Д.Дэнсэнбал
Loading...
Товч нэр
Д.Дэнсэнбал
Бүтэн нэр
Дансран Дэнсэнбал
Латин нэр
Dansran Densenbal
Албан тушаал
Багш
Харьяалал
Scopus Author ID
14 results
Now showing 1 - 10 of 14
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гуурсан хоолойн багтрааны хяналтад эрүүл мэндийн боловсрол олгох давтан сургалтын үзүүлэх нөлөөг судалсан дүн(2025-01-01); ;Ж.СарантуяаҮндэслэл: Астма нь агаар дамжуулах замын архаг үрэвсэлт өвчин бөгөөд сэдрээх хүчин зүйлээс хол байж, амьсгалын замаар хэрэглэх аэрозоль эмийг зөв хэрэглэснээр өвчин сэдрэхээс сэргийлж болно. Зорилго: Гуурсан хоолойн багтрааны хяналтанд эрүүл мэндийн боловсрол олгох давтан сургалтын үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол Япон эмнэлэгийн амбулаториор үйлчлүүлсэн Гуурсан хоолойн багтраа оноштой (астма) 56 хүнийг астмын тухай мэдлэг сайжруулах сургалтанд хамруулж 3 сарын дараа дахин хяналтанд үзүүлсэн 26 Үйлчлүүлэгчдийн астмын мэдлэг, амьдралын чанар болон уушгины агааржилтын үйл ажиллагааг харьцуулан судаллаа. Бидний судалгаанд хамрагдагсдын ажил мэргэжлийн байдлыг албан өрөө болон үйлдвэр, барилга дээр ажилладаг байдлаар 2 бүлэг болгосон. Харин боловсролыг дээд болон түүнээс бага боловсролтой хэмээн 2 бүлэг болгосон. Бачуурал*3 тавиулах эм болон кортикостеройдын хэрэглээг бачуурал тавиулах эм 3 канистераас олон ба цөөн, дексаметазон жилд 10 туншил (4мг/мл) олон ба цөөн гэж авсан. Судалгааны ёс зүйн зөвшөөрөлийг АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны шийдвэрийн (№2019.06.05) дагуу зөвшөөрөл авч хийж гүйцэтгэв. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг 8Р88-26.0 программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Астмын хяналтын сорилын оноогоор сургалтын дараа хяналт сайжирсан нь 8%-иас 12% болж нэмэгдэж, хяналт муу байсан 15% нь 23% болж сайжирсан. Сургалтын дараа хяналтын суурь түвшнээс сайжирсан 27% (7), муудсан 8% (2), бусад хүмүүс өөрчлөлтгүй байлаа. Судалгаанд хамрагдагсадын 30.8% (п=8) нь бачуурал намдаах гуурсан хоолой тэлэх эмийн хэрэглээ жилд 3 канистраас дээш байсан бол дексаметазоныг жилд 10 ширхэгээс олон хэрэглэдэг нь 46.2% (п=12) байлаа. Олон хүчин зүйлийн шинжилгээгээр үнэлэхэд нас ОК 1.1 (95%С1 0.2-8.10), боловсрол ОК 1.7 (95%С1 0.2-15.8), ажил ОК 1.2 (95%С1 0.1-10.9), бачуурал тавиулах эм ОК 3.6 (95%С1 0.3-45.8 ), дексаметазоны хэрэглээ ОК 2.1 (95%С1 0.3-15.7) тус тус эрсдэл болж байна. Дүгнэлт: Астмын мэдлэг олгох богино хугацааны сургалтын үр дүнд амьдралын чанар уушгины үйл ажиллагаа сайжирч хяналтын түвшин нэмэгдэж байгаа нь сургалтыг тасралтгүй хийх шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Астмын халуун рашаан эмчилгээний богино хугацааны үр дүн(2025-01-01); ; ; ;О.АмарсанааЦ.БатцэнгэлҮндэслэл: Астмын эмчилгээ нь тухайн хувь хүнд чиглэсэн, нотолгоонд суурилсан байх ба эмнэл зүйн шинж тэмдгийг хянаж, хүнд сэдрэлээс сэргийлж, амьдралын чанарыг сайжруулах зорилготой. Иод-бромидын давстай рашаан утлага эмчилгээ уушгины архаг бөглөрөлт өвчний үед уушгины үйл ажиллагааг сайжруулж байсан бол радоны агууламжгай рашаан утлага эмчилгээ астмын үеийн үрэвслийг намжааж, хэт исэлдэлтийг бууруулж байжээ. Шаргалжуут рашааны найрлагын талаар хийгдэж байсан судалгаа нилээдгүй байдаг бөгөөд Оюунцэцэг нарын судалгаанд халуун рашааны № +-Н С 03" ба № +-8 0 4 агууламж өндөр байсан. Бусад найрлагатай рашаануудын үр нөлөөг судалсан судалгаанд гуурсан хоолой шүүрлийг шингэрүүлж, цэр ялгаралтыг сайжруулах төдийгүй үрэвслийн процессийг сааруулж, хүчилшилийг бууруулах, хэт исэлдэлтийн процессыг сааруулж, амьдралын чанарыг сайжруулж байна гэсэн үр дүн гарчээ. Зорилго: Астмын эмийн болон халуун рашаан утлага хавсарсан эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгаанд астма оношлогдсон, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, Шаргалжуут рашаан сувилалд 10 хоногийн турш астмын суурь ингаляцийн кортикостероид эмчилгээг халуун рашаан утлага эмчилгээтэй хавсран хийлгэсэн 67 оролцогчийг хамруулсан. Оролцогчдын 57 нь эмчилгээний өмнө болон дараа үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдсан. Астмын онош батлагдсан оролцогчоос астмын шинж тэмдгийн хяналтын түвшинг 5 асуулт бүхий АСТ сорилоор, эмчилгээний үр дүнг АС^-7 асуумжаар, ачаалал даах чадварыг 6 минутанд алхах зайгаар үнэлсэн. Мөн цээжний эгц, хажуу рентген зураг авч хатгаа, хавдар, уушгины фиброз зэргийг үгүйсгэсэн. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ АСТ сорил, захын цусан дах эозинофилын тоо, сийвэн дэх нийт 1д Е, спирометрийн Р Е ^ р Р^С , Р Е ^ 4/Р ^С үзүүлэлт, 6 минут алхах зайгаар үнэллээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 52±12 жил, эмэгтэйчүүд давамгайлж байв. Астмын хяналтын дундаж оноо 14.2±4.80 байсан нь астмын хяналтын түвшин доогуур байгааг харуулсан. Ингаляцийн кортикостероид эм болон халуун рашаан хавсарсан 10 хоногийн эмчилгээний үр дүнд эмчилгээний дараа амьдралын чанар 0.5 оноогоор, ХАГЭ^ 7.5%, УХАБ 4.2%-иар дээшилж, захын цусанд эозинофилын тоо 0.3%, нийт 1дЕ түвшин 73.3 (22.5; 216) байснаа 73.2 (21.3; 223) и/т1 болж (р=0.000) болж буурсан. Дүгнэлт: Шинж тэмдэг бүрэн хянагдахгүй байгаа астмын намжилтын үед ингаляцийн кортикостероид эмчилгээг Шаргалжуутын халуун рашаанаар утах эмчилгээтэй хавсран хэрэглэхэд эмнэлзүйн шинж тэмдэг, амьдралын чанар, уушгины үйл ажиллагаа болон ачаалал даах чадвар сайжирч, үрэвслийн үзүүлэлтүүд буурч байна (р<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Астмын оношилгоонд амьсгалаар ялгарах азотын ислийн ач холбогдлыг судалсан дүн(2025-01-01); ;Б.Солонго; ;О.АмарсанааЦ.БатцэнгэлҮндэслэл: Астма нь харшлын болон харшлын бус шалтгааны улмаас гуурсан хоолой агшиж, бачуурах шинж давамгай илэрдэг архаг үрэвсэлт өвчин юм. Харшлын шалтгаант астмын үед хэт мэдрэгшлийн урвал явагдах ба амьсгалаар гадагшлах азотын исэл (Ре^О)-ийн хэмжээ нэмэгддэг учир харшлын болон харшлын бус астмын ялган оношилгоонд хэрэглэдэг. Сүүлийн үед Ре^О -г эмчилгээний үр дүн болон шинж тэмдгийн хяналтын түвшинг тодорхойлох судалгаанууд хийгдэх болсон. Бид Монгол улсад Ре^О -г анх нэвтрүүлж, астмын оношилгоо, эмчилгээний үр дүнг үнэлэхийг зорьсон юм. Зорилго: Астмын оношилгоонд Ре^О-ийн түвшинг лаборатори болон уушгины үйл ажиллагаатай уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Монгол-Япон эмнэлгийн Амбулатори, Шаргалжуут рашаан сувилалын үүдэн эмнэлгээр 2024 оны 05-12 сард үйлчлүүлсэн 18-аас дээш настай, астматай нийт 70 насанд хүрэгчдийг хамруулав. Судалгаанд хамрагсдыг харшлын анамнез, нийт 1дЕ болон захын цусан дах эозинофилийн хэмжээгээр харшлын (>5%), харшлын бус (<5%) хоёр хэлбэрт ангилж, Ре^О-ийн оношилгооны өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлов. Хяналтын түвшинг АСТ оноогоор, уушгины агааржилтын үйл ажиллагааг спирометрийн шинжилгээгээр, ачаалал даах чадварыг 6 минутын алхах сорилоор үнэллээ. Үр дүн: Харшлын болон харшлын бус хоёр бүлэгт нэг удаагийн хэмжилтээр нийт 1дЕ болон захын цусан дах эозинофилийн тоо болон Ре^О түвшингээс бусад үзүүлэлтүүд ялгаагүй байв. Астмын харшлын хэлбэрийг оношлоход Ре^О-гийн 25 ррЪ түвшинд мэдрэг чанар (8е) 0.68, өвөрмөц чанар (8р) 0.30 (р=0.008), 40 ррЪ түвшинд 8е 0.77, 8р 31, (р=0.001), 50 ррЪ түвшинд 8е 0.74, 8р 33 (р=0.001) тус тус тодорхойлогдлоо. Астмын хоёр бүлэгт уушгины агааржилтын үйл ажиллагаа болон ачаалал даах чадвар ойролцоо байв. Дүгнэлт: Астмын харшлын болон харшлын бус хэлбэрийг ялган оношлоход Ре^О-гийн мэдрэг чанар 68-74% ба үзүүлэлтийн түвшин нэмэгдэх тусам мэдрэг чанар өсөх хандлагатай байна. Ингаляцийн кортикостероид эмчилгээ илүү үр дүнтэй байх харшлын хэлбэрийг ялгаснаар Ре^О-ийн түвшингээр астмын эмчилгээний үр дүнг урьдчилан таамаглах боломжтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогт-Цэций сумдын хүн амын дундах харшлын өвчлөлийн байдал(2021-11-01); ; ;Б.Солонго; Н.НариаДэлхий дахинд 2021 оны байдлаар 339 сая хүн астма өвчинтэй байна. Астма өвчний тархалт 2025 он гэхэд 100 саяар нэмэгдэх төлөвтэй гэж тогтоосон байдаг3. Манай орны хүн амын дунд харшил, гүүрсан хоолойн багтраа өвчин нэмэгдсээр байгааг судлаачид онцлон тэмдэглэж байна. 2010 онд шуугиант амьсгалын шинж тэмдэгийн тархалт насанд хүрэгсдийн дунд 15.7%, оношилогдсон багтрааны тархалт 4.7%, 6-7 насны хүүхдүүдийн дундах багтрааны тархалт 20.9% байгааг асуумжаар тодорхойлсон. Зорилго: Өмнөговь аймгийн Даланзадгад ба Цогт-Цэций сумын хүн амын дундах харшлын өвчлөлийг тандаж, харшлын шалтгааныг тодорхойлох. Тус судалгаанд 0-16 насны хүүхэд, 17-оос дээш насны насанд хүрэгсдийг хамруулан асуумж авч, эмнэл зүйн бодит үзлэгт хамруулан харшлын шинж тэмдэг бүхий судалгаанд хамрагдагсдад спирометрийн шинжилгээ, арьс хатгах сорил, арьс бигнэх сорил хийж оношийг баталгаажуулсан болно. Тус судалгаанд 0-16 насны эрэгтэй 50 (51.1%), эмэгтэй 48 (48.9%) нийт 98 хүүхэд, 17-оос дээш насны насанд хүрэгсэд эрэгтэй 46 (25.4%), эмэгтэй 133 (74.5%) нийт 181 хүн хамрагдсан байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд амьсгалын замын харшлын (харшлын ринит, астма) өвчлөл 129 (46.25%) давамгайлж байна. 2. Амьсгалын замын харшлын зонхилох шалтгаан нь шарилж (n=51, 78.4%; сорилын бэлцрүүний голч 5.8±2.3 мм), хамхуул (n=26, 40%; сорилын бэлцрүүний голч 4.6±2.1 мм) мэдрэгшсэн бөгөөд хамхуулийн зүйлийн ургамлын харшил харьцангуй их илэрч байгаа нь говь нутгийн ургамлын төрөл зүйлийн онцлогтой холбоотой байж болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Астматай хүмүүст эрүүл мэндийн сургалт хийсэн дүн(2020-05-01); ; үндэслэл: Аливаа өвчин эмгэгийн эмчилгээний үр дүн нь эмч, эмчлүүлэгчийн хоорондын итгэлцэл, эмчийн зааврыг дагаж мөрдөх байдал, эмийн хэрэглээний хэлбэр, эмчилгээний үргэлжлэх хугацаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Зорилго: Астмын эмчилгээний үр дүнд нөлөөлсөн зарим хүчин зүйлийг тодорхойлох. Зорилт: Астматай үйлчлүүлэгчийн мэдлэг, эмийн хэрэглээ, амьдралын чанарыг үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Уушгины агааржилтын үйл ажиллагааг Америкийн Цээжний Нийгэмлэгийн удирдамжийн дагуу Япон улсын Chest 105 спирометрийн аппаратаар тодорхойлсон. Амьсгал авалтын хурдыг In-Check dial G16 (30-60 л/мин) багажаар, Амьдралын Чанарыг Сиднейн асуумжаар, Астмын Мэдлэг Үнэлэх 4 бүлэг Асуумж (АМҮА)-аар үнэлсэн. Астмын барих эмчилгээний хэрэглээг Фостер цацлагыг дундаж тунгаар, бүтэн жил хэрэглэх тоог 6 ширхэгээр тооцсон. Дексаметазон, эуфиллины хэрэглээг жилд 36-аас их, эсвэл бага тоогоор хэрэглэсэн хэмээн ангилсан. Үр дүнгийн боловсруулалтыг SPSS20 программаар тойм болон нарийвчилсан шинжилгээ хийж дүгнэсэн. үр дүн: Астмын сургалтанд УГТЭ-ийн УЭСТ болон амбулаториор үйлчлүүлсэн астматай 15 эмчлүүлэгч хамрагдсан. Тэдгээрийн 26.7% (4) нь эрэгтэй байв. Нас 55±12 (эр 54±13, эм 55±12), Астмын хяналтын сорил 11±4 (эр 13±5, эм 11±4) байлаа. Спирометрээр FEV1>60% 53.3% (8), FEV1<60% 46.7% (7), эр 50%, эм 27.3% (3)-д хүнд зэрэгтэй байв. АМҮА үнэлгээ: астмын тухай 53.3%, Сэдрээх хүчин зүйлс 80%, Оношилгоо 60%-д хангалттай, харин Эмчилгээний талаарх мэдлэг тус тус хангалтгүй байв. Амьсгал гаргалтын хурд (PEF) хэмжих, тусгаарлагч (Spacer) хэрэглэх талаар мэдлэг хангалтгүй байв. Мөн тунлагдсан цацлага эм (pMDI) сорох техникийг PIF багажаар хэмжихэд (120 л/мин) бүх хүн буруу сорсон. Эдгээр хүмүүсийн 40% (6) (эр 1, эм 5) нь жилийн туршид астма сэдэрэхэд Дексаметазон, Аминофиллин 36-аас олон ширхэгээр тариагаар хэрэглэсэн байв. Дексаметазон, аминофиллин хэрэглээгүй бүлэгт FEV1 59±12.2%, эдгээрийг жилд 36-аас цөөн ширхэг хэрэглэсэн бүлэгт FEV1 56±30%, харин жилд 36 дээш ширхэг хэрэглэсэн бүлэгт FEV1 56±17% байсан. Эмчлүүлэгчдийн 40% (6) нь Вентолиныг жилд 3-аас олон канистр хэрэглэдэг ба тэдгээрийн 50% нь 12-оос олон канистр хэрэглэдэг байна. Хяналтын эмийг нийт эмчлүүлэгчдийн 46.7% (7) огт хэрэглэдэггүй ба зөвхөн 13.3% (2) Фостер жилд 6 ширхэг хэрэглэсэн байв. AQLQS-ийн Гронбах α 92% байсан. AQLQS-ийн медианаар шинж тэмдэг 18±4.8, сэтгэл санаа 15±5.4, нийгмийн идэвх 20±8.6, санаа зовинох байдал 23±8.2тус тус оноотой байлаа. Дүгнэлт: Астмын тухай, ялангуяа эмчилгээний талаарх өвчтөнүүдийн мэдлэг хангалтгүйгээс эмчилгээний үр дүн муу байна. Хяналтын эмчилгээ хангалтгүйгээс гадна дексаметазон, аминофиллины тарилгын хэрэглээ өндөр байна. Түүнчлэн жилд 3-аас олон ширхэг Вентолин хэрэглэдэг хүмүүсийн 50% нь жилд 12 ширхэг түүнээс дээш хэмжээгээр хэрэглэж байна. Амьдралын чанарыг үнэлэхэд нийгмийн идэвх болон өвчиндөө санаа зовох байдал давамгай буурсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, NR3C1 генийн rs41423247, rs6189/rs6190 полиморфизмуудыг гуурсан хоолойн багтраа өвчинтэй холбон судалсан нь(2022-11-02) ;Б.Золзаяа ;Д.Үүрийнцолмон; ; Б.МинжинҮндэслэл: NR3C1 генийн rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмууд нь гуурсан хоолойн багтраа өвчин (ГХБӨ)-д өртөмхий байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг байх боломжтой юм. Мөн эдгээр полиморфизмууд нь глюкокортикойдод мэдрэг байдал нөлөөлдөг ажээ. Зорилго: rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмуудын аллель, генотип, диплотипийн давтамжийг ГХБӨ-тэй хүмүүс ба хяналтын бүлгийн хооронд харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид тохиолдлын бүлэгт ГХБӨ-тэй болох нь оношлогдсон 194 хүн, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 189 хүнийг оролцуулсан. Генотипүүдийг полимеразын гинжин урвал (ПГУ), огтлогдсон хэрчмийн уртын полиморфизм (ОХУП) аргаар тодорхойлсон. Үр дүн: rs41423247 полиморфизмын аллель, генотипийн давтамж бүлгүүдэд ойролцоо байсан (p>0.05). Хи квадрат анализаар rs6189/rs6190 полиморфизм нь бүлгүүдэд ач холбогдол бүхий ялгаатай байгааг тогтоосон. C/C+C/C бус диплотипийг тээгчдэд ГХБӨ-өөр өвчлөх эрсдэл нэмэгдсэн (OR=67.56, 95% CI, 4.10-1114.3, p=0.003) байгаа судалгааны үр дүнд ажиглагдлаа. Дүгнэлт: NR3C1 генийн rs6189/rs6190 полиморфизм нь Монголчуудын дунд ГХБӨ үүсэх, өртөмхий байдлыг бий болгох генетик хүчин зүйлийн нэг байж болохыг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цулцангийн протеинозийн үед уушги бүтэн угаах эмчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн тохиолдол(2026-04-16) ;Г.Амартүвшин ;Л.Алтанзул; ; Б.СолонгоҮндэслэл: Цулцангийн протеиноз (pulmonary alveolar proteinosis, PAP) нь цулцангийн хөндийд сурфактант хуримтлагдсанаас үүдэн хийн солилцоо алдагдаж, амьсгалын дутагдалд хүргэдэг ховор эмгэг юм. Хэдийгээр тархалт бага боловч өвчтөний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг бөгөөд оношилгоо, эмчилгээ нь өвөрмөц аргачлал шаарддаг. Уушги бүтэн угаах эмчилгээ (whole lung lavage, WLL) нь цулцангийн протеинозийн үндсэн эмчилгээ боловч Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй. Бид цулцангийн протеинозтай өвчтөнд “уушги бүтэн угаах эмчилгээ”-г анх удаа амжилттай хэрэгжүүлсэн тохиолдлыг танилцуулж байна. Эмчилгээний арга: 56 настай эрэгтэй өвчтөн тайван үед амьсгаадах зовиуртайгаар хандсан. Цээжний компьютерт томографид хоёр уушгинд “чулуун замны шинж” буюу “crazy paving” илэрсэн. Бронхоальвеолын угаадсын шингэнд PAS (Periodic Acid–Schiff) будах урвал эерэг, мөн anti–GM-CSF эсрэгбие илэрснээр онош батлагдсан. Уушги бүтэн угаах эмчилгээг ерөнхий мэдээгүйжүүлгийн дор, салаа интубацийн гуурс ашиглан бронхоскопийн хяналттай гүйцэтгэсэн. Нэг уушгийг 100% хүчилтөрөгчөөр амьсгалуулж, нөгөө уушгийг нэг удаад 37°C хэм бүхий 800-1000 мл физиологийн уусмалаар үе шаттайгаар, гарч буй шингэнийг тунгалаг болтол үргэлжлүүлэн угаасан. Эмчилгээнд нийт 20 литр уусмал ашигласан. Үр дүн: Уушги бүтэн угаах эмчилгээг амжилттай гүйцэтгэсэн ба эмчилгээний явцад болон дараа хүндрэл гараагүй. Эмчилгээний дараа өвчтөний амьсгаадах зовиур мэдэгдэхүйц буурч, биеийн ачаалал даах чадвар сайжирсан. Хүчилтөрөгчийн ханамж 88%аас 93% болж нэмэгдсэн, спирометрийн үзүүлэлтүүд (FVC, FEV₁) сайжирсан. Цээжний рентген зурагт уушгины сүүдэржилт буурсан нь эмчилгээний үр нөлөөг харуулж байна. Хэлцэмж: Уушги бүтэн угаах эмчилгээ нь цулцанд хуримтлагдсан сурфактантыг механик аргаар зайлуулж, хийн солилцоог сайжруулах үндсэн механизмтай. Манай тохиолдолд ажиглагдсан клиник, функциональ болон дүрс оношилгооны сайжрал нь олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байна. Энэ нь уушги бүтэн угаах эмчилгээг нөөц хязгаарлагдмал орчинд ч аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтойг харуулж байна. Дүгнэлт: Монгол Улсад уушги бүтэн угаах эмчилгээг амжилттай хэрэгжүүлсэн энэхүү тохиолдол нь цулцангийн протеиноз зэрэг ховор уушгины өвчний оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Уг эмчилгээ нь эмнэлзүй, дүрс оношилгооны болон уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг мэдэгдэхүйц сайжруулж, олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байгааг харуулж байна. Цаашид цулцангийн протеинозийг эрт үе шатанд оношлох, олон улсын удирдамж болон стандарт үйл ажиллагааны зааврын дагуу уушги бүтэн угаах эмчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлэх нь эмчилгээний үр дүнг сайжруулах, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх үндсэн нөхцөл болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Астматай өвчтний эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын үр дүн(2022-04-28) ;Г.Түмэн-Өлзий; ; Б.СолонгоОрчин үед астма бүрэн хянагдаж чадахгүй байгаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Астма нь хянагдах, эмчлэгдэх бүрэн боломжтой өвчин ба астматай хүмүүсийн эмчилгээний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол өвчтний эрүүл мэндийн боловсрол, эмч өвчтний түншлэл, хамтын ажиллагаа юм. Зорилго: Астматай хүмүүсийн мэдлэгийн түвшин астмын хяналт ба өвчтний амьдралын чанарт хэрхэн нөлөөлж буйг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн аргаар хийж гүйцэтгэв. Астма өвчний талаарх мэдлэгийг Австралийн Newcastle Их сургуулиас боловсруулсан асуумжаар, өвчтнүүдийн амьдралын чанарыг “Сиднейн астматай өвчтний амьдралын чанарыг үнэлэх асуумж–Sydney AQLQ”, астмын хяналтын түвшинг “Астмын хяналтын сорил–ACT” тодорхойлов. Үр дүн: Судалгаанд нийт 50 хүн хамрагдсан 84.0% (42) эмэгтэй, 16.0% (8) эрэгтэй, дундаж нас 56.0±10.2 байсан бөгөөд астмаар өвдсөн жил 15.0±12.5, астмын сэдрэл жилд 3 (IQR 1; 6) тус тус байв. Астмын мэдлэгийн түвшин үнэлэхэд сургалтын өмнө 35.2±6.8 оноо, сургалтын дараа 47.5±5.9 оноо (t=12.64, p=0.000*) болж мэдлэгийн түвшин нэмэгдсэн байна. Астмын хяналтын түвшинг тодорхойлоход сургалтын өмнө 82.0% (41) хяналтгүй, 8.0% (4) хэсэгчлэн хянагддаг, 10.0% (5) бүрэн хянагддаг байсан бол сургалтын дараа 38.0% (19); 34.0% (17); 28.0% (14) болж хяналтын түвшин нэмэгдсэн байна. Астматай өвчтний амьдралын чанар сургалтын өмнө 3.3±1.2 оноо, сургалтын дараа 2.1±1.1 оноо (z=-4.81; p<0.001) болж сайжирсан байна. Дүгнэлт: Астматай өвчтнүүдийн мэдлэг хангалтгүй байна. Цацлага эм сорж буй хурд, хүч тохиромжгүй байгаа нь астма хянагдахгүй байхад нөлөөлж байна. Астмын мэдлэг нэмэгдэхэд астмын хяналтын түвшин, амьдралын чанар тус тус сайжирсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтын үр дүн(2026-04-16); ; ;С.Алтанчимэг ;Э.АриунбаярЭ.МөнхзаяаҮндэслэл: Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалт нь эрүүл мэндийн мэргэжлийн боловсролын салбарт өргөн хэрэглэгдэх болсон орчин үеийн үр дүнтэй сургалтын арга юм. Энэхүү арга нь суралцагчдад онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх, эмнэлзүйн нөхцөл байдлыг үнэлэх, эмчилгээний зөв шийдвэр гаргах, багаар ажиллах зэрэг ур чадваруудыг аюулгүй, хяналттай орчинд хөгжүүлэх боломжийг олгодог онцлогтой. Сүүлийн жилүүдэд олон улсын судалгаанууд эмнэлзүйн дуураймал сургалт нь суралцагчдын эмнэлзүйн ур чадвар, өөртөө итгэх итгэл, харилцааны чадвар болон мэргэжлийн хандлагад эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулсан байна. Гэсэн хэдий ч зарим сургалтын орчинд ялангуяа хөгжиж буй орнуудын анагаахын боловсролын салбарт эмнэлзүйн дуураймал сургалтын суралцах үр дүнд үзүүлэх нөлөөг харуулсан нотолгоо харьцангуй хомс хэвээр байна. Иймээс тухайн сургалтын аргын үр нөлөөг орон нутгийн сургалтын нөхцөлд үнэлэх шаардлага тулгарч байна. Зорилго: Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтын аргыг оюутнуудын мэдлэг, эмнэлзүйн ур чадвар болон хандлагад үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Хүний их эмчийн 3 дугаар дамжааны 4 хэсгийн нийт 45 оюутныг хамруулсан. Судалгаанд хамрагдсан оюутнуудыг сургалтын хэлбэрээс хамаарч эмнэлзүйн дуураймал орчны сургалтын бүлэг (n=20) оюутан, уламжлалт сургалтын бүлэг (n=25) болгон хуваасан. Мэдлэгийн түвшинг астмын шалтгаан, эмгэг жам, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээг агуулсан 18 сорилыг сургалтын өмнө болон дараа үнэлсэн. Дадлага хичээлийн дараа олж авсан мэдлэг, эмнэлзүйн ур чадвар, хандлагыг Лайкертийн үнэлгээ бүхий 21 асуумж авч, жижиг бүлгийн ярилцлагаар хичээлийг ойлгоход нөлөө үзүүлсэн зүйл болон бусад авч үнэлсэн. Асуумжийн найдвартай байдлыг Cronbach’s α=90.0% буюу өндөр дотоод нийцэлтэй байсан. Статистик боловсруулалтыг SPSS программыг ашиглан хийсэн. Бүлэг доторх сургалтын өмнө ба дараах мэдлэгийн өөрчлөлтийг харьцуулсан paired samples t-test, харин сургалтын дараах үр дүнг бүлгүүдийн хооронд харьцуулахад independent samples t-test ашиглан статистик боловсруулалт хийв. Үр дүн: Сургалтын дараа мэдлэгийн дундаж оноо статистик ач холбогдолтойгоор нэмэгдсэн байна Үүнд сургалтын өмнө 9.18±2.33-аас сургалтын дараа 10.47±2.31 болж нэмэгдсэн (p<0.001). Эмнэлзүйн дуураймал орчны сургалтын бүлэгт мэдлэгийн оноо 7.65±2.01-ээс 9.05±2.46 болж нэмэгдсэн бол хяналтын бүлэгт 10.40±1.80-ээс 11.60±1.41 болж өссөн (p=0.007). Сургалтын дараах харьцуулалтаар эмнэлзүйн дуураймал орчны бүлэг мэдлэг (36.70±3.73 vs 34.44±4.77) ур чадвар (11.35±1.69 vs 10.92±1.75) дундаж илүү байсан боловч статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Харин хандлагын оноо эмнэлзүйн дуураймал орчны сургалтын бүлэгт статистикийн ач холбогдолтойгоор өндөр байв. (43.35±3.60 vs 40.64±4.51, p=0.034). Дүгнэлт: Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалт нь оюутнуудын мэдлэг болон эмнэлзүйн ур чадварт эерэг нөлөө үзүүлэхээс гадна мэргэжлийн хандлагыг статистикийн ач холбогдолтойгоор сайжруулж байгааг энэхүү судалгаагаар харууллаа. Иймээс эмнэлзүйн сургалтын хөтөлбөрт эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтыг уламжлалт аргатай хослуулан хэрэглэх нь үр дүнтэй сургалтын стратеги байж болохыг энэхүү судалгаа харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гуурсан хоолойн багтраа өвчний эрсдэлд rs16924159, rs928413 ба rs333 полиморфизмуудын үзүүлэх нөлөөг судлах нь(2022-12-26) ;Д.Үүрийнцолмон ;Б.Золзаяа; ; Б.МинжинҮндэслэл: Гуурсан хоолойн багтраа өвчний эмгэг жамд нөлөөлдөг байж болох олон кандидат генүүд байдаг. Эдгээрийн нэг нь IL-33 ген юм. Зорилго: CCR5 генийн rs333 ба IL-33 генийн rs16924159, rs928413 полиморфизмыг гуурсан хоолойн багтраа өвчний эрсдэл ба шинж тэмдгийн хяналттай холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвар ашиглан, АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022/3-03 тоот хурлаар олгосон зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн. Бид тус генийн rs928413, rs16924159 полиморфизмуудыг ГХБӨ-тэй 201 хүнтэй тохиолдол болон 201 хяналтын бүлгийн хүмүүсийн дунд харьцуулан судлав. Генотипийг аллель-өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлсон. Үр дүн: Тохиолдол ба хяналтын бүлэг нас, хүйсийн харьцаа, биеийн жингийн индексээр ойролцоо байв (p>0.05). Судалгаанд оролцогчдын дунд CCR5 генийн rs333 полиморфизмын аллель ба генотипийн давтамжийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Өөрөөр хэлбэл бүлгүүдэд аллель, генотипийн давтамжууд ойролцоо байлаа. Нэг хүчин зүйлийн регрессийн дүн шинжилгээгээр rs16924159 полиморфизмын А аллель (OR=1.83, 95% ИИ, 1.35-2.48, p<0.001), А/А генотип (OR=4.09, 95% ИИ, 1.96-8.55, p<0.001) тохиолдлын бүлэгт ач холбогдол бүхий давамгай илэрсэн. rs928413, rs16924159 полиморфизмуудын А аллелийг ноёлогч, ноёлогдогч, бүрэн бус давамгайлал гэсэн генетик загвараар харьцуулахад ГХБӨ-ний эрсдэлд ач холбогдол бүхий холбоо хамаарал илэрсэн. Ноёлогдогч загварын үед аль аль полиморфизмын А/А генотип ГХБӨ-д эрсдэлт нөлөөтэй байлаа. Бидний үр дүн IL-33 генийн rs928413 ба rs16924159 полиморфизмууд ГХБӨ-ний генетик эрсдэлт хүчин зүйл байж болохыг харууллаа. Дүгнэлт: IL-33 генийн rs16924159, rs928413 полиморфизмууд нь ГХБӨ-д өртөмхий байдлыг нөхцөлдүүлэгч генетик хүчин зүйл болохыг тогтоолоо.
