Д.Дэнсэнбал
Loading...
Товч нэр
Д.Дэнсэнбал
Бүтэн нэр
Дансран Дэнсэнбал
Латин нэр
Dansran Densenbal
Албан тушаал
Багш
Харьяалал
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Астмын халуун рашаан эмчилгээний богино хугацааны үр дүн(2025-01-01); ; ; ;О.АмарсанааЦ.БатцэнгэлҮндэслэл: Астмын эмчилгээ нь тухайн хувь хүнд чиглэсэн, нотолгоонд суурилсан байх ба эмнэл зүйн шинж тэмдгийг хянаж, хүнд сэдрэлээс сэргийлж, амьдралын чанарыг сайжруулах зорилготой. Иод-бромидын давстай рашаан утлага эмчилгээ уушгины архаг бөглөрөлт өвчний үед уушгины үйл ажиллагааг сайжруулж байсан бол радоны агууламжгай рашаан утлага эмчилгээ астмын үеийн үрэвслийг намжааж, хэт исэлдэлтийг бууруулж байжээ. Шаргалжуут рашааны найрлагын талаар хийгдэж байсан судалгаа нилээдгүй байдаг бөгөөд Оюунцэцэг нарын судалгаанд халуун рашааны № +-Н С 03" ба № +-8 0 4 агууламж өндөр байсан. Бусад найрлагатай рашаануудын үр нөлөөг судалсан судалгаанд гуурсан хоолой шүүрлийг шингэрүүлж, цэр ялгаралтыг сайжруулах төдийгүй үрэвслийн процессийг сааруулж, хүчилшилийг бууруулах, хэт исэлдэлтийн процессыг сааруулж, амьдралын чанарыг сайжруулж байна гэсэн үр дүн гарчээ. Зорилго: Астмын эмийн болон халуун рашаан утлага хавсарсан эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгаанд астма оношлогдсон, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, Шаргалжуут рашаан сувилалд 10 хоногийн турш астмын суурь ингаляцийн кортикостероид эмчилгээг халуун рашаан утлага эмчилгээтэй хавсран хийлгэсэн 67 оролцогчийг хамруулсан. Оролцогчдын 57 нь эмчилгээний өмнө болон дараа үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдсан. Астмын онош батлагдсан оролцогчоос астмын шинж тэмдгийн хяналтын түвшинг 5 асуулт бүхий АСТ сорилоор, эмчилгээний үр дүнг АС^-7 асуумжаар, ачаалал даах чадварыг 6 минутанд алхах зайгаар үнэлсэн. Мөн цээжний эгц, хажуу рентген зураг авч хатгаа, хавдар, уушгины фиброз зэргийг үгүйсгэсэн. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ АСТ сорил, захын цусан дах эозинофилын тоо, сийвэн дэх нийт 1д Е, спирометрийн Р Е ^ р Р^С , Р Е ^ 4/Р ^С үзүүлэлт, 6 минут алхах зайгаар үнэллээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 52±12 жил, эмэгтэйчүүд давамгайлж байв. Астмын хяналтын дундаж оноо 14.2±4.80 байсан нь астмын хяналтын түвшин доогуур байгааг харуулсан. Ингаляцийн кортикостероид эм болон халуун рашаан хавсарсан 10 хоногийн эмчилгээний үр дүнд эмчилгээний дараа амьдралын чанар 0.5 оноогоор, ХАГЭ^ 7.5%, УХАБ 4.2%-иар дээшилж, захын цусанд эозинофилын тоо 0.3%, нийт 1дЕ түвшин 73.3 (22.5; 216) байснаа 73.2 (21.3; 223) и/т1 болж (р=0.000) болж буурсан. Дүгнэлт: Шинж тэмдэг бүрэн хянагдахгүй байгаа астмын намжилтын үед ингаляцийн кортикостероид эмчилгээг Шаргалжуутын халуун рашаанаар утах эмчилгээтэй хавсран хэрэглэхэд эмнэлзүйн шинж тэмдэг, амьдралын чанар, уушгины үйл ажиллагаа болон ачаалал даах чадвар сайжирч, үрэвслийн үзүүлэлтүүд буурч байна (р<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цулцангийн протеинозийн үед уушги бүтэн угаах эмчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн тохиолдол(2026-04-16) ;Г.Амартүвшин ;Л.Алтанзул; ; Б.СолонгоҮндэслэл: Цулцангийн протеиноз (pulmonary alveolar proteinosis, PAP) нь цулцангийн хөндийд сурфактант хуримтлагдсанаас үүдэн хийн солилцоо алдагдаж, амьсгалын дутагдалд хүргэдэг ховор эмгэг юм. Хэдийгээр тархалт бага боловч өвчтөний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг бөгөөд оношилгоо, эмчилгээ нь өвөрмөц аргачлал шаарддаг. Уушги бүтэн угаах эмчилгээ (whole lung lavage, WLL) нь цулцангийн протеинозийн үндсэн эмчилгээ боловч Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй. Бид цулцангийн протеинозтай өвчтөнд “уушги бүтэн угаах эмчилгээ”-г анх удаа амжилттай хэрэгжүүлсэн тохиолдлыг танилцуулж байна. Эмчилгээний арга: 56 настай эрэгтэй өвчтөн тайван үед амьсгаадах зовиуртайгаар хандсан. Цээжний компьютерт томографид хоёр уушгинд “чулуун замны шинж” буюу “crazy paving” илэрсэн. Бронхоальвеолын угаадсын шингэнд PAS (Periodic Acid–Schiff) будах урвал эерэг, мөн anti–GM-CSF эсрэгбие илэрснээр онош батлагдсан. Уушги бүтэн угаах эмчилгээг ерөнхий мэдээгүйжүүлгийн дор, салаа интубацийн гуурс ашиглан бронхоскопийн хяналттай гүйцэтгэсэн. Нэг уушгийг 100% хүчилтөрөгчөөр амьсгалуулж, нөгөө уушгийг нэг удаад 37°C хэм бүхий 800-1000 мл физиологийн уусмалаар үе шаттайгаар, гарч буй шингэнийг тунгалаг болтол үргэлжлүүлэн угаасан. Эмчилгээнд нийт 20 литр уусмал ашигласан. Үр дүн: Уушги бүтэн угаах эмчилгээг амжилттай гүйцэтгэсэн ба эмчилгээний явцад болон дараа хүндрэл гараагүй. Эмчилгээний дараа өвчтөний амьсгаадах зовиур мэдэгдэхүйц буурч, биеийн ачаалал даах чадвар сайжирсан. Хүчилтөрөгчийн ханамж 88%аас 93% болж нэмэгдсэн, спирометрийн үзүүлэлтүүд (FVC, FEV₁) сайжирсан. Цээжний рентген зурагт уушгины сүүдэржилт буурсан нь эмчилгээний үр нөлөөг харуулж байна. Хэлцэмж: Уушги бүтэн угаах эмчилгээ нь цулцанд хуримтлагдсан сурфактантыг механик аргаар зайлуулж, хийн солилцоог сайжруулах үндсэн механизмтай. Манай тохиолдолд ажиглагдсан клиник, функциональ болон дүрс оношилгооны сайжрал нь олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байна. Энэ нь уушги бүтэн угаах эмчилгээг нөөц хязгаарлагдмал орчинд ч аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтойг харуулж байна. Дүгнэлт: Монгол Улсад уушги бүтэн угаах эмчилгээг амжилттай хэрэгжүүлсэн энэхүү тохиолдол нь цулцангийн протеиноз зэрэг ховор уушгины өвчний оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Уг эмчилгээ нь эмнэлзүй, дүрс оношилгооны болон уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг мэдэгдэхүйц сайжруулж, олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байгааг харуулж байна. Цаашид цулцангийн протеинозийг эрт үе шатанд оношлох, олон улсын удирдамж болон стандарт үйл ажиллагааны зааврын дагуу уушги бүтэн угаах эмчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлэх нь эмчилгээний үр дүнг сайжруулах, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх үндсэн нөхцөл болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Астматай өвчтний эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын үр дүн(2022-04-28) ;Г.Түмэн-Өлзий; ; Б.СолонгоОрчин үед астма бүрэн хянагдаж чадахгүй байгаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Астма нь хянагдах, эмчлэгдэх бүрэн боломжтой өвчин ба астматай хүмүүсийн эмчилгээний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол өвчтний эрүүл мэндийн боловсрол, эмч өвчтний түншлэл, хамтын ажиллагаа юм. Зорилго: Астматай хүмүүсийн мэдлэгийн түвшин астмын хяналт ба өвчтний амьдралын чанарт хэрхэн нөлөөлж буйг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн аргаар хийж гүйцэтгэв. Астма өвчний талаарх мэдлэгийг Австралийн Newcastle Их сургуулиас боловсруулсан асуумжаар, өвчтнүүдийн амьдралын чанарыг “Сиднейн астматай өвчтний амьдралын чанарыг үнэлэх асуумж–Sydney AQLQ”, астмын хяналтын түвшинг “Астмын хяналтын сорил–ACT” тодорхойлов. Үр дүн: Судалгаанд нийт 50 хүн хамрагдсан 84.0% (42) эмэгтэй, 16.0% (8) эрэгтэй, дундаж нас 56.0±10.2 байсан бөгөөд астмаар өвдсөн жил 15.0±12.5, астмын сэдрэл жилд 3 (IQR 1; 6) тус тус байв. Астмын мэдлэгийн түвшин үнэлэхэд сургалтын өмнө 35.2±6.8 оноо, сургалтын дараа 47.5±5.9 оноо (t=12.64, p=0.000*) болж мэдлэгийн түвшин нэмэгдсэн байна. Астмын хяналтын түвшинг тодорхойлоход сургалтын өмнө 82.0% (41) хяналтгүй, 8.0% (4) хэсэгчлэн хянагддаг, 10.0% (5) бүрэн хянагддаг байсан бол сургалтын дараа 38.0% (19); 34.0% (17); 28.0% (14) болж хяналтын түвшин нэмэгдсэн байна. Астматай өвчтний амьдралын чанар сургалтын өмнө 3.3±1.2 оноо, сургалтын дараа 2.1±1.1 оноо (z=-4.81; p<0.001) болж сайжирсан байна. Дүгнэлт: Астматай өвчтнүүдийн мэдлэг хангалтгүй байна. Цацлага эм сорж буй хурд, хүч тохиромжгүй байгаа нь астма хянагдахгүй байхад нөлөөлж байна. Астмын мэдлэг нэмэгдэхэд астмын хяналтын түвшин, амьдралын чанар тус тус сайжирсан.
