Nomkhoidorj, Otgonsaikhan
Loading...
Товч нэр
Nomkhoidorj, Otgonsaikhan
Бүтэн нэр
Nomkhoidorj Otgonsaikhan
Латин нэр
Nomkhoidorj Otgonsaikhan
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шаант, тахилзуур ясны хугарлын мэс засал эмчилгээний үр дүн(2020-04-13); ;Г.Бадамгарав; ;Ш.БаасансүрэнА.ЭрдэнэбилэгДэлхийн улс орнуудад жилд 10000 хүн тутмын 17 хүнд шилбэ яс хугарч гэмтдэг ба дэлхийн улс орнуудын хөгжингүй болон хөгжил буурай орнуудад уг үзүүлэлт өсөх хандлагатай байна. Сүүлийн 2018-2019 оны хугацаанд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 227803 өвчтөн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлснээс 7759 нь буюу 17,6% шилбэний хугаралтай байна. Шаантны хугарлын 75-85%-д тахилзуур хамт хугардаг бөгөөд хэвийн үед ачааллын 7 хүртэл хувийг дааж явдаг байна. Иймээс шаант тахилзуур ясны нэг түвшингийн хавсарсан хугарлын үед дээрх хүндрэлээс сэргийлэх, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, тахилзуурын уртыг сэргээх, шаантны бэхэлгээний үр дүнг сайжруулах шаардлагатай байна. Зорилго: Шилбэ ясны хугарлын үед шаант тахилзуурыг хамт бэхлэх мэс засал эмчилгээний дараах үр дүнг судлах. Материал, арга зүй: Бид судалгаандаа хяналтын бүлгийн 25, тохиолдолын бүлгийн буюу шаант тахилзуур ясыг хамт бэхэлсэн 25, нийт 50 үйлчлүүлэгчдийг хамруулсан. Шилбэ ясны хугарлын хагалгааны дараах 14, 30, 90 дахь хоногуудад асуумж авч, ажиглалт, рентгенграмаар шаант ясны хэмжээсийг тодорхойлох, шаант, шагайн үений хоорондынөнцөг хэмжих (Talocrural angle), шагайн үений үйл ажиллагааг америкын шагай тавхайн нийгэмлэгийн үнэлгээний (the American orthopedic foot and ankle score)ийн аргаартооцоолох, шагайн тавхайн тогтвортой байдлыг үнэлж (FADI арга) нарийвчлан судалсан болно. Үр дүн: Судалгаанд хамрагдсан тохиолдлуудыг хугарлын АО ангилалаар авч үзвэл А хэлбэрийн хугарал 34, В хэлбэрийн хугарал 13, С хэлбэрийн хугарал 3 байна. Хяналтын бүлгийн шаант ясны хугарлыг дангаар бэхэлсэн тохиолдлуудын 60% нь шагайн үений хоорондын өнцгийн өөрчлөлт байсан ба дунджаар 8.2±2 градус байна. Энэ судалгааны бүлгийнхээс их байгаа нь статистик ач холбогдолтой байна. (P<0.01) 14, 30, 90 хоногуудад 2 бүлгийн хооронд харьцуулан AOFAS (the American orthopedic foot and ankle score) үнэлгээ хийж үзэхэд ач холбогдол бүхий ялгаатай өөрчлөлтүүд гарсан. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын шаант ясны доод булууны өргөний хэмжээ эрэгтэйд 25.6±4.4мм, эмэгтэйд 24.1±3.7мм, уртын хэмжээ эрэгтэйд 280±21.2мм, эмэгтэйд 251.9±12.9мм байна. 2. Шаант ясны хугарлыг дангаар бэхлэсэн тохиолдлуудын 60% нь шагайн үений хоорондын өнцгийн өөрчлөлттэй байсан ба дунджаар 8.2±2 градус статистик ач холбогдолтой байна. 3. Шилбэ ясны хавсарсан хугарлын үед тахилзуурыг хамт бэхэлсэн нь эрт үеийн хүндрэлээс сэргийлж тулах цэгийн алдагдал, эргэлтийн зөрүү үүсэх, тахилзуурын богиносолт үүсэх эрсдэлийг бууруулж байна. (P<0.01)
