Т.Ариунтуяа
Loading...
Товч нэр
Т.Ариунтуяа
Бүтэн нэр
Түвдэндорж Ариунтуяа
Латин нэр
Tuvdendorj Ariuntuya
Албан тушаал
Дарга
Гэрээт багш
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Био-цахилгаан эсэргүүцлийн дүн шинжилгээгээр чихрийн шижин хэвшинж 2 өвчтөнүүдийн биеийн бүтцийг үнэлсэн нь(2020-05-01) ;Б.БатцэцэгБие махбодыг бүрдүүлэгч ус, уураг, өөхөн эд, эрдэс бодисууд нь эрүүл хүнд тогтвортой түвшинд хадгалагдаж байдаг. Энэхүү бүрэлдэхүүн хэсгүүдийн тэнцвэрт байдал алдагдах үед бодисын солилцооны эмгэгүүд, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин үүсэх шалтгаан болдог. Биеийн жин, биеийн өөхөн эдийн эзлэх хувийг хамт тооцолсны үндсэн дээр таргалалт оношийг тавих нь оновчтой, үндэслэлтэй. Чихрийн шижин хэвшинж 2 оноштой 30 үйлчлүүлэгчид био-цахилгаан эсэргүүцлийн багажийн шинжилгээгээр дотор өөхлөлт, булчингийн эзлэх хувь, бүсэлхий ташаан тойрог зэрэг биеийн бүтцийн өөрчлөлтийг илрүүлэн, чанарын дүн шинжилгээг хийсэн. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2 өвчтөний инсулин тарилгын арга техникийг сайжруулснаар гликемийн хяналтыг үнэлсэн нь(2020-05-01) ;Х.Мөнхзаяа ;Б.Батцэцэг ;Э.Ням-ЭрдэнэИх Британи улсад хийгдсэн проспектив судалгаагаар (UKPDS) жил бүр чихрийн шижин хэв шинж 2 /ЧШХШ 2/ шинээр оношлогдсон өвчтөний 5-10 хувьд инсулин эмчилгээ шаардлагатай ба 10-12 жилийн дараа энэ тоо ойролцоогоор 80 хувиар нэмэгдэнэ гэж судалжээ. Инсулин тарих зөв арга техник нь чихрийн шижингийн сайн хяналтанд хүрэх зайлшгүй хүчин зүйлийн нэг юм. Судалгаанд оролцогчдыг насны ангиллаар: 61-70 насны 12 (40%), хүйсийн ангиллаар: эр-13 (43,3%), эм-17 (56,7%); чихрийн шижин оношлогдсон хугацаагаар: 11-15 жил 13,0 (43,3%); инсулин тарьсан хугацаагаар: 1-5 жил 16 (53,3%) тус тус эзэлж байна. Инсулин тарилгын олон улсын зөвлөмжийн дагуу авсан асуумж судалгаагаар: инсулин тарилгын талбайг өөрчилдөг эсэх: тийм - 21 (70%), үгүй - 9 (30%); инсулин тарилгын үед чимхэх техник хэрэглэдэг 10 (33,3%), хэрэглэдэггүй 20 (66,7%), 4 мм зүү-6 (20%), 6 мм зүү - 20 (66,7%), нэг удаагийн тариур хэрэглэдэг - 3 (10%), зүү гэмтэхээр сольдог 16 (53,35%) тус тус эзэлж байна. Өлөн үеийн болон хоолны дараах глюкозын түвшин инсулин тарилгын талбайг өөрчлөх, зүүний диаметртай хамааралтай байна. УХТЭ-ийн эмчилгээний тасгуудад ЧШХШ 2-той инсулин эмчилгээтэй хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнд үзгэн тариур, 4-6 мм-ийн нэг удаагийн зүү, инсулин тарилгын талбайн хүснэгтийг тус тус хэрэглэн гликемийн хяналтыг сайжруулахын сацуу эмчлүүлэгчийг инсулин тарих зөв арга техникт сургах, эрүүл мэндийн боловсрол олгохыг зөвлөж байна.
