайн дааврын өөрчлөлтийг тодорхойлж, судлах. Арга аргачлал: Судалгааг ретроспектив судалгааны загвараар, 2014-2019 онд Хавдар Судлалын Үндэсний Төвийн (ХСҮТ) Толгой Хүзүүний Мэс Заслын (ТХМЗ) тасагт мэс засал хийлгэж, бамбай булчирхайн хорт хавдрын онош баталгаажсан 211 үйлчлүүлэгчдээс судалгааны шалгуурын дагуу 75 үйлчлүүлэгчийг хамруулж, тоон үзүүлэлтэд статистик боловсруулалт хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын ийлдсийн тиреотропин 2.48±1.82 µU/ml, чөлөөт Т3 3.88±1.33 pmol/l, чөлөөт Т4 15.41±3.37 pmol/l тодорхойлогдсон. Ийлдсийн тиреотропины хэмжээ тунгалгийн зангилаанд үсэрхийлсэн тохиолдолд 3.02±2.01 µIU/ml, давтан мэс засал хийгдсэн бүлэгт 3.25±2.23 µIU/ml, алсын үсэрхийлэлтэй бүлэгт 4.65±2.71 µIU/ml болж статистик ач холбогдолтойгоор ихэссэн байлаа. Дүгнэлт: Бамбай булчирхайн хорт хавдрын үед эутиреод байдал давамгайлан, тиреотропин дааврын хэмжээ ойрын ба алсын үсэрхийллээс хамааралтайгаар ихсэж, харин бамбайн хавдрын ахисан үе шаттай хамааралгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэдэг чиннадгүнсэлийн үйлдлийн механизмыг нетворк фармакологи, мэдээллийн сангаас тодруулан судалсан судалгааны үр дүн(2024-04-13) ;Вэнжун; ;Э.БаярмааҮндэслэл: Архины бус элэг өөхлөх өвчин (АБЭӨӨ) дэлхийн дахинд өргөн тархсан эмгэгүүдийн нэг бөгөөд Өмнөд Америк, Ойрх Дорнод, Ази тивийн улс орнуудад одоогоор 24% тархалттай байна. АБЭӨӨ-ийг эмнэн засахгүй бол өвчин даамжирч 30-40% нь элэгний фиброз, 15% нь элэгний цирроз, 3% орчим нь элэгний хавдар болон элэгний дутагдалд хүргэдэг. Чиннадгүнсэл (ЧГ-27) нь элэгний эмгэг, ялангуяа элэгний архины бус өөхний өвчинд өргөн хэрэглэгддэг монгол эм боловч элэгний өөхлөлтөд эмийн нөлөө үзүүлэх туршилтын судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй Чиннадгүнсэл жорын биологийн идэвхт бодисыг тодорхойлж, туршилтын амьтанд үүсгэсэн эмгэг загварт нөлөөлж буй үйлдлийн механизмыг нетворк фармакологи болон эх сурвалжаас тодруулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд уламжлалт анагаах ухааны системийн фармакологийн мэдээллийн сан, Чиннадгүнсэл болон эмийн жорын эмийн түүхий эдийн материалыг ашигласан. Сүлжээний фармакологийн аргууд нь уламжлалт анагаах ухааны эмийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг шалгах, фармакологийн шинжилгээг судлах, шинэ эм зохион бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид судалгаандаа туршилтын амьтдад элэгний өөхний өвчний загварыг бий болгож, Чиннадгүнсэлийн нөлөөг судалсан. Үр дүн: Архины бус элэг өөхлөх өвчин түлхүүр үгээр GeneCard (https:// www.genecards.org/), OMIM (https://www.omim.org/)-г ашиглан мэдээллийг хайж, татаж авах, эрэмбэлэх, нэгтгэн дүгнэж, Genecard болон бусад мэдээллийн сангаас нийт 1316 өвчний зорилтот авсан. Нимгэн давхаргын хроматографийн чанарын генийг шинжилгээгээр фенолын нэгдлүүд фенолын хүчил, флавоноид агуулагдаж байна. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй Чиннадгүнсэл жор нь флавноид, фенолт нэгдэл агуулж байна. Туршилтын амьтанд үүсгэсэн эмгэг загварт нөлөөлж буй үйлдлийн механизмыг нетворк фармакологи болон эх сурвалжаас тодруулан судлахад архины бус элэг өөхлөх өвчний анагаах эмт бодис уургийн хамаарлыг судлан тогтоов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэгдэж ирсэн Чиннадгүнсэлийн хорон чанарын судалгааны үр дүн(2023-05-22) ;Вэн жун; ;Э.БаярмааҮндэслэл: Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь нийлэг химийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад эрүүл аюулгүй бөгөөд аливаа өвчин эмгэгийг эмчлэхэд илүү үр дүнтэй байдаг тухай цөөнгүй судалгаанд дурдсан байдаг. Эрт дээр үеэс байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь монголын уламжлалт анагаах ухааны чухал эх сурвалж болж, янз бүрийн өвчнийг эмчилж байсан. Гэсэн хэдий ч анагаахын шинжлэх ухаан тасралтгүй хөгжиж байгаа тул уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг бүх ургамлыг шууд хэрэглэхээс өмнө тухайн бүтээгдэхүүн хүний биед хэрхэн нөлөөлдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох шаардлагатай байна. Эдгээр уламжлалт эмийн жорыг орчин үед өвчин эмгэгийн эмчилгээнд хэрэглэхээс өмнө хор судлалын шинжилгээ хийх шаардлагатай. Иймд Чиннадгүнсэлийг элэгний эмгэгүүд ялангуяа архины бус элэг өөхлөх өвчний үед өргөн хэрэглэж байгаа боловч эмийн үйлдлийн талаарх туршилт судалгааг хийгээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэгдэж ирсэн чиннадгүнсэлийн хорон чанарын судалгаа хийж үр дүнг тооцох Арга, аргачлал: Судалгааны ажлыг туршилт судалгааны загвараар УАУТХ-ийн Эрдэм шинжилгээний төвийн эм судлалын лабораторид 2019-2020 онд хийж гүйцэтгэв. Бид Монголжин хошууны монгол эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн Чиннадгүнсэл (багцын дугаар:M13060377) найрлагын 40%-ийн идээшмэл бэлтгэн судалгаандаа хэрэглэсэн. Уг судалгааг “Амьтанд туршилт хийх биоанагаахын судалгааны ёс зүйн удирдамж”-ийг мөрдлөг болгон ашиглав. (Эрүүл мэндийн сайдын 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 223 тоот тушаалын 3-р хавсралт). Үр дүн: Чиннадгүнсэлийн 40%-ийн идээшмэлийг В.Б.Прозоровский (1978) нарын аргаар цагаан хулганы хэвлийн хөндийд тарих замаар хурц хорон чанарыг тодорхойлоход LD50=12.9 (11 - 15) гр/кг буюу хоргүй байна. Энэ нь К.К.Сидоровын ангиллаар хурц хорон чанаргүй байв. Идэвхт тун нь И.П.Западнюк (1983) нарын аргаар ED=258 (172 - 516) мг/кг байна. Архаг хорон чанарын судалгаанд Чиннадгүнсэл жорыг 172 мг/кг, 258 мг/кг, 516 мг/ кг тунгаар 60 хоногийн турш өдөр бүр амаар уулгаж биеийн ерөнхий төлөв байдал, жин, арьс салстын байдал зэргийг хяналтын бүлэгтэй харьцуулан судлахад төдийлөн ялгаа илрээгүй бөгөөд амьтны биеийн жин болон цул эрхтний жинг харьцуулахад статистик ялгаа илрээгүй (p>0.05). Дүгнэлт: 1. Чиннадгүнсэлийн идээшмэл нь хурц хорон чанарын судалгаагаар хорон чанар багатай буюу хоргүй байна. 2. Архаг хорон чанарын судалгаагаар Чмнадгүнсэлийн идээшмэл нь элэг, зүрх, бөөрний үйл ажиллагаа болон бүтцэд сөрөг нөлөө үзүүлдэггүй буюу хорон чанар багатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины жижиг бус эст өмөнгийн эдэд PD-1/PD-L1 уургийн илрэлийг тодорхойлсон дүн(2021-09-01) ;Б.Цэнд-Аюуш ;Б.Уранчимэг ;Б.Анархүү ;Б.НямжаргалХавдар судлалын үндэсний төвийн эмгэг судлалын тасагт уушгины жижиг бус эст өмөн оношлогдсон мэс заслын 31 эдийн блокийг түүвэрлэн авч, эдийн микроаррай бэлтгэн, PD-1 (CD279), PD-L1 (CD274) поликлон эсрэгбие ашиглан иммунохистохимийн шинжилгээ хийхэд нэг эд үнэлэх боломжгүй тул хасагдсан. Уушгины өмөнгийн эдэд нэвчсэн Т лимфоцитийн PD-1 уургийн илрэлийг үнэлэхэд эерэг будагдсан 22(73.3%), будагдаагүй 8(26.7%) илрэв. Уушгины жижиг бус эст өмөнгийн эсэд PD-L1 уургийн илрэлийг үнэлэхэд эерэг будагдсан 24(80.0%), огт будагдаагүй 6(20%) тус тус үнэлэгдсэн. PD-L1 уургийн нийлэгжил нь хавдрын үе шатаас хамааран ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдсон (p<0.05) бол хавдрын хистологи хэвшинж, хавдрын зэрэглэлтэй ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй. Уушгины жижиг бус эст өмөнгийн эдийн 80% нь PD-L1 эерэг, 73.3% нь PD-1 эерэг тодорхойлогдсон тул хистологи хэвшинжээс үл хамааран дархлаа эмчилгээг нэвтрүүлэх боломжтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нойр булчирхайн хавдрын эмгэг судлалын оношилгооны асуудалд(2024-05-13) ;Г.Нямсүрэн; ;Э.Баярмаа ;Г. ҮнэнбатР.МөнхбатҮндэслэл: Дэлхийн дахинд нойр булчирхайн хорт хавдар тохиолдлоороо 12-дугаар байр, нас баралтаар 6-дугаар байранд орж байна. Монгол улсын хувьд нойр булчирхайн хорт хавдар 9-дугаар байранд орж байгаа бөгөөд 86.6% нь III, IV үе шатанд хожуу оношлогдож байна. Дэлхий дахинд уг хавдрыг эрт илрүүлэх оношилгооны аргачлал хомс байдаг нь уг хавдрын эрт үед оношлох боломжийг хязгаарладаг учраас нойр булчирхайн хорт хавдрын урьтал эмгэгийг илрүүлэх арга боловсруулах нь чухал ач холбогдолтой юм. СA-19.9 (cancer antigen 19-9) биомаркер нь нойр булчирхайн хавдрыг илрүүлэхэд туслахаас гадна эмчилгээний үр дүнг хянахад одоогоор нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ганц маркер бөгөөд хорт хавдрын төрлөөс хамаарсан оношилгооны өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлох асуудал тулгамдаж байна. Зорилго: Нойр булчирхайн хортой болон хоргүй хавдрын эмгэг судлалын онцлогийг CA19.9 маркерийн илрэлтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: АШУҮИСийн МЯЭ-ийн мэс заслын тасаг, ХСҮТ-ийн ЭЦНБМЗ тасагт 2023 оны 1 сарын 1-нээс 2023 оны 12 сарын 31-ийг хүртэл нойр булчирхайн мэс засалд орсон 73 эмчлүүлэгчийн өвчний түүхэнд ретроспектив чиглэлтэй баримтын судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Эд судлалын хувьд 29 (49%) тохиолдол нь нойр булчирхайн цоргоны өмөн (PDAC) хамгийн нийтлэг тохиолдож байгаа бөгөөд нойр булчирхайн хортой хавдруудын үед CA-19.9 илрэл нэмэгдэж, харин хоргүй үүсгэвэрт өсөхгүй байна. Дүгнэлт: CA-19.9 нь нойр булчирхайн хортой болон хоргүй хавдруудыг ялган оношлоход ач холбогдол өндөртэй биомаркер байх боломжтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний эст өмөнгийн эдэд PD-1/PDL-1 уургийн нийлэгжлийг тодорхойлсон дүн(2022-04-28) ;Ц.Анужин ;Б.Еркебулан; Э.БаярмааҮндэслэл: Сүүлийн жилүүдэд хорт хавдрын эмчилгээнд дархлаа судлалын аргыг өргөнөөр хэрэглэх болжээ. Бөөрний хавдрын үүсэх механизм, ястан үндэстний онцлогоос хамаарч тухайн уургийн нийлэгжил харилцан адилгүй ялгаатай байгааг тэмдэглэсэн байна. Манай улсын эмгэг судлалын практикт оношлогдож буй бөөрний хорт хавдрын эдэд PD-1/PD-L1 нийлэгжлийг анх удаа тодорхойлоход бидний судалгааны үндэслэл оршино. Зорилго: Бөөрний эст өмөнгийн эдэд PD-1/PD-L1 уургийн нийлэгжлийг эмгэг судлалын онцлогтой харьцуулан судалж, тавиланг тодорхойлох. Арга, аргачлал: ХСҮТ-ийн эмгэг судлалын тасгийн лабораторид 2017-2020 онд бөөрний хавдрын улмаас мэс заслаар авагдсан 217 биопсийн лааны тосон цутгамагийн архивын материалыг ретроспектив судалгааны загвараар гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 217 бөөрний хавдраар өвчлөгсдийн дундаж нас 55.6±13.1, PD-L1 уургийн илрэл нь бичил бүтцийн саркоматоид, рабдоид өөрчлөлт, хавдрын эдийн үхжилтэй статистик ач холбогдолтой (p<0.05) байв. Дүгнэлт: PD-L1/PD-1 уургийн нийлэгжил эерэг илрэх нь бөөрний эст өмөнтэй эмчлүүлэгчдийн амьдрах чадварт статистик ач холбогдолгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бамбай булчирхайн хөхлөг өмөнгийн эдэд PD-L1 уургийг илрүүлсэн дүнҮндэслэл: Бамбай булчирхайн хавдрыг нарийн зүүний хатгалт болон Бамбай булчирхайн эд судлалын аргаар оношлож, мэс засал эмчилгээ, хими эмчилгээ, бай өмөн эмчилгээ, дархлаа эмчилгээг хавдрын үе шатанд тохируулан хийдэг. Эмгэг судлалын онцлог PD-L1 уураг нь хавдрын эсийн гадаргууд илэрснээр Т лимфоцит Иммуногистохими эсийн идэвхийг дарангуйлж дархлааны хариу урвалаас зайлсхийдэг. Дархлаа эмчилгээ Үүнд үндэслэн дархлаа эмчилгээнд PD-1, PD-L1 уургийн харилцан үйлчлэлийг ашиглаж хими эмчилгээтэй хавсарч хийх болсон. Бамбай булчирхайн хорт хавдрын эдэд PD-L1 уургийг илрүүлэх нь тохирсон үр дүнтэй эмчилгээг сонгоход чухал ач холбогдолтой юм. Иймээс манай оронд тохиолдож буй бамбай булчирхайн хавдрын эдэд PD-L1 уургийг илрүүлэх судалгааг хийх хэрэгцээ байна гэж үзсэн. Зорилго: Бамбай булчирхайн хөхлөгт өмөнгийн эдэд PD-L1 уургийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ХСҮТ-д 2018-2019 оны хооронд бамбай булчирхайн мэс засал эмчилгээ хийлгэсэн үйлүүлэгчдийн 22 ширхэг лааны тосон цутгамаг ашиглан PD-L1 уургийг иммуногистохимийн аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд 19-71 насны бамбай булчирхайн хөхлөгт өмөн оноштой нийт 22 үйлчлүүлэгч хамрагдсан. Дундаж нас 46.55±15 жил байсан бөгөөд хүйсийн хувьд 86.04% (n=19) нь эмэгтэй, 13.6% (n=3) нь эрэгтэй байв. Бамбай булчирхайн хөхлөгт өмөнг байршлаар ангилахад нийт 22 тохиолдлын 7 (31.8%) зүүн дэлбэнд, 6 (27.3%) баруун дэлбэнд, хоёр талыг хамарсан 5 (22.7%) тохиолдол байв. Хавдрын голчийг хэмжихэд хамгийн багадаа 0.5 см, хамгийн ихдээ 10 см хэмжээтэй, дундаж хэмжээ нь 1.6±0.5 см хэмжээтэй байсан ба ≤1 см хэмжээтэй 11 тохиолдлын 7 (63.6%) PD-L1 уураг эерэг, 4 (36.4%) сөрөг илэрсэн, 10 харин ≥1 см хэмжээтэй нийт 7 тохиолдол бүгд PD-L1 уураг эерэг будагдсан ч гэсэн статистик ялгаа ажиглагдсангүй. Бамбай булчирхайн хөхлөгт өмөнгийн дэд хэв шинжийг илрүүлэхэд сонгодог хэлбэр нь 12 (54.5%), фолликул хэлбэр нь 10 (45.5%) тус тус илэрсэн. Хөхлөгт өмөнгийн эмнэлзүйн эмгэг судлалын онцлогийг PD-L1 уургийн илрэлтэй уялдуулан судлахад хөхлөгт өмөнгийн сонгодог хэлбэрийн 12 тохиолдлын 9 (40.9%) тохиолдолд PD-L1 уураг эерэг, 3 (13.6%) тохиолдолд сөрөг байсан бол фолликул хэлбэрийн нийт 10 тохиолдлын 8 (80%) эерэг, 2 (20%) сөрөг будагдсан. Дүгнэлт: Бамбай булчирхайн хөхлөгт өмөнгийн эдэд PDL1 уургийг иммуногистохимийн аргаар илрүүлэхэд 77.3% (n=17) нь эерэг үнэлэгдсэн. PD-L1 уургийн илрэл нь хөхлөгт өмөнгийн эмгэг судлалын зарим онцлогтой хамааралгүй байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдварт (COVID-19)-ын үеийн эмгэг судлалын шинжилгээ, оношилгооны асуудалд(2021-06-10) ;Э.Баярмаа ;З.Энхзул; ; A viral outbreak in Wuhan, China, in late December 2019 has reached a global pandemic. In Mongolia, 1,777 have been cured out of 2,444 reported cases, and two people who have been confirmed to be infected with the coronavirus have died of complications of the underlying disease. In these 2 cases, the final medical report based on clinical information was concluded without an autopsy examination in accordance with the order A/55 (2017) and A/412 (2020) of the Minister of Health. In our country, there is no regulation of ventilation, the negative pressure in the autopsy room, and it is necessary to implement comprehensive measures to prevent air pollution and infection. Therefore, there is still a need to do significant work on infection prevention and disinfection of corpse storage services in Mongolia, and to involve pathologists and medical professionals in infection prevention training.
